суббота, 29 марта 2008 г.

Та бас Бурхан

Цаг агаар хувьсан өөрчлөгдөж, тэнгэр цоорч, газар цөмрөн, байгаль орчин галав юүлэхнý үү гэмээр болж гамшиг нүүрлэн буй энэ үед бидний дунд Бхагаван Шри Сатьяа Саи Баба амьдарч буй нь юутай азтай.

Түүнийг аватаруудын аватар, амьд бурхан гэж тооцдог юм байна.Сатъяа Саи Баба 78 настай, энэ төрхөөрөө дахиад 17 жил амьдарна гэж амлажээ. Бид түүнтэй нэгэн үед амьдарч байгаа нь азтай хэрэг бусуу. Тэр 2025 онд “бурхан” болох íü ээ. Бурхан болох гэдэг үг энд тохирохгүй байгаа тул хашилт хэрэглэв.

Лүндэгнэгчид, гэгээнтнүүд түүний талаар ямар нэг байдлаар дамжуулж, судар бичигт түүнийг таних шинж тэмдгүүдийг тодорхойлон бичжээ. Соломоны “Песнь песней”, Ионн Богославын “Апоклипсис” болон бусад эх сурвалжид бичээтэй байдаг. Мөн Зөнч Мухаммед “Агуу багш” (“Махди Муд” /Мэхди Муд/) Энэтхэгийн өмнөд нутагт төрөх тухай зөгнөжээ.

Сатъяа Сай Баба урд төрөлдөө Ширди-ийн Сай Баба нэртэй байсан бөгөөд 1918 онд нас барахаасаа өмнө 8 жилийн дараа дахин төрж, Сатъяа Сай гэж нэрлэгдэнэ гэсэн нь хэлснээр нь болж. Сатъяа Сай Баба өөрийгөө 95 насыг зооглоод төрөл арилжихдаа 8 жилийн дараа дахин төрж Према Сай (“Сатьяа”-“Үнэн”, “Према”-“Хайр”) нэртэй болно гээд ирээдүйн эцэг эх, өөрийнхөө төрхийг тодорхойлон хэлжээ.

Сатьяа Сай Баба Энэтхэгийн өмнөд нутаг Путтапарти сууринд 1926 оны 11 сарын 23-нд төржээ. Багынх нь найзууд бяцхан Сатьяа уулын оройд нисэж гардаг байсныг, амттан, жимс тэргүүтнийг агаараас аван дайлдаг байсныг дурсдаг. Жижигхэн суурин байсан Путтапарти өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирэгсдийг байрлуулах зочид буудлууд, үнэ төлбөргүй эмнэлэг, сургууль коллежуудтай эрдмийн их хотхон болон хувирчээ. Жилийн дотор дэлхийд шилдэгт тооцогдох эмнэлэг баригдав. Путтапартийн ойролцоох олон зуун тосгод цэцэглэн хөгжиж, Сатьяа Сай Бабагийн шүтэн бишрэгчид зам гүүр, сургууль барьж, үнэгүй шилжүүлэн буян үйлдэцгээнэ.

Түүний чаддагийг /түүнд чадахгүй юм байхгүй/ чадах гэж Энэтхэгийн мэргэд бандида нараас НАСА-гийн мэргэжилтнүүд хүртэл янз бүрийн зиндааныхан, төрөл мэргэжлийнхэн оролдож байна.“Үнэндээ бол та нар намайг таньж мэдэхгүй, бүх хүн төрөлхтөн нийлээд оролдсон ч чадахгүй. Би хамгийн нарийн судалгаа, нягт хэмжүүрээс гадна оршино. Миний хараагүй юу ч байхгүй, очих замыг нь би мэдэхгүй нэг ч газар байхгүй. Би бол бүх юм, би бүхнийг хамаарч харж байна. Би бүх юманд байна. Би хаа сайгүй” гэх нь нөгөө Христийн хэлдэг шиг сонсогдоно.

Сатьяа Сай Бабагийн зорилго бол шинэ шашныг үндэслэх явдал биш. Өөр өөр шашинтнууд түүн рүү цугларан ирснээр илүү сайн буддист, христэч, мундаг мусульман болоод буцдаг. Бүх шашин, шүтлэг түүнд нээлттэй. Хэний ч шүтлэгийг өөрчлөх хэрэггүй гээд “Намайг Кришна, Аллах, Христос, Будда гэж нэрлэ, яалаа ч та ялгахгүй шүү дээ. Та өөрийн сонгосон бурхандаа шүтэн бишир, ингэснээр та надад ойртоно. Учир нь бүх нэр - минийх, бүх хэлбэр - минийх” гэж ярина. Манайхан шиг бөөгөө хар цагаан, ламаа улаан шар, зурхайчаа хятад тангадаар нь дуудаад дээр доор нь тавиад түжигнүүлээд байдаггүй юм байна.

Сатьяа Саи Бабагийн сургаалиас:

  • Бурханд итгэ.
  • Өөр өөрөөр төсөөлж, өөр өөрөөр нэрлэдэг боловч хүн төрөлхтөн нэг л бурхантай. ªөрийнхөө сонгосон шашиныг үнэнчээр шүт.
  • Бусад шашин шүтлэгийг хүндэл.
  • Ядуус, өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүст алдар хүнд, шагнал горьдолгүй, харамгүй тусал.
  • Үнэн, Шударга, Хайр хүндэтгэлийг хүмүүсийн дунд түгээ.
  • Хүний тухай муу үг бүү хэл, ялангуяа эзгүйд нь.
  • Авилга бүү ав, бүү өг. Авилга газар авахыг тэвчиж болохгүй.
  • Буян үйлдэж өглөг өгөгтүн, гуйлгачинд мөнгө тарааж бүү өөгшүүл. Тэдэнд өөр аргаар тусал, залхуурч хэвтэхийг нь бүү дэмж.
  • Хардалт, атаархлыг хазаарлан, саруул ухаанаа хөгжүүлэгтүн.
  • Боломжтой бол бүгдийг өөрөө хийгтүн, та баян, зарц үйлчлэгчтэй байсан ч нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулагтүн.
  • Бурханыг хайрлах хайраа хөгжүүлж, нүглийг тэвч.
  • Төрийн хуулийг хэзээ ч битгий зөрч.


Бас Сатьяа Саи Баба-гийн хэлсэн үгийг ойлгосныхоо хэрээр түүвэрлэн танд хүргэе:

"Над руу ирэгсдийг, над руу ирээгүйчүүдийг, магтан бишрэгчдийг, эсэргүүцэн шүүмжлэгчдийг бүгдийг нь би хайрладаг, хэн ч миний хайраас гадна үлдэхгүй".

"Би шавь нараа цуглуулан ямар нэгэн хиндү ч юм уу шашныг, ямар нэг урсгал чиглэлийг сурталдах гэж ирээгүй, би хүн төрөлхтний зүрхэнд хайрын галыг бадраахаар ирсэн".

"Бурхан зүрх сэтгэлийг үггүйгээр хүлээн авна, харин зүрх сэтгэлгүй үгийг хүлээж авахгүй".

"Оюун ухаан хүнийг бүтээж, бас эвдэн сүйтгэдэг".

"Биетийг биегүй болгох, биегүйг биежүүлэх чадварыг зарим йогочид үзүүлж чадна. Гэвч хэн ч над шиг 8-9 насандаа үүнийг хийж чадаагүй". /Тэр очир алмаазан бөгжийг хоосноос биежүүлэн бэлэглэдэг/.

"Хүн төрөлхтөн гэж нэг л арьстан бий, зүрх сэтгэл гэж нэг л хэл бий".

Дашрамд дурдахад Саи Бабагийн үзүүлж буй гайхамшгийн тоонд хэлний бэрхшээлийг арилгасан явдал орно. Нэг удаа Саи Баба норвег, индонезийн багийнхныг хүлээн тэдэнтэй орчуулагчгүйгээр ярилцжээ, бүгд түүнийг ойлгож байж. Тэр норвег хэлээр ярьсан гэж норвегүүд баталж байхад индонезүүд манай хэлээр ярьсан гэж байжээ.

Нэгэн удаа "Баба чи хүн, бидний л адил хүн. Чи гайхамшгийг бүтээж байна. Бид яагаад чадахгүй байна вэ?" гэхэд тэрээр инээмсэглэн "Та бас Бурхан, бас чадна, зөвхөн яаж гэдгийг л мартчихсан хэрэг" гэжээ.

Айзек Тайгретт кафе-хардрок сүлжээг үндэслэн дэлхийн олон оронд байгуулсан америк бизнесмэн। Түүнийгээ 108 сая доллараар зараад бүгдийг нь Путтапартид анагаах ухааны институт байгуулахад хандивлажээ। Саи Бабаг шүтэгч Айзек Тайгреттийн Францын улирал тутмын “Према” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс товчлон үзье: “...Путтапартигаас эгж ирсний дараа удалгүй “Лос-Àнжелес таймс”-аас шинжлэх ухааны дуулиант нээлтийг олж үзлээ। Энэ гайхамшигт нээлтийг Хаббл дуран авайн тусламжтай хийсэн бөгөөд орчлон ертөнцийн оюун ухаант нэг хэсгийг олжээ। Тэрнээс орчлон ертөнц эхэлсэн। Орчлон тэлж агшихыг тэр хянана. Хоёр долоо хоногийн дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч, багын найз Альберт Гортой цагаан ордонд уулзлаа. Анд маань Саи Бабаг мэддэг, түүний тухай шинэ сонин сонсохыг ихэд хүсч байв. Би Хабблын тусламжтай хийгдсэн гайхамшигт нээлтийн тухай Баба урьдчилан мэдэж байсан тухай ярив. Гор шүүгээний шургуулгыг татан дээрх нээлттэй холбоотой фото зурагнуудыг үзүүлэн "Бүрэн итгэх хүртлээ бид 10 жил судалсан. Орчлон ертөнцийг хянаж байдаг хүчин байдаг юм байна. Энэ бол-Свами гэлээ...

Лия Соколовагийн эмхтгэсэн “Та бас Бурхан” номоос чадан ядан óíøñàíàà òàíä äàìæóóëàâ.

32 комментария:

nana комментирует...

uneheer saikhan bichleg boljee.

Ж.Өлзийжаргал комментирует...

Tuvdiin talaar medee baival oruulaach...

Barimalch комментирует...

Sayhan Vatikanaas Hristiin shashintnuuddaa nugel hilentsiin shine surgaaliig taraasan tuund Baigaliig bohirduulah, het ed baylag huraahiig orchin uyiin nugel gej anhaaruulsan baisan.

Teheer Mongold tsoongui buddiin lam nar tansag baidald amidraad hajuugaar n olon olsgolon ger orongui huuhduud guildeed baihaar uneheer lam nariin nugel ch yum shig Hristiin shashind orchin uyed evropchuud mash durgui hainga bolsonii shaltgaan n bas ter biz dee.

Mongold ali n zohihiig bidnii uye ajiglaj shuuh tsag n irsen yumuu. ;D

БумЭрдэнэ комментирует...

Би шашингүй хүмүүсийн нэг л дээ. Ямар ангилал байдаг юм түүнд л багтах байх. Гэхдээ бидний дээр, хүн төрөлхтөн, байгаль орчны дээр ямар нэгэн хүчин байна гэдэгт бол итгэдэг. Гэхдээ би түүнийг дүрсжүүлж, хэлбэржүүлж чаддаггүй юм. Хэрвээ хэн нэгэн тэгэх гэж оролдох тусам улам бүр итгэлгүй санагдах нь сонин. Харин хүн өөртөө итгэх нь хамгийн дээр юм шиг бодогддог. Гэхдээ өөртөө итгэлтэй байхын тулд гадагшаагаа, бусадтай аль болох эерэгээр харьцах тусам өөрт итгэх итгэл маань нэмэгдэх шиг, улам бүр хүчтэй болох шиг санагддаг. Энэ бол зөвхөн миний л бодол л доо. Энэ хүний тухайд бол үнэхээр гайхамшиг юм. Тэдэн жилийн дараа дахин төрнө гээд төрж байдаг. Яагаад ийм гайхмаар санагдаад байна гэвэл энэ хүн бидний үед байна шүү дээ. Түүнээс аливаа нэгэн шаштир түүхэнд ингэж амласан амлалт, тэр нь батлагдсан энэ тэр гэсэн юмнууд зөндөө. Гэхдээ тэд дандаа өөр үед байдаг тул итгэхэд ихэд хүч орохоор сангаддаг. Магадгүй би юманд итгэл үнэмшил муутай байж болох л юм. Ганц юманд би үнэнээсээ талархан баярладаг. Хэрвээ та хүн болж чадсан бол ганц л юм таныг тэртээ холоос хүлээн авч, мөн тэртээ хол руу үдэн гаргаж, дараагийнхийг хүлээн суудаг. Тэр бол хүмүүн бидэнд заяасан хайр. Бид хүн болсондоо хэнд ч юм баярлан талархах ч багадана даа. Тэгээд ч би буруу ойлгоогүй бол энэ хүний нэр Үнэн хайр гэсэн утгатай байсан байхаа?

Анонимный комментирует...

Sonin yum. Orchin ueiin orosiin uran zohioliin bogino o'guullegiin nert master Victoriya Tokareva amidraliin utga uchir unen mo'nii hemjuuriig HAIR gedeg, tuuniigee ch saihan gargaj tavidag. Bidnii humuun bolon orshij baigaa ni setgel gej neg aguu yumaar l ilerdeg. Setgeliig hair l (ehiin,huugiin, amragiin ect) tejeedeg gedeg baihaa.
Ganga

arsun комментирует...
Этот комментарий был удален автором.
arsun комментирует...

Nana: Uram hairlasand bayarlalaa.

Ж.Өлзийжаргал: Medee barimt olwol oruulnaa. Zarim zurag gej oruulahyn argagui yum ch baih yum

Barimalch: Sai Baba Авилга бүү ав, бүү өг geed Awilgyg tewchihgui baihyg surgaj bui ni o'noodor mongolyn niigemd ih chuhal sanagdana. uuniig l arilgahgui bol hetsuudene dee. Vatikanaas taraasan nugliin jagsaaltad baigali orchnyg bohirduulah ni nugel gej orjee. Yer ni ali ch shashin zo'w l yum nomloh yum daa.

Бум-Эрдэнэ: Bi ali shashinii "gishuun" bolohoo meddeggui yum. Chingis haan shig bugdiig ni huleen zo'wshoordog yum uu, hehe. Tenger shutlegten yumuu.
Sayahan B.Lhagwasurengiin "Ildiig tsagaatgahui"-g unshlaa. Sonin sanagdsan. Krishna burhan Arjuna-g dain hiihiig shaarddag. Arjuna ho'ndiig duurgen daitahaar belen bolson 2 tald awga nar, ah duus ni baigaag heleed baiwch daitahaas argagui bolno.
Chingis haan ch ene delhiid shudarga yosiig togtoohoor tengeriin zaraalaar daitsan gedegt itgeltei baina.
Yer ni esiin uil ajillagaa hewiin bus bolj hort hawdar uusgegch bolon sistemiin esreg handaj ehlewel awaad hayadagiin adil humuus ewgui bolood ehleheer galaw yuulj, eldew gamshig, dain bolj tsewerlegee hiigddeg baihoo.
Chinii buteelees saihan setgel, hair newt unertene. Tegeheer chi Burhan ih oir orshin negen baihaa.
"бусадтай аль болох эерэгээр харьцах тусам өөрт итгэх итгэл маань нэмэгдэх шиг, улам бүр хүчтэй болох шиг санагддаг" gedeg saihan sanagdlaa.
Ene hunii odoogiin to'rlii ner ni Satiya buyu Unen, dahin to'rood Prema /Hair/ Sai nertei boloh gene. Bi neg haaltan dotor bichsen ni oilgomjgui bolchij.
Satiya Sai Baba "Ta bas Burhan" gej helj baigaa ni bidend bugded ni handsan ug gej oilgoj baina.

Ganga: Ta bas Burhan shuu. Zarim ni Burhanyg Unen gene, zarim ni Hair gene. Hairlaj chaddag baina gedeg aguu yum chig baigaan.

Oogii комментирует...

Surgaaliud ni taalagdlaa.

Анонимный комментирует...

Хүүе Арсун, хуучин цагийн андын маань тухай биччихэж, хэ хэ, Баярлалаа. дурсамж сэргээсэнд. Би өөрт нь дамжуулна аа, чиний зүрх улам түгээмэл, нийтлэг болсоор байна гэдгийг нь түүний нэг өртөө нь энэ Арсун гэдгийг нь, хэ хэ. Түүнийг ойлгоход их хэцүү юм шиг ер ойлгогдохгүй атлаа яг цаг нь ирэхээр маш амархан, өө ийм л байсан юм уу даа гэмээр болчихдог.
Амьдрал бол тэмцэл гээд нэг тодорхойгүй тодорхойлолт олон хүнийг төөрөгдүүлсэн байх гэж бодогддог юм. Бас одоо энэ барууны гэгддэг Эдийн засаг, нийгмийн ухааны суурь үзэл гээд байгаа Адам Смитт гээд нэг чөтгөрийн зардасын онол хүмүүн төрөхлтөнийг мөн ч их төөрөгдүүллээ дээ. Хүн бол адгийн аминчхан амьтан гээд л, тэр аминчхан тал нь нийгмийг хөгжлийн тулгуур болдог ч гэх шиг, тэгээд энэ нь нээрээ ч яг үнэн юм шиг. Яг л тэгээд байгаа юм шиг харагдаад, ямар энгийн агуу үнэн зүй тогтолийг олж хараа вэ гэмээр, Гэхдээ үүн шиг төөрөгдөл байхгүй ээ, хүмүүний нийгэм өдийг хүртэл мөхөж, сөнөчихөлгүй, хөгжиж, дэвшиж, улам урагшилж, гэрэл гэгээ өөд тэмүүлж ирсэний ганц үндэс нь ердөө л ХАЙР, ХАЙРЫН ЗАРЧИМ юм. /Харин түүний эзэн гэж байдаг нь маш энгийн логик, хэн байх нь чухал биш, байгаа нь чухал гэдэг ч бас адилхан/
Тэр тэмцэл ч биш, Адам смитт ч биш, тэр Христ ч биш, тэр Маквейлли ч биш, тэр Фройд ч биш, тэр Гобсс ч биш, Ницше ч биш, тэд бүгдээрээ ч биш, тэд бол хайрын хамгийн түгээмэл шинжийг нь олж харж чадаагүй, Ленин багштан Герценийг коммунист хөгжлийн үзэл баримтлалын босгон дээр тулж ирсэн юм гэж дүгнэсэн шиг би Марксийг тэр хайрын түгээмэл шинжийн босгон дээр Капиталаараа тулж очсон гэж дүгнээд байгаа ш тээ, хэ хэ. Гэхдээ бэлгэ ухаанаар таниж мэдэх зүйлд тэр задлан шинжлэх аргаар хүрэхэд боломжгүй байж магад, хичнээн туйлийн төгс шинжилгээ хийсэн ч тэр. за тэр яах вэ. Маркс, Ленин гэхээр нээрээ юу болчихов оо гэж улс амьтан гайхах байх, Би ч одоо Ленин багшаасаа урваагүй явж байгаа, зургийг нь Будда бурханыхаа зурагтай зэрэгцүүлээд залчихдаг гэвүүл бүр ч пүй паа болох байх.
Харин Баба -гийн хэлдэг, Шазьягийн хэлээд байдаг, бас бус бусад хүмүүсийн ч хэлдэг, /яг үнэндээ Ленин багш бас энэ талаар их нарийн юм мэдэрсэн юм шүү, аргаа л олоогүй болохоос/ бас миний хэлдэг/хэ хэ/ тэр юм өөр, гэхдээ амархан, амархан атлаа бас хүлээж авахад, цаг нь болоогүй бол хэцүү тэр юм, ердөө ХАЙР л юм.
Гангаа маань айхтар бүсгүй гэсэндээ тэр Токаревагийн тухай дурдаад авчээ. Үнэн дээ, үнэний хэмжүүрийг ганцхан хайраар л тогтоож болно, харин хайрыг мэдрэхэд эрдэм ухаан, мэдлэг нэг их хэрэг болдоггүй, харин ч зарим тохиолдолд саад болдог гээд байгаа. Магадгүй юм, заримдаа тийм юм харагдаад ч байх шиг, тэр эрдэм мэдлэг нь эзнээ төөрөгдөл рүү чирээд явчихаад ч байх шиг. Бурханы лам нар заавал багшийг шүтдэг нь их учиртай юм шиг.
Ер нь одоо биднийг угтан тосож буй ойрын ирээдүй, золгож буй Бумбын эрин нь хайрын зарчим төгс үйлчлэх тийм эрин юм гэнэ лээ, Олон олон дохио шинжүүд илэрч байгаа гэж бодогддог.
Үнэнийг гал цахилгаанаар тулган хүлээлгэх тийм цаг нэгэнтээ ирнэ гэсэн нь өнөөх Христийн бурханы шүүлтүүр байж ч магадгүй, Майдар бурханыг залрах цагтай тэр нь давхцаад байгаам гэсэн. за за, Бабаянагаа үргэлжлүүлж бичээрэй, нэг ном болгоод гаргавал нээрээ олон хүнд буян болно шүү, анд минь.
Зүүдчин

nana комментирует...

Marks lenin nariin tuhaid zuudchintei sanaa niiljiin, tegj boddog sht

nana комментирует...

задлан шинжлэх аргаар хүрэхэд боломжгүй байж магад, хичнээн туйлийн төгс шинжилгээ хийсэн ч тэp-bas ingej boddog sht.

aragagui bhoo, buhel zuiliig salgaj zadalj harj bgaam chin, tegj harahdaa hichneen togs shinjilgee hiisen ch holboosuudiig ni olj harj chadadgui shig bilee, bidnii 3 hemjeest, haranhui oyun uhaan, hirtei setgel holboosuudiig ni olj harj chadadgui baih. tiim bolohoor zuudchinii helsneer amidraliig temtsel, orsoldoon, haritsuulalt, gomorhol bolgoj uregljiin dualist baidald baidag ch yum shig. gesnees logikdhoo bolison sht gej hudlaa yariv gsn.
haritsuulalt

ganga комментирует...

Idea tsaana chini chinii halzan tolgoi, minii muzein uzver boloh undur nasni tuhai blogdoo bicheed baina, ochij uzeech.(hov zoov)

ZAYA комментирует...

"Бурхан зүрх сэтгэлийг үггүйгээр хүлээн авна, харин зүрх сэтгэлгүй үгийг хүлээж авахгүй" ...ямар сайхан хэлээ вэ?
...Орчлон ертөнцийг хянаж байдаг хүчин байдаг. Энэ бол-Свами... гэдэг чинь миний ойлгож байгаар бол Орчлон ертөнцийг хянаж байдаг асар хүчтэй энерги байдаг. Тэр бол дээд оюун ухаан байх...
Свами? сайн мэдэхгүй байна. ахаасаа тайлбар хүсье.

segsger комментирует...

Erhem Arsun! Tanin medehui huleen zuvshuuruhuus eheldeg gej bi boddog

segsger комментирует...

Neg duuliant medee olj niitellee. Hamgiin shuurhai hurgej bgaan shuu. Zar tavisand sorry noyon Arsun www.anduusanaa.blogspot.com

arsun комментирует...

Оогий: Оньсого таасан Оогий охин минь ирж шагналаа аваарай.

Зүүдчин: Ер нь аугаа юм энгийн байдаг гэдэг. Бурхан гэж ердөө л хайр юм байна шүү дээ. Томчууд /Зүүдчин та бас ороод, хэхэ/ ийм амархан юмыг яасан олон үгээр тойруулж хэлэвээ, толгой эргүүлээд зүгээр. Будда багш бас хэн ч бурхан болох /үхэх биш шүү/ боломжтой гээд байсан. Бурхан хүн бүрт бий. Тэр нь зүрхэнд оршино. Энэ нь хайр юм байна. Хүн хэмээх бичил сансарын зүрхэнд орших хайрын хүчээр орчлон ертөнц амилан буй юм байна. Альберт Горын үг их сонирхолтой санагдаад байгаа. Чи тэр АдАм Смитийг хэтрүүлчихээгүй бииз нөхөөр, аминчхан үзлийг хөгжлийн тулгуур болгоод явахгүй нь харагдлаа шүү дээ. Хар тамхи шиг л түр үйлчлээд эргээд сөргөөр нөлөөлөөд эхлэв. Бухаа анд номын дэлгүүрт баяжих тухай л ном байна гээд шоолонгуй байсан. Учир нь хүний амин хувиа бодсон чанарыг нь ашиглан мөнгө олох зорилгоос өөр юу ч үгүйг шоолсон биз.
Дээр нэг бичлэгтээ психотронийн зэвсгийн туршилтад бага насны хүүхэдтэй айлууд өртөөгүй тухай бичсэн дээ. Хүүхдийн хайр хичнээн цэвэр ариун байгаагийн шинж байх. Хүүхдүүд эргэлздэггүй, томчууд л эргэлздэг гэнэ. Хүүхдүүд үнэнч, хайр нь ямар нэг болзолгүй учир бурханлиг байдаг биз. Бидэн шиг болзол нөхцөл тулгадаггүй, хариу хардаггүй улс байх. /юу биччихвээ, за за/

Нана: Хамгийн энгийнээр: Хайр – энэ бол бурхан.

Гангаа: хэхэ, хов хөөцөлдөөд очоод ирлээ. Тэр зурагнаасаа майлдаарай /Зүүдчин маягаар/ хөө.

Заяа: Тиймээ, “эхлээд үг байсан” гэдэг худлаа юм шиг байгаан. Свами, свамижи гэдэг бол товчхондоо багш гэсэн үг, багшид хүндэтгэн хандах үг. Тэгэхээр орчлон ертөнцийг хянаж буй тэр хүчин бол Сатьяа Сай Баба гээд ойлгочих. Хэцүү л дээ, гэхдээ ийм л юм.

Segseehei: Баярлалаа. Бабажиг хүлээн зөвшөөрөхөөс л эхлэх гээд байна шүү дээ. Чиний бичлэгүүдийг хүлээж байнаа.

Ayunga комментирует...

Таны тухай Оогийгоос байнга сонссоор блогийг нь уншдаг болоод сүүлдээ өдөр алгасахгүй ордог болж байгаа шүү.

Бурхан бол хайр гэж зөнгөөрөө мэдэрдэг ч адилхан боддог хүнтэй тэр бүр таардаггүй юм. Таныг "олсондоо" баяртай байна. Адам Смитийн тухай бас яг ингэж бодож явдагаа хэлээд дандаа хүмүүстэй маргаж явдаг юм :D

Ayunga комментирует...

Сэтгэл сэргээсэн сайхан бичлэг оруулсанд тань баярлалаа

ZAYA комментирует...
Этот комментарий был удален автором.
ZAYA комментирует...

Ахаа энэ хаягаар орж зургаа үздээ.
http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg
ха ха

arsun комментирует...

Ayunga: Манайхаар орж гарч байгаарай. Ах нь бичиг цаасны ажил хийж байгаагүй болохоор туршлага муу. Техникийн л хүн. Урам хайрласанд байрлалаа дүү минь.

Заяа: Аахаа, яг байна шүү, хэхэ.

artagnan- артаньян комментирует...

bucaj ireed unshinaa, amjsangui.

Oogii комментирует...

"Chat" deer shine bichleg oruullaaa gexeer ni xeregt durlax gesen chin yostoi gants tom xuuragdlaa daaa. 4 sariin 1 unguruxud 2 tsag l dutuu baixad shuuu deee.
Ug ni gants udaa xuurtaxgui 4 sariin 1-iig unguruux gej baixad daaa.
Er ni tanias shagnaltaigaa bas medreleer naadsanii nexemjleliig dawxar garguulj awnaaaa!!!!!!!!!!!!!!!!!!!

Ганаа_бж комментирует...

Sain uu, shurdhiigeed garlaa. Daraa tuhtai unshnaa.

arsun комментирует...

Aртаньян: Tegeerei, танайхаар орж ангийн юм амссан, амт нь часхийж байнлээ шүү, хэхэ.

Oogii: Аа-ха хаха, 2 цагийн өмнө амжсан уу? Бага охиндоо гар утас бариулаад ээжтэй нь яръя гэж байна гээд дөнгөж ОО орсон ээж рүү нь явуулчихсан, хэхэ. Байжийгаарай, одоохон гээд нэлээд сандарсан. Нэг сумаар 2 туулай, хэхэ.
Нэхэлжлэлийн хуудас зузаараад л байна уу?

Ганаа: Өвчтэй хогшдээ, хоноод явахгүй.

Ганаа_бж комментирует...

Haha, daraa ochihooroo yostoi hononoo. Bootsoondoo yu tavih geed baigaan, aan? Bur soniuch zan hudluud baina. Muu naiz ni diileh yum bolov uu daa.

Жаагий комментирует...

Одоо цаг үед амьдарч байгаа гэхээр их сонин байна шүү. Сургаалиуд нь их таалагдлаа

arsun комментирует...

Ганаа: Bootsoogoo baga tawiyaa, hehe, bi hojigdoj magadgui.

Жаагий: 2025 ond burhan bolno. amjaad uulzaj bolno shuu dee, Jaagii.

Анонимный комментирует...

martsaniig sanuulj, setgel urmiig sergeedeg ene blogt durtai shuu. daanch orj irne gej martsan tsaana l um boloh um daa. davtamjaa nemegduulne ee. bayrallaa.

arsun комментирует...

Анон:
Баярлалаа, урамшив.

Анонимный комментирует...

AV,無碼,a片免費看,自拍貼圖,伊莉,微風論壇,成人聊天室,成人電影,成人文學,成人貼圖區,成人網站,一葉情貼圖片區,色情漫畫,言情小說,情色論壇,臺灣情色網,色情影片,色情,成人影城,080視訊聊天室,a片,A漫,h漫,麗的色遊戲,同志色教館,AV女優,SEX,咆哮小老鼠,85cc免費影片,正妹牆,ut聊天室,豆豆聊天室,聊天室,情色小說,aio,成人,微風成人,做愛,成人貼圖,18成人,嘟嘟成人網,aio交友愛情館,情色文學,色情小說,色情網站,情色,A片下載,嘟嘟情人色網,成人影片,成人圖片,成人文章,成人小說,成人漫畫,視訊聊天室,性愛,聊天室,情色,a片,AV女優

voyuna комментирует...

"Бурхан зүрх сэтгэлийг үггүйгээр хүлээн авна, харин зүрх сэтгэлгүй үгийг хүлээж авахгүй"... энэ сайхан сургаалиудыг нь уншаад л баймаар их сайхан юм аа,Баярлалаа