А.С.Пушкин
Хэрээ хэрээний зүг ниснэ
Хэрээ хэрээндээ гуаглах нь:
Хэрээ бид хаа нэг идэж авна?
Хэрээ хэрээндээ хариулах нь:
Хоол бидэнд олдох болно.
Эзгүй талд бутын дор
Алагдсан баатар хэвтэнэ
Хэнд ямар учраас алагдсаныг
Ганцхан шонхор шувуу мэднэ
Бас харагч гүү нь мэднэ
Бас залуу гэргий нь мэднэ
Гүүг дайсан унан явжээ
Шонхор шугуйд нисэн оджээ
Харин гэргий амрагийг хүлээх нь
Алагдсаныг биш амьдыг юмаа.
Орч: Д.Нацагдорж
- Эх оронгүй л болох гээгүй бол бууд...
-
- Эх оронгүй л болох гээгүй бол бууд... Ард хэн нэг нь тэвдүү, шаргуугаар
ийн хэлэв. Өмнөөс уулын хөтөл даваад, наад налуу руу баахан хүмүүс адуу мэт
пижиг...
5 лет назад
3 комментария:
songodguudiin zohiol gej songodog l baih yum.
Сонгодог гээд оруулцийн
Отправить комментарий