вторник, 25 мая 2010 г.

Зөндөө, зөндөө

Г.Бямбаа нутгаасаа гараад уджээ. Аймгийн холбооны газарт захиалга өгөөд эхнэртэйгээ ярив. Мэнд мэдэж, хүүхдүүдээ асуугаад, хэсэг тулгамдсанаа оочерлон зогсох хүмүүсийг эргэж харан нэрэлхсэн бололтой "зөндөө, зөндөө" гэжээ.

Түүнээс хойш таньж мэдэх улс жаахан тойруулсхийх юмаа зөндөө зөндөө гэдэг болжээ.