вторник, 24 февраля 2009 г.

Сар шинийн мэнд дэвшүүлье

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

пятница, 20 февраля 2009 г.

"Чингис хааны нууц" киноны нээлт болов

Энэ оны хамгийн анхны сэтгэгдэл:

Анонимный пишет...
http://www.chingiskhanfilm.ru/about.php
chingis haanii tuhai shine kino garah gej bgaam shig bnaa.
http://www.youtube.com/watch?v=yH89OD8SmEA
video n ene bna.

onoodor anh taarsan blog deeree l bichlee shuu.

arsun пишет...

Баярлалаа. Шинэ кино байна шүү дээ.

Гэтэл энэ киноны хамгийн анхны үзэгчдийн нэг болчдог байна шүү.

Энэ киноны монгол талын зөвлөхөөр ажилласан зохиолч Дамдины Жамъян нээж, найруулагч Андрей Борисов киноныхоо талаар, түүнийг бүтээхэд оролцсон жүжигчдийг
саха хэлээр танилцуулсан ёслолын ажиллагаа товчхон болов. Aнхны үзэгчид нь та бүхэн боллоо хэмээх нь үзэгчдэд ихэд таалагдав. Монголчууд биднийг хүндэтгэж байгаа хэрэг. Кино бүтээгчдийг талархан Н.Сувдаа тэргүүтэн цэцгээр бараг дарж байлаа. Найруулагч тайзнаас Сарантуяаг дуудан, ирсэнд нь талархлаа илэрхийлж байв.
"Сахафильм" (ОХУ), "Нямгаваа фильм продакшн" (Монгол улс), ӨвөрМонголын ӨЗО-ны кино фабрик (Хятад) хамтран бүтээсэн Николай Лугиновын зохиол, Андрей Борисовын "Чингис хааны захиас" киног тухлан сууж үзвээ.
Кинонд Тувачууд, Буриадууд, Якутууд, Монголчууд, Алтайчууд, Хакасууд, Башкирууд, Япончууд, Хятадууд, Америкчууд тоглож, Чингис хааны дүрийг Эдуард Ондар (Тува) бүтээжээ. Нэгэнт би урлаг судлаач биш тул гол дүрүүд, тэдний чадварын талаар тодорхой хэлж чадахгүй нь.
Харин манай М.Оргил Жамухын, М.Түвшинхүү Таргудайн, П.Ариунболор Ач хатны дүрийг чадварлаг бүтээжээ. Оргилоо чи шүү, ёстой мундаг. А.Борисов Түвшинхүүг Улаан-Үдийн тайзан дээрээс олж авчээ. Тэгсэн харин Түвшинхүүгийн эмээ нь якут хүн байж.

Киног сэдэгч, продюсер Владимир Иванов боксчин, зодоонч, дасгалжуулагч хүн боловч ариун дагшин Байгал нуурын усыг хараад, Монголын зах хязгааргүй талаар аялж үзээд Чингэс хааны туульсын кино хийх санаанд өөрийн эрхгүй хөтлөгджээ. Тамирчин хүний уйгагүй зан чанарынхаа хүчээр Николай Лугиновын романаар кино хийхийг театрын нэрт найруулагч Андрей Борисовт санал болгож, ятгаж дөнгөжээ. Түүний эцэг нь монгол хүн юм байна.

Кэрри-Хироюки Тагава (АНУ) үнэн гайхалтай тогложээ. Түүнд зориулан найманы хатны бие хамгаалагчийн дүрийг зохиосон нь киноны хамгийн гоё хэсгүүдийн нэг болжээ. Гүрбэсүг бараг алчихна уу гэж бодогдож байлаа. Тагаваг та "Пёрл Харбор", "Сүүлчийн император", Гейшагийн тэмдэглэл"-ээр нь мэдэх байх.

Энэ кино ОХУ-ын 300 кинотеатраар удахгүй зэрэг гарч эхлэх гэнээ.

Нэг сонирхолтой зүйл нь оросууд 13-ын тооноос бүгд айдаг даа. Үйл явдал 13 дугаар зуунд үргэлжилнэ. Зохиолын суурь болох романыг Николай Лугинов 13 жил бичсэн. Чингисийг бусад 12 хаад сонгоход Чингис өөрөө 13 дахь хаан нь байсан. Төслийн хүрээнд 13 "Чингис хаан" ирсэн. /М.Оргил ч мөн ВВС-ийн баримтат уран сайхны кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн/. Киног бүтээгчид хаана ч явсан тасалгаат вагонд, онгоцонд, буудалд, тийзний дугаарт 13 гэсэн тоо яагаад ч юм тааралдана. Якутын Мегинн-Кангаласс улсад зураг авахад цугларсан 100 адуучин ойролцоох 13 тосгоноос ирсэн байжээ. Энэ кино 13 хэсгээс бүрдэнэ. 13-ын тоо аз авчирна гэж киночид бүгд билэгшээж байгаа гэнээ. Би бас 13 дугаар эгнээнд сууж үзсэн гээч, хэхэ. Аз хурах болтугай. Киног та өөрөө үзээд дүгнэнэ бизээ.

Борисовын кино надад их л таалагдлаа. Ашиг орлого нь арвин байж, Азийн монголчуудыг ертөнцийн чихнээ дуурсгаг.

Дээр сэтгэгдэл бичсэн үл таних анддаа баярласанаа дахин хэлье.

Бодровын "Монгол" сайн болсон. Монголчууд хүүхэд алдаггүй гэдгийг дэлхий мэдсэн байх.
Манайхны "Үхэж үл болно" áàñ сайн болсон. Гэхдээ надад "Чингис хаан" маань тулгар биетэй Бөртэг мэргидээс булааж, морь унуулан хариулахаар Боорчид "давхиад бай, битгий зогс, орилж байсан ч давхиад бай" гэж байгаа нь арай л зэрлэг болсон санагддаг.
Аз болж Зүчийг маань зулбуулалгүй шиг төрүүлсэндээ. Чингис хаантан минь ураг хөнөөх хүн биш.

среда, 18 февраля 2009 г.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Үүнд хэн нэгэн саад болох учиргүй.

понедельник, 16 февраля 2009 г.

Чкалов

Магадгүй

Өнгөрсөн зууны 30-аад онд дэлхий дахинаа алдар нь цуурайтсан Валерий Чкалов. Түүний дараа Ю.Гагарин л дэлхий дахины анхаарал татсан байх даа.

Түүнийг бас "воздушний хулиган" гэх нь нэр алдрыг нь улам чимнэ.

Харин дээрх сургууль хөөгдсөн "двоишник"-оороо бахархдаг цорын ганц сургууль байж магадгүй юм.

Энэ тухай мэдээллийг нэгэн форумд оролцогч бичсэнийг дээр үед авч байсан тул эргээд хаягийг нь олдоггүй ээ.

пятница, 13 февраля 2009 г.

Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун.

Жалханз хутагт С.Дамдинбазар жанч халсны дараа орон гарсан Ерөнхий сайдын суудалд суух боломжтой хэдхэн хүний нэг нь С.Данзан байсан нь нууц биш юмаа. Нийгмийн хөгжлийн төлөвийн асуудлаар С.Данзан “иргэн баян – улс баян” зарчмыг баримталж, Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан бөгөөд Хятад-Зөвлөлтийн 1924 оны хэлэлцээрийг эрс эсэргүүцэн төр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв.
Тэрбээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинотой илтэд сөргөлдөж, засгийн эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл МАН-ын III хуралд дээр туйлдаа хүрсэн билээ. Э.Ринчино нар коммунист залуучуудын эвлэлийг өдөөн турхирах арга хэрэглэн, хурлын бүрэн эрхийг булаан авч 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан, Баваасан нарыг баривчлан, мөрдөн байцаалт явуулалгүйгээр буудан хороожээ. 68 жилийн дараа С. Данзангийн нэр төрийг Монгол Улсын Дээд Шүүх цагаатгажээ.* Солийн Данзангийн эсрэг бэлтгэсэн хуйвалдааныг сэрэмжлэн зайлуулах гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хүчин зүтгэл талаар болж түүнийг хэрхэн гүтгэж хэлмэгдүүлсэн тухай, 1924 онд хуралдсан МАН-ын III их хурлын явцыг та сайн мэдэх байх.

Тус их хурал дээр "... Монголын бүдүүлэг ардууд оросуудын буруу ч байсан таг чимээгүй байя гэж байсан удаа бий... Би Зөвлөлт улстай найрамдалтай байхыг хэзээ ч татгалзахгүй, харин бялдуучилсан байдал гаргаж хэрэггүй".... гэж өөрийн байр суурийг илэрхийлж байв.

"....комиссын тогтоолыг шөнө нь гүйцэтгээд маргааш нь 31-ний өдөр их хурлын хуралдаанд оруулж батлуулах гэхэд ийм хэрэг болно гэдгийг төсөөлөөгүй байсан ихэнх төлөөлөгчид хирдхийн цочиж, хэрэг явдал ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй явсанаа илэрхийлжээ.
Хөдөөний нэгэн төлөөлөгч "Болчимгүйтэж хоюулангий нь алчихсан хойно биднээр батлуулах хэрэг байна уу? хэмээж, эвлэлийн гишүүн Бадрах "Залуучуудын эвлэлийн гишүүн бид ийм том хэрэг болох юм гэж бодсонгүй. Зөвхөн өөрсдийн толгойлох хүмүүсийг албан тушаалаас нь огцруулахыг хүссэн юм" гэж дургүйцэж, хурлын төлөөлөгчид бүрэн эрхтэй комиссын шийдвэрийг бид батлахгүй гэжээ. Хурлын төлөөлөгчид тогтоолыг батлахаас татгалзмагц Зөвлөлтийн элчин сайд А.Н.Васильев уг тогтоолыг батлуулахаар төлөөлөгчдийг ятган ухуулж "Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засаж залруулан дэг журмыг сахиуллаа... Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Ийм явдал ганц Монголд болсон юм биш Орос оронд ч гарч байсан. Та нар их зөв юм хийлээ. Бид цөмөөр цус асгаруулахыг боддоггүй улс гэвч олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол ЗСБНХУ хоёрын холбоо хэлхээг биелүүлэхээр дөхөм болж ач тусаа үзүүлэх болно. Та нарын гаргасан шийдвэр бол аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн" гэж хэлсэн нь Элбэгдорж Ренчино Зөвлөлтийн дээд удирдлагын заавраар Данзанг хороох ажлыг зохион байгуулж, энэ ажиллагаанд элчин төлөөлөгч нь хүртэл биечлэн оролцжээ гэдгийг баталж байна"**

Зам тээврийн хятад пүүсэнд хувь нийлүүлэгчээр элссэн гэдэг нь түүний хийсэн ажлын зорилгыг буруугаар тайлбарласан хэрэг бөгөөд одоо болтол залруулга хийгдэхгүй байгаа юм.

Эх сурвалж:
* -Баабарпедиагаас
** - ...

четверг, 12 февраля 2009 г.

Элэг цэвэрлэх тухай

Д.Цагаадай багш, Геннадий Малахов нарын зөвлөгөө, Цагаадай багшийн боловсруулсан дэгийн дагуу элгээ цэвэрлэдэг хүмүүсийн туршлага, тэдгээрийн ялгаа зэргийг харьцуулж үзээд дараах маягаар, өдрийн цагт ажлаа хэвийн үргэлжлүүлж цэвэрлэгээг хийх бодолтой байна. Усанд орох, саунд суух зэргээ өөрсдөө тохируулна. Элэгний цэвэрлэгээг хэзээч хийж болох бөгөөд 3-4 сар элэгний идэвхитэй байх улирал юм байна. Энэ хугацаанд бясалгал хийнэ, бясалгал хийдэггүй хүмүүс сэтгэл санаагаа тайван байлгаж хүмүүс, байгаль дэлхий, элгээ хайрлана.

Зорилго: Элгээ цэвэрлэх.
Хэрэглэх зүйл: Оливийн тос 200 грамм, нимбэгний шүүс 200 грамм.
Хугацаа: 14 хоног

3 сарын 2-ны өдөр. Даваа. Цагаан хоол идэж цэвэрлэгээ эхэлнэ.
3 сарын 3-ны өдөр. Мягмар. Цагаан хоол.
3 сарын 4-ны өдөр. Лхагва. Цагаан хоол.
3 сарын 5-ны өдөр. Пүрэв. Цагаан хоол.
3 сарын 6-ны өдөр. Баасан. Цагаан хоол.
3 сарын 7-ны өдөр. Бямба. Цагаан хоол.
3 сарын 8-ны өдөр. Ням. Цагаан хоол.
3 сарын 9-ний өдөр. Даваа. Цагаан хоол.
3 сарын 10-ны өдөр. Мягмар. Цагаан хоол. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ.
3 сарын 11-ний өдөр. Лхагва. Мацаг барих. Буцалсан бүлээн ус ууна.
3 сарын 12-ны өдөр. Пүрэв. Мацаг барих. Буцалсан бүлээн ус ууна. Гэдэс дотроо цэвэрлэнэ.
3 сарын 13-ны өдөр. Баасан. Мацаг барих. Орой 21-22 цагт бэлтгэсэн оливийн тос, нимбэгний шүүсээ ээлжлэн балгаж, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
3 сарын 14-ны өдөр. Бямба. Гарч буй чулууг шүүнэ. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ.
3 сарын 15-ны өдөр. Ням. Амарна.

arsund@yahoo.com хаягаар санал бодлоо солилцоно уу.

понедельник, 9 февраля 2009 г.

Элгээ хэрхэн зөв цэвэрлэх вэ

Геннадий Малахов

Элгээ цэвэрлэхээс хэдэн өдрийн өмнөөс бие организмаа "зөөллөх" хэрэгтэй.
Үүнийг халуун ваннд эсвэл ууранд суух маягаар хийнэ. Хамгийн гол нь энэ бүхний дараа та биеэ сулласан, бие организм усаар ханасан, биеээ халсан байхыг мэдрэх нь чухал. Хуурай арьстай хатингар хүмүүс халуун ваннд, мариалаг тарган хүмүүс хуурай саунд, бусад нь ууранд суух нь илүү зохимжтой. Үргэлжлэх хугацаа нь 5-25 минут байна. Энэ заслыг заавал богино хугацааны /5-10 секунд/ хүйтэн шүршүүрээр дуусгана. Эсвэл хувингаар хүйтэн ус дээрээсээ асгаж болно. Дасгалыг /заслыг/ 3-5, түүнээс ч илүү хийж болно. Үүнийг биеийн байдлаас хамаараад өдөрт нэг, эсвэл өнжөөд нэг хийнэ. Тос хэрэглэх нь биеийг сайн суллах, өөрөөр хэлбэл зөөлрүүлэхэд их нэмэртэй. Өглөөдөө 20 грамм хайлуулсан шар тосоор тослоод, өдөртөө бага зэргийн шар тостой эсвэл оливийн тостой массаж хийнэ. Дараа нь бүлээн шүршүүрт савангүйгээр угаана. Тарган, тослог арьстай хүмүүст энэ шаардлагагүй, жаахан гүйж биеээ халаагаад хөлсөөрөө шаараа /шлак/ гаргах нь тохирно.
Энэ бүхнийг элгээ цэвэрлэхээс өмнө хийх хэрэгтэй. Үүний дүнд цөс илүү шингэрч, билирубиний чулуу хайлж, эд эс илүү уян болж, цөсний цорго нээгдсэнээр таны бэлтгэл дуусна.

Элэг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол оливийн тос /чидун жимсний тос/, лимоны хүчил ашиглан цэвэрлэх арга юм. Туршлагаас үзвэл оливийн тосыг наранцэцгийн тосоор, лимоны хүчлийг исгэлэн амттай шүүсээр / чацаргана гм/ сольж болно.
Нэг удаагийн цэвэрлэгээнд 100-200 грамм тос, мөн тийм хэмжээний шүүс хангалттай.

Цэвэрлэгээний ажлаа оройн 19-20 цагийн орчимд эхлээрэй. Нэг нь тостой, нөгөө нь шүүстэй 2 стакан бэлдсэн байна. Тосноос 1-2 балгаад, шүүснээс төдий чинээ балгыг уугаарай. 15-20 минутын дараа, дотор эвгүй оргихгүй бол дахин давтаад 15-20 минут хүлээнэ. Ийм маягаар тос шүүсээ дуустал ууна. Дараа нь элгэн дээрээ халуун жин тавиад амарна. Туршлагаас үзвэл элэг хэр сайн хална, үр дүн нь төдий чинээ сайн. Иймд халуун жинг бүтэн шөнөжин, маргааш өдөр нь ч тавина.

Болгоомжлох нь: Хэрвээ та тос балгасны дараа дотор эвгүй оргивол зүгээр болтол нь хүлээж, гайгүй болвол дахин давтана. Хугацаа уртсах нь тийм ч муу биш харин ч тустай. Хэрвээ дотор гайгүй болохгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарла, энэ хангалттай.

Тос шүүсээ ууж дууссанаас 2 цаг орчмын дараагаас 2 өвдөг дээрээ сөхөрч суугаад амандаа халуун чинжүү зууж, хамрынхаа зүүн нүхийг хөвөнгөөр бөглөн, баруун талын нүхээр зөөлөн удаан амьсгална. Ийм байдлаар 30 удаа амьсгалах ба элгээ улайссан гэж сэтгэ. Энэ нь эрчмийг ихэсгэж, биеийн дулааныг нэмэгдүүлнэ.

24 цагаас хойш, өглөөгүүр гүйлгэж эхлэхэд чулуунууд гадагшилж эхэлнэ. Их гүйлгэх нь цэвэрлэгээ сайн болж байгаагийн шинж, санаа бүү зовогтун. Элэгний цэвэрлэгээний дараах хэтэрхий их гүйлгэхийг зогсоохын тулд будаа, чанасан төмс иднэ. Энэ нь гүйлгэхийг зогсооно.

Г.П.Малаховын “Оздровительные советы на каждый день 1999” номны 64, 65 дугаар хуудаснаас орчуулав.

Эхнэрийн маань хэлж байгаагаар өглөө оройдоо халуун устай онгоцонд хэвтэж, нэг удаа лимонтой усаар бургуй тавьж байсан,
Шар тос энэ тэр хэрэглээгүй, цэвэрлэгээ дууссаны дараа өглөөний цайнд лууван, алимны шүүс уусан гэнээ. 4 ширхэг нимбэг байхад шүүс нь 1 стакан болдог гэсэн.

Алсад суугаа анд маань 3 сарын 2-ны өдрийг дагийн түвшин сайн өдөр хэмээгээд эхнэрийн хамт элгээ цэвэрлэхээр шийдсэнээ дуулгав. Миний хувьд энэ өдөр эхлэвэл суулгах
туулгах өдөр нь амралтын өдөр таарна гэж бодсон. Цэвэрлэгээний үед архи тамхийг цээрлэнэ гэв. Мартыг л "мартах" юмдаа.

четверг, 5 февраля 2009 г.

Элгээ цэвэрлэх үү?

Что такое чистка печени

  • Үүнийг хийх шаардлагатай юу?
  • Аюултай юу?

30-40 насанд элэгний эсийн 50-60% нь хог шаараар дүүрч /шлак/ жагсаалаас гардаг нь тогтоогджээ. Ингэснээр элгээр дамжих цусны эргэлт ихэд хүндэрдэг байна. Хураагуур судасны цус нь рентгэнд сайн харагддаг холбоосуудаар тойрч эхэлнэ. Энэ нь бөгсөн биеийн /хүйснээс хөлийн ул хүртэлх/ цусны эргэлтийн зогсонгошил, цус бүрэн шүүгдэж цэвэрлэгдэхгүй байх гэсэн 2 янзын эмгэг үүсгэдэг.

Үүнтэй холбоотойгоор хэвлийн хөндийн эрхтнүүдийн /гэдэс, ходоод, нойр булчирхай гм/ цусан хангамж удааширч, эдгээр эрхтнүүд хэвийн ажиллагаа нь алдагдаж, доройтдог. Үр дүнг нь гайхах юмгүй, нас ахих тусам хоол шингээх талаар асуудал гараад ирнэ. Шингээгүй хоол бие организмыг тэжээх нь байтугай түүнийг шаараар дүүргэнэ гэх мэтээр эмгэгийн хэлхээ цааш хэлхэгдэнэ.

Аюулгүй байдлын тухайд дараах зүйлийг хэлье: Цөсний цорго нь диаметрээрээ 2 см хүртэл сунах чадвартай гөлчгөр булчинтай. Цөсний хүүдийн агшилтын даралт нь бараг 1 атмосферт хүрнэ. Ийм нөхцөл нь цөсний чулууг цөсний цоргоор 12 нугалаа гэдэс рүү өвдөлтгүй, хөнгөхөн оруулж, улмаар бүдүүн, нарийн, шулуун гэдсээр гадагшлуулна.

Элэг цөс цэвэрлэх энэ аргыг аюулгүй, өндөр үр дүнтэй гэдгийг олон удаагийн туршлага батлан харуулсан.

Г.П.Малаховын “Оздровительные советы на каждый день 1999” номны 63 дугаар хуудаснаас орчуулав. /Эмч нар харвал ичмээр дамшиг даа/

Жич: Ноднин 4 сард цөсний чулуу хөөх аргачлалын тухай бичиж байсан. http://arslans.blogspot.com/2008/04/blog-post_16.html Эндээс харна уу.

Одоо элэг цөсний идэвхжлийн улирал эхлэх гэж байгаа. 3, 4 сар. Иймд эхнэр, эгч дүүсийн туршлага, эмчийн зааврыг үндэслэн элгээ цэвэрлээд үзэх санаатай байна. Хүнд хэрэг болж магадгүй гэж бас бодов.

Юу болохнов, үзнээ.

вторник, 3 февраля 2009 г.

WHAT CAN YOU BUY WITH MONEY?

WITH MONEY :
YOU CAN BUY A HOUSE, BUT NOT A HOME.
YOU CAN BUY A CLOCK, BUT NOT TIME.
YOU CAN BUY A BED, BUT NOT SLEEP.
YOU CAN BUY A BOOK, BUT NOT KNOWLEDGE.
YOU CAN BUY MEDICINE, BUT NOT GOOD HEALTH.
YOU CAN BUY A POSITION, BUT NOT RESPECT.
YOU CAN BUY BLOOD, BUT NOT LIFE.
YOU CAN BUY SEX, BUT NOT LOVE.

WHAT ELSE DO YOU THINK?

http://otgoo68.blogspot.com/-Эндээс авлаа.