вторник, 3 августа 2010 г.

Хөвсгөл далайд

Хөвсгөл далайг үзэх хүсэлдээ хөтлөгдөн найз нартайгаа аялахаар төлөвлөсөн боловч тэднээс 5 хоногийн өмнө Архангайн Эрдэнэмандалаар дайрахаар ажил гарч маршрут өөрчлөгдсөн юм. Зам зуур авсан зургаа сонирхуулъя. Байгалийн сайхныг харах тусам барьсан аппаратаа голох юм даа, хэхэ. Зураг дээр товшвол томорно.

Цэцэгс гайхамшигтай харагдана. Ягаан нь ч яахав, цагаан нь холоос цайраад, усархаг бороо орж байгаа юм шиг харагдаж билээ.

Тээлийн бирваазаар Сэлэнгийг гаталж буй нь /Реклам байлаа, хэхэ/

Хөвсгөл далайгаас эх авсан Эгийн гол
Маргааш нь Сүхбаатар хөлгөөр аялахын тулд Хатгалд нэг хонолоо. Мэдээж гэртээ.

Жаргалын найман морь, нэг нь миний ард байна, хэхэ

Ханын нүдээр харахад жаргалтай байдагаа
Хөлөг онгоцоор аялав

Тээр алсад тэнгэр газрын савсалгад, бишээ
тэнгэрийн үүлсийн доогуур далайн мандлын дээгүүр Модон хүй арал харагдаж байна
Хүслийн хаданд хүслээ шивнэн залбирав

Хөлөг онгоцон дээр нэгэн шувуу үүрээ засч өндгөө гаргажээ.
Ангаахайдаа хоол зөөгөөд аав ээж нь тун завгүй




Гүн цэнхэр цэнгэг ус, шууд ууж болно

Жанхайн даваагаар давлаа

Туулай дэгдүүлж тоглов

Хар гэртээ хаан бор гэртээ богд оо хө /жаахан жайжиг барьчихаж/

Үүрээр. Манан суужээ. Манангийн бороо орно

Гэрээс гарч гэдэс алдахгүй ээ хө

Үдэш

Буцах замд
машин эвдрээд таг суулаа. Шаварт суух сайхаан гэдэг хүн чинь юун адал явдал, хотоос сэлбэг авах уу? Эрдэнэтээс үү? хугацаа алдана даа? зардал хэд гарах бол? гэсэн түмэн бодолд автдаг байгаа. Гол онош: нударган голын үзүүрийн боолт тасарч, поршен клапан мөргөлдсөнөөс дохиур хугарсан. Сэлбэг байхгүй, голд нь боолт хугарсан нударган гол дахин ашиглах боломжгүй. Гэтэл Хүдэр сумын цахилгаанчин Мягмар гэдэг алтан гартай залуу тусалж машиныг минь асааж өглөө. Хүний мөс хөтөл даваад одсон гэдэг бодол минь ор тас арчигдаж, сэтгэлээсээ зүтгэж байгааг нь хараад самсаа шархирч байсан шүү. Баярлалаа Мягмараа, эр хүний замын хүзүү урт, дахин уулзахын ерөөл тавъя. Хүү маань машин эвдэрсэн биш нэг сайн хүнтэй танилцлаа гэсэн.

Хөвсгөлд аялахад байгалийн сайхнаас гадна надад нэг ажиглагдсан юм нь манай эндэхийнх шиг хог новш харагдахгүй байсан нь гайхалтай сайхан санагдсан шүү.

Бидэнтэй хамт аялсанд баярлалааа