вторник, 3 августа 2010 г.

Хөвсгөл далайд

Хөвсгөл далайг үзэх хүсэлдээ хөтлөгдөн найз нартайгаа аялахаар төлөвлөсөн боловч тэднээс 5 хоногийн өмнө Архангайн Эрдэнэмандалаар дайрахаар ажил гарч маршрут өөрчлөгдсөн юм. Зам зуур авсан зургаа сонирхуулъя. Байгалийн сайхныг харах тусам барьсан аппаратаа голох юм даа, хэхэ. Зураг дээр товшвол томорно.

Цэцэгс гайхамшигтай харагдана. Ягаан нь ч яахав, цагаан нь холоос цайраад, усархаг бороо орж байгаа юм шиг харагдаж билээ.

Тээлийн бирваазаар Сэлэнгийг гаталж буй нь /Реклам байлаа, хэхэ/

Хөвсгөл далайгаас эх авсан Эгийн гол
Маргааш нь Сүхбаатар хөлгөөр аялахын тулд Хатгалд нэг хонолоо. Мэдээж гэртээ.

Жаргалын найман морь, нэг нь миний ард байна, хэхэ

Ханын нүдээр харахад жаргалтай байдагаа
Хөлөг онгоцоор аялав

Тээр алсад тэнгэр газрын савсалгад, бишээ
тэнгэрийн үүлсийн доогуур далайн мандлын дээгүүр Модон хүй арал харагдаж байна
Хүслийн хаданд хүслээ шивнэн залбирав

Хөлөг онгоцон дээр нэгэн шувуу үүрээ засч өндгөө гаргажээ.
Ангаахайдаа хоол зөөгөөд аав ээж нь тун завгүй




Гүн цэнхэр цэнгэг ус, шууд ууж болно

Жанхайн даваагаар давлаа

Туулай дэгдүүлж тоглов

Хар гэртээ хаан бор гэртээ богд оо хө /жаахан жайжиг барьчихаж/

Үүрээр. Манан суужээ. Манангийн бороо орно

Гэрээс гарч гэдэс алдахгүй ээ хө

Үдэш

Буцах замд
машин эвдрээд таг суулаа. Шаварт суух сайхаан гэдэг хүн чинь юун адал явдал, хотоос сэлбэг авах уу? Эрдэнэтээс үү? хугацаа алдана даа? зардал хэд гарах бол? гэсэн түмэн бодолд автдаг байгаа. Гол онош: нударган голын үзүүрийн боолт тасарч, поршен клапан мөргөлдсөнөөс дохиур хугарсан. Сэлбэг байхгүй, голд нь боолт хугарсан нударган гол дахин ашиглах боломжгүй. Гэтэл Хүдэр сумын цахилгаанчин Мягмар гэдэг алтан гартай залуу тусалж машиныг минь асааж өглөө. Хүний мөс хөтөл даваад одсон гэдэг бодол минь ор тас арчигдаж, сэтгэлээсээ зүтгэж байгааг нь хараад самсаа шархирч байсан шүү. Баярлалаа Мягмараа, эр хүний замын хүзүү урт, дахин уулзахын ерөөл тавъя. Хүү маань машин эвдэрсэн биш нэг сайн хүнтэй танилцлаа гэсэн.

Хөвсгөлд аялахад байгалийн сайхнаас гадна надад нэг ажиглагдсан юм нь манай эндэхийнх шиг хог новш харагдахгүй байсан нь гайхалтай сайхан санагдсан шүү.

Бидэнтэй хамт аялсанд баярлалааа

27 комментариев:

Soronzon комментирует...

Баярлалаа.
Өөрийн чинь буянд сайхан аяллаа.
Орой дахин орж ирж тухтай үзнээ, хө.
Үдшийн зураг сайхан гарчээ.
Хэзээ ч билээ, хаана ч билээ дээ, хүний охин үрд мөрөө дэрлүүлээд, агь гангын үнэртэй гэзгийг нь үнэрлэж суусан мөч санаанд зурсхийж байх чинь юу билээ?

3apaa комментирует...

Ханын нүхээр харах жаргалтай байдаг шүү нээрэн... Хар багын жаргалтай цаг санагдаж хөнгөхөн гунигт дарагдав. Атаархмаар сайхан явжээ.

Анонимный комментирует...

Та нар минь сайхан амарчээ. Эх орны минь байгаль үнэнхүү үзэсгэлэнтэй юм аа. Тэр гэр түүнд зохиж байгаа гэдэг нь. Тэгээд бас тэр зуух, тогоо нь ямар хөөрхөн юм бэ. Би тэгж байгаад заавал Хөвсгөл орж үзнээ. Ноднин би Швейцарийн Bodensee (герман нэр нь)-д очиж усан онгоцоор аялсан. Гайхамшигтай юм билээ. Баярлалаа Арсун. БМ

ZAYA комментирует...

Сайхан амарсан байнаа.
Хөвсгөл, сайхан нутаг юмаа.
Зургийг үзээд өөрөө амарсан юм шиг л санагдлаа.

Oogiinoo комментирует...

гэрээ жайжиг барьчихаж гэдэг ёстой хөөрхөн байлаа хэхэ. Зунжингаа энд байгалийн саунд суулаа. Зун төгсөхийн алдад таны блогоор орж салхи сэнгэнсэн сайхан аялалыг амтлах шиг боллоо. Тээр жилийн тэр нэг зуны сайхныг яаана гэдэг шиг тээр жилийн аялалаа өөрийн эрхгүй саналаа. Баярлалаа.

Arsun комментирует...

Соронзон:
Баярлалаа, тэр үдшийн сарны зургийг их олон даржээ, надад энэ фокусгүй нь таалагдаад тавьчихсан юм.

3apaa:
Ханын нүдээр харна гэдэг нээрээ хэн хүний мэдрээд байх агшин биш шүү, манай монголчууд л мэднэ. Тайван, жаргалтай байдаг.

БМ:
Уул нь дахиад хэд хономоор л байсан. Гэрийн захиалга ихтэй байсан болохоор яарсан. Аяллын дараа бага охин охин маань далайн ус, дээр нь гэр зурсан, хэхэ. Ноднин нутаг явж ирээд их шовх шовх уул зураад орой дээрээс нь унадаг дугуйтай хүүхэд бууж байгаагаар зурж байж билээ.

Заяа:
Сайхан амарсаан, дахиад Аврага тосон явж хэд хоног амрах санаатай байгаа.

Оогийноо:
Баярлалаа, сургуулиа төгсөж байгаа юм уу? Танай тэнд онгоцноос буусан чинь пөнхийгээд яг л саун шиг санагдсан шүү, тэгээд амархан дассаан.

бж комментирует...

Ямар гайхалтай гоё зурагнууд вэ. Тэнгэрийн өнгө, нуурын гүн цэнхэр ус... үнэхээр гоё харагдаж байна. Би ч Хөвсгөл далайгаа үзэж амжаагүй л яваа хүн дээ. Нутагтаа очихоороо заавал үзнэ дээ гэж бодоод л байгаа.
Үдшийн зураг хамгийн их таалагдав.

Гэснээс танай бага зөндөө том болчихжээ.

Arsun комментирует...

БЖ:
Баярлалаа. Охин минь сургуульд орох гээд бөөн хүлээлт байгаа.

FONTY комментирует...

wonderful photos!

Төгөлдөр комментирует...

Сайхны нь олон хүн дурджээ. Зургийг яаж ингэж гоё дарж сурах вэ? бас ямар аппрат авч явах вэ?

Дeстини комментирует...

Гэрийн цаадах зураг үнэхээр тасархай харагдаж байна. Энэ хир том гэр вэ?

Arsun комментирует...

Төгөлдөр:
Зүгээр л сонирхогчийн sony -гоор дарсан юм.

Дестини:
Энэ гэрийн шалны диаметр нь 3,8 метр юм. Миний анхны хийсэн гэр.

Болорхон комментирует...

Гайхалтай.... /юун аппаратаа голох вэ, таных гологдохгүй маш сайхан буулгасан байна шдээ/ Нутгийн салхи үнэртэх шиг л болов.
Тэр энгэртээ нэг ч модгүй хирнээ ардаа битүү модтой уулнууд сонин шүү. Бас энэ манан, цэв цэнхэр ус, цэв цэнхэр тэнгэр нилийсэн цагаан цэцэгтэй тал.... гайхалтай. Бид ч азтай хүмүүс шүү.

vlmedeh.com комментирует...

Энэ ямар сайхан зурагнууд вэ. Хөвсгөл нутаг үнэхээр сайхан юмаа. Бүр яг одоо ч хамаагүй явж үзмээр санагдчихлаа хэхэ.

Блогспот блогчиддоо зориулан blogchid.com нээгдлээ. Та бүхэнд таалагдана байхаа.

doloonburhan комментирует...

Baigaliin saihan zuragnuud uzuulsend bayarlalaa! Manaihan bas Hovsgold ayalj yavaa. Buur bagadaa Hovsgol yavj baisan, dahiad yavah bolomj garah baihaa gej naidna.

Arsun комментирует...

Болорхон:
Тиймээ, бид азтай улс. Гар хүрч засаж янзлаагүй унаган төрхөөрөө байгаа нь янзтай.

Үлмэдэх:
Бүртгүүллээ. Зочилсонд баярлалаа.

Долоонбурхан:
Үнэхээр сайхан байгаль, дахиад хэд хономоор байсан.

Улаан Малгайт комментирует...

Гоё тайлбартай гоё зурагнууд байнаа. Сайхан нутаг шүү. Байгаалээмаар....

Анонимный комментирует...

haniin nud ... geed l bur nutag sanagdchihlaa. manai nutag saihan heveeree l baigaam bn. bi ch bas huvsgul yavj uzeegui l dee. tegj baigaad neg, nadad bas neg ger medeerei :) tand bayrallaa, saihan zurguud bn. Ariun.

Arsun комментирует...

Улаан малгайт:
Баярлалаа, сайхан нутаг шүү.

Ариун:
Үзэх хэрэгтэй, үнэхээр сайхан нутаг. Би ч гэрээ улам сайжруулаад л байгаа.

Анонимный комментирует...

[b]Урок биологии. Учительница говорит детям:
- Дети! Вы знаете, что тычинка и пестик у цветочков - это органы
размножения.
С задней парты Вовочка:
- Блядь. А я их нюхал. [/b]
Корпорация Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Лимузины первых лиц СССР [/url]" - Канечно вы можете встретить и для себя миллион интерестного
Ну а однако лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/35ed0993ed3d047e0f79d2e193cdca10.jpg[/IMG][/url]

ҮЛЭМЖ комментирует...

Сайхан амарсан байна

Харх комментирует...

ммм... Үнэхээр сайхан миний төрсөн нутаг ийм л сайхан байдаг юм даа. Хэдий далайн эрэгт төрөөгүй ч би Хөвсгөл нутгийн хүү шүү дээ хэхэ далайг ч наснаасаа олон үзсэн. Гэхдээ тэр үед жаахан байсан болохоор ингэж шимтэж үздэггүй байжээ. Танаас үлгэр жишээ авч нэг камертай болох хэрэгтэй юм байна.

Харх комментирует...
Этот комментарий был удален автором.
Arsun комментирует...

Үлэмж:
Тэгсэн шүү. Гэхдээ хугацаа хангалттай байгаагүй.

Харх:
Би мөрөөдлийн камераа авч чадаагүй байгаа. Үнэхээр сайхан нутаг шүү.

Jamba комментирует...

Эх орон минь ...

Сайхан зурагнууд байна, хамт явсан юм шиг л болчихлоо.

Arsun комментирует...

Jamba:
Баярлалаа.

Добу мэргэн комментирует...

Сайн байна уу, гоё зургууд байна. Фэйсбүүкийн Үнэгүй зураг гэсэн группт зургуудаа тавихгүй юм уу, хүмүүст үнэгүй ашиглуулна, гэхдээ нэрээ дурдаж болно. Сонирхвол ороорой