суббота, 29 марта 2008 г.

Та бас Бурхан

Цаг агаар хувьсан өөрчлөгдөж, тэнгэр цоорч, газар цөмрөн, байгаль орчин галав юүлэхнý үү гэмээр болж гамшиг нүүрлэн буй энэ үед бидний дунд Бхагаван Шри Сатьяа Саи Баба амьдарч буй нь юутай азтай.

Түүнийг аватаруудын аватар, амьд бурхан гэж тооцдог юм байна.Сатъяа Саи Баба 78 настай, энэ төрхөөрөө дахиад 17 жил амьдарна гэж амлажээ. Бид түүнтэй нэгэн үед амьдарч байгаа нь азтай хэрэг бусуу. Тэр 2025 онд “бурхан” болох íü ээ. Бурхан болох гэдэг үг энд тохирохгүй байгаа тул хашилт хэрэглэв.

Лүндэгнэгчид, гэгээнтнүүд түүний талаар ямар нэг байдлаар дамжуулж, судар бичигт түүнийг таних шинж тэмдгүүдийг тодорхойлон бичжээ. Соломоны “Песнь песней”, Ионн Богославын “Апоклипсис” болон бусад эх сурвалжид бичээтэй байдаг. Мөн Зөнч Мухаммед “Агуу багш” (“Махди Муд” /Мэхди Муд/) Энэтхэгийн өмнөд нутагт төрөх тухай зөгнөжээ.

Сатъяа Сай Баба урд төрөлдөө Ширди-ийн Сай Баба нэртэй байсан бөгөөд 1918 онд нас барахаасаа өмнө 8 жилийн дараа дахин төрж, Сатъяа Сай гэж нэрлэгдэнэ гэсэн нь хэлснээр нь болж. Сатъяа Сай Баба өөрийгөө 95 насыг зооглоод төрөл арилжихдаа 8 жилийн дараа дахин төрж Према Сай (“Сатьяа”-“Үнэн”, “Према”-“Хайр”) нэртэй болно гээд ирээдүйн эцэг эх, өөрийнхөө төрхийг тодорхойлон хэлжээ.

Сатьяа Сай Баба Энэтхэгийн өмнөд нутаг Путтапарти сууринд 1926 оны 11 сарын 23-нд төржээ. Багынх нь найзууд бяцхан Сатьяа уулын оройд нисэж гардаг байсныг, амттан, жимс тэргүүтнийг агаараас аван дайлдаг байсныг дурсдаг. Жижигхэн суурин байсан Путтапарти өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирэгсдийг байрлуулах зочид буудлууд, үнэ төлбөргүй эмнэлэг, сургууль коллежуудтай эрдмийн их хотхон болон хувирчээ. Жилийн дотор дэлхийд шилдэгт тооцогдох эмнэлэг баригдав. Путтапартийн ойролцоох олон зуун тосгод цэцэглэн хөгжиж, Сатьяа Сай Бабагийн шүтэн бишрэгчид зам гүүр, сургууль барьж, үнэгүй шилжүүлэн буян үйлдэцгээнэ.

Түүний чаддагийг /түүнд чадахгүй юм байхгүй/ чадах гэж Энэтхэгийн мэргэд бандида нараас НАСА-гийн мэргэжилтнүүд хүртэл янз бүрийн зиндааныхан, төрөл мэргэжлийнхэн оролдож байна.“Үнэндээ бол та нар намайг таньж мэдэхгүй, бүх хүн төрөлхтөн нийлээд оролдсон ч чадахгүй. Би хамгийн нарийн судалгаа, нягт хэмжүүрээс гадна оршино. Миний хараагүй юу ч байхгүй, очих замыг нь би мэдэхгүй нэг ч газар байхгүй. Би бол бүх юм, би бүхнийг хамаарч харж байна. Би бүх юманд байна. Би хаа сайгүй” гэх нь нөгөө Христийн хэлдэг шиг сонсогдоно.

Сатьяа Сай Бабагийн зорилго бол шинэ шашныг үндэслэх явдал биш. Өөр өөр шашинтнууд түүн рүү цугларан ирснээр илүү сайн буддист, христэч, мундаг мусульман болоод буцдаг. Бүх шашин, шүтлэг түүнд нээлттэй. Хэний ч шүтлэгийг өөрчлөх хэрэггүй гээд “Намайг Кришна, Аллах, Христос, Будда гэж нэрлэ, яалаа ч та ялгахгүй шүү дээ. Та өөрийн сонгосон бурхандаа шүтэн бишир, ингэснээр та надад ойртоно. Учир нь бүх нэр - минийх, бүх хэлбэр - минийх” гэж ярина. Манайхан шиг бөөгөө хар цагаан, ламаа улаан шар, зурхайчаа хятад тангадаар нь дуудаад дээр доор нь тавиад түжигнүүлээд байдаггүй юм байна.

Сатьяа Саи Бабагийн сургаалиас:

  • Бурханд итгэ.
  • Өөр өөрөөр төсөөлж, өөр өөрөөр нэрлэдэг боловч хүн төрөлхтөн нэг л бурхантай. ªөрийнхөө сонгосон шашиныг үнэнчээр шүт.
  • Бусад шашин шүтлэгийг хүндэл.
  • Ядуус, өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүст алдар хүнд, шагнал горьдолгүй, харамгүй тусал.
  • Үнэн, Шударга, Хайр хүндэтгэлийг хүмүүсийн дунд түгээ.
  • Хүний тухай муу үг бүү хэл, ялангуяа эзгүйд нь.
  • Авилга бүү ав, бүү өг. Авилга газар авахыг тэвчиж болохгүй.
  • Буян үйлдэж өглөг өгөгтүн, гуйлгачинд мөнгө тарааж бүү өөгшүүл. Тэдэнд өөр аргаар тусал, залхуурч хэвтэхийг нь бүү дэмж.
  • Хардалт, атаархлыг хазаарлан, саруул ухаанаа хөгжүүлэгтүн.
  • Боломжтой бол бүгдийг өөрөө хийгтүн, та баян, зарц үйлчлэгчтэй байсан ч нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулагтүн.
  • Бурханыг хайрлах хайраа хөгжүүлж, нүглийг тэвч.
  • Төрийн хуулийг хэзээ ч битгий зөрч.


Бас Сатьяа Саи Баба-гийн хэлсэн үгийг ойлгосныхоо хэрээр түүвэрлэн танд хүргэе:

"Над руу ирэгсдийг, над руу ирээгүйчүүдийг, магтан бишрэгчдийг, эсэргүүцэн шүүмжлэгчдийг бүгдийг нь би хайрладаг, хэн ч миний хайраас гадна үлдэхгүй".

"Би шавь нараа цуглуулан ямар нэгэн хиндү ч юм уу шашныг, ямар нэг урсгал чиглэлийг сурталдах гэж ирээгүй, би хүн төрөлхтний зүрхэнд хайрын галыг бадраахаар ирсэн".

"Бурхан зүрх сэтгэлийг үггүйгээр хүлээн авна, харин зүрх сэтгэлгүй үгийг хүлээж авахгүй".

"Оюун ухаан хүнийг бүтээж, бас эвдэн сүйтгэдэг".

"Биетийг биегүй болгох, биегүйг биежүүлэх чадварыг зарим йогочид үзүүлж чадна. Гэвч хэн ч над шиг 8-9 насандаа үүнийг хийж чадаагүй". /Тэр очир алмаазан бөгжийг хоосноос биежүүлэн бэлэглэдэг/.

"Хүн төрөлхтөн гэж нэг л арьстан бий, зүрх сэтгэл гэж нэг л хэл бий".

Дашрамд дурдахад Саи Бабагийн үзүүлж буй гайхамшгийн тоонд хэлний бэрхшээлийг арилгасан явдал орно. Нэг удаа Саи Баба норвег, индонезийн багийнхныг хүлээн тэдэнтэй орчуулагчгүйгээр ярилцжээ, бүгд түүнийг ойлгож байж. Тэр норвег хэлээр ярьсан гэж норвегүүд баталж байхад индонезүүд манай хэлээр ярьсан гэж байжээ.

Нэгэн удаа "Баба чи хүн, бидний л адил хүн. Чи гайхамшгийг бүтээж байна. Бид яагаад чадахгүй байна вэ?" гэхэд тэрээр инээмсэглэн "Та бас Бурхан, бас чадна, зөвхөн яаж гэдгийг л мартчихсан хэрэг" гэжээ.

Айзек Тайгретт кафе-хардрок сүлжээг үндэслэн дэлхийн олон оронд байгуулсан америк бизнесмэн। Түүнийгээ 108 сая доллараар зараад бүгдийг нь Путтапартид анагаах ухааны институт байгуулахад хандивлажээ। Саи Бабаг шүтэгч Айзек Тайгреттийн Францын улирал тутмын “Према” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс товчлон үзье: “...Путтапартигаас эгж ирсний дараа удалгүй “Лос-Àнжелес таймс”-аас шинжлэх ухааны дуулиант нээлтийг олж үзлээ। Энэ гайхамшигт нээлтийг Хаббл дуран авайн тусламжтай хийсэн бөгөөд орчлон ертөнцийн оюун ухаант нэг хэсгийг олжээ। Тэрнээс орчлон ертөнц эхэлсэн। Орчлон тэлж агшихыг тэр хянана. Хоёр долоо хоногийн дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч, багын найз Альберт Гортой цагаан ордонд уулзлаа. Анд маань Саи Бабаг мэддэг, түүний тухай шинэ сонин сонсохыг ихэд хүсч байв. Би Хабблын тусламжтай хийгдсэн гайхамшигт нээлтийн тухай Баба урьдчилан мэдэж байсан тухай ярив. Гор шүүгээний шургуулгыг татан дээрх нээлттэй холбоотой фото зурагнуудыг үзүүлэн "Бүрэн итгэх хүртлээ бид 10 жил судалсан. Орчлон ертөнцийг хянаж байдаг хүчин байдаг юм байна. Энэ бол-Свами гэлээ...

Лия Соколовагийн эмхтгэсэн “Та бас Бурхан” номоос чадан ядан óíøñàíàà òàíä äàìæóóëàâ.

четверг, 20 марта 2008 г.

Монголын тусгаар тогтнол

Түвд дэх хятадын дарангуйллыг эсэргүүцэж, түвдүүдтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлье. Олон улсын зүгээс Хятадад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгоосой.

Монголд цэргээ оруулахад хөөгөөд

гаргаж чадсан л юм даа.

Монгол, хятад хоёр манжийн эрхшээлээс суларсны дараа хятадууд Монголд санаархсаар. 1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай, парламенттай байв. Хорьдугаар зууны анхны, хамгийн залуу Ерөнхий сайд Намнансүрэн, сайд Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн нар алуулж, Чагдаржав амьд үлдэв. Энэ бол хятадын нөлөөгөөр, урвасан хулгай нарын хийсэн ялт ажиллагааны нэг хэсэг. Монголын төрд зүтгэсэн чадалтай эрсийг хороож, аймхайг нь сүрдүүлж, шуналтайг нь тэжээсээр, ил далд түмэн аргаар эрхэндээ оруулахаар оролдсоор байв.
1925 оны 5 сарын 31-нд Бээжинд ЗХУ-Хятадын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээгээр улаан орос, монголыг хятадад худалдчихав. Энэ гэрээний 5 дугаар зүйлд: "Гадаад Монгол бол Дундад иргэн улсын салшгүй хэсэг бөгөөд, түүн дэх Хятад улсын бүрэн эрхийг ЗХУ хүндэтгэн зөвшөөрнө" гэж заажээ. Гаслан гэж энэ буюу.
Үүнээс хойш Монгол улс Хятадын нэгэн муж болж байгаа юм. Тэр үед Монгол улсын Ерөнхий сайд Цэрэндорж байсан. Хятадаас цэрэг илгээх гэж байтал иргэний дайн гарч юун монголтой мантай юм болов. Арайхийн 8 жилийн дараа Гоминдан гээч нь ялж Чанкайши гарч ирэв. Бичиг баримт нь бэлэн байгаа, жаахан завгүй байв гээд Монголыг төвхнүүлэх гэтэл цаанаас нь япончууд дайраад ороод ирвээ. Хятадын 1/3-ийг эзэлчихэв. Ингээд муусайн хятадуудын санаа байвч сачий нь хүрээгүй юм даа.
Крымд Рузвельт, Черчилл, Сталин нар 1945 оны 2 сард уулзаж европ, германыг хуваах талаар ярилцав. Төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал орсон нь Японы эсрэг дайнд Оросыг оруулах явдал байв. Япон 1940 оны гэрээг зөрчөөгүй учир ЗХУ дайн зарлахаас татгалзсан. Оросыг дайнд татан оролцуулахын тулд Сталины болзлыг нөгөө хоёр нь биелүүлэхэд бэлэн байв. Сталин /Монголчууд Шаталин гэнэ/:
- Гадаад Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх
-1905 онд алдагдсан Курилийн арлын өмнөд хэсгийг ЗХУ-д буцааж өгөх
- Хойт хятадын төмөр зам дээр онцгой эрх эдлэх гэсэн 3 санал тавив.
Үүнийг Англи, Америк хүлээн зөвшөөрлөө. Сталин европын дайныг дуусгаад 3 сарын дараа японы эсрэг дайн зарлая гэж амлалаа. Бидний цөөхөн монголчууд азтай, тэнгэртэй улсаа.
Сталин гуай Чанкайшид дам нөлөөлөхөө хүчлэв. Рузвельт Чанкайшид Монголыг тусгаар улс болгох талаар хэлэхэд Чан ихэд уурсаж зөвшөөрөхгүй гэв. Рузвэльт: - Тэгвэл та нар японоос өөрсдөө чөлөөлөгд, Орос дайнд орохгүй гэхэд Чан зөв харж инээж, буруу харж уйлсаар, сая хүрэхгүй хүнээ алдаад 30 сая хүнээ аваръя, гэхдээ дайны дараа санал асуулга явуулъя гэсэн нь түүний гарцгүй болж, сүүлчийн арга саамаа хайн шалчийсан, дэмий оролдлого байсан юм.
Орос Японд дайн зарлаж, Монголын 80000 хүнтэй арми дайнд оров. Квантуны армитай хийсэн дайнд Монголын арми 87 хүнээ алдаж, оросууд дайны хүндийг үүрч 25000 цэрэг, офицероо алдав.
1945 оны 10 сарын 20-нд ёстой, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж, хөдөө талаасаа цугларсаар, хөх толбот монгол шүү гэсээр 483000 хүн санал хураалтад оролцож 98 хувийн саналаар тусгаар тогтнолын асуудлаа өндөгнийхөө хээгээр тамгалан баталгаажууллаа. 9000 хүн эсрэг санал өгч. Энэ бол ХХ зууны эхний бөгөөд эцсийн улс төрийн акт юм.
Ингээд олон улсын шахалтаар 1946 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтож, 1925 оны гэрээ хүчингүй болов. Үүнээс хойш олон улсын картад Монгол улсыг тусгаар зурдаг болсон доо. Монголын тусгаар тогтнолд дэлхийн II дайн нөлөөлж, Сталин онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр тэнгэрийн зараалаар хөдөлсөн бизээ.
Нарийн түвшиндээ цөс ихт эзэн хаадын минь сүнс, сүр хүчний ивээлээр монголчууд голомтоо манасаар явнаа. Монгол орны минь голомт мандан бадраг.

Өглөө бүр омогшин сэрэгтүн. Монголчуудаа.

Д.Эрдэнэбаатар багшдаа талархаж явдгаа дахин илэрхийлье.

Зургийг эндээс авлаа.

понедельник, 17 марта 2008 г.

четверг, 13 марта 2008 г.

Хүний нэрийг хэрхэн тогтоох вэ?

Хоёр хүн тааралдаад бие биенээ танимхайран сүйд болж. Нэг нь, -Юу ч битгий дугараарай, бид хоёр хаа нэгтээ таарч байсаан, хаана билээ дээ санахгүй байх чинь, санах гээд оролдоод үзье. Тиймээ бид Майами Бич-д 2 жилийн өмнө уулзсан шүү дээ.
- Би Майами Бичид хэзээ ч байгаагүй
- Хүлээ, хүлээ, яг зөв, Атлантик сити байна ш дээ
- Тэнд ч очиж үзээгүй, áè ÷èíèé à...
- Аа, тэгвэл чимээгүй чимээгүй, Чикаго байж таарлаа. 1953 онд
- Дахиад л худлаа
- Заа за, тэгээд би таныг яагаад ийм сайн таниад байнаа?
- Мангар минь, ах чинь л байна ш дээ.


Харри Лорейний "Суперпамять" номыг ашиглан Танд хэрэгтэй байж болох мэдээллийг оруулъя. Хүний нэр зүсийг тогтоох олон арга байдаг гэнээ. Овгоор нь хөөх, цагаан толгойн дараалал ашиглах, төсөөлөх, орлуулах, нэр, зүсийг харьцуулах, утгыг өөрийн болгох г.м.
Хүний нэрийг санаж байх нь их чухал. Үнэндээ ч, сайн таньдаг хүнтэйгээ тааралдаад нэрийг нь санахгүй байвал эвгүй л дээ. Худлаа мэддэг царайлж байгаад баригдснаас шууд санахгүй байгаагаа хэлсэн нь дээрээ.
Блог анд Заяаг багад, аавынх нь найз "Түнжин ирээд явлаа гэж хэлээрэй" гэснийг дамжуулах гээд нэрийг мартчихаж, бодоод бодоод олсонгүй, тэгээд нэртэйгээ нээх адилхан царайтай гэтэл аавынх нь нүд сэргэн "Түнжин үү?" гээд бөөн инээдэм болцгоожээ. Эндээс харахад Заяа анд нэр зүс тогтоох өөрийн гэсэн аргатай нь харагдаж байна. Хүн хүн онцлогоосоо хамаараад санах, тогтоох өөр өөр аргатай бөгөөд Харри Лорейн гуай ч зарим аргаа үгээр тайлбарлаж чадахгүй нь ээ гэж улайжээ.
Ой тогтоолтын "мэргэжилтнүүд" мэдвэл зохих хүнийхээ нэрийг жагсааж бичээд уншаад байхыг зөвлөдөг. Энэ ч бүдүүлэг арга л даа. Хүнтэй таарахаараа хуруугаа шүлсдээд, хуудсуудыг эргүүлээд байлтай нь биш. Худалдан авагчдад нэрээр нь хандах, үйлчлүүлэгчдээ дахин ирэхэд нь нэрийг нь мэдэж байвал тэдэнд таатай байлгүй яахав. Өөрсдийнх нь үнэлэмжийг дээшлүүлнэ шүү дээ.
Нью-Йоркийн нэгэн шөнийн клубийн өлгүүрчин бүсгүй хүмүүсийн хувцас, малгайг авч өлгөхдөө дугаар тараадаггүй байжээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд өөриймсөг дотно харилцааг төрүүлдэг аж. Тэр нэг ч алдаж, андуурч байсангүй. Энэ танд сэтгэгдэл төрүүлэхгүй ч, тэр бүсгүйн ачаар тус клубийн нэр хүнд өсөж, бүсгүй цайны мөнгөөр баяжжээ.
Нэгэн томоохон буудлын угтагч ирсэн хүн бүрт нэрээр нь хандаж чаддаг гайхамшигтай авъяасынхаа хүчээр дэн буудал худалдаж авсан гэнэ лээ. Эдгээр жишээ бол хүмүүс өөрт нь дотно хандаж буй хүнд талархаж, илүү төлөх дуртайн баталгаа юм. Хүн бүрт овог нэр нь эрхэм бөгөөд нэрээ хичээж, нэр хугарахаар яс хугар гэлцдэг.
Чухал хүнийхээ нэрийг мартсанаас үүдсэн азгүйтэл ялангуяа бизнест зөндөө л байх юм. Цицерон гуай санамжийн системийг ашиглан хотынхоо мянга мянган оршин суугчид, цэргүүдийнхээ нэрийг мэддэг байжээ. Харри Лорейн гуай 150-200 хүнтэй хүлээн авалтад оролцоод бүх хүний нэрийг тогтоон авч үүгээрээ оролцогч олныг алмайруулж байжээ.
Хүний нэрийг тогтоохдоо дараах дүрмийг баримтална уу:
- Хүний нэр тогтоохдоо муу гэж хэзээч бодохгүй байх
- Хүн нэрээ хэлэхэд зөв сонссон гэдэгтээ итгэлтэй байх
- Нэрийг зөв бичиж авах, эргэлзэж байвал өөрөөр нь бичүүлэх
- Хэрвээ òóõàéí нэр ямар нэг сонирхолтой зүйл эсвэл таны танил хэн нэгний нэртэй холбоотой бол анзаарах
- Ярианы явцад шинэ танилдаа нэрээр нь хандах
- Салж явахдаа нэрийг нь хэлж, /баяртай Арсунаа г.м/ дахин уулзахыг ерөөх
Хүний нэрийг санахад зүс нь орж ирнэ, зүсийг санахад нэр орж ирнэ. Нэр зүсийг ямар нэг шинэ технологи ч юмуу өөр юмтай холбож тогтоох нь их зүгээр. Сайхан хамартай, тунгалаг нүдтэй, намуун дуутай бүсгүйн нэр хүмүүсийн ой тойнд амархан хоногшдог ажгуу. Дурлачихвал бүр нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно гээч. Хүний нэрийг ямар нэг утга агуулдаг, агуулдаггүй гэж 2 хувааж болно. Баярсайхан, Кук, Браун, Хулан, Цолмон, Кинг -эдгээр нэр тодорхой утгатай, Мооёо, Ожилдой, Линкольн, Көк, Сэсээр, Салливан, Мэлсчой бол тодорхой утга илэрхийлэхгүй. Эдгээрийг тогтоохдоо: Мооёо- ёо ёо, Ожилдой - огдой, Линкольн - Америкийн арванзургаа дахь ерөнхийлөгч Авраам Линкольн, Көк - хөх /өнгө/, Сэсээр - СССР, Салливан - "О Салливан" - тэрэгний дугуйн худалдааны тэмдэг, Мэлсчой - Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэх нь л дээ. Фриман - Free man - эрх чөлөөтэй хүн - эрх чөлөөний хөшөөтэй холбон бодно. Улсын арслан Оргодол гэхэд дотроо "хаанаас оргосон бол?" гэх юмуу "оргож яваа бөх, туслахсан" гэж саваагүйрхэн бодвол мартагдах болов уу. Улсын начин Онх гэхэд "бууж өгдөггүй бөх, буулгаж болдоггүй шагай" гэж бодон түүний шаргуу, зүтгүү байдлыг төсөөлөхөд сайхан цээжлэгдэнэ дээ. /Дашрамд хэлэхэд Онх гуайн эцэг дархан хүн байсан бөгөөд миний мини гэрийг ихэд сонирхон худалдан авч дэмжсэн билээ/. Харри Лорейн гуай Ольчевский гэдэг нэрийг oldman-урт сахалтай буурал өвгөн, үхэр шиг хивэнгээ /chew/, цанаар /ski/ гулгана гэж төсөөлнө. Old-chew-ski=Ольчевский, Конти-г тогтоохдоо /Conti Castle/ саванг төсөөлнө. Холбон төсөөлөх арга ямар ч байж болно. Тэнэг юм шиг тусмаа улам сайн тогтоогддог гэнэ.
Би өөрт тохиолдсон нэгэн онигоог яръя. Мэргэжлийн гол хичээлийн шалгалтын бэлтгэх хугацаа дуусч намайг самбарт дуудав. Би асуултаас өөр тэмдэглэсэн юмгүй хоосон цаастай, толгойд бүр юу ч орж ирдэггүй. Уул нь улаан дипломыг мөрөөдөж их л мачийсан юмсан. За яахав, нэр хүндийг минь бодоод унагаахгүй байлгүй гэсэн шүү юм бодон шулуудав. Самбарт гарч хий самгардаад, шохой барин дээшээ хартал Японы эрдэмтэн Яго гэсэн нэр орж ирээд л, ёстой хачин юм болсон доо. Самбар дүүртэл томъёо бичин, багш ч гайхсан юмгүй дүнгээ тавьж, гавъяа байгуулсан амьтан гарч ирлээ. Манайхан, энэ нөхөр баларлаа, "шипи" ч дамжуулж амжсангүй гэлцэж байсан гэдэг. Япон эрдэмтэн Яго=Я-Я гэсэн холбоос аварсан хэрэг. Золигийг бүр Баба Яга гэж цээжилсэн бол бүр дээр байхгүй юу.
Харри Лорейн гуай Смит, Шмит гэсэн нэрийг сонсохдоо лантуугаар балбах чимээг төсөөлдөг гэнэ. Миний хувьд буу зэвсэг их ойр бөгөөд түүний төрөл хүчин чадал, тусгал, урт богино ээлжээр буудах чимээ зэрэгтэй холбоход амар юм шиг. Хөгжимчид бол нот ашиглах бизээ. Бийрбалын тухай ярих гэхээр ёс юм шиг Акбар хааны нэрийг мартана. Яагаав нөгөө Монгол удмын хаан гээл духаа балбаж эхэлнэ дээ. Харин АК барьсан сахалтай нөхөр бааранд зогсож байгаагаар төсөөлснөөс хойш гайгүй болсондоо, АК-бар. Байгаль судлаач, зохиолч Акимушкинийг АК-муушиг, байгаль, амралт гэхэд л хангалттай.
Харри Лорейн гуай их сонин сонин "стандарт" хэрэглэдэг юм байна. Ли, тон, сон төгсгөлтэй нэрүүдийг тус бүрийг өөр өөрөөр тогтоох бөгөөд тон төгсгөлтэй бол нэг тонн жинтэй гирийг зүүчих жишээтэй. Түүний Саубер гэдэг нэрийг яаж тогтоосныг харъя. Энэ нэрийг сонсмогц их сонин дуудлагатай /олон эгшиг/ нь анхаарал татаж, хөрөөтэй баавгай санаанд нь орж. Saw bear-Саубер. Хэн нэг нь нэрээ Базаррагчаа гэвэл түүнийг Базаргүррагчаа гэж болох юм. Сүүлд нь санахад амар, сансарын баатар буюу гүр-таны түлхүүр үг болно.
Миний нэг найзыг Чү гэх бөгөөд тэр ой тогтоолтоороо гайхамшигтай хүн. Утасны дугаар бичиж авдаггүй бөгөөд тэгж түвэг удаад яахийн гэнэ. Жолооны дүрмийн шалгалт өгөх гээд бэлдэж байгаа хүнийг ингэж байхаар цээжилчихээч гэнэ, өөр шигээ бодож байхгүй юу. Нэг удаа бид Эрдэнэтэд архи ууцгаан их л халамцуухан Говилоос городок /хотын төв/ руу очиж явтал дугуй хагарав. Дугуйг янзлах зуур Чү замын хажууд гаран хэвтэх нь унтсан бололтой. Засварын ажил бүтэлгүй болоод хэн нэгнээс тусламж авахаар утсыг нь асууж лавлаад, явж утсаар дуудав. Маргааш нь тусламж үзүүлэгчийн утасны дугаарыг бие биенээсээ асуутал Чү тэд гэж хэллээ. Чи түүнийг таньдаг юмуу гэхэд үгүй, та нар өчигдөр хоорондоо тэд гээл байгаагүй юү гэж билээ. Түүний охин одоо МУИС-д тооны чиглэлээр сурч байгаа, багадаа телевизээр гарч буй бараг л бүх хүнийг таньдаг байсан. Ой тогтоолт бол далд ухамсарын гайхамшиг л даа. Хэн ч олон жилийн өмнө барьсан байшингийн хаана нь хагархай тоосго өрснөө санадаг гэнэлээ.
Гангаа - ганган бичлэг, ганган блог.
Амарсайхан - Нэг л амар сайхан налайсан хамар.
Айдаа - Idea Бөн бөн.
Ганаа бж - Ганаа байжии, байжии.
Нана - нано.
Мика - мийки
Бямбаа - Баасан ажаагийн дүү
Бум-Эрдэнэ - Эрдэнэ мэт Буман бүтээлүүд.
Цолмон - Японы дээр гялалзах од.
Заяа - миний охин /миний том охиныг Заяа гэдэг/
Пийки - застав.
Тэлмэн - Тэл минь, Зулаа минь /ýíý 2 ÷àöóó þì/.
Sunjee - Санжии.
Түмээ ЗЗ - Зин зин ээж.
Зүүдчин - унтаахай.
Deppsu - Дэрсү Узала.
Артагнан Артаньян - Шадар 3-ын нэг.
Оюунаа - Бийр мэт.
Оогий - оожий гэвэл ямрав.
Жаргалсайхан гуай баас хоолойтой-баас гэнэ шүү /Гангаагийн бичлэг/
За яаж байна, залхаагүй биз. Харри Лорейн гуайн хэдэн жишээг үзээд дуусгая даа:
Гордон - garden
Аркаро - Би О үсгийг зөөж бай на. I carry O.
Брискин - хэн нэг нь түргэн түргэн briskly арьсаа skin маажна.
Морейда - хэн нэг нь арвин их more номыг уншихаар read авчирна. More read-Морейда.
Хайдак - өвс hay зулгаах нугас duck. Hay duck-Хайдак.
Энэ аргачлалыг байнга хэрэглэвэл үр дүнд хүрэх байхдаа гэж бодно. Танд сонирхолтой бол утасны дугаар, тоо баримтыг тогтоох аргачлалаас орчуулан тавинаа.
Буруу зөрүүг засаж өгсөн Зүүдчин андäаа баярлалаа.

среда, 12 марта 2008 г.

Ижий зєн

Тэр эх уруул нь хатан омголтож бvх бие нь дагжин чичирч байлаа. Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хєтлєх ганцхан vртэй хvн шvv, vхэж л болохгvй гэсэн зvрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хvvгийнхээ ханцуйнаас нь хєтлєн ядуу оромжноосоо гарав.

Гараас нь хєтєлбєл биеийнх нь халуун хvvд нь халдаж болзошгvй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншvv хярвас vнэртэн, дайны сvvдэр хvvшлэн нємєрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дvрвэн нvvхийг шаардсан бичиг хэдэн єдрийн ємнєєс тараасан хэдий ч эх тєрєлх тосгоноосоо явахыг хvссэнгvй. Явъя гэхэд нvvдлийн ая даахгvй ужиг євчиндєє баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгvйг хичээжээ.Талын балмад цэрэг замдаа тааралдсан хот сууринг дээрэмдэн эзэлж юу тааралдсан болгоныг хvйс тэмтрэн ирж явна гэх vг чихнээс чихэнд єртєєлєн, ам дамжин яригдсан хэдий ч эхийн сэтгэл яагаад ч юм айсангvй.Тосгон эзгvйрчээ. Улс орны амин сvнс нь газар нутаг, иргэд байтал захирагч бvх хvнээ аван дvрвэн одсонд эхийн зvрх харамсан тvгшиж байлаа. Ирж яваа тэр улсын цэргvvд нь морьдоо хvртэл цул мєнгєєр тоноглож, алтан бvс, алтан дуулгатай энэ ертєнцийн хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хvмvvсийн ярьж байсныг эх сайн тогтоож авчээ.Тийм орны эзэд болоод цэргvvд нь ухаангvй байх ёсгvй, хvv бидэн хоёрыг яах ч vгvй гэж эхийн зєн совин єєрєє єєртєє учирлан байв.Хvvгээ хєтлєн явсаар дэлгэн орхисон дvнзэн баганатай дааман хаалгаар орлоо. Энэ хашаанд тосгоны эрхтэн дархтан, баяд ноёд амьдардаг байсан юм. Хаалга цонхоо дэлгэн орхиж санд мэнд дvрвэн одсон тэдэнд эх нутгаа гэх єчvvхєн сэтгэл vлдээгvйн ор мєр тодхон харагдана.Эх хvv хоёрт энэ сууринд хєл тавьж vзээгvй газар гэвэл энэ.Тэртэй тэргvй харь орны хvчирхэг цэрэгт эзлэгдэж байгаа юм чинь vvд хаалгаа цоожлохын хэрэг юусан билээ.Эх хvv хоёр явсаар баян Жv-гийн гэрт оров. Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн юу юугvй зочин хvлээж авах гэж байгаа юм шиг орхижээ.Хvv ширээ дvvрэн тансаг амттанг хараад ухасхийв.-Миний хvv болохгvй ээж нь эхлээд хvртэе” хvлээ.Миний хvv хvлээж бай, ээж нь одоохон хэмээн тамирдсан биеэ хvчлэн хэлэв.Эхийн сэтгэлд зєн совингийн хар буужээ. Учир нь харь орны цэрэгт хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж болзошгvй гэж болгоомжлосных. Бvх идээнээс хазлан амсав. Юутай ч амт чанар нь хэвээр ямар нэгэн нєлєє єгсєнгvй. Хvvгийнхээ идъе гэсэн болгоныг шимж шимж єглєє. Уут дvvрэн тансаг амттанг хvvгийнхээ бvснээс уяв. Морин тєвєргєєн мєндєр шиг сонсогдож, цэрэг эрчvvд тосгон руу орж ирж байгаа сонсогдоно. Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан хvдэр хvрэн баатрууд тав таваар эгнээ барин ирж явлаа. Тэдний туг, хиур тун сvрлэг. Ээж хvvдээ баяны гэрээс олсон єєрєє явдаг оньсон тоглоомыг єгєв. Хvv тоглоомондоо улайран цэргvvдийн зvг ойртон тоглосоор . Хvv тэр гоё илд бамбай, туг сvлдэт цэргvvдийг шохоорхон дєхсєєр... Эхийн бие улам муудсаар хэдхэн цагийн нас vлдэж байгаагаа мэдэрсэн хэдий ч хvv минь гэсээр араас нь мєлхєн гvйцэх ч тэнхэл алдарлаа. Vрээ авлаа гэхэд би ингээд л vхнэ. Vлдээлээ гэхэд би яах вэ?! Хэдийгээр хєдлєх тэнхээ алдарч vхлийн босгон дээр ирж байгаагаа мэдэрч байсан хэдий ч хараагаа салгалгvй хашааны завсраар ширтсээр л байлаа. Тэгтэл бусдаас илvv гоёмсог чимэглэлээр чимсэн бvгээн зvсмийн морьтон баатар хvvг харан ташуураараа дохилоо. Хєтєч баатар мориноосоо vтэр бууж хvvд ойртон дєтлєхєд хvv огт айсан шинжгvйгээр оньсон тоглоомоо урдаас нь сарвайв. Миний хvv айлтгvй очсоныг бодоход ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгvй дээ хэмээн баяр харууслын бvлээн нулимс хацар эсгэн бємбєрєхєд тvvний эцсийн амьсгалын ємнєх тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хvvг нь дvvрэн яваа баатар эрийн жавхаат дvр алсран холдсоор байвай. Тэдгээр баатар эрсийн vг хэлийг ойлгоогvй ч зєєлєн эерvv дуудлагаар хэлж байсныг эх зєнгєєрєє мэдэрсэн ажгуу. Тэр vг бол “энэ хvvг Єvлэн ээжид хvргэж єг” хэмээн яруу Монгол vг байсан юм.


Улаанбаатар-Сєvл 2007 оны 10 дугаар сар
Монголын зохиолчдын эвлэлийн гишvvн Банзрагчийн Цэрэнжамц
Olloo-goos olloo.

понедельник, 10 марта 2008 г.

Найман мөрт

Салхиар өртөөлөн ирлээ.

Эхлээд өөрийгөө зөв мөрт
Эгнэгт бат оруулж яв
Өрөөл бусдыг үүнийхээ дараа
Өөд татвал зовлонд унахгүй

Өрөөлд тустай байлаа гээд
Өөрийгөө битгий гаргуунд хая
Өөдөлж дэвших замаа чиглэж
Өнөд түүнээ баттай зорь.

пятница, 7 марта 2008 г.

Сайхан баярлаарай

Та бүхэндээ Мартын 8 & 18-ний баярын мэндийг хамтатган хүргэж аз жаргал сайн сайхныг ерөөе. /Zurgiig Zayagaas zeelew/.

среда, 5 марта 2008 г.

Зохистой адилтгал

Нэг удаа хоёр улсын хилийн ойролцоо Ираны шах, Акбар хаан хоёр уулзжээ. Мэнд усаа мэдэлцсэний дараа Ираны шах:
- Танд шидэт чулуу* бий юу? гэж асуужээ.
- Байлгүй аях вэ. Энэ бол миний шидэт чулуу гэж Акбар хаан хариулаад Ираны шахын гарт Бийрбалын гарыг атгуулан ийн шүлэглэж:
Заримын баялаг нь баяр баясгалан
Заримын өргөмж нь баяр баясгалан
Хамт явдаг үнэнч нөхөр гэдэг
Хамгаас үнэтэй чулуу байдаг.

Ираны шах шүлгийн утгыг ойлгоод Акбар хаантай санал нийлжээ.
*шидэт чулуу–төмөрт хүргэхэд алт болгон хувиргадаг домогтой чулуу.
Загасны философи шидэт чулуу шиг санагдав.
Энд бий.

вторник, 4 марта 2008 г.

Үгэн тоглоом

Harry Lorayne-ийн бодлоор харьцуулалт /корреляци/ нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг юм байна. Дурын шинэ санаа нь толгойд орж ирсэн бодол, уншсан үзсэн харсан эд зүйлийг бусадтай харьцуулан, холбож сэтгэснээр төрдөг гэнэ. Миний эвхдэг гэр хийсэн явдалд далаад онд аавын минь хийсэн отрын зуух нөлөөлсөн гэж боддог. "Хөглөг Алтайн жавхаа" баримтаt кинонд энэ дипломат цүнх шиг болж эвхэгддэг зуухыг малчид ашиглаж байгаа нь гардаг. Яагаад эвхдэг гэр байж болохгүй гэж? Штырьевая антенна /эвхэгддэг антенн/ - шагайгаар хийсэн эвхдэг уурга - эвхдэг тооно. Эндээс тэр антенны бүтцийг тооно хийхэд ашиглах санаа төрсөн. Харин одоо Харри Лорейны санал болгож буй тоглоомыг тоглоё. Бид ч багадаа төстэй тоглоомоор тоглодог л байсандөө.
Нэг объектыг нөгөөтэй нь холбохын тулд та ижил дуудлагатай, ижил эсвэл эсрэг утгатай, цаанаа ямар нэг холбоог илэрхийлсэн үг ашиглах ёстой. Жишээлбэл: Харандаа - бал - хар - цагаан - гэрэл - чийдэн гэх мэт. Холбоосыг ойлгов уу? харандаа гэнгүүт түүний гол бал санаанд орно, балыг бал чулуугаар хийдэг. Бал чулуу хар өнгөтэй, харын эсрэг өнгө цагаан, цагаан - гэрэл гэсэн үг, гэрэл гэхээр чийдэн санаанд орно. Эсвэл Харандаа - хурандаа - цэрэг - дайн - энх тайван - амгалан байж болно. Ингээд харандаатай чийдэн, бас харандаатай амгаланг оллоо. Логик нь харагдаж байгаа биз.
Унагатай бөх байж болох уу? Болно. Унага - гүү - айраг - найр - наадам - бөх.
Алмаазтай янжуур = Алмааз - бөгж - утаан цагираг - утаа - янжуур.
Номтой бүжиг = Ном - номын сан - клуб - бүжиг.
Тоглоомын зорилго нэг объектыг нөгөөтэй холбох, ингэхдээ аль болох цөөн үгийг ашиглана. Машинтай нохой буюу машиныг нохойтой холбоё. Машин - хүрд - дугуй - квадрат - куб - хайрцаг - үүр - нохой, эсвэл товчоор машин - аялал - зугаалга - нохой байж болно.
Уншигч авгай та дараах үгээр тоглоод үзнэ үү.
Утастай цаас
Ууртай хөзөр
Буутай баавгай
Баавгайтай бүсгүй... хэхэ, өөрсдөө зохио л доо.