Показаны сообщения с ярлыком Саваагүй. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Саваагүй. Показать все сообщения

вторник, 10 марта 2009 г.

"Багшилсан нь"

Ааа бас Gunj гэвэл Гүнж гэж уншаарай. Гунж биш шүү.

Үсэглэж уншиж сурч байгаа хүүхэд

суббота, 7 марта 2009 г.

Эрхэм гишүүдийн гангараа

Гого: - За та манай үзэгчдэд өөрийнхөө хөөрөг, даалинг танилцуулахгүй юу? Хөөрөг даалин болгон өөрийн гэсэн түүхтэй байдаг.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: - Тийм үү. За /Өврөө уудлангаа, зүүн гарын эрхийгээр хамраа шудран, nусаа татаад даалинтай хөөргөө гаргана
/
Гого: - Таных ямар түүхтэй, ямар хөөрөг юм боло
о?
Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ: За яахав, ингээд одоо, за би, одоо монголчуудын цагаан сар чинь их цагааны билэгдэл. Цагаан идээний цагаан сэтгэлийн цагаан билэг зүй, сайхан үг билэг дэмбэрлийн цагаан өнгийг эрхэмлэж би сар шинийнхээ баяраар цагаан дээл өмсдийн. Тэгээд энэ эх орны бүтээгдхүүн, манай Говь компанийн нэхсэн ийм одоо цэвэр ноос ноолууран ийм одоо даавуу байгаан. Заа, миний хөөрөгний даалин болуул Цэрэннадмид гээд манай монголчууд сайн мэднэ дээ манай Xэнтий аймгийн Цэнхэрмандал сумын, Хэнтий аймгийн одоо хүн байгаан. Тэгээд зурагчин, фото зурагчин. Одоо нэлээн дээхэн үеийн Монголын фото зургийн, одоо хар цагаан зургийн, маш сайхан зургийн их чадалтай, мэргэжлийн өндөр зурагчин ийм хүн байсан. Эгч маань тэтгэвэрт гараад тэгээд надад одоо ийм сайхан даалин урлаж өгсийн. Өөрөө одоо бүр Цэнхэрмандал суманд малтай сууж байгаа ш дээ, Цэрэннадмид эгч маань. Тэгээд авгайд одоо нөгөө гоёлын будаг шунх хийдэг ийм сайхан бортого тийм савтай тэгээд надад ийм даалин, битэрт ижлээр нь хийж өгсөн, ийм даалин байгаам.
Заа миний энэ хөөрөг болуул одоо их эртүй үед Манзшир хутагт гэж одоо Монголын бас Ерөнхий сайд хийж байсан ийм Манзшир хутагт гэдэг хүний барьж байсан хөөрөг гэж ийм хөөрөг. Тэгээд Манзшир хутагтаас манай Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэг их эрдэмтэй том лам байсан. Тэр хүнд очоод, тэгээд тэндээсээ сүүлд хотод орж ирээд, тэгээд хотод
эзэмшиж байсан хүн нь “За энэ хөөргийг болуул одоо би Хэнтий нутгийн нэг нэртэй хүүд өгөх ёстой юм байгаа юм аа, Хэнтий нутгийнх нь хүүд хадгалуулах ёстой юм байгаамаа” гэж надад авчирч өгсийн. Тэгээд их олон жил барьж байгаа ийм хөөрөг байгаамдаа.

Гого: - Таны хөөрөг яг ямар хөөрөг байгаа вэ? Хөөрөгний даалин ямар даалин байгаа вэ?

Эрхэм гишүүн K.Д.Батбаяр: - Хөөрөгний даалин, Тийм үү? Хөөрөг, хөөрөгний даалин нь Дондогдулам хатан, хатан... хатан гуайн тэр дээлнийх нь ... өөдсөөр хийсэн ийм хуучны тийм ... их л хуучны л гэсэн торго... торго, одоо яг одоо юу гэдгийн би одоо сайн мэдэхгүй байна.
- Ямар ч гэсэн түүх нь их нарийн юм.

- Дондогдулам хатан гуайн дээлнийх нь өөдөс үлдэгдлээс... тэгээд. Хөөрөг бол манай бүүр аав маань бэлэглэсийн, одоо ямар ингээд шүрэн хөөрөг. Тамхи нь бас муу аав маань хийж өгсийн. Тийм хөөрөг байгаан. Тийн хамгийн гол нь хөөрөгний маань уут нь юу л гэсэн дээ, Дондог дулам хатны тийм юу л гэсэндээ үлдэгдэл л гэсэн ш дээ, сайн мэдэхгүй юм, ямар үзсэн биш тээн, хэ хэ.
- Таны энэ жилийн хувцас бусад гишүүдийг бодохын бол өнгөтэй сайхан харагдаж байна. Хэн урлаж өгсийн бол?

- Заа миний хувцасны дизайн, бүх юмыг бол ердөөсөө манай...Баясгалан өөрөө одоо бүгдийг нь загвар гаргаж, бүгдийг нь оёж өгсөн, бүгдийг нь хосолж өгсөн. Би өөрөө монгол дээл өмсдөггүй байсан...Хүүхэд байхаасаа... Япон руу барилдахаар явчихсан. Анх удаагаа Монголдоо, тэр тусмаа Монгол дээлээ өмсөөд, тэгээд анх удаагаа цагаан сарын барилдаанаа үзээд их сайхан байнөө, тийн.

Эрхэм гишүүн Цэнгэл: /Аргагүй л хуучны хур баяны дүртэйгээр хөөргөө гарган хичээнгүйлэн тайлбарлана/
-Энэ одоо Их гэгээн, Богд гэгээн гэж манай гэгээний хоёр хос хөөрөг байдийн, нэг нь манай эхнэрт байгаа. Энэ одоо пат шувуу бол үрэл болсон модон дээр сууж энэ модноосоо бадамлянхуа цэцгийг одоо зуусан ийм шувуу. Нөгөөдөх нь хоёр шувуу үнсэлдэж байгаа, тэрэн дээр бадамлянхуа цэцгийг гаргасан, энэ хатан хөөрөг нь. Энэ одоо 70 оны, мянга есөн зуун 70 оны үед төрийн санд бүртгэгдэж хорин саяар үнэлэгдэж байсан ийм түүхтэй хөөрөг өө.
- Аан за.
- Богд гэгээн энэ хөөргийг барьж байсан, ийм хөөрөг байгаан.
- Таны хувцас бусад гишүүдийнхийг бодохын бол илүү өнгөлөг харагдаж байна л даа. Тэгэхээр Таны хувцасыг ямар хүн урласын бол?
- Заа энийг бол яах вэ, одоо энэ Асашюүрогийн эгч Цовхрон гээд одоо Долгорсүрэн зааны төрсөн дүү урладийн. Энэ бол одоо олон халиуны тийм үс байгаан. Тийм үсээр хийж урласан. Монгол жинхэнэ заншлаар нь хийсэн... Жишээлбэл энэ одоо 2 товчтой байгаа биздээ, тиймээ... Одооны дээл бол ийм ухдас ихтэй байдаг. Миний дээл бол хуучны маягаар хийсэн ийм дээлээ.
- За баярлалаа.


Эрхэм гишүүн Арвин: - Би, би бол ерөөсөө хөөрөг хэрэглэдэггүй ээ /үнэхээр ч үзүүлчих юм байсангүй/, тийн, ер нь хөөрөг хэрэглэх, хэрэглэдэггүй ээ гэдгийг хэлмээр байна.
- Таны дээл маш гоёмсог харагдаж байна л даа, ямар хүн урласан юм бол? /Бурхан минь, бусдынхаас онцгой гэсэнгүй/.
- Аа-ха, тэгэхлээр би бол мэдээж монгол дээлийг бол сайн өмсжөөгаа. Тийм, жилд 2-3 удаа загварын дээл, бүр үндэснийхээ загварын дээлийг гаргаж зориуд өмсөж байгаа. Тэгээд цагаан сараар, улсын баяраар, уул усандаа очих маягаар тэгээд ер нь үндэсний хувцасны нэг ёсны үзэсгэлэн одоо би гаргаж байгаа. Тэгэхэд түүгээрээ бол гэхлээр миний үр хүүхэд, хойч үе маань тээ, манай эмээ маань, ээж маань, ийм юм эдэлж байсан гээд хойч үеdээ үлдээхийн тулд би маш үнэтэй, маш гоёмсог, маш тийм судалгаа шинжилгээний үндсэн дээр ийм дээлүүд урлаж би хадгалж байгаа.
- Энэ дээлийн хувьд?
- Энэ дээлийн хувьд, Япон нөгөө хүр хорхойн торгоор хийсэн дээл байгаа. Энийг нөгөө драмын театрын Лхагваа эгч хийсэн. Би жил болгон монголын бүх урчуудаар ээлжлүүлэж ийм дээл хийж байгаа. Энэ жил Лхагваа эгчээр хийлгүүлсэн.

Эрхэм гишүүн З.Алтай: /Тэрээр госчоомон дээр шляпан малгай хэнэггүйхэн тавьжээ/.
- Та өнөөдөр ганцаараа ийм хослол өмсөж байгаа нь их сонирхолтой харагдаж байна л даа. Та ер нь монгол дээл өмсдөг үү?
- Надад нэг ч монгол дээл байхгүй. Би амьдралдаа монгол дээл өмсөж үзээгүй. Тэхдээ бол төр, төрт ёсыг бодоод би бол төрийн ёс жаягийг дагаад нэг гайгүй сайн монгол дээлтэй болох ёстойн байна гэдгийг ойлгосон, тэгж ойлгожиино. Түрүү жил бол Канадад, өө биш Сиэтлд нэг айлд шинэлж битүүлж байсан шдээ. Гэтэл энэ жил төрийн ордонд бас шинэлж байна гэдэг бол сайхан л байна. Хүний амьдралд юм юм л болох юм байнашдээ.
- Таны хөөрөг яг хичнээн төгрөгний үнэтэй, ямар түүхтэй хөөрөг вэ?
- Энэ нэг их түүх байхгүй. Арван хэдэн жилийн өмнө манай Авирмэд бид 2 Хархорин явжаагаад тэгээд Авираа над тэгэхгүй юу, би бол хөөрөг мэдэхгүй шүү дээ, “Энэ хөөрөг 20 мянга гэж байна чи авчих авчих” гэжиинэ. Тэгээд авгай толгойг нь солиод энд нь бөгжилж хийж өгөөд, “за яахав дээ, хүнтэй тамхилахгүй юу” гэсийн.
Тэгээд би хөөрөг мэддэг Лүндээ Мүндээ м
этийн аваргуудад үзүүлэхгүй юү, “Өвгөн чинь нэг ийм 20 мянгын хөөрөгтэй боллоо” гэсэн чинь “Өө яахав яахав, айлын нохой дайрвал чулуудахад хайр гамгүй” гэхгүй юу, хэ хэ хэ. Тэгэхээрээ ямар хөөрөг гэдэг нь ойлгомжтой, тээ. Гэхдээ бол хөөрөг бол үнэндээ гол биш байхоо, хөөрөг бол хөөрөг. Ерөөсөө энэ бол ёс, мэндчилгээний нэг сайхан ёс. Миний хөөрөг бол дажгүй, сайхан хөөргөө, тиймээ. Эдээрээ уралдаж биш, эдээрээ гоёх биш, эд мөнгөндөө, үнэндээ гол нь байгаа биш, ёсыг бодож жудагтай л байх юм бол тэр бол сайхан ш дээ, тиймээ.

Таныг жилийн дараа Богдын шар дээлийг өмсөж, хатных нь сувдан гутлыг эхнэртээ жийлгэхгүй гэдэгт итгэж байгаа шүү.


Видео бичлэгийг эндээс үзнэ үү: http://news.gogo.mn/video/news/50281

среда, 9 апреля 2008 г.

Аура: энэ чинь амархан

Аура гэж юу вэ?

Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой.

Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж.
Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий.

Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ*.

Бидний дунд амин орон нь "газар нэвтэлж, тэнгэрт тулам" хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна.

Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д'Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар "кирлианы эффект" гэж нэрлэгдсэн байна. Кирлианы зураг авах хэрэгслийн схемийг харахад би ч хийчихмээр хялбархан эд харагдана.

Москвад байхдаа сонирхож байгаад ауракамераар зургаа авахууллаа. Миний бие ногоон хүрээтэй, зүрхэн хүрд хавьцаа шаргал бөмбөлөгтэй гарчээ. Түүнийг тайлбарлах нь их л таатай сонсогдоно. Зургаа энд оруулж арай тэвчсэнгүй.

Бид амин орноо харж чадах уу?

Чадна.
Будда багш хүн бүхэн бурхан болж чадна гэж сургажээ. Бидний үед амьдарч байгаа Сатьяа Саи Баба "та бас бурхан" гэх юм. Тэгэхээр бид бүхэнд бурханы эхлэл байгаа нь тодорхой. Аураг харж сурах нь бурхан болж байгаа хэрэг биш л дээ, дөхөж байгаа хэрэг, хэхэ. Зарим номд аураг ердөө ганц минутад харж сурах боломжтой гээд аргачлалыг заажээ.
Миний хувьд түүнийг бүрэн уншаагүй тул орхиод Барбара Энн Бренаны "Руки света" номноос авсан эфир биеийг харах аргачлалыг танд сонирхуулъя.

Цайвар өнгийн фон дээр гараа сунган, зурагт үзүүлсний дагуу барин хоёр гарын хуруунуудын хооронд ажиглана.

Хурууны үзүүрүүд цайвалзсан гэрлээр холбогдсон болохыг, гарын гадна талаар хуруу хэрийн зайд эфир бие оршин буйг анзаарна уу. Зурагт үзүүлсний дагуу гараа зөрүүлэн дээш доош хөдөлгөвөл тодорхой харагдана.

Энэ аргыг хүмүүст хэлж сонирхуулахад бүгд дуу алдан гайхацгааж байсан тул та мөн харж чадна гэдэгт итгэлтэй байнаа. Арай бүдэг гэрэлтэй орчинд бүүр илүү тод харагдаж байна лээ. Хэрвээ дасгалаа сайн хийвэл дараагийн нарийн биеийг харах боломж гарах байх.

Үүнийг харах ямар хэрэг байгаа юм гэж үү? Сонирхолтой л юм даа. Нууцлаг бүхэн сонирхолтой, бас танин мэдэхүйд нэмэртэй. Туршаад үзэгтүн.

* С.Даваахүү гуайн "Биоэнерги I" номын 25,26 дугаар хуудаснаас авав.

среда, 23 января 2008 г.

Таны аль тархи илүү хөгжилтэй вэ?

Та zураг дээр үзүүлсний дагуу хоёр гарынхаа хуруунуудыг салаавчлан атгана уу. Аль гарын эрхий хуруу дээр нь байна вэ? Одоо нөгөө гарын эрхий хуруу дээр нь байхаар салаавчлан атгана уу. Танд эвгүй байна уу. Үүгээр баруун зүүн тархины аль нь илүү хөгжилтэйг тодорхойлдог юм байна.
Хоёр тархи ижил хөгжилтэй бол зураач Өнөрчимэг шиг болох байх л даа, баруун зүүнгүй бичээд.

вторник, 8 января 2008 г.

1 минутын дасгал

Та завтай бол ганцхан минутын нэгэн сонирхолтой дасгал хийгээд үзээч.
Зорилго: Энергетикээ хэмжих
Бэлтгэх байдал: Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, нүүр гарын алчуурыг хоёр гартаа атган урдаа унжуулна.
Яг 1 минутын турш алчуурыг таслах гэж байгаа мэт хамаг хүчээрээ хоёр тийш нь татна, нүдээ аньж байвал зүгээр. Хүчээ улам нэмэгдүүлэн татсаар байгаад цаг дуусмагц гараа суллан тавина. Алчуур унана. Энэ үед хоёр гар чинь дээш өргөгдөнө. Түүнд саад бололгүй ажиглаж бай. Хэр өндөрт, ямар хугацаанд байгаагаар энергетик ямар байгааг тодорхойлно. Минийх нэг л удаа 3 цагийн орчимд 40 секунд байсан. Зарим хүмүүс үүнийг запаслагдсан энерги гэж үздэг.
Энэ дасгалыг Александр Свияшийн номноос дээр үед харж байсан юм.