понедельник, 21 апреля 2008 г.

Олимп

Энэ жил алт авна аа. /Гуга-д хариулав/

суббота, 19 апреля 2008 г.

Оросын кино найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” киног зургаан удаа шилдэг хэмээн үнэллээ

Оросын шилдэг кино шалгаруулах “Ника” шагнал гардуулах 21 дэх удаагийн ёслол Москва хотод боллоо. “Монгол хүн“ кино 2007 оны шилдэг киногоор шалгарснаас гадна найруулагчийн ажил, оператор, зураач, хувцас, дууны найруулга гэсэн төрөлд түрүүллээ. “Монгол хүн” түүхэн адал явдалт энэ кинонд Япон тэнгисээс хар далайн эрэг хүртэл үргэлжилсэн эзэнт гүрнийг байгуулсан домогт хүн Чингис хааны тухай өгүүлдэг юм. Азийн ард түмнийг нэгтгэж, монгол гүрнийг цогцлуулсан нь түүний гол гавьяа юм. Их хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг бус, Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсан нь найруулагч Сергей Бодровын анхаарлыг татаж байв. Тэрээр кинондоо Чингис хааны бага насыг өгүүлжээ. Сергей Бодров өнөө хүртэл орчин үеийн сэдвийг их сонирхож ирсэн бөгөөд “Монгол хүн” кино нь түүхэн сэдэв хөндсөн анхны кино юм. «Нас ахих тусам их түүх, улс орнуудын түүх, дэлхийн гавьяатай хүмүүсийг их сонирхох юм. Чингис хаан дэлхийн түүхэнд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Төдий л сайн мэдэгдэхгүй байгаа энэ үеийн хувцас, зэвсэг зэргийг кинонд маш нарийн үзүүлсэн» гэж С.Бодров хэллээ. Чингис хааны тухай бодит мэдээлэл ховор болохоор кино үнэхээр сэтгэл хөдлөм болсон. Сергей Бодров дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан кино зохиолоо өөрөө бичсэн байна. Юуны түрүүнд 1240 онд бичсэн Чингис хааны амьдралын тухай “Нууц товчоо” юм. “12-13 зууны монголчуудын нууц, гарцаагүй түүх” нэртэй түүхч Лев Гумилевын бүтээл мөн чухал эх сурвалж болжээ. Сергей Бодров олон улсын хүчтэй багтай ажилласны дүнд кино амжилтанд хүрсэн байна. Орос улс, Казахстан, Монгол Улс, Герман, АНУ, Япон улс хамтран “Монгол хүн” киног бүтээжээ. Киног олон орон хэдийн худалдан авсан бөгөөд оросын хүн амаас гадна америкийн үзэгчид 6-р сарын эхээр энэ киног үзнэ.

Арслангийнхан

Өвөө

Аав

Найз


Кирнээсээ салая

Авгууд

Аяаар л даа





Би



Аав ээж хоёр минь



Залхуутай, айн


Аав хүү хоёр





Май чи! Ах бид хоёр.


Дагаад эвшээгээд байваа.



Зочин


Ална шүү!

Юуу вээ?




Бөл


Түүнийг ч бас Арслан гэнэ.

Ээжтэйгээ


Нагац



Aах-аа vvв


Зургуудыг хаанаас авснаа дурдахаас залхуурав. Өршөөнө үү.


Миний хамгийн анхны Цунамид амьтад нэрвэгдээгүй бичлэгт арслангийн тухай сонирхолтой баримт дурдсан. Болгооно уу.

четверг, 17 апреля 2008 г.

Зүүд-1

Жон Кехо 1975 онд аглагт суухаар оджээ. Тэр Мял богдын адилаар тухайн орчноосоо голоо зогоож байж. Гурван жилийн дараа ойгоос гарч ирэхдээ оюун ухааныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан байв. Үүнийхээ дагуу сургалт явуулж, 1980 он гэхэд дэлхий дахинд алдар нь цуурайтаж байжээ. Тэрээр одоо Номхон далайн баруун хойд эрэгт эхнэрийнхээ хамт жаргалтай тайван амьдарч, номоо бичиж, сургалтаа явуулж байна. Түүний "Далд ухамсар бүхнийг чадна" номноос зүүдний тухай хэрхэн өгүүлснийг танд товчлон толилуулъя.

Зүүдний тухай

Зүүд танд таны хаана байгаа, хаашаа явж байгааг харуулна.
Тэр таны хувь заяаг танд дэлгэн үзүүлнэ.
Карл Юнг

Дивангарын үеэс хүмүүс зүүдийг сонирхсоор иржээ. Христийн тооллоос өмнөх 3000 жилийн үед хамаарах Вавилоны шавар хавтан дээр дээр бичсэн "Гильгамаше-ийн туульс"-д зүүдний тайллыг үзэж болно.
/Үүнээс хойшхи өнөөг хүртэлх олон тохиолыг бичиж болох авч товчлов/.

Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.

Зүүдэндээ олсон

Олон эрдэмтэд судалгааныхаа шийдлийг зүүдэндээ үзжээ. Эйнштейн харьцангуйн онолоо нээхээсээ өмнө нэлээн удаан хугацаанд нарны туяан дээгүүр морitoi давхиж яваагаар зүүдэлж байжээ.

Менделеев үелэх системээ зүүдэндээ үзсэн. Зураачид, бизнесменүүд судлаачид, уран бүтээлчид зүүдэндээ шинэ санаа шийдлээ олсон байдаг.

Зүүд бол зүгээр нэг дэмийрэл биш гэж хамгийн ноцтой үл итгэгчийг ч итгүүлэх баримт хангалттай байх юм.

Канадын нэрт эмч, доктор Федерик Бантинг зүүдэндээ инсулины химийн бүтцийг олчихжээ. Олдож өгөхгүй зовоосон томъёог яг л олсон гэнэ дээ.

Oёдлын машиныг зохион бүтээсэн Элиас Хоу олон жил бүтээл дээрээ ажиллаж хариугүй дуусдгийн толгой дээр хамгийн гол зүйл дээрээ очоод таг гацчихаж, яаж ч болдоггүй. Нэгэн шөнө тэр зүүдэлжээ. "Зэрлэг хүмүүс түүнийг бүсэлж тал талаас нь хачирхалтай жад барин түүн рүү чиглүүлсээр ойртоно. Тэр хачин жаднуудын үзүүр нь нүхтэй байв". Хоу зүүний үзүүрийг "нүдтэй" болгох шинэ санаатай сэрсэн гэдэг. Ингэж оёдлын машин мэндэлжээ.

Бас нэгэн гайхалтай жишээг дурдахыг зөвшөөрнө үү.
Нобелийн шагналт доктор Жеймс Ватсон нэгэн шөнийн зүүднийхээ туслалцаатайгаар ДНК-ийн молекулын нууцлаг чанарыг нээжээ. Тэрээр молекулын бүтцийн нууцыг тайлах гэж олон жилийн турш оролджээ. Нэгэн шөнө тэр хоёр могой бие биенээ ороон мушгиралдаж байгааг зүүдэлж. Сэрэнгүүтээ "Энэ байна" хэмээн хашгирчээ. ДНК энэ бол бие биенээ ороон мушгирсан давхар спираль. Ватсон энэ гипотезийг шалгаад генийн кодын нууцыг тайлсны төлөө Нобелийн шагнал хүртжээ.

Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм

Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Би олон жил зүүдээ манаж, түүнд задлан шинжилгээ хийж үзсэн хүний хувьд "Дээд оюун ухаан зүүдээр дамжуулж бидэнтэй ярилцаж байна" гэдгийг итгэлтэйгээр хэлье. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.

Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед "нүдний хурдан хөдөлгөөн" ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.

Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусладаг.

Зүүдээ хэрхэн захиалах вэ?

  1. Унтахын өмнө "унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно"гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
  2. Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
  3. Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа "тавь", шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно, эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.

Зүүдний тайлал

Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн боддоо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ? Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно. Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлэгдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлэгдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлэгдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамнал байдаг.

Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.

Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.

Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний "Би"-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.

Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны "Би"-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх "насанд хүрэгчид" түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү?

Зүүдний тайллыг хэтэрхий тодорхой болгохоос дандаа зайлсхийж байгаарай

Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү? Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз? Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү? Та хурдаа хас, будаа боловоо, өөрөөр хэлбэл хайртай хүнээсээ хагацав, үнэтэй зүйлээ aлдав гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.

Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлэгддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.

Хар дарсан зүүд - энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар " Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд - энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.

Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:

  • Зүүдэндээ гарчиг өг.

Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.

Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би...

Үргэлжлэл бий.

среда, 16 апреля 2008 г.

Цөсний чулуу хөөх аргачлал

Silo-ийн хүсэлтээр

Д.Цагаадай багш бараг арваад жилийн өмнөөс цөсний чулуу гаргах аргыг монголчуудад зааж, хүмүүс амжилттай хэрэглэсээр байна. Зарим хүмүүс "мэсгүй мэс засал" гэх мэтээр нэрлэсэн байх юм. Эгчээсээ авсан зааврыг нэг найздаа мэйлээр явуулж байснаа бичлэг болгон оруулав. Нэгэнт эхнэр, эгч, хүргэн ах нар туршаад батлаад байхад миний хувьд итгэж байгаа л даа. Энэ жилдээ ч хугацаа нь оройтлоо. Ирэх жилийн 2 сараас саналаа солилцож байгаад нэгэн өдөр сонирхон эхлэвэл ямар вэ? Саналаа бичнэ үү.

Zaawаr:

  • 3 saryn 2nd ehelne /eleg tso'sond sain sar gene/
  • Odor bur usand orno.
  • 14 honog 2 narny hoorond matsag barina.
  • Nar bituu baihad amid us uuna.
  • Mo'n tiim hemjeetei us uuna.
  • Nar jargahad butsalsan buleen us uuna.
  • Daraa ni to'rol buriin budaa, hiweg, baitsaa, luuwan huren manjin idne.
  • O'dor bur sheeseer klizm tawina. /urid odriin, hurehgui bol geriinhniihee sheesiig tsugluulj hereglene/
  • 14,15,16 dahi o'dor alimny shuus o'dort 2 litreer shimj uuna.
  • 16-ny 23 tsagt /20tsagaas/ 1 stakan 200 gr oliwiin tos, 200 gr limonnyi huchiliig so'oljuulen holij uuna.
  • Daraa ni elgend buleen jin tawiad baruun ho'loo nugalan, zuun ho'loo jiigeed untana.
  • O'gloo ni 2 litreer 2 dahin klizm tawij chuluug gadagshluulna, marliar shuuj awdag gene. Chuluug huiten usaar zaildag genedee. Neg iim yum baina. Matsgaa bolgoomjtoi, mah idehguigeer tailah yostoi gesen.

вторник, 15 апреля 2008 г.

Тайлан

Destiny хадагтайд ам гарсаны дагуу тайлан тавих хугацааг сунжруулсандаа хүлцэл өчье. Цагийн нарийн бүртгэлгүй боловч ажилдаа хоцрохгүй байгаа. Хүн өөрөө зорилготой байхгүй бол өөр хүний зорилго биелүүлээд гүйцдэг гэсэн үг их таалагдлаа. Миний толгойд элдэв бүтэлгүй бодол эргэлдэж, сэтгэл санааны байдлаас болоод хэлэх үг ч өөрчлөгдөн, заримдаа эвгүй байдалд орох тохиолдол бий. Үүнээс үүдээд, эрүүл амьдрахын тулд нэгэн зорилго тавьж буй нь сайхан төвлөрч, бясалгаж сурахсан гэж боддог. Чиний нэгэн бичлэгт Профирий Ивановын дасгалыг хийдэг тухайгаа бичсэн дээ. Бичсэний дараа арваад хоног хийлээ, бие хөнгөрөөд сайхан болж байна аа. Өглөөд гүйдэг, харайдаг улс цасан шуурга, тас няс хийсэн хүйтнийг үл ажран дасгалаа хийдгийн адил би ч энэ дасгалаа хийхийг хүсдэг. Завгүй гэдэг үгийг аль болох хэлэхгүйг хичээж байна даа. /Завгүй гэдэг үг заль юм шиг байгаа юм/. Хэн нэгэнд амлаад түүнийгээ биелүүлэх сайхан юмаа.
Манай эхнэр мацаг энэ тэр, бясалгал сонирхож надад нөлөөлж байдаг. Ноднин хавар Сэлэнгэд амьдардаг эгч маань багшийнхаа заавраар цөсний чулууг гадагшлуулж бараг атга дүүрэн чулуу гаргажээ. Эхнэр маань ч цөсөө цэвэрлэнэ гэж амласаны дагуу саяхан бас л их хэмжээний чулуу гаргалаа. Зургийг нь энд тавьж төвдсөнгүй. Чи одоо цөсөө цэвэрлэ гэж шахдаг боловч амлаж зүрхлэхгүй л байгаа. Учир нь 14 хоног цагаан хоол идэх болчоод байна. Цөс хэвийн ажиллаж байвал элэгний үйл ажиллагаа сайн байж магадгүй юм. Урьдчилан сэргийлэх хэрэгтэй байхоо. Тэгж байгаад амлана даа.
Амласан зүйлээ биелүүлээд байгаа гэдгээ үүгээр тайлагная. "Монголын андагаар за буй за" хэмээсэн Ренчин гуайн үгийг санаж бичив.
Хүмүүс бие биедээ сайнаар нөлөөлөх нь сайхан юмаа, баярлалаа Destiny.

воскресенье, 13 апреля 2008 г.

Boycott Beijing 2008 ?

1. The human rights crackdown arising from the organisation of the Olympics goes against the very spirit of Olympism

2. In spite of explicit promises made prior to the awarding of the Games by the Chinese regime to improve the human rights, the situation has deteriorated

3. Freedoms of expression and information have worsened - journalists are being prevented from reporting the reality of what is happening in China

4. Heightened crackdown on all religious freedoms in Tibet and in mainland China

5. Genocide is currently taking place in China with the persecution of Falun Gong practitioners, in Tibet and in Darfur

6. Families are being forcibly removed from their homes for the construction of the Olympic village, with no offer of compensation

Энэ бичлэгийг http://bibbylog.blogspot.com/-ooс авлаа.

среда, 9 апреля 2008 г.

Аура: энэ чинь амархан

Аура гэж юу вэ?

Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой.

Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж.
Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий.

Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ*.

Бидний дунд амин орон нь "газар нэвтэлж, тэнгэрт тулам" хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна.

Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д'Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар "кирлианы эффект" гэж нэрлэгдсэн байна. Кирлианы зураг авах хэрэгслийн схемийг харахад би ч хийчихмээр хялбархан эд харагдана.

Москвад байхдаа сонирхож байгаад ауракамераар зургаа авахууллаа. Миний бие ногоон хүрээтэй, зүрхэн хүрд хавьцаа шаргал бөмбөлөгтэй гарчээ. Түүнийг тайлбарлах нь их л таатай сонсогдоно. Зургаа энд оруулж арай тэвчсэнгүй.

Бид амин орноо харж чадах уу?

Чадна.
Будда багш хүн бүхэн бурхан болж чадна гэж сургажээ. Бидний үед амьдарч байгаа Сатьяа Саи Баба "та бас бурхан" гэх юм. Тэгэхээр бид бүхэнд бурханы эхлэл байгаа нь тодорхой. Аураг харж сурах нь бурхан болж байгаа хэрэг биш л дээ, дөхөж байгаа хэрэг, хэхэ. Зарим номд аураг ердөө ганц минутад харж сурах боломжтой гээд аргачлалыг заажээ.
Миний хувьд түүнийг бүрэн уншаагүй тул орхиод Барбара Энн Бренаны "Руки света" номноос авсан эфир биеийг харах аргачлалыг танд сонирхуулъя.

Цайвар өнгийн фон дээр гараа сунган, зурагт үзүүлсний дагуу барин хоёр гарын хуруунуудын хооронд ажиглана.

Хурууны үзүүрүүд цайвалзсан гэрлээр холбогдсон болохыг, гарын гадна талаар хуруу хэрийн зайд эфир бие оршин буйг анзаарна уу. Зурагт үзүүлсний дагуу гараа зөрүүлэн дээш доош хөдөлгөвөл тодорхой харагдана.

Энэ аргыг хүмүүст хэлж сонирхуулахад бүгд дуу алдан гайхацгааж байсан тул та мөн харж чадна гэдэгт итгэлтэй байнаа. Арай бүдэг гэрэлтэй орчинд бүүр илүү тод харагдаж байна лээ. Хэрвээ дасгалаа сайн хийвэл дараагийн нарийн биеийг харах боломж гарах байх.

Үүнийг харах ямар хэрэг байгаа юм гэж үү? Сонирхолтой л юм даа. Нууцлаг бүхэн сонирхолтой, бас танин мэдэхүйд нэмэртэй. Туршаад үзэгтүн.

* С.Даваахүү гуайн "Биоэнерги I" номын 25,26 дугаар хуудаснаас авав.

среда, 2 апреля 2008 г.

Дипломат ёс хийгээд морь харах ёсон

БНМАУ 1945 онд НҮБ-д гишүүнээр элсэхээр өргөдөл өгсөн ч 15 жил буцаж, бүтэлгүйтэв. Хэргийн цаад эзэн нь Хятад байлгүй яахав. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван орон бол Америк, Орос, Англи, Франц, Хятад. Эдгээрээс нэг нь татгалзвал асуудал буцна. Хятад дандаа хориг тавьдаг байв. Ёстой нөгөө хоолойд гацсан яс гэдэг шиг.
Жараад онд Африкт колонийн систем задарч шинэ улсууд бий болоход эзэн байсан орнууд тэднийгээ НҮБ-д лоббидон оруулж байв. Мавританыг НҮБ-д элсэхэд Оросууд хориг тавьжээ. Нөхөр франц орос товарищийг ятгаж, Мавританыг зөвшөөрчих, Монголыг дэмжье гэж л дээ. Тэгээд Хятадыг яах юм бэ гэсэн чинь франц нөхөр би аргалнаа л гэж. Генерал Де Голль /би цолыг нь дурдах дуртай/ Чан кай ши-тэй ярьсаар буулт хийлгэж дөнгөв.
Яг Монголыг НҮБ-д элсүүлэх талаар хуралдахад Америк, Англи, Орос дэмжиж, франц нөхөр жаахан гайхсан царай гаргаснаа оруулахаар болов. Тэгсэн нэг хужаа босож ирээд Монгол бол түрэмгийлэгч орон, Тусгаар тогтносон улс биш, Оросын колони энээ тэрээ гэж баахан хашгичиж байгаад “морь харахаар” явж. Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар санал хураахад бүгд санал нэгтэй дэмжиж, татгалзсан тал гарсангүй.
Мавританыг хэлэлцэхэд орос товарищ жаахан пиавдсан тул бас л “морь харахаар” гарчээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ юм чинь арга байхгүй.
Цагтаа Чангийн дэргэд ойр' байсан, Монгол Улсаа НҮБ-д элсэхэд нүдэндээ нулимстай, цээж нь эгшин баярлаж, хөндлөнгөөс ажиглан зогссон буурал өвгөн Дилав хутагт минь энэ түүхэн үйл явдлыг тэнгэр газарт гэрчлэн зарлаж өвөг дээдсийн минь сүнсийг амирлуулсан бизээ.

ХХI зуунд, өнөөдрийн бидний жаргалтай амьдрах, тусгаар тогтносон Монгол улсын иргэн хэмээн цээжээ дэлдэх боломжийг олгосон ахмад үе, орос анддаа, нөхцөл байдалд талархаж буйгаа хэлье.


Д.Эрдэнэбаатар багшийн лекцийг ашиглав. "Монголын тусгаар тогтнол" бичлэгийг уншсан, санал сэтгэгдлээ бичсэн бүх хүнд талархлаа. Бидний, үр хүүхдийнхээ төлөө цохилох зүрх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө, үр удмын маань ирээдүйн төлөө цохилно гэдэгт итгэлтэй байна.