понедельник, 19 декабря 2011 г.

АНУ-ын Конгрессоос Хятадын компаниудын үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

-ХАРИН ТЭР КОМПАНИ НЬ МАНАЙД ТЕНДЕРТ ЯЛСАН БАЙНА-

АНУ-ын эрх баригчид Хятадын "Хуавей техно­логи" (Huawei Techno­logies Со), "3и Ти И" (ZТЕ Согр) зэрэг компаниудын үйл ажиллагаа нь Хята­дын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэр дээр техник, электрон тагнуу­лын үйл ажиллагаа явуу­лах боломж, нөхцөлийг бүр­дүүлж улмаар үндэс­ний аюулгүй байдалд аюул занал учруулж бай­на хэмээн үзжээ. Энэ та­лаар Цагаан ордны гар­гасан дүгнэлт саяхан "Wall street" сэтгүүлд нийт­лэгд­сэн байна.

Тэд холбооны сүл­жээг эвдэх, ажиллагаагүй бол­гох, хэрэглэгчдийн утасны яриаг чагнах, электрон шууданг хянах, шуудан­гаар дамжиж буй мэдээ, мэдээллийг олзлох зориу­лалт бүхий техник хэрэгс­лийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхэд Хята­дын Зас­гийн газрын нууц орол­цоо, дэмжлэг байгаа хэмээн хардаж байгаа аж.

Тиймээс Конгрессын төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооноос дээрх компаниудад шал­галт хийжээ. Тус хорооны дарга Майк Рожерс "Бид "Хуавей", "Зи Ти И" зэрэг Хятадын томоохон ком­паниудад тусгай албатай хамтран шалгалт хийж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Уг шалгалтаар Хята­дын компаниуд АНУ-ын харилцаа, холбооны сал­барт ямар техник, то­ног, төхөөрөмж нийлүүл­дэг, тагнуулын мэдээ, мэдээ­лэл цуглуулах зо­риулалт бүхий техник хэ­рэгслийг ашиглан өөрийн орны эрх баригч­дыг мэдээ, мэдээл­лээр хангаж буй эсэхийг олж тогтоох юм байна.

Үүний хариуд Хята­дын "Хуавей" компанийн га­даад харилцааны ал­баны дарга Виллиам Пламмер "Тус компанийн техник, тоног төхөөрөм­жийг ха­рил­цаа холбооны сал­барт тэргүүлэгч 50 гаруй компаниас 45 нь үйл ажил­лагаандаа хэ­вийн ашиг­лаж байна. АНУ-ын эрх баригчдын гаргасан шийд­­вэр ямар ч үндэс­лэлгүй, биднийг зо­риуд шахан гаргах гэж төлөв­лөсөн үйлдэл" хэ­мээн мэ­дэгджээ. Мөн "Зи Ти И" компанийн төлөө­лөгч "Хя­тадын компаниу­дын та­лаар гаргасан дүг­нэлтийг үндэсний аюул­гүй бай­далтай холбоотой тайл­барлаж байгаад ха­рам­саж байна" гээд АНУ-ын зах зээл дээр бизне­сийн шударга, нээлттэй өрсөл­дөөн явуулахыг уриалсан байна.

АНУ дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн тө­лөө­лөгч Ван Баодон "Хуавей" болон Хятадын бусад ком­паниудыг хол­бооны хуу­лийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Аме­рикийн бу­сад биз­несийн бай­гуул­лагуу­дын найд­вартай түнш гэдэгт итгэж байна" гэсэн мэдэгдлийг ч хийжээ.

Мэдээлэл холбооны төхөө­рөмж үйлдвэрлэгч дээрх ком­па­ниуд Хятадын төрийн бай­гуул­ла­гууд болон тусгай албадтайгаа хамт­ран ажилладаг гэсэн хард­ла­гыг хэд хэдэн улс орны тагнуулын байгууллага Засгийн газартаа илтгэж байсан баримт бий. Анг­лийн "Бритиш Телеком" компанид төс­лөөр нийлүүлсэн тоног төхөө­рөм­жид мэдээлэл хулгайлах чип суурилуулсан байх магадлалтай хэмээн Английн Тагнуулын бай­гуул­лага мэдэгдэж байв. Энэтхэг улс мөн шалтгаанаар Хятадын дээрх компаниудын төхөөрөмж импортлохыг хориглож байсан, Гамбид үүрэн холбооны сүлжээ байгуулах төсөлд ялсан боловч мэдээллийн аюулгүй байдлын улмаас Засгийн газар нь гэрээг цуцалсан зэрэг жишээг дурдаж болно.

Эдгээр компаниуд аливаа тө­сөл, тендерт орохдоо авлига, хахууль өгч ялж байсан тохиолдол ч мөн нэлээд гарч байжээ. Филип­пинд Үндэсний их багтаамжийн сүлжээ байгуулах "Зи Ти И" ком­па­нийн төсөлтэй холбоотой их хэм­жээ­ний авлигын хэрэг илэрч гэрээ байгуулагдсанаас хойш долоон сарын дараа цуцлагдаж байв. Этиоп улсын харилцаа, холбооны салбарт зээл олгосон бөгөөд үүний хариуд тус улсад дангаараа төхөө­рөмж нийлүүлэх эрхтэй болжээ. Либери улсад тендерт хэдий ялагд­сан ч, хахууль өгснөөр төхөө­рөмж нийлүүлэхээр болсон. Гэвч энэ асуудлаар шүүхэд дуудагдаж байгаа зэрэг чих халууцам нам­тар­тай юм байна.

Дээрх мэдээллийг бид уншаад өнгөрөхөөс илүүтэй анхаарлаа хандуулах ёстой юм. Учир нь Мон­гол Улсын харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг ком­па­ниуд 2004 оноос хойш Хятадын "Хуавэй", "Зи Ти И" компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд нийт төхөөрөмжийн 80-90 хувьд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг.

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлийн хү­рээнд "Мэдээлэл, холбооны нэгд­сэн сүлжээний өргөтгөл, ши­нэч­лэл" төслийн тендерт Хятадын дөрвөн компани оролцож "Зи Ти И" компани шалгарчээ. Аз болоход уг төслийн зориулалтыг өөрчилж зөвхөн шилэн кабель нийлүүлэх шийдвэр гарсан сурагтай.

АНУ болон бусад улс орнууд Хятадын эдгээр компанийн тоног тө­хөөрөмжийг ашиглахаас тат­галз­вал бид яах вэ. Нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байх уу.

Д.АРИУН

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=23335&vmet_main=8453

среда, 7 декабря 2011 г.

Тэтгэвэрт гарав.

пятница, 18 ноября 2011 г.

Монгол гэр Торонтод

АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны халдвар Канадад нөлөөлж ижил зорилготой “Торонтог эзэл" хөдөлгөөн Торонто хотноо өрнөж буй аж.

Сонирхолтой нь хөдөлгөөнд оролцогчид Монгол гэр ашиглаж байна. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дундаас хойш хотын Гэгээн Жеймсийн хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван Монгол гэр барьжээ.
Таваас найман хана бүхий эл гурван гэрт номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулсан байна. Гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсагчдад өвлийн бэлтгэлээ базаахад нь туслах зорилгоор хандивласан гэнэ. 20 мянган ам.долларын үнэтэй эдгээр гэр жагсагчдын хувьд өвлийг дааралгүй давахад туслах ч тэднээс чухам хэн нь байрлах вэ гэдэг асуудал тулгараад байгаа аж. Үүний сацуу байгууллагууд Монгол гэрийн ашигтай, давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулж 75 мянган ам.долларын үнэтэй гэрийг ч санал болгож байгаа гэнэ.
Монгол гэрийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ямар технологиор бүтээж, ямар зарчмаар дотоод бүтцийг нь зохион бүтээсэн эсэх нь сонирхол татаж байгаа юм.

Мөн тарааж өгсөн гэрүүд өөр, өөрийн гэсэн үнэтэй бөгөөд дээр дурьдсанчлан 20 мянгаас 75 мянган ам.долларын хооронд үнэ, өртөг нь хэлбэлздэг аж.

Майхны хажууд гэр бол тансаг хэрэглээ л дээ.

Эд нарт эвхдэг гэрээ аваачаад шахчих юмсан. Давхаргыг нь нэмээд.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/96997

пятница, 4 ноября 2011 г.

Хадан дээрх эртний монгол бичээсийг ханзаар дарж сохолжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн тухай мэдээ энд гарчээ.
Ухаж зөөсөөр байгаадаа ханахгүй байгаа энэ хужаа нарыг яанаа. Энэ улсад эзэн байна уу ер нь.


Эх сурвалж: http ://www।mongolnews।mn/i/24602

суббота, 8 октября 2011 г.

Зураг

Анхны цаснаар

"Аянчин" эвхдэг гэр жипний тээшинд

пятница, 7 октября 2011 г.

Д.Пүрэвдорж : Тулгын чулууг хөндөж болохгүй

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн сэлээсэртэй
Барьцааны ломбаардтай
Баталгааны нотриадтай
Удирдагч нь куульттэй
Удирдаач нь пуульттэй
Хувийн коодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадаастартай
Орцондоо ноймортой
Ордондоо каамэртай
Архины бокаалтай
Ажлын бахиалтай
Зайгуулын тараншээтэй
Зайлуулгын тараактартай
Клиникийн үзлэгтэй
Клирингийн тооцоотой
Хоол нь поорцтой
Холио нь пээрцтэй
Яам нь мээнэжэртэй
Ямаа нь кашмиртай
Өрөөлдөө портээзтэй
Өвөртөө пороомсогтой
Чихэндээ апараадтай
Чивэндээ гондоомтой
Эцэг нь таавчигтай
Эх нь лээвчигтэй
Хүүхэд нь паампэрстэй
Ууцандаа масаажтай
Утсандаа мэйсэжтэй
Унадаг бөх моосттой
Уулзвар бүхэн поосттой
Тээстээр шалгадаг
Тээндэрээр уралддаг
Шооконд ордог
Сейфэнд нуудаг
Пэлтаа наадаг
Пэлээтэг залгадаг
Рэзээвт бичдэг
Истоор нээдэг
Инчрээстэй тоглодог
Стрээс тайлдаг
Ханаа дараанкалдаг
Хадлангаа пэрээсэлдэг
Хийсэн бүтээл дисэртаац
Хичээлийн давтлага консолтаац
Өргүүр шат лийпт
Өндөг араа лүүпт
Цаасан хүүдий пакээт
Царсан шал паркээт
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баал
Хурлын дарга спикэр
Хувийн дугаар эргистэр
Аливааг чадвал маасчар
Адрын гэрэл лүүстэр
Түүчээ тэрэг бүүпэр
Түгжээт нууцлал шийпэр
Цусны чагт хэрээст
Усны цорго караант
Цайны идээ заваарк
Цаасны хэмжээ формат
Энгийн дэр падуушиг
Ээрүүлт хүрд кадуушаг
Яриан жүжиг дараам
Янзны хүрээ араам
Нэрийн чансаар эрээтэнг
Нэхэл өлгөц эрээплэг
Албан суудал мээст
Алдар хүнд чээст
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпээз
Нүхэн гарц түнээл
Нүнжигтэй эд оргинаал
Ахалж яваа нь лийдэр
Ард үлдсэн нь лоодор
Мулгуу нь паакт
Муу нь аакт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Ханын шүүгээ шкаав
Хомон хадаас скоов
Тэвэг талх батоон
Тэцэн хувин битаан
Оноол ажил ноором
Онцлох хувцас фоором
Оготор банзал мийний
Ороолдсон хормой макси
Цэргийн дуулга каасаг
Цээрийн баг маасаг
Албаны өрөө оофис
Амрагийн хурьцал сээкс
Гэрийн тавилга мээбэл
Гэрлийн утас каабэл
Халуун уур паар
Хальсан бөмбөлөг шаар
Өвөөлжин шовоохой бүүтэг
Өвчүүн завь лоотог
Сахлын хутга бэрийтэг
Саравчтай малгай кээпэг
Ханцуйн товч заапанг
Хавчих хавтас паапаг
Эдийн солгой бараак
Эргүү толгой дураак
Данс баригч нарийдчаг
Даган баясагч балиалшэг
Хурууд эм таблээтаг
Хулгар сандал табурээтаг
Алаг хөзөр каарт
Агтан гуявч шоорт
Тааран шалбуур жийнс
Тарчиг тэтгэвэр пээнс
Хоригдлын хэвтээш наар
Хоногийн нэвчиш баар
Эрээвэр зууш салаат
Эмчийн нөмрөг халааат
Элдэв шүхэр зоонтиг
Эрвээхэй зангиа баантик
Өвсний хадуур касилк
Өвчтөний дамнуур носилк
Yнэ хямдрал сээл
Yнгэг шохой мээл
Хайнцал нь ничээ
Хийрхэл нь шизо
Yзэх зүс имийж
Yлэг жаал дэбийл
Чимэгт зар рэклаам
Чихэвч мөр рэглаан
Илүү зан хооби
Ихсийн булагнал лооби
Сайн дуу хийт
Сагсны бай шийт
Нүдний шил ооптиг
Нүүрний гоёл космээтэг
Тунгийн тариур шипрээц
Турсган цавуу скооч
Аюулын нөөц фоонд
Арилжааны өөш боонд
Яншаа дуу хийп хооп
Янагийн гоёл шууб наап
Yзэсгэлэнт бүсгүй оны мийс
Yдшийн мэдээ сийтий нүүс…

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж

среда, 5 октября 2011 г.

Аавынхаа тухай би ингэж боддог байлаa

Каким был мой отец, когда мне было…

Би ингэж боддог байв:

4 настайдаа “Аав минь бүгдийг чаддаг”

5 настайдаа “Аав минь бүхнийг мэддэг”

6 настайдаа “Миний аав бусдын аавуудаас илүү ухаантай”

8 настайдаа “Аав юу ч мэддэггүй юм байна”

10 настайдаа “Аавыг бага байхад бүх юм өөр байсан”

12 настайдаа “Аав ч мэдэхгүй байх нь аргагүй юм”

14 настайдаа “Аавын үгийг тоох хэрэггүй, тэр хэтэрхий хуучинсаг хүн”

16 настайдаа зөвлөгөө өгөхөд нь “Дахиад л үглээд эхэллээ”

18 настайдаа “Юу ч хийсэн, юу ч өмссөн дандаа л шүүмжлэх юм аа. Ядаргаатай юм”

21 настайдаа “Эцэг хоцрогджээ”

25 хүрээд “Ааваас ч асуух юм их гарч байна шүү, олон оймс элээсэн болохоор мэдэхгүй юмгүй шүү”

30 настайд “Аавтайгаа зөвлөлдөх нь зөв юм.”

40 настайд “Аав минь ямар мэргэн, ухаалаг юм бэ, энэ бүхнийг яаж болгодог байна аа”

50 настайд “Аав минь байсан ч болоосой, асуух юм хичнээн их байнаа. Аав минь надад ямар эрхэм болохыг эртхэн ухаарах минь яав даа...”


Эх сурвалж: интернэт

пятница, 30 сентября 2011 г.

Мэлхий

Мэлхийнүүд цуглараад тэмцээн зохиохоор хэлэлцэж өндөр цайзын цамхагийн оройд хэн нь гарч чадахаа үзэхээр болжээ. Тэмцээнийг үзэж сонирхохоор цайзын ойролцоо сүрэг мэлхий цугларав.

Тэмцээн эхэллээ. Цугларсан сүрэг “оройд нь хүршгүй, хэн ч чадахгүй” гэх буюу “Ийм юмыг ямар тэнэг нь сэтгэв ээ”, “Тээр, унаатахлаа, хайран сайхан мэлхий” гэлдэн шаагилдана. Авирч дээшилсэн мэлхийнүүд ганц нэгээрээ унаж байна. Бүр сүүлдээ нэг нь нөгөөгийнхөө араас цувралдан унана. Зарим зоригтой нэг нь дахин үзээд алдана. Тэр бүрийд “хараач, энэ үхэх нь” гэж зүрхийг нь үхүүлнэ, “Чадахгүй ээ чадахгүй, хэн ч чадахгүй” хэмээн цугаар гуагчина.

...

Гэвч нэг мэлхий дээшлээд л байв. Бүр дээшээ. Тэр бууж өгсөнгүй. Тэмцээнд оролцогчдын зориг мохож, авиралтаа зогсоогоод байхад өнөөх чинь авирсаар. Энэ бяцхан мэлхий эрч хүчээ дайчлан оргилд тэмүүлсээр оройд гарч чадлаа.

Олон түмэн мэлхийнүүдийн басамжлал, баяр бахдалаар солигдлоо. Баатарлаг мэлхийн гавьяаг бишрэн шагширна. Тэмцээнд оролцогч нэгэн түүнээс туршлагаасаа хуваалцахыг гуйв.

Гэвч тэрээр дүлий юмсанжээ.

Энэ үлгэрээс: Асуудалд сөргөөр, гутрангуй хандагчдын үгийг бүү сонс. Үг ямар хүчтэйг санаж яв. Таны сонсож, уншиж буй бүхэн таны ажилд нөлөөлнө гэсэн дүгнэлт хийж болно.

Иймд, бүхнийг болж бүтэх талаас нь харж бай. Хүмүүс таныг зорьсондоо хүрч чадахгүй гэцгээвэл бүү тоо, дүлий дүмбэ орги.

Элчин сайд Реза Сажжадийн блогоос монголчлов. Арсун.

воскресенье, 25 сентября 2011 г.

Хагийн хар нуурыг зорьсон нь

Аливаа аяллын дараа авсан зураг, төрсөн сэтгэгдэл хоёр л дурсамж болон үлдэх юм даа. Аяллынхаа тухай зургаар сонирхуулъя.

Хагийн хар нуурыг зорьсон бид зургаа нууранд очоод завиар зугаалах, загасчлах, буцахдаа голоор урсах зорилгоор хоёр ч завь авч явсан тул ачлагын морьд хөлслөн өөрсдөө явган алхахаар шийдлээ.

Арваад жилийн өмнө “Амьд үлдэх” тест бөглөж байхдаа усцэвэршүүлэгчийг хамгийн чухалд тооцоогүйгээрээ алдаа гаргаж “үхэж” билээ. Тэр үед бивээр уул уурхай, алт хөтөлбөр, түүний хор нөлөөг мэдэх биш, ус байвал ууна гэж монголоороо сэтгэж байсан хэрэг. Одоо бол түүний хэр хэрэгтэйг мэддэг болсоон. Харин Хаг туулын бэлчирээс Хагийн голоо өгсөн аялахдаа хаа таарсан горхиноосоо ундаалж явлаа. Ухаж төнхөгсдийн урт савар энд л бүү хүрээсэй гэж залбирч явсанаа нуух юун. Урт нэртэй гэх хуульд найдна даа. Болохгүй бол байгаль орчны төлөө тэмцэлд нэгдсэн ч яахав.

Туулыг өгсөх замд шаварт суух үедээ шумуулд бариулчих шахсан. Шумуул шумбаж ирээд хатгаж байх шиг, зүгээр нэг сууж байгаад хазахгүй. Охины авч явсан шумуулын тос аминд орсон доо, харин нууран дээр очиход шумуулгүй сайхан байлаа.

Нуурын хөвөөн дээр хоёр хоног сайхан амарлаа.

Агаар тогтуун, модод сүглийн, усны мандал толийгоод хааяа нэг загас үсрэх чимээ. Диваажин гэлтэй. Хэдхэн хоромч атугай хотын чимээнээс салсан энэ агшин сэтгэлд тодхон үлджээ. Түүнийг үгээр илэрхийлж чадахгүй тул зурагнуудыг ахиухан оруулав.

Хээрийн цай амттай. Бүгд завгүй

Гол гатлав.
Замд.
Тэнд Мобигийнхон буудалласан байв.
Ирсэн орой манантай, сүртэй сайхан байлаа.
Манай босс
Унжаад байхаар унаад ирээсэй...
Дэргэдээсээ жимс, дээрээсээ самар авч идээд сайхаан, сайхан


Загасчид.


Аянчид ихтэй байв. Япончууд голдуу.

Миний охин анх удаа загас барив. Бас түүнийхээ амийг өршөөв.

Энэ юү вэ? Арай нөгөө Лох Нессийн хачин амьтан биш байгаа, хэхэ.
Завиар нуурыг бүтэн тойрлоо. Үл ялиг бороо ороход давхар солонго татав. Солонгын үзүүрүүд уснаас гарч усан дээр дууссан нь нэн сонирхолтой. Харамсалтай нь аппаратгүй явж байв.



Байгалийн каллиграф.
Биднийг буцахын өмнөхөн үлгэрийн гэмээр нам гүм болов.
Тэр их ус ингэж нам гүм болно гэж төсөөлж явсангүй.

Охин минь хоргодоод байна уу даа.



Нуураас эх авсан Хагийн голыг гаталж буй нь.
Хэн бээ? Олон хоног нар салхинд явлаа даа.



Нэрс.
Түр амсхийхдээ ч амаа олохгүй хусна даа.
Цагаан чулуутын гол.
Хаг чулуутын бэлчир.


Хаг Туулын бэлчир. Зүүн гар талаас туул гол нийлж байна.

Mонголд ажилладаг гэх ганцаараа аялах франц эртэй хээрийн хойморт, түүдгийн дэргэд ярилцав. /хэхэ, надаас бусад нь/. Тэрээр Монголд АЦС барихад ус хүрэлцэхгүй, хэдэн Сэлэнгэ байгаад ч багадна гэсэн гэнэлээ. Эзгүй хээр ганцаараа яваа эрийг би лав их гайхав. Буцаж яваа бид хүнснээсээ илүүчилж нөхөр нөөцтэй болсоон.



Хаг Туулын бэлчирээс охин минь мориор явахаар болж бэлтгэлээ хийж байна, хэхэ. Бид зарим ачаагаа авч завиар урссан юм.

Миний суусан жижиг завь. Тохойн цаанаас сэмхэн гарч ирээд авгай хүүхнүүдийг сандаргасан паянтай, хүүхдүүд: -энэ хүн мөн жаргалтай явнаа гэхэд нь жаргалтайгаа харуулах гэж тойрог хийж үзүүлнээ, бас болоогүй. Уул нь харгианд цохиулаад өдөржин усан дотор сууж яваа юм шүү дээ, хөөрхий.

Хамт аялсан танд баярлалаа. Байгальд сайхан байлаа, ялангуяа биднийг буцахын өмнөх тэр нам гүм агшин сэтгэлд хоногшин үлджээ.