пятница, 26 июня 2009 г.

Цагаан толгой 12 үсэгтэй

Аниа нь Зулаагаас /5 настай/: -Цагаан толгой хэдэн үсэгтэй вэ? гэж асуув.
Тоолж байгаад 12 гэхэд эгч нь юм хэлж чадсангүй.

четверг, 18 июня 2009 г.

Эрдэм өвөрлөн алсыг зорих

Эрдэм өвөрлөн алсыг зорьсон
Эрдэнэ гуайн аяны дөрөөнд
сүүн цацал өргөмүү.

"А.Лхагва "Нүүдэлчний тэнгэр"-тээ:

Шоо нь цайчихсан дэлхийн
Шороон түмнийг аврах
Азын түүзийг өвөртөлж яваа
Авралын ганц судрыг тээж яваа
Нүүдэлчний нүүдэл цаашилж явна
Нүдэн дээр чинь наашилж явна
Сүүлийн тэмээний ачаанд
Сүншигт тэнгэрийн л буйл бурантаг...

хэмээжүхүй. Ийнхүү Дээр Тэнгэрээс даян дэлхийн өнөө ирээдүйг дөрлөн хөтлөх бурантаг нь супернэгдлийн онолыг агуулсан "Principia Mathematica" байхаа.
Монголын түүх наагуур бодоход 12000 жилийн бэлэн өгөгдхүүнтэй. Аа, бас урт хугацааны давтамж мөчлөгтэй. Монголын өсөлт бууралтын амплитуд далайц аймшигтай.Өсөлтийн далайц нь Сүмэр, Хүннү, Чингисийн Монгол. Бууралтынхаа үед бараг сураг тасарч, сөнөж мөхөхдөө хүрдгийн жишээ нь манжийн үеийн Монгол". Бэсүд Ч.Эрдэнэ. "Бид ялав. Монголын үндэсний сэргэн мандал" номоос.
Тиймээ, монголчууд дэвжин дээшлэхдээ дэлхийг мандаадаг, дордон доошлохдоо боолын боол болдог. Монголчууд бидний мандан бадрах цаг ойрхон гэдэгт итгэлтэй байна. Ч.Эрдэнэ гуайн зорьсон хэрэг саадгүй бүтэх болтугай.