Показаны сообщения с ярлыком Ger. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ger. Показать все сообщения

четверг, 22 марта 2012 г.

"Аянчин"-аяны эвхдэг гэрийн анхны хэрэглэгчиддээ баярын мэнд хүргье

Монгол гэрийг цүнхэнд багтдаг болгочихоод нөгөө мөнгө энэ тэрийн нөөцөөс болоод хүлээлттэй байтал Гүррагчаа гуай захиалга өгч, ажлаа эхэлж билээ. Удалгүй яг тийм гэр гэсээр захиалгууд ирж, сансрын нисэгч М.Ганзориг ч мөн захиалж билээ. Сансрын баатрууддаа баярын мэнд хүргэнгээ, өчүүхэн бизнесийг минь дэмжсэнд талархаж явдгаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг ерөөе.

суббота, 8 октября 2011 г.

Зураг

Анхны цаснаар

"Аянчин" эвхдэг гэр жипний тээшинд

вторник, 3 августа 2010 г.

Хөвсгөл далайд

Хөвсгөл далайг үзэх хүсэлдээ хөтлөгдөн найз нартайгаа аялахаар төлөвлөсөн боловч тэднээс 5 хоногийн өмнө Архангайн Эрдэнэмандалаар дайрахаар ажил гарч маршрут өөрчлөгдсөн юм. Зам зуур авсан зургаа сонирхуулъя. Байгалийн сайхныг харах тусам барьсан аппаратаа голох юм даа, хэхэ. Зураг дээр товшвол томорно.

Цэцэгс гайхамшигтай харагдана. Ягаан нь ч яахав, цагаан нь холоос цайраад, усархаг бороо орж байгаа юм шиг харагдаж билээ.

Тээлийн бирваазаар Сэлэнгийг гаталж буй нь /Реклам байлаа, хэхэ/

Хөвсгөл далайгаас эх авсан Эгийн гол
Маргааш нь Сүхбаатар хөлгөөр аялахын тулд Хатгалд нэг хонолоо. Мэдээж гэртээ.

Жаргалын найман морь, нэг нь миний ард байна, хэхэ

Ханын нүдээр харахад жаргалтай байдагаа
Хөлөг онгоцоор аялав

Тээр алсад тэнгэр газрын савсалгад, бишээ
тэнгэрийн үүлсийн доогуур далайн мандлын дээгүүр Модон хүй арал харагдаж байна
Хүслийн хаданд хүслээ шивнэн залбирав

Хөлөг онгоцон дээр нэгэн шувуу үүрээ засч өндгөө гаргажээ.
Ангаахайдаа хоол зөөгөөд аав ээж нь тун завгүй




Гүн цэнхэр цэнгэг ус, шууд ууж болно

Жанхайн даваагаар давлаа

Туулай дэгдүүлж тоглов

Хар гэртээ хаан бор гэртээ богд оо хө /жаахан жайжиг барьчихаж/

Үүрээр. Манан суужээ. Манангийн бороо орно

Гэрээс гарч гэдэс алдахгүй ээ хө

Үдэш

Буцах замд
машин эвдрээд таг суулаа. Шаварт суух сайхаан гэдэг хүн чинь юун адал явдал, хотоос сэлбэг авах уу? Эрдэнэтээс үү? хугацаа алдана даа? зардал хэд гарах бол? гэсэн түмэн бодолд автдаг байгаа. Гол онош: нударган голын үзүүрийн боолт тасарч, поршен клапан мөргөлдсөнөөс дохиур хугарсан. Сэлбэг байхгүй, голд нь боолт хугарсан нударган гол дахин ашиглах боломжгүй. Гэтэл Хүдэр сумын цахилгаанчин Мягмар гэдэг алтан гартай залуу тусалж машиныг минь асааж өглөө. Хүний мөс хөтөл даваад одсон гэдэг бодол минь ор тас арчигдаж, сэтгэлээсээ зүтгэж байгааг нь хараад самсаа шархирч байсан шүү. Баярлалаа Мягмараа, эр хүний замын хүзүү урт, дахин уулзахын ерөөл тавъя. Хүү маань машин эвдэрсэн биш нэг сайн хүнтэй танилцлаа гэсэн.

Хөвсгөлд аялахад байгалийн сайхнаас гадна надад нэг ажиглагдсан юм нь манай эндэхийнх шиг хог новш харагдахгүй байсан нь гайхалтай сайхан санагдсан шүү.

Бидэнтэй хамт аялсанд баярлалааа

среда, 6 мая 2009 г.

"Угсаатны наадамд" монгол гэр тэргүүлжээ


Шотландчууд үндэсний уламжлал, зан заншил, язгуур урлагаа сурталчилахаар 4 дүгээр сарын сүүлчээр "Угсаатны наадам" зохион байгуулжээ. Хоёр хоногийн турш үргэлжилсэн уг наадмыг сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид майхан барин отоглосон аж. Сонирхолтой нь 140 хүртэл галтай, таван отгийн дунд монгол гэр байсан гэнэ. Уламжлалт эд өлгийн зүйлс шалгаруулсан уг наадамд "Юнайтед бийтс коллектив" хэмээх байгууллага монгол гэрээр оролцож, гранпри хүртэн, 5000 паундын эзэн болжээ.
Тус байгууллагын тэргүүн Крис Кэмпбэл "Хүн төрөлхтний хэрэглэж байсан хамгийн гайхалтай сууц бол монгол гэр. Барихад амархан, нэг ч хадаас шаардахгүй. Дунджаар 5 цаг зарцуулдаг. Тэгсэн хэрнээ өвөлдөө дулаахан" гэжээ

О.Ундармаа "Өнөөдөр" 2009.05.06.

Зураг дээрх эвхдэг гэр миний бүтээл бөгөөд жипний багажинд хоол хүнс, хөнжил гудас, бүх юмны хамт ачихад багтана.

пятница, 14 ноября 2008 г.

Монгол гэр ийн буурь

Эвхдэг гэр хийж шинэ бүтээлийн патент аваад хоёр жил болжээ. Найз нөхдийн туслалцаатайгаар сонин сэтгүүлээр рекламдаж нэлээдийг борлуулав. Монгол гэр ийн хийц, хэлбэр, бүтэц нэг их өөрчлөгдөөгүй, авсаархан болохоор байгалийн сайханд амрагчид, аялагчид, геологчид, анчин загасчин хүмүүс, бас гадныхан их сонирхож байна. Үзсэн хүн "юун майхан" гэж дуу алдахад нь сэтгэл өндөр, их л маадайна. Дотроо монгол гэр ийн бууриар дэлхийг тамгална гэсэн омогшуу мөрөөдөлд автана. Алтайн уулсын ар өврөөр, Байгаль далайн эргээр, Фүжи уулын бэлд миний гэр бариатай харагдвал мөн гоёо.

понедельник, 25 августа 2008 г.

Мөргөлчин

Сайхан амарлаа. Гэр хийлээ. Мөргөлчин болов. Ивэн голын хөвөө эргэлчин мөргөлчнөөр дүүрч, асар майхан алаглан байв. Шүтлэгтэй бишрэлтэй улсын дунд байх тийм сайхан уу, байгалийн сайхных уу, олон жил хүлээсэн олимпийн аварга төрөхөөр ч тэр юм уу энд их сайхан байв аа.
Байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний “ буюу зарлигаар бүтсэн хийд ч гэж нэрлэдэг. 1726-1737 он хүртэл 11 жилийн турш барьж дуусгажээ.
Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцүл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ.
Эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.

Энэ манай гэр


Энэ гэр маань бага 5 ханатын хэмжээтэй бөгөөд цаадах машины багажинд ачихад шилний доод ирмэг хүртэлх зайг эзэлнэ. Бид гэр бүлээрээ зургуулаа гэрээ, хоол хүнс, хөнжил пүүгээгээ ачаад явахад илүү унааны шаардлагагүй. Эсгий үүдийг өөрчилж, хаагаад цоожлох боломжтой болгов.

Хайч, чулуу, даавуу... жаргалтай хүүхэд нас


- Би түрүүлсэн, - Би түрүүлсэн
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амарцгаая

Кихот ноён шиг сэлэмээ сугалан энэ олон майхан платканд дайн зарлахсан.


Чшш, Зөгийн үүр! Чимээгүйхэн холдоцгоов. /Модоор дэлсээд зугатаамаар л байлаа, хэхэ, хүүгийнхээ дэргэд буурь заав/

Хүүе хараач, "Аянчин" эвхдэг гэр. Хэн гуайнх ирчихэж. Уулзаж гэрийн тав тух ямар байгааг сонирхвол сэтгэл ханамж өндөр байв. Эвхдэг ороо дэлгээд эвтэй найртай амьдардаг гэнээ.

Эргэлчин мөргөлчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ, эднийг нэг нэг гэрээр ачаалахсан, хэхэ.
Хийморийн овоо өөд мацах замд /Эрчүүл л гардагийн/ цээжээ түхийлгэв. Дараа нь хэлээ унжуулсан л даа, амьсгаадаад.
Овоон дээр

Энд бид хоолой нийлүүлэн уухай хашгирч, "Үлэмжийн чанар"-ыг дуулцгаав. /Ингэх ёстой гэнээ/
Алсын бараа

Энэ ч мөн сайн дэнлүү дээ, ялаа шумуул, шавьж шавдаггүй юм

Монгол гэртэй айлд зочлов. Тохилог сайхан юмаа. Хуучны, хийц сайтай эд

Мөргөлчдийн отог


Ханын нүдээр



Хүүхдүүд цэцэг усалж байгаа юм. Усалж л байг.

Цэцгэн дундах охид.




Шаварт суух ч бас сайхан шүү. Буцах замд.

Гэрээ рекламдахыг байдгаараа хичээв.

Оосор бүчгүй орд цагаан өргөө босгов, хаалгаа хаагаад цоожилдог болгов. /хэрэглэгдчийнхээ хүсэлтийг тооцоод байвал шинэ шинэ санаа их ирж байнаа/.