среда, 31 октября 2007 г.

Монгол гутал

Байгаль төрх эс эвдрүүзэй
хөлийг хөнгөн хаямуй.
Хубилай

Ээж нь хүүгээ шургачих вий гэж
Ээтэн болгосон юмуу монгол гутлыг
Эх дэлхийгээ өшигчихгүй гэж
Ээтгэр болговуу монгол гутлаа
Монгол гутлаа би
Баартаг тоохуугаар солихгүй
Монгол гутлаа би
Таавчиг шаахайгаар арилжихгүй
Дунд сургуулийн ангийн охинд маань "Монгол гутал" гэдэг шүлэг хадгалагдаж байгааг хорь шахам жилийн өмнө олж үзэхэд сонин байв шүү. Одоо бүрэн санахгүй байна. Монгол гутлаа харамлаад бараг бахиал ч өмсөхгүй гэж байснаа бажийнктай гүйж явсым. Сүүлдээ шаахай ч өмсөж үзсэн. Цааш нь монгол гутлын мөр хаана хаана гарсныг дүрслэн бичсэн нь ордны өмнө зурах гэж байгаад больчихдог байлдан дагуулалтын зураг шиг болох шахсан гэж байгаа. Цагаан хэрэмийг цөм өшиглөөд цаадах улсыг хуу хамаад цаашаа гишгэх газар байна уу ч гэх шиг. Морин төвөргөөн монголчуудын уухай , монгол гутал...бүх дэлхийд мөрөө гаргасан, тэр Америк чинь байхгүй байсийн гээл. Гутлаа л магтаад байгаа юм шүү дээ.
Энэ бол
Чингис Чингис чиний нэр
Чихэнд биш зүрхэнд дуулдана хэмээн санагалзан дуулсан найз хөвгүүний минь нөлөө байхаа. Ганаагийн шахалтаар нэг онигоо ярив, бас дээрхийг оруулав. Ганаа, Peaky нар үнэлэхээр нь урамшаад.

вторник, 30 октября 2007 г.

Нутгаа санана

Аагим зуны халуун наранд шарагдаж, уулын салхинд илбүүлсээр байгаад чулуу шигээ хөх болсон нутгийн ихэмсэг өвгөдөө санан багадаа дуулж сонсож байсан хууч яриаг мэдэхээсээ дэлгэе. Яаж ийм хурдан сэтгэвээ гэмээр хөгжилтэй, наргиантай яриа их бии. Олны дунд яригдсаар хүүхдээс үүхэд хүртэл мэдэх тул нэрийг шууд дурдав.
Таавчиг Ядамсүрэн гуай бидний мэдэх Жийжээрхүү л хүндээ. Жижигхэн биетэй, нүдээрээ инээсэн нүдэнд дулаахан, шооч нэгэн. Түүний анд Погнооныг эрүү хэмээн сэм хочилно. Ер нь манай нутагт хойно урдаа хоч, авгайлгагүй хүн ч ховор доо.
Нэгэн удаа намын хурал дээр Погнооны шүд өвдөн эрүүгээ тулан суухыг ажигласан Ядамсүрэн гуай дүрсгүйтэхээр тээр хойноос займчсаар ард нь ирж суужээ.
- Яасан хө?
- Шүд өвдөөд. Ингэж хэлэхийг нь хүлээсэн тэрээр яаран
- Аль талын шүд үү? гэхэд
- Таавчиг талын гээд хөлөө дэвсжээ.
Эрүү Погнооноор эрүүний гэж хэлүүлэх гэсэн таавчиг Ядамсүрэн гуай таавчгаараа дуудуулж нэг чадуулжээ.
Хэсэг хүмүүс Хөвчийн нурууны цаана орших Зээтүү хугалаач хэмээх толгойн хажуугаар өнгөрч явж. Тэдний дунд дээрх хоёр анд явж л дээ. Эрүү зээтүү гэсэн үгийг санасан Ядамсүрэн гуай чангаар энэ толгойг чинь юу гэж нэрлэдэг билээ гэж бусдаас асуухад Погноон гуай "Аа тийм, таавчиг задлаач гэдэг юм" гэжээ. Ядамсүрэн гуай ийнхүү хоёронтоо дийлдсэн байна.
Сунсаа Мягмаржав хэмээх жаахан гишгээ доголондуу хүн байжээ. Нэгэн халуун өдөр Ядамсүрэн гуай тэр хоёр Нарийны ам өгсөөд алхаж явж. Ядамсүрэн гуайг:
- Яасан халуун өдөр вэ гэхэд
- Та хөнгөн гутлаа өмсөхгүй яагаав хэмээн чадах санаатай хэлэхэд тэр дор нь,
- Тэрийг чинь өмсчихөөр сунсаад байдгиймаа гэжээ.
Алтайн хөх байц лугаа адил хэмээн хүндлэх Жасрай гуайн эцэг Пунцагийг мундаг хүн гэлцэнэ. Тэрээр төр барих нэг хүүтэй, төмрийн хуурай шиг бас нэг хүүтэй гэдэг байжээ. Жасрай гуайн ах Махбариад гэж насаар сумандаа алба хашсан нэр хүндтэй нэгэн. Цэцэн цэлмэг үгтэй, дийлддэггүй хүн байж. Гэтэл алаг нүдэн Чойжилжав хэмээгдэх том алаг нүдтэй сайхан өтгөн хөмсөгтэй хэлэмгий доломгой нэгэнд яалтчгүй чадуулжээ. Махбариад гуайг дэлгүүрээс гарч ирэхэд Чойжилжав:
- Дэлгүүрээр сонин юу байна?
- Хүний хар нүднээс бусад нь байна гэхэд -Хэрүүлч хар завьж алга уу? гээд орчихжээ. Махбариад гуай амаа бариад хоцорсон гэнэ лээ. Давчуудаагүй бол юу ч гэж мэдэх хүн л дээ.
Омборын Баарай гуай хэсэг улстай Чойжхүүгийнд ирэхэд гэрийн эзэн эзгүй байж эхнэртэй нь мэндэлжээ.
- За намираа бор сайн уу гэхэд
- Нахиу хөх сайн уу, дээшээ суу цай уу гэсэн гэдэг.
Дэчинравдан ах мотоциклтой Ядамсүрэн гуайг сундлан, асаахаар дөрөө жиихдээ: - хойд хөлөө авдаа гэхэд - Хош би ямар мал юм уу? гээд хөлөө татаж байсан гэдэг. Үгийн өө, цаад санааг анддаггүй бэлэн цэцэн үгтэй ийм хүмүүс олон байсан даа.
Хэсэг найзууд гуанз иджээ. Яарсан нэг нь -хазаартай морь шиг яасан удаан юм гэхэд -ямар чоно нохой биш дээ гэснээр чадуулсан нөхөр чимээгүйхэн хүлээн суув гэнээ /Д.Нацагдорж/
Дэмий дүнсийхгүй, инээд наргиан ихтэй сайхан даа. Манай нутгийнхан гэж ийм л улсууд даа. Нутгаасаа хар нялхаараа л гарлаа даа. /хэлгий дорой бичсэнд өршөөнө үү/

воскресенье, 28 октября 2007 г.

Үг

...Юу ярьж байгаагаа сонсоно уу. Өөрийнхөө амнаас ихэвчлэн ямархуу үг гарч байгааг анхаар. Хэрвээ өөрийнхөө үг ярианд татгалзсан, үгүйсгэсэн, хязгаарласан утгатай үг цухалзаад байвал өөр үгээр орлуулаарай.
Хэн нэг нь гунигт түүх яривал би түүнийг өөр хэнд ч ярьдаггүй, ядаж нэг хүн ч бүү гуниглаг. Хөгжилтэй инээдэмтэй яриаг сонсонгуутаа л түгээж гарна шүү дээ. Дайралдсан бүхэндээ ярина.
Бусад хүмүүстэй уулзахаараа хэрхэн ярьж буйг нь анзаараарай. Тэдний ярианы өнгө аяс-амьдралын хэв маяг нь ямар нэг холбоотой юм шиг байна уу.
Ихэнх хүн "тааруухан" үгийг зурагдсан пянз шиг л ашиглана. Тааруухан үг таны амьдралд тааруухнаар л нөлөөлнө. Харилцан ярилцах явцад эдгээр үг миний чихэнд хонх жингэнэх шиг л сонсогдоно доо. Өөрчилмөөр санагддаг. Эдгээр хүмүүс амьдрал нь яагаад хадны завсар хавчуулагдсан мэт, ахуйн асуудлыг шийдэхэд хүнд байгаа тухай ярина. Байнга өөрийгөө болон өрөөлийг буруутгана, яагаад тэдний амьдрал баяр баясгалангүй, азгүй байгааг гайхацгаана. Гол нь хэрэглэж буй үгэндээ учир нь байгаа юм. /Бодол-яриа-бодит байдал/
Үгийн сангаасаа, бодлоосоо "ёстой" гэдэг үгийг авч хаялтай. Ингэнгүүт бидний сайн дураараа үүрсэн үүрэг, ачаа багасна. Би ажилдаа явах ёстой, би үүнийг хийх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой, тэгэхгүй бол болохгүй, хайрлах ёстой, ... ёстой, ...ёстой. Ёстой нээрээ бөөн дарамт.
Одоо "ёстой"-г өөр үгээр орлуулаад үзье. Би ажилдаа явмаар байна /хүсэл төрнө/. Хайрыг эрхэмлэнэ. Үүнийг хийхсэн. Ингэвэл таны амьдрал өөрчлөгдөн хөнгөрөөд л явчихна. Дандаа ил харагддаггүй болохоос бидний юу хийж буй нь бидний сонголтын л үр дүн юм шүү дээ.
Бидний ихэнх нь "гэвч" гэх дуртай. Бид сайныг ярьж баталгаажуулаад "гэвч" гэнгүүтээ нөгөө тийш нь тавиад туучихаж байгаа хэрэг. Бид өөрөө өөртөө, дотоод ухамсартаа хоорондоо зөрчилдсөн мэдээлэл илгээгээд байна. /Дотоод ухамсар учраа олохоо болино/. Гэвч, гэхдээ, харин гэх мэт эргэлзсэн үг хэрэглэхдээ бодолцоно уу.
Бас нэг анхаарах үг бол "мартав". "Үүнийг түүнийг мартах вий" гээд санаа тавь л даа. Үр дүн нь яахав. Мартана даа. Иймд мартах гэсэн үгийг санах гэсэн үгээр солихыг санал болгож байна.
Хэн нэг нь танаас мөнгө зээлэхийг хүсвэл "байхгүй" гэж хэлж болдоггүй юм шүү. Энэ нь байхгүйг билэгдэнэ. Шууд утгаараа далд ухамсарт "байхгүй"-н захиалга өгчихөж байгаа хэрэг. Хэсэг хугацааны дараа та мөнгөөр гачигдана. Тэгэхээр танд "байхгүй"-г солих ямар нэг мэргэн арга бодож олох хэрэг гарах нээ. Арга олдохгүй бол мөнгөө хайж олоод үг дуугүй өгсөн нь дээр. Хожмын муу нөлөө бага.
Энэ Луйза Хей-н ажлаас та нартаа хүргэмээр санагдаад орчууллаа. Налуу үсгээр явсан нь миний санаа. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би жаахан шинжлэх ухаанч байхыг хичээдэг ухаантай. Гэвч үзэгдлийн 5%-ийг шинжлэх ухаан маань тайлбарлаж чадаад 95%-ийг нь тайлбарлаж чаддаггүй гэнэдээ. Оросын ТВ-ээр ярьж байна лээ. Энэ бүсгүй одоо бараг ер нь 90 нас зооглосон байхаа. Сайхан сэтгэл, эрч хүч дүүрэн хүндээ. Удахгүй хүмүүс өвчин хэлэхээсээ ичих цаг ирэх юм шигээ. Зүрх өвдвөл..., ангинатай бол..., өвдөг өвддөг бол зөрүүд хүн ч гэх шиг, бүр жагсаагаад хаячихсан байх юм.

суббота, 27 октября 2007 г.

Чингэс хааны шинэ байлдан дагуулал

Чингэс хаан сүүлийн үед дэлхийг дахин байлдан дагуулж эхэллээ. Эсвэл Чингэсийн монголчууд дэлхийг байлдан дагуулж эхэллээ ч гэж болох үйл явц өрнөөд байна гэж Б.Галаарид Сергей Бодровын “Монгол” киноны тухай бичжээ. Сергей Бодров Ромын кино наадамд оролцон "Монгол" киногоо үзүүлж кино ертөнцийнхний атаархлыг төрүүлэв. Казахууд энэ киног “Оскар”-т нэр дэвшүүлэхээ мэдэгджээ. Оросын хувьд бүр ярилтгүй. Эхлээд бяцхан айдас байсан бололтой. Яагаад гэвэл хэдэн үеээрээ татар-монголын дарлалын тухай уншиж, Чингэс хааныг хар муугаар хүлээж аваад сурчихсан оросууд монголчуудыг эерэгээр харуулсан киног хүлээж авахгүй байж магадгүй гэхээс прокатчид айж байв. Ядаж жаахан богиносгооч гэж хүссэний дагуу бусад оронд үзүүлж буйгаас 10 минут богиносгосон нь үүний нотолгоо. Гэвч тэд алджээ. “Монгол” дэлгэцэнд гармагц чансаагаараа тэргүүлж, кинотеатруудад үзүүлсэн 3 долоо хоногийн турш энэ үзүүлэлт буурсангүй. Сибирь, Алс Дорнодын 15 жил кинотеатр руу зүглээгүй хүмүүс хүртэл зөвхөн энэ киног үзэхийн тулд ирсэн тухайгаа сэтгэл догдлон ярьцгаасан байх юм. Манайхан түүнийг Монголд зураг авалтаа хийхээр ирэхэд элдвээр хэлсээр дайжуулсан. Түүхэн үнэнийг гажуудуулсан, их эзнийг доромжилсон, монголчуудыг гутаасан гэж эрс эсэргүүцсэн. Гэвч тэр зорьсондоо хүрч киногоо хийв. Манайхан Сергей Бодровыг таньсангүй алдсан нь тодорхой байна. Уран сайхны киноны алаг цоог үйл явдлыг хөөн шүүмжилснээс ерөнхий агуулга буюу философийг ойлгосонгүй ойлгохыг ч хүссэнгүй. Уржигдар тэрбээр “Российская газета” сонинд өгсөн ярилцлагдаа Чингэс хааны тухай, Оросын түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн эерэг үүргийн талаар тун тодорхой өгүүлжээ. “Оросын болон барууны эх сурвалжуудыг дахин дахин уншаад ч зэрлэгүүд гэгдэгч цөөн хүмүүсээс бүрдсэн арми яагаад тийм олон орныг эзэлж чадав аа гэдгийг ойлгоход бэрх” гэж тэрээр ярьсан байна. "...Ноход шиг уралцсан ханлигуудыг нэгтгэж Оросыг орос шиг болгосон/арс/. Тэгээгүй бол баруунаас загалмайтны дайн наашилж, швед, немец, литвүүд дөтөлж, өмнөөс туркүүд шахаж, монголчууд ирээгүй бол Орос гэж байхгүй, өөр хэд хэдэн орон байх байлаа. Тэгэхээр бидэнд аз тохиожээ. ...Үгүй ээ, Монголчууд эзлэн түрэмгийлэгчид биш" гэж хариулжээ.
Киноны үйл явдлыг бүхэлд нь авч үзвэл Чингэс хаан гэдэг агуу хувь хүн ямар их зовлон бэрхшээл дундаас хатуужин тодорсныг ер нь монгол хүн гэж хэн бэ гэдгийг нээн харуулсан бүтээл гэж хэлж болох юм. Мориныхоо буруу талаас мордох, орос баатрын дуулгатай давхиж явах, бараг орчин үеийн гэхээр дуу дуулах зэрэг алдааг өөлж болно л доо. Гэхдээ үүнд бидний буруу их бий. Хүн мөнгөө өөрөө олоод их хааны чинь тухай киног хийе гээд ирж байхад ерөнхий философийг нь ойлгож дэмжээд алдаа оноог нь хэлээд зөвлөөд өгсөн бол болох л байсан. "Зохиолоо бичнэ гэж найдаж байгаа ч киноны 2 дахь хэсгийг хийх эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ цаг хугацааны урсгалд Чингэс хаан хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг надад их сонирхолтой байна гэж Сергей Бодров өгүүлжээ. Тэгэхээр манайхан алдаагаа засч хамтран ажиллах боломж байгаа ч юм билүү?За товчлох гэсэн санаатай, бүр хачин юм болгочихлоо.
Сергей Бодровын үхлийн нууц
Ийм гарчигтай нийтлэл "Монголия сегодня" сонины 41 дүгээрт гарсныг та бүхэнд товч сонирхуулъя.
Энд "Их эзэнт гүрний үр сад монголчууд, буриад, якут, казах, тува уйгуруудын хувьд Чингэс хаан бол бараг бурхан. Бөө нар Их Эзний онгод одооч биднийг ивээж, хааныг гутаасан хэнийг ч хайрлахгүй гэдэгт итгэлтэй байдаг" гэсэн байх бөгөөд ойлгосоноо өөрийн үгээр бичье.
Долоон жилийн өмнөөс Сергей Бодров /Нагац өвөө нь буриад хүн гэж Б.Галаарид хэлэв/. Чингэс хааны тухай кино хийхээр материал цуглуулжээ. Үүнээс хоёр жилийн дараа түүний ганц хүү Сергей Бодров младший Хойд Осетийн мөсөн оргилоос бууж явахдаа осолджээ. Магадгүй Чингэс хааны тухай киноны ажлаа эхлэхдээ л бөөд хандсан бол ийм аймшигт явдал болохгүй байсан байх гэнэ. Эцэг Сергей Бодровтой ажиллаж байсан буриад Даши Намдаков түүнд зураг авалтаас өмнө монгол бөөд хандахыг зөвлөжээ. Сонирхолтой нь монгол бөө уулзалтын төгсгөлд "олон улс Чингэс хааны тухай кино хийхийг хүсдэг, та нар анх ирлээ, их зөв боллоо" гэж байжээ. Бөөд очсоноо маш зөв явдал болсон гэж Сергей Бодров үздэг юм байна.
Энэ кино хагацал харуусал, санхүүжилт дутах, Монголд хийх зураг авалт янз бүрийн шалтгаанаар хаагдахад хүрч, орхимоор үе их байсан, кино маань их зовлон амссан гэдгээ өөрөө ярилцлагадаа дурджээ. Фильм давался мне потом и кровью гэж Сергей Бодров ярьсан байна. /орчуулж чадсангүй/.
Хүүдээ босгосон хөшөө
Киноны нээлтийг 9 сарын 20-нд товлосон нь учиртай. Энэ өдөр яг 5 жилийн өмнө хүү Сергей Бодров харамсалтайгаар амь эрсэджээ. Энэ бол эцгийн хүүдээ босгосон хөшөө юм.
"Монгол" кино 15 сая еврогийн төсөвтэй, Монголд хийхээр ирэхэд нь манайхан татгалзсанаар Чингис хааны эзэмшилд байсан Манжуур, Өвөр Монголд зургийг авчээ. Хүмүүсийн ярих нь 3 сая нь манайд үлдэх байсан гэх юм. Матрицаар Оскар авсан Зак Стайенберг бараг сайн дураараа ажиллажээ. 25 оронд зарагдсан "Монгол" одоогоор 70000000 доллар олоод байгаа аж.

пятница, 26 октября 2007 г.

Эмгэнэл-П.Жасрай

Монгол улсын Ерөнхий сайд агсан Пунцагийн Жасрай таалал төгсөв. “Монгол улс XXI зуунд тэргүүлэгч болж чадна” гэж гурав хоногийн өмнө ард түмэндээ хандан хэлсэн билээ. Тэрээр эдийн засгийн хямралын хүнд үед ямархан ачаа үүрснийг бид мэднэ. Хэлсэн үг, хийсэн ажлаараа бусдад итгэл өгч байсан. Ухаант буурлын минь үг дахин итгэл өгч байна. “Алтны төлөө хэт улайраад бид нутаг усаа амьдрах аргагүй болгож байна” гэсэн үгийг анхаараасай. Алтайн нуруу шигээ ноён нуруутай явсан Жасрай гуайн бахархалт замнал бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно. Ум ма ни бад ми хум.

Хувилай хааны шүлэг

Чүн-шан уулнаа авиран наадсан төрөгдөл
Бадрал учрал сайхан тохиол дор хөх хаднаа авирвай
Байгаль төрх эс эвдрүүзэй хөлийг хөнгөн хаямуй
Цэцгийн дэлбэ оройн хяраагаар солонго мэт улайгаад
Суврах утаа, хөхрөх униар лугаа биндэръяан туяа цацармуй
Хур тундас рашаан шимээр эргийн хулсыг ногооруулж
Хээрийн салхи уулсын нарсыг хөгжимдөн үлээх гайхамшиг
Ариун тунгалаг сүм хийд дор аярлах ёсон гүйцэтгэж
Аршаа эгэхүйеэ дагини хөлөглөж тэнгэр лусыг захирмуй.

Чүн-шан: одоогийн Бээжин хотын Енхе-юан цэцэрлэгт байх Ван-шен-шан уул.
Заяагийн хүсэлтээр “Хубилай хаан зүрхний хүчин ихтэй” гэсэн мөр бүхий шүлгийг хайгаад олохгүй байгаа тул түрдээ аргацаав.

среда, 24 октября 2007 г.

Гүзээлгэнэ боловсрох цагаар-2

Зуны цэлмэг тэнгэрт хэсэгхэн үүлний орчимд солонго татав

Зураг авахаар яарцгаана.


Солонгын талаар ярилцаж, ямар ч байсан азтайгаа гайхацгаав. Зураг дээр гарсанаас хамаагүй илүү гоё харагдаж байсан бөгөөд хэлбэр дүрс нь ердийнхөөс өөр байв.
Бичлэгийг Заяагаас санаа авч хийсэн болно. Туршлагагүйтээд орчныхоо байгалийн сайхныг буулгаагүйг хойшид анхаарнаа.

Гүзээлзгэнэ боловсрох цагаар

Энэ зун Сэлэнгэ аймгийн Хvдэр суманд очиж хэд хоног амарлаа. Улаанбаатараас 500 орчим км зайтай. Тэнд соронзон хадыг vзнэ гэж тeлeвлeсeн боловч чадаагvй. Тэр хаданд халбага сэрээ наалдана. Гүзээлзгэнэ маш элбэг. Машинаас бууцгаан "битгий гишгээд бай" гэцгээн түүж эхэлсэн. Бараг дугуй норж байсан гээч.

Амттай байсан шүү. Ягаан цамцтай нь миний 2 охин

Миний бага охин Б.Зулаа. Б.Тэлмэнгээс 4 сараар эгч юмаа. Цаана гэрт ах нь сууж байна.


Ангийн хорхойтон. Ан хийхгvй гэж андгай тавьсан боловч Хангай хишгээ хайрлаал байсан.

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддогоо

Энэ 2 гэрийг нэг тэрэгний багажинд ачсан гэвэл та итгэх vv. Нэг гэр экселийн багажинд багтана.

Эмээтэйгээ хөзөр тоглоноо.

вторник, 23 октября 2007 г.

Энэ юу вэ?

Энэ бөмбөлгүүд юу вэ?
Алтайн ууланд судалгаа хийхээр ирсэн Эрнст Мулдашевийн багийнхан агуйд орж зураг аваад "байна, өнөөх чинь байна" гэсээр дахин ирэхээр болоод буцсан гэсэн. Энэ тухай Д.Төмөртогоо гуай ярьж, зургийг үзүүлсэн. Лхагваа докторыг илтгэл тавьж байхад хажууд нь дээрхийн адил үл мэдэгдэх бөмбөлгийн зураг гарсан байв. Үүнийг н.Нямдэлэг анд надад сонирхуулж билээ. Энэ хаяагүй байдаг эд үү, эсвэл... Миний авсан нэгэн зураг дээр маш тод улаан шаргал өнгөтэй шулуун зураас гарсан бөгөөд бид үүнийг "бөмбөлөгтэй" холбон тайлбарлаж байгаа. Энэ бөмбөглөг байгаа бол ямарч дижитал аппаратаар авсан дүрс нь гарна. Би их саваагүй хүн бөгөөд сарыг ч хөдөлгөхөөр оролдсон удаатай. /хэхэхн/
Дараах хаягаар ороод энэ тухай юу гэснийг товчхоон хэлээд өгөөч хэн нэг нь.

понедельник, 22 октября 2007 г.

Хүүхэн хүн шиг соргог байх ёстой

...Үндэстэн өөрийгөө танин мэдэж, тэгээд гол нь юу ухамсарласнаа амьдралд сахин хэрэгжүүлэх нь чухал ажгуу. Карл Марксын хэлснээр, үндэстэн хүчиндүүлчихгүйн тулд хүүхэн хүн шиг соргог байх ёстой юм байна. Харин үндэстнийг "хүчиндэх" арга олон. Түүнд л өртчихгүй байх нь монгол үндэстний зорилго болой...
Философийн ухааны доктор Б.Даш-Ёндон гуайн "Үндэстэн өөрийгөө ухамсарлахын учир" сонирхолтой нийтлэл "Зууны шуудан"-гийн 026 дугаарт нийтлэгджээ.

Бийрбал-2

О.Сүхбаатар гуайн эмхтгэсэн Бийрбалын тухай энэ ном /шинээр хавтаслахдаа нэрийг нь бичээгүй байв/-ыг надад нэг найз бүсгүй маань уншуулахаар өгсөн боловч буцааж төвдөлгүй арваад жил болов. Нэхэхчгүй, би өгнөө л гээд яваад байгаа. Өгнө дөө. Хүүхдүүд ч том болоод уншчихлаа. Нанагийн хэлдгээр бяр чадал, мэддэг орос хэл дуусчхаад, амьтан ах дүүс орж ирэхээр хоосон гаргалтай нь биш гээл Бийрбал гуайг царайчлах юм. Өө тэгсэн чинээ, мань монголчуудыгаа дандаа доош нь хийгээд байдаг байгаа. Зааза, барулас Баабар гуайн ач Акбаар үнэлээд байгаам чинь яадийн яадийн. Нэг Бийр бал болсон л хүн байгаа биз.

Даадах хүзүүраста!

Сэрүүний улирал шувтрах үеийн нэгэн өглөө Акбар, Бийрбал хоёр зугаалахаар морджээ. Хаан Бийрбалаар дамшиглах санаа төрж:
- Аспа пидар Шүмааста, гэхэд Бийрбал дорхноо ухаж
- Даадах хүзүүраста, гэжээ. Дийлдсэн хаантан бас л таг чиг.
Хааны үгийн анхдагч утга нь “Энэ морь чиний эцгийнх” хоёрдогч утга нь “Энэ морь чиний аав” гэсэн утгатай, харин хариулт нь “Хаантны өгсөн юм”, бас “Хаантны өвөө” гэсэн хоёрдмол утгатай юмсанжээ.

Та ясыг нь хүртэл идчихлээ шүү дээ

Нэг удаа Акбар хаан хатантайгаа зэрэгцэн суугаад амрай жимс идэж байжээ. Тэгэхэд Бийрбал ч хамт байж. Хаан хатнаа чадах гээд өмнөө хоёр гуравхан яс тавьж бусдыг хатны өмнө сэм тавьж байв.Төдий л удсангүй Бийрбалд:
- Би хоёр гуравхан амрай жимс идлээ. Тэгтэл хатан минь зөндөө олныг идэж яс, хальсыг нь овоолчихсон байхыг хараач гэжээ. Хатан ичиж нүүр буруулан юу ч хэлж чадсангүй. Бийрбалын загатнасан газар маажих шиг болж,
- Амрай жимсний яс хатагтайн талд нэн их байгаагаас үзвэл тун ховдог болох нь илт байна. Гэтэл та ясыг нь ч үлдээсэнгүй, ястай хальстай нь идчихлээ шүү дээ. Хэн нь хэнээсээ ховдог болохыг хэлэхэд хэцүү биш ээ гэжээ.
Үүнийг сонсоод хаан ичиж, хатан сэргээд иржээ.

Туслаач

Я искал Бога, а находил лишь себя.
Я искал себя, нашел только Бога.
/Из суфийского учения/

Үүнийг аятайхан орчуулах дур хүрээд байх юм. Туслаач.

воскресенье, 21 октября 2007 г.

Урам хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд
Алхаарай алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла
ТООМОЙН ОЧИРХҮҮ

Нохойг ч бас арслан гэнэ.

суббота, 20 октября 2007 г.

Төрийн шагнал

Улс бүхэн шагналын тогтолцоотой. Төрийн шагнал нь сэтгэл санааны ба материаллаг урамшуулал гэсэн 2 үндсэн шинжтэй байдаг. Эдгээрийн зүй зохистой харьцаа шагналыг тодорхойлдог.
Байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлэн Монголын төрөөс дараах одонгоор шагнаж байв. Үүнд:
1913 онд “Эрдэнийн очир” 3 зэрэгтэй:
I зэрэг Чингис хааны
II зэрэг Автай сайн хааны /1913 онд Николай II-ыг шагнасан/
III зэрэг Занабазарын
1923 оноос бичгийн гавъяаны одон
1936 оноос "Алтангадас" одон
1948 оноос "Сүхбаатар"-ын одон
1959 оноос "Эхийн алдар" одон /Монголын үрс маш олон болоход нөлөөлсөн/.
Сүхбаатарын одон урамшуулал нь:
1980 онд - 50 төг /автобусанд 100 удаа суух мөнгө/
2000 онд -100 төг /троллейбусанд 1 удаа суух мөнгө/
Гавъяат болоход мөнгөн шагнал нь:
1980 онд - 3000 төг /3 ширхэг - Дарханы нэхий дээл /
2000 онд - 6000 төг /1ширхэг - боловсруулаагүй нэхий/ болж сэтгэл санааны ба материаллаг урамшууллын зүй зохистой харьцаа алдагдсан байна.
Нобелийн шагнал 7000000 швед крон буюу 1200000 $ юм байна.
/Д.Эрдэнэбаатар багшийн “Төрт ёсны эрх зүй” хичээлийн тэмдэглэлээс/

пятница, 19 октября 2007 г.

Энэ өдөр

Ардын хувьсгалын 15 жилийн ой буюу 1936 онд Сталин Чойбалсанд нэгэн ёгт утгатай бэлэг өгсөн байдаг . Тэр нь 4 винтов, 30000 сум. Энэ нь тоо, хугацааг заасан үүрэг байж. Өмнөхөн нь Лхүмбийн хэрэг гэгдэх зохиомол хэрэг үүсгээд баахан феодалыг намнах гэтэл хурлын дарга Догсом, Ерөнхий сайд Амар нар эрс эсэргүүцэн болиулжээ. Зөвлөлтүүд, Монголчууд бие даан асуудлаа шийддэг явдлыг зогсоох шууд арга хэмжээ авч бүх дарга нарын дэргэд орос зөвлөхийг байршуулав. Кичиков, Скопов, Чопяк гэх мэт оросууд маршалын зөвлөхөөр ажиллаж, тэг ингэ, ийм юм хий гэж заана. Маршал доод тушаалынхандаа Чопякийн зааврыг эсэргүүцэх хүн гарвал буудаж ална гэж сүрдүүлнэ. Лам ба сүм хийдийн нарийвчилсан судалгааг гаргаж өгөхийг 1930 оны сүүлээр байнга шаардах боллоо. Үүний уршгаар боловсролгүй хэдэн бүдүүлэг орос чекист Монголын түүхэн уламжлал, хаад ноёдын угсаа гарвалыг мэдэж чаджээ. Ялангуяа Чингис хааны алтан ураг одоог хүртэл алдралгүй хүрч ирснийг судалгаанаас харж харж бүрэн үнэмшсэн байна. Удам угсааг харгалзан, хутагт хувилгаад, лам нарын зэрэг дэвийг нарийн гаргуулж гурав хуваав. Овилгогүй залуус, “хувьсгалаар төрөгсөд” өөрсдийн ээлж ирэхийг ухаарах сөхөөгүй хамаг нууцыг барин гүйлдэв. 1937 оны 10 дугаар сарын энэ өдөр Ёнзон хамба Лувсан хаймчиг, Дэд хамба Дамдин, Манзушир хутагт Цэрэндорж нарын 23 хүнийг төв театрын үүдэнд дээр олны өмнө цаазаллаа. Улсын прокурор Чойдогсүрэнг хувьсгаалын эсэргүү нарыг шүүхдээ цаг алдсан гэдэг жижиг шалтгаанаар буудчихав. Аллага сайтар хийгдсэн судалгаа, төлөвлөгөөний дагуу цааш үргэлжилж, одоо үүнийг олж ир, тэр дутуу байна, тэрний хүү алга гэсээр алс баруун хязгаар хүрч нутагтаа энгүүн сууж мал маллаж байсан Эзэн Чингис Хааны алтан ургийн Жалчингомбодорж гуайг хүү Ядамбат, Пэрэнлэй нарын хамт баривчлан алж, жил гаруйн дотор Монголыг эзгүйртэл хүйс тэмтэрснийг түүхэнд их хайнга тэмдэглэсэн байдаг.
Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан хар дарсан жилүүдийг бүү мартагтүн.
Өдрийн сонины өдрийн түүхийг ашиглав.

четверг, 18 октября 2007 г.

Удахгүй дудран болж төрнө

Би нэг кино ярих уу гэдэг шиг Александра Девид Нилийн номноос уншсан зүйлээ сонирхуулъя. Бараг зуун жилийн өмнө хэвлэгдсэн энэ ном "Төвдийн шидтэнгүүд ба дүвчингүүд" нэртэйгээр Д.Төмөртогоо гуайн орчуулгаар хэвлэгдсэн байхаа. Түүнийг олж үзээгүй. Орос орчуулгаар Гомпа конглес, зомпа гэх мэт үгийг Гомбо, замбай /гурил/ гэж гөрдөж ойлгосон, бас 5-6 жилийн өмнө уншсан тул заримыг мартжээ.

....Жижигхэн голын модон гүүрээр хавчиг үүрэгтэй өвгөн бадарчинг гарч ирэхийн сацуу арван зургаан настай жаахан охин дамнуургаар ус зөөхөөр гол руу ирж явна. Түүнийг харангуут өвгөн ламтан хавчиг үүргээ газар чулуудаад охиныг хүчиндэхээр гэнэт дайрчээ. Бадарчны гараас арайхийн мултарч эхдээ ирэн ховлоход эх нь бадарчны төрхийг асуугаад "Гомпа конглес байна. Бушуухан очоод мөргө" гэжээ. Тэр үеийн Төвдөд ахмад хүмүүс, эцэг эхийн үг бараг хууль байжээ. Охиныг гүйж ирэхэд /уучлаарай гэсэн юм байлгүй дээ/ том чулуун дээр гүн бясалгалд орсон өвгөн бадарчин "Одоо бүх юм өнгөрсөөн охин минь. Танай хийдийн тэр ламын сүнс төрлөө олохгүй тэнүүчилж явахаар нь хүний төрөл олоход нь туслахаар чамайг бариад автал түүний нүгэл хэтийдэж, чи миний гараас мултраад явчихлаа" гэжээ. Үнэхээр тэр нутгийн нэгэн хийдийн лам нас бараад хэд хонож байсан юмсанж. Охин гэмшингүйгээр залбиран зогсоход "Видищь тэр ослика и ослицу /2 илжиг эвцэлдэнэ/ удахгүй дудран болж төрнө...

Энэ их сонин ном, дээрхийг ярихдаа би жаахан давсалчихсан байх шүү. Дахин тухтай унших санаатай, иймэрхүү юм сонирхдог хүмүүсийг уншсан, дуулсанаа хуваалцахыг урьж байна.

среда, 17 октября 2007 г.

Энэ цагт

Алтайн хөх уулсын минь
Алт нь битгий олдоосой
Эзэнтэй хөвч уулсын минь
Эрдэнэс нь битгий олдоосой

Элэнцийн эцэг Хилэнц гуай

Өчигдөр “АХА”-г үзээд сууж байв. “Элэнцийн эцэг хэн бэ” гэсэн чинь “Хилэнц” гэнээ, хихихи. Дээр Чингисийн эхнэрийг аль аймгийнхан булаасан бэ гэхэд “Архангай аймаг” гэсэн. Энэ Архангайнхан гэж мундаг улсаа, хихихи. Хааяа хааяа инээх сайхан шүү, золиг гэж.
“АХА” нээрээ жинкэн шоу даа, Ахаха.

вторник, 16 октября 2007 г.

Андаасаа туув

Сарны нүүдэлтэй тэнгэр байна
Хур нь ямар болдоо
Сайхан нүдтэй бүсгүй байна
Сэтгэл нь ямар болдоо

понедельник, 15 октября 2007 г.

Напраас

Заа бараг өнгөрсөн зууны сүүл хавьцаа бичсэн хэрэггүй шахуу дипломынхоо ажлын хэсгээс толилуулахаар шийдвэй. “Зан үйлийн онцлогийг удирдлагад харгалзах нь” гэсэн сэдэвтэй. Сэтгэл зүйн тэнхмийнхэн нэг их үнэлээгүй, олигтой оноо авчраагүймдаа. Хуулж, хольж хутгаж байгаад нэг юм аргалсийн. Арай жаахан хэрэг болуужин гэсэн хэсгийг товчлон оруулав. Түүгээд авчихсан тул утга алдагдсан байх.

3.1. Далд удирдлагын тухай товчхон

Байгууллага, бүлэг, хүнийг удирдахад эсэргүүцэлтэй тулгарах үе гардаг. Ийм үед удирдагч хоёр үндсэн аргыг хэрэглэдэг.
- Зорилгодоо хүрэхийн тулд бусдын эсэргүүцлийг дарж, хүссэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх /илээр удирдах/
- Бусдын эсэргүүцэл, эвгүйцлийг төрүүлэхгүйгээр удирдах үйл ажиллагаагаа далдлах /далд удирдлага/

Цаашид удирдагчийг субъект, удирдуулагчийг объект гэе. Нэгдүгээр аргыг хэрэглэх оролдлого бүтэлгүй болсны дараа хоёрдугаар аргыг хэрэглэх нь бүтэхгүй зүйл, учир нь объект яах гээд байгааг таамаглан, сэрэмжтэй байх болно. 2-р аргыг эсэргүүцэл, дургүйцлийг урьдчилан харсны дараа хэрэглэнэ. Бараг бүлэг болгонд бусаддаа ажиглагдахгүйгээр нөлөөлдөг, бусад нь өөрийн мэдэлгүй түүнд захирагддаг тийм хүмүүс байдаг...

Бусдыг далдуур удирдах гэдэг нь ёс зүйгүй хэрэг биш үү? - Энэ нь ямар зорилготойгоос ёс зүйн хэм хэмжээ хамаарна. Хэрвээ удирдагчийн зөвхөн хувийн эрх ашгийн төлөө бол ёс зүйгүй хэрэг болно.
Психологич Э.Шостром далд удирдагыг дотор нь манипуляци ба идэвхижүүлэлт гэж 2 хуваан үзжээ.
Далд /дам/ удирдлага нь хүний хүсэл зоригийн эсрэг зөвхөн субъектэд нэг талын ашигтай байвал түүнийг манипуляци гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд объект нь золиос болж хувирна. Далд удирдагыг хүмүүнлэг, сайн сайхан үйлсийн тулд ашиглах нь зүйтэй. Жишээ нь: Эцэг эх нь хүүхдээ зандарч захирахын оронд үл анзаарагдах байдлаар зөв чиглэлд нөлөөлж болно. Ийм харилцаа удирдагч, захирагдагч нарын хооронд байж болно. Ийм хоёр тохиолдолд далд удирдлага нь манипуляци болохгүй. Хэрэв бүсгүй хүн өөрийн арга залиар эрэгтэйг архи тамхинаас гаргаж байгаа бол түүнд талархахаас аргагүй. Зарим үед манипуляци мөн үү биш үү гэсэн заагийг тогтооход төвөгтэй байдаг...

Хэрэгцээг харгалзан удирдах нь

“Салхины чигийг би өөрчилж чадахгүй, дарвуулаа яаж тавихаа сайн мэднэ.”
О.Уайльд

Удирдлагад ашиглах боломжгүй тийм хэрэгцээ байдаггүй. 1940-өөд онд Маслоу идэвхижүүлэлтийн онолыг дэвшүүлж байхдаа хүмүүс олон төрлийн хэрэгцээтэй байдаг ба тэдгээрийг 5 үндсэн категорит хувааж болно гэж үзжээ.

Маслоугийн 5 хэрэгцээний онол

1. Физиологийн хэрэгцээ /Хүнс, секс, сууц, эрүүл байх/
2. Аюулгүй байдал, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ
3. Нийгмийн хэрэгцээ
4. Хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл
5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
+6 Үүнээс гадна сэтгэл зүйчид хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг их анхаарч эерэг сэтгэл хөдлөлийн хэрэгцээг Маслоугийн 5 хэрэгцээн дээр нэмжээ. /Нэг пирамид дээр тайлбарласан байсан. Зургийг нь оруулж чадсангүй/.
Доод түвшний хэрэгцээ нь дээд түвшний хэрэгцээг бодвол хүний үйл хөдлөлд эхэлж нөлөөлнө. Дээд түвшний хэрэгцээг идэвхижүүлэхээс өмнө доод түвшний хэрэгцээг хангах шаардлагатай гэдгийг Маслоу энэ шатлалаар харуулжээ.
Хувь хүний боломж өсөн нэмэгдэж байгаа бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ бүрэн хангагдана гэж хэзээ ч байдаггүй. Иймд хэрэгцээгээр хүний үйл хөдлөлийг идэвхижүүлэх үйл явц хязгааргүй юм.

Маслоугийн онолыг удирдлагад хэрэглэх нь

Маслоугийн онол хүмүүсийн ажил хийх эрмэлзлийн үндэс юу байдгийг ойлгоход их хувьд нэмэр оруулжээ. Янз бүрийн шатны менежерүүд хүмүүсийг юугаар яаж идэвхижүүлэх нь тэдгээрийн өргөн хэрэгцээгээр тодорхойлогддог гэдгийг ойлгож эхэлжээ. Тодорхой ажилтныг идэвхижүүлэхийн тулд удирдагч түүнд хэрэгцээгээ хангах боломжийг олгохын зэрэгцээ байгууллагын зорилгод хүрэх боломжийг бас хамттатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний хэрэгцээг байгууллагын зорилготой уялдуулж өгнө гэсэн үг. Удирдагч нар захиргаандаа байгаа хүмүүсээ зөвхөн эдийн засгийн хөшүүргээр урамшуулж чаддаг байлаа. Учир хүмүүсийн үйл хөдлөл үндсэндээ тэдгээрийн доод түвшний хэрэгцээг тодорхойлж байв. Харин өнөөдөр байдал өөрчлөгджээ. Үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн үр дүн ба төрийн зохицуулалтын үр дүнд байгууллагын доод шатны ажилчид өндөр цалин ба нийгмийн хангамж сайтай болсон ба Маслоугийн хэрэгцээний шат дараалалын харьцангуй өндөр түвшинд байна. Эцэст нь захиргаандаа байгаа хүмүүсийг ямар хэрэгцээнүүд идэвхижүүлж байна вэ гэдгийг менежрүүд олж харах ёстой.
Хүмүүсийг ажиллуулахын тулд “ташуур-бялуу”-ны зарчим гээд нэг хачийн гараад байнлээ.

Физиологийн хэрэгцээ

Масоугийн физиологийн хэрэгцээг ашиглан залхуу нөхрөөрөө өвс хадуулсан жишээг үзье. Нэг эмэгтэй талбайдаа гарч ирсэн сайхан биетэй хөрш эмэгтэйд: “Сайхан өдөр байна. Чиний сүүлд авсан купальник ч мөн зохиж байна лээ шүү” гээд зөвшөөрснийх нь дараа гэртээ орж нөхөртөө “Чи ямар купальник модонд орсныг харахгүй юмуу? Манай хөрш бүсгүй өмсчихөж. Хөөе хадуураа бариад гараарай” гэж. “Өвс хадагч” сайн ажиллажээ. Өөр тохиолдолд нөхөр нь татгалзаж болох байлаа. Түүнээс гадна өдөөгдсөн нөхөр нь үдэш орондоо мөн л залхуурахгүй нь мэдээж. Ийм манипуляцийн хүчээр эхнэр нь хоёр асуудлыг шийдэж байна.

Аюулгүй байдлын хэрэгцээ

Хүний энэ хэрэгцээ нь даатгалын бизнесийн орлогын үндэс болдог. Даатгалын байцаагчид хүний аюулд өртөхгүй байх хүслийг нь ашиглан үйлчилгээ явуулж байна. Даатгалын байцаагчаас дутахгүй хүний айдсыг овжин ашигласан жишээг авч үзье. Нэг удаа Хоже Насреддин хэтэвчээ алдчихжээ. Хөршүүдээ хардаад асуувч хэн нь ч гаргаж өгсөнгүй. Хожа хүн бүрт ижилхэн савх өгөөд, “Маргааш өглөө авчраарай. Би буруутанг олно, түүний савх 2 дахин уртассан байна” гэжээ. Шөнө болж хулгайчийн нойр нь хүрсэнгүй. Баригдахаасаа айсан тэр нэгэн мэргэн арга олоод савхаа хугалчихжээ.

Нийгмийн хэрэгцээ

Бид ганцаардлаас айдаг. Ганцаараа хүн өөрийгөө хамгаалалтгүй, хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлнө. Хүн бүр гэр бүлтэй, найз нөхөдтэй, үзэл бодол нэгэнтэй байхыг хүсдэг. Үүнийг манипуляцид хэрхэн ашигласныг харъя. Социализмын үеийн хурал дээр хүн бүр дотроо эсрэг саналтай ч, гаднаа эерэг саналтай байдаг. Энэ нь өөрөөр сэтгэгчдийн толгойг илдэггүй нийгэмд ганцаардахаас айсных билээ. Хүн ганцааараа байх үед нэг янзаар, хурал цуглааны үед олуулаа цугларсан бол өөрөөр биеэ авч явдаг ажээ. Бөөн хүмүүс /толпа/ хөөрөлд автах нь амархан ажээ. Иим үед оюуны чадвар багасдаг учир “бөөн хүн-цөөн толгой” гэсэн хэлц үг гарчээ. Ма’ссад хандан үг хэлэх дуртай удирдагчид их байдаг. Тэд бүх нийтийн итгүүлэг хийж, тэдэнд нөлөөлөн өөрийн хүссэн зорилгоо хүмүүсийн далд ухамсарт суулгадаг нь дараа нь хянаж болзошгүй хэцүү үр дагавар авч ирдэг. Үүнийг фашизмын суртгаалчид чадамгай ашигладаг байв.

Хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ

Хүлээн зөвшөөрөгдөх хүндлүүлэх хэрэгцээ нь гайхамшгийг бүтээдэг ажээ. Нэгэн өөртөө итгэлгүй залуу бусдын доог тохуу болохоос ичиж, шөнө дөлөөр гэрээсээ гарч гар бичмэлээ шуудангаар илгээжээ /сонинд/. Түүний өгүүллэгүүдийг редакц тоохгүй байсан ч нэг л өдөр нэгийг нь хүлээн авчээ. Үнэндээ бол түүнд нэг ч шиллинг төлөөгүй ч редактор нь түүнийг магтжээ.
Баярласан залуу хөөрсөндөө гудамжаар үсчиж, мод модыг үнсэж, нулимс нь хацараа даган бөмбөрч байлаа Урам хайрласан магтаал, бас өгүүллэг нь хэвлэлд нийтлэгдсэн зэрэг нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Ингээгүй бол тэр бүхий л амьдралаа харх гүйлдсэн фабрикт өнгөрөөх байлаа. Энэ хүн бол Чарлз Диккенс юм. Хамгийн гол нь хүн төрлхтөн түүнийг мэдэхгүй өнгөрүүлчиж мэдэх байлаавшдэ.

1995 оны сүүлээр хэнч мэдэхгүй Шейнов гэдэг хүн анх удаа “Бусдыг хэрхэн удирдах вэ?” номынхоо гар бичмэлыг Минскийн “Амелфея” хэвлэлийн газар өгчээ. Хэсэг хугацааны дараа энэ фирмийн ерөнхийлөгч Лариса Ивановна Липень руу утасдаж асуухад “Би таны гар бичмэлээс салж чадахгүй, бүр 4 цаг хүртэл уншлаа. Манай Беллоруссд тийм чухал зүйлийг ийм энгийн сонирхолтой бичдэг хүн бий гэж би хэзээ ч бодсонгүй. Номыг авлаа, дахиад шинийг бичээрэй” гэжээ. Үүнд урамшсан зохиогч дарааллан 9 ном хусаад хаясан нь Москва, Петербург, Минскт хэвлэгдэн зарим нь олон улсын номын яармаг худалдаанд шилдэг номоор шалгарч, англи хэл дээр орчуулагджээ. Алдаршсаны дараа Шейнов Лариса Ивановнатай танилцаж, “тэр сурсан зангаараа л юу бодсон санасанаа хэлдэг хүн” болохыг нь мэджээ. Энэ нь цагаа олсон урамшуулал байв. Хэтрүүлэн магтсан үнэлгээ зохиогчийг өөрийгөө таньж, илүү ихийг бичих урмыг нь сэргээж, хэвлэлийн газар ч чамгүй ашиг олжээ.

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

Маслоугийн ангиллаар энэ нь хамгийн дээд түвшиний хэрэгцээ юм. өөрийгөө илэрхийлэх хүсэл нь амжилт гаргахад нөлөөлдөг. Амжилт гаргасны баталгаа нь янз бүрийн баярын бичиг, профессор доцентын аттестат, докторын диплом, сургууль төгссөн гэрчилгээ, сайшаалын үнэмлэх зэрэг болой. Энэ болбоос манай блогчдын хэрэгцээ болмой.

Бид ажил, сурлага, спортын ялалт амжилтыг гэрчлэх үнэмлэх, энгэрийн тэмдэг, баярын бичгээ шарлатал хадгалдаг нь үнэн билээ. Буудлагын полигоноос машинтай дуулалдан буцаж яваа байлдагчид буундаа жижигхэн улаан дарцаг уясан нь тэдэнд хичнээн бахархалтай байдаг билээ. /Би онц буудагч байсаан/. Туршлагатай дарга нар улаан даавууны жижигкээн тасархайгаар онц буудагчдыг олноор төрүүлж байв. Бас нэг жишээ. Шинэ цэрэг Шапкин тулааны үеэр бутанд нуугджээ. Суворов түүнийг харсан ч хараагүй юм шиг шийтгэлгүй өнгөрч. Тулаанд шалгарагсдыг шагнах үедээ Шапкинд медал гардуулжээ. Цаадах нь нөхдийнхөө асуух, гайхахыг тэвчиж чадалгүй Суворовт медалийг буцаан өгөхөөр ирж. Суворов медалыг авч, би түр хадгалж байя гэжээ. Дараагийн тулаанд Шапкин хүү гайхамшигтайгаар баатарлан тулалджээ. Суворов цэргүүдээ ингэж хүмүүжүүлж байв.

Сэтгэл өөдрөг баясгалантай байх хэрэгцээ

Хүн сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Гутрал гуниг нь хүнийг ядрааж, цусны эргэлтийг багасган, бүх эрхтний үйл ажиллагаа мууддаг. Харин сэтгэл хөдлөн баярлах юм бол цэнэгжин, бие нь хөнгөрөөд ажлын бүтээмж дээшилдэг.
Сэтгэл зүйчид сэтгэл хөдлөлийн эерэг ба сөрөг харьцаа хамгийн тохиромжтой нь 7:1 гэж тогтоожээ. Амьдрал дээр ихэнх насанд хүрэгчид сэтгэл хөдөлгөх баясгах юм дутмаг байгаа гэж боддог гэнээ. Хүүхэд өдөртөө 400 удаа харин том хүн 15 удаа инээдэг гэнэ. Зарим нь ганц удаа инээгчээ аяддаг биз.

Комплимент

Хүний сэтгэлийг өөдрөг болгоход комплимент маш хүчтэй нөлөөл гэжийнээ.
Дуртай учраас бүсгүй хүнд л комплимент хийдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл үгүй гэншүү. Хэрэг дээрээ бүгд л үүнийг хүсдэг, эрэгтэй хүн бүүр илүү дуртай, хашир суугаагүйг улмаас компийн амтанд орж зусардлыг ялгах чадвараа алддаг гэж сэтгэл зүйчид үзжээ. Би ч нугасгүйээ. Эрэгтэй хүний реакц нь арай өөр, гаднаа илрэх нь бага байдаг ажээ. /Ичээд нуучихгүй юу/. Хүний энэ хэрэгцээг хангадаг хүнтэй хүмүүс харилцах дуртай байдийн гэнэ.
Комплимент гэж хүнд өөрийнх нь сайн тал гэж тооцдог зүйлийг нь олж бага зэрэг ихэсгэж илэрхийлэхийг хэлнэ. Хэрвээ хэтрүүлчихвэл зусар болно. Комплимент магтаал хоёр нэг зүйл биш, магтаал ихэвчлэн дээрээс чиглэлтэй байдаг бол комплимент хэлэх нь ярилцагчаа өөрөөсөө дээгүүр тавьдаг. Үр дүнтэй, нөлөөтэй комплимент бол өөртөө антикомплимент хийж хэлсэн комплимент байдаг. Ухаань: нэг нь нөгөөдөө “Чи түүнтэй яаж яриваа, Би өчигдөр бүтэн цаг ятгаад яаж ч чадаагүй, гэтэл чи дөнгөж уулзаад л ганц хоёр үг солиол асуудал ОК”. Энэ нь ярилцагчдаа урам зориг өгч буй хэрэг юм.
Зарим үед хүссэнээрээ гүйцээж сэтгэхээр комплимент хэлж болно. Жишээ нь: “Яммарр хөөрхөн хүүхэд вэ” гэхэд эхэд нь мэдээж сайхан л байгаа. Тэр “эцэг эх нь тиймийм чин”, эсвэл “миний авч өгсөн хувцас” гэх мэтээр бодно.
Мөн “Яагаад нөхөр чинь гэррүүгээ яардгийн учрыг таныг хараал ойлголоо” гэвэл мэдээж эмэгтэйд сайхан л байгаа. Тэр өөрийгөө сайхан бүсгүй, сайн эзэгтэй, би л тулдаа гэдэгч юмуу, эсвэл миний нөхөрт нууц амраг байх ёсгүй гэх мэтээр юу дуртайгаа бодоод олчихно.
Хүмүүс мексикийн телесериал яагаад эмэгтэйчүүдийг тийм их хүчтэй татадгийн учрыг гайхдаг. Гэтэл цаад талд нь сэтгэл зүйчид суужийдаг гэнэ. Тэдний зөвлөгөөг найруулагч зураглаач нар цэргийн дүрэм шиг баримталдаг ажээ. Үүнд:
- Бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх
- Дээрэм тонуул хүчирхийлэл үзүүлэхгүй байх
- Гэр бүлийн маргаан зөрчил нь тэдний харилцааг улам бэхжүүлж байгаагаар шийдвэрлэх
- Үйлчлэгч, бусад нийгмийн хамгаалал багатай хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх
- Байнга комплимент хэрэглэх
- Яг чухал үед завсарлах гм.
Таагүй сэтгэгдлээс хамгаалах нь

... энд сүүпэр амаржиины тухай... Жишээ нь: Тарган хүн өөрийгөө зөвтгөхдөө ”Буянтай хүн бүдүүн байдаг” эсвэл ”Тарган хүн турахад туранхай хүн ч баларнаа” гэх мэтээр сэтгэл зүйн хамгаалалт хэрэглэж болно. Сэтгэл өндөр бол өөртөө итгэлтэй, ажлын амжилт бүтээл арвин байх нь гарцаагүй.

Хүний сул талыг ашиглан удирдах нь

Хүний сул талыг жагсаавал: хэрэгт дуртай, өөртөө итгөлгүй, гэнэн, удаан, өрөвч, азаарттай байх, бэлэг болон зусард дуртай байх, сул дорой, мухар сүсэгтэй, итгэмтгий, заавар журамд хүлээстэй байх, сагсуу, мунхаг, ихэрхүү, ёс зүйгүй, атаархал зэрэг болно.

Сагсуу зан

Энд Крыловын “Хэрээ үнэг хоёрын үлгэр”-ийг дурдаж болохын. Сагсуу зан, мөн хоёр үйлдлийг зэрэг хийх боломжгүйг ашиглажээ. Зарим ажилтан даргаараа гарын үсэг зуруулахаар бичгээ өгөнгөө элдвийг ярих нь баримт бичигтэй бүрэн танилцах боломжийг багасгаж байгаа юм.

Азаарт

Үүнийг казиноод ашиглах нь... Хорхойссон байдалд удаан барихын тулд...эхнэр найз бүсгүйг бааранд урьж дайлах /саад болж магадгүй/, байгаа валютаар нь тооцоо хийх /солих хооронд бодлоо өөрчилчиж магадгүй/ Цагийн баримжааг алдуулах /бүх цагийг хурааж, цонхоо битүүлэх/, гар хатаагчийг алчуураар солих /хатаагчаар 40, алчуураар 4 секунд/, байнгын үйлчлүүлэгчийг шампан дарсаар дайлах гм.

Атаа жөтөө

Орсууд Ельцины үед ашиглажээ. Таалагдаагүй улс төрийн зүтгэлтнээ зайлуулахын тулд түүний амжилт, Елцинээс хамааралгүй байдлыг магтаж гарна. Ерөнхийлөгч удалгүй учрыг нь олно. Ийм манипуляци амжилттай болж огцрогсдын эгнээ Черномырдин, Степашин, Примаков, Криенко нараар цааш үргэлжилжээ.
Ашигласан номоо дурдсан болно.
Ганаа, Нана нартаа зориулав.

Дурлачихаагүй байгаа

Өчигдөр хуриман дээр сууж байхад компьютер нүдэнд харагдаад байсан. Өвчлөөгүй байгаа.

пятница, 12 октября 2007 г.

Цэцэн туслагч

Бийрбалын тухай бичсэн чинь нутгийнхаа Цэцэн туслагчийн тухай бичмээр санагдчихлаа. Ихэс дээдэс, ард олноосоо Цэцэн хэмээх алдар хүртсэн Баянцогт гуай язгууртан гаралтай, Засагтхаан аймгийн Дайч вангийн хошууны хүн. Манай сум бүрэлдхүүнд нь багтаж байсан Дайчин вангийн хошуу нь 1714 онд байгуулагдсан цагаас Эзэн Чингис хааны угсааны Гэрсэнз жалайр хунтайжийн отгочин Самубуймо, түүний залгамж Чандмань Мажин сайн ноён, түүний залгамж /тз гэедээ/ Тангуд мэргэн дайчин, түүний залгамж Бундар дайчин баатар, түүний залгамж Матан зоригт, түүний залгамж Засагт гүн Дончид, түүний залгамж ахмад хөвүүн Ванчинжав, түүний дараа хоёрдугаар хөвүүн Гэлэг 1785 онд эцгийн орыг залгаад 1804 онд тэнгэрт хальжээ. Уул нь ууган хөвүүн Цамцагдорж ор залгах өлгий байсан боловч 1781 онд түүнийг ачлал багатай гээд эцэг нь батлан бичиж үлдээснийг харгалзан тэрбээр ор залгаагүй байна. /Азгүй баагий. Хөнгөмсөгдөөд, бээжиндээд, хүргэн орчих гээд байсийн шиг байгаан/ Гэлэг ноён төрсөн хөвүүнгүй байсан тул үрчилж авсан хөвгүүнээр /мэдээж алтан ургийн, тийм хуультайн, Өвөг дээдэс, бөлүүд үеэл хаяалууд нь Энэтхэг, хятад хан хун сүн түн тан орос ёвроов араавыг захирч явсан улс надаар юу гэж заалгав гэж/ өөрийн ширээг залгамжлуулахаар... др дррр гэж явсаар байгаад манай өвөө /гэжийвал алваа, гэхдээ Ундрах тайж гээд дуулдаад байдийншүү/ др дрр ... Содномцэрэнгийн зургаадахь хөвүүн Дашравдан эцгийнхээ тэнгэрт хальсан жил орыг залгаж Засаг ноёны суудалд дэвшиж 1903 он хүртэл 50 жил төрийн албыг хашвай. /Ашвай гэж дуулсануу, хадуурчих гээд, тэсэхгүйнээ/ Түүнийг залгамж ууган хөвүүн Жалчингомбодорж 1924 он хүртэл 22 жил хошуу ноён сууж бидний өвөг дээдсийг захирч байжээ. Түүхийг түүчээлэн манай хошууныхныг ардын хувьсгаалтай золгуулсан энэ ноён Монгол Улсын /олноо өргөгдсөний/ анхдугаар он буюу 1911 оны өвөл Очирдар Богд гэгээнтнийг Улсын хаанд өргөмжилж эрдэнийн сууринаа залахад магнай тэнийж, дайчин бэйл цол шагнуулж явжээ. 1913 онд Засагт хан аймгийн чуулган дарга болсон авч мөн онд дайчилсан цэргийг хугацаанд нь гаргаж чадаагүй учир чуулган даргын пүнлүүг 2 жилээр хасуулж явжээ. /дутчихаад, жаахан хоцроосон л доо, аав бид 2 төрөөгүй байсийн/. Тэрбээр 1914 онд баруун хязгаарт дайчилсан цэргийн зардал хэрэглэлд мал, мөнгө, туслан барьсан ба мөн биеээр хүчин зүтгэсний шанд Богд эзэний зарлигаар үе улирах бэйсийн хэргэм, 1918 онд Улсын санд мөнгө хандивлан өргөсний учир гурван нүдтэй тогосын отго, улбар гар жолоо, үе улирах Жүн вангийн зэрэг шагнуулжээ. 1924 онд Хошууны засаг ноёны тушаалаас огцорсоныхоо дараа одоогийн Тонхил суманд энгүүн сууж мал маллаж байв. 1938 онд засаг ноён асан Жалчингомбодорж гуайг хүү Ядамбат, Пэрэнлэй нарын хамт баривчлан цаазалжээ. /...ах дүү хоёрыг аавтай нь... амьтан алахдаа ч үр төлийг нь үлдээдэг шүү дээ, хаан харц нь ч яахав гэхэд... ..., яасан ч хачин цаг үе байсийн, ганц хүүг нь ч болов үлдээхгүй, хорь гучн жил хорьчихгүй ядаж/.
Эзэн Чингисийн алтан ургийн залгамж угсааны ноён Жалчингомбодоржийн цадиг ийн төгссөн байна. /... санаа алдав/.
Туслагч Баянцогт гуай чухам төрөл тайж, харъяа тайж алин болохыг мэдэхгүй. Хошууны засаг ноёны дор тамгын газар ажиллаж, алив хэргийг шийтгэдэг байж. Тамганд туслагч түшмэд, захирагч, мээрэн, залан зэрэг түшмэдийн аппарат ажиллана. Нэмээд тахар, хиа, ахлах дэс тал бичээч нар байх бөгөөд туслагч бол тайж гаралтай, нөгөө гурав нь ард гаралтай байх ёстой байжээ. Тэр багаасаа хэлэмгий доломгой, ухаан сийрэг хүүхэд байсан учир 16-хан насандаа хошуу ноёны туслагчийн зэрэгт хүрсэн байна. Дөнгөж туслагч болчихоод хэргэм зэргээ авахаар нэгэн түшмэлийн хамт явах замд хоносон айл нь түшмэлд тарган хонины хаа чанаж, хүүд хурганы мах өгчээ. Цэцэн туслагч хутгаа гаргаж гутлыхаа дотор түрүүнд хэд нийлээд махнаас огтлохыг харсан гэрийн эзэн:
- Хүү минь чи яагаад гутлын дотор түрүүнд хутга нийлэв. Ёс мэдэж яв! гэхэд:
- Биед хүрээгүй түшмэлд билчээрт хүрээгүй малын мах өгөхөөр чинь билүүнд хүрээгүй хутгыг дотор түрүүндээ нийлсэн юм гэж хэлээд дуугүй болгож байжээ. Энэ бол хоолны хэрүүл биш гэрийн эзнийг л чимхээд авсан хэрэг. Тэрбээр сэргэлэн саруул ухаантай, цэцэн хурц хэл яриатай, ном эрдэмд чамгүй нэвтэрсэн тул алив юмны үнэн худал, эв дүйг олохдоо сайн, зарга шүүх талаар гарамгай байжээ. Цэцэн туслагч хошуу ноён биш боловч Халх дөрвөн аймгийн чуулганд тогтмол оролцдог байсан нь түүний нэр хүнд байр суурийг илтгэнэ.
Нэг удаа Дамбийжанцан Зүйлийн хүрээнд ирж буу тавин лам, ноёдыг сүрдүүлэн цуглуулаад бурхан номыг буруу тахиж байна гэж ааглан, заримыг нь хүлж, хошуу ноёнд тугаа бариулчихаад дэргэдээ зогсоон дүвчигнэжээ. Энэ байдлыг харсан Цэцэн туслагч “Хаа газрын оргодол вэ чи” гэнгүүт Дамбийжаа түүнийг барьж авч сүрдүүлэхэд тоосонгүйгээр үл барам “Наад туг шүү юмыг нь хая чи!” гэж хошуу ноёноо загнаж байсан гэдэг. Мөн бөх зүрхээ.
Дамбийжаа баруун хязгаарын ард олныг бужигнуулж Маажинсан уулнаа гарах үедээ Цэцэн туслагчийнд ирж :
- За хө, чи намайг хоёр тэмээтэй бадарчин гэж ярьсан гэлүү? гэхэд
- Тэгсээн, Би таныг байтугай “богдыг сохор тангад” гэчихсэнл хүндээ гэхэд Дамбийжаа:
- Зиа тэгдэг юм байж. Тэгвэл чиний хоёр хүүхний нэгийг авч явна даа гэхэд нь:
- Буг юм бол аваад яв, бурхан юм бол танд бузар болох байлгүйдээ гэж хэлэхэд өөрийгөө бурханы хувилгаан, ариун номын мөр хөөсөн хүн гэж өргөмжилсөн баагий яаж ч чадаагүй гэсэн.
Дамбийжаа ер нь манай нутгийнханд тусч болсон усч болсон. Олон хүнийг тамлаж, нүд нүүрийг нь ухан унжуулж, хэнхдэг цээжийг нь хадаж зүрхийг нь сугалдаг аймшгийн аймшиг байжээ. Гэтэл баруунд түүний тухай бичдэг сурагтай. /би ямар тэр хэлийг мэдэх биш. Инесса Ломакинагийн "Жа ламын толгой" гээд ном гарсан байнлээ/. Дамбийжаагийн хатан болж явсан Бүжид чөлөөлөгдсөний дараа дуулж ирсэн дууг манай нутгийнхан хааяа дуулсаар байдаг. Энэ дуунд:
Алтай нутагтаа очиход
Алаг нүд минь газарч
Аав ээждээ очиход
Атан тэмээ минь газарч
Аюултай дайсныг дарсан
Ардын засгаа магтъя гэж гардаг.
Нэг удаа нутгийн ард Ээнзэн гүтгэгдээд Цэцэн туслагчид хандан ялаас хэлтрэх арга зааж өгөхийг хүсчээ. Тэгэхэд Цэцэн туслагч: “Авсан уу” гэвэл “авсан” гээрэй “үнэн үү” гэвэл “үнэн” гээрэй “яасан бэ” гэвэл “нуусан” гээрэй “хаана нуусан бэ” гэвэл “Шөнө дундын үед шинийн гуравны сар чанх орой дээр голлож байхад Улаан нурууны оройд үхэр харганы дор нуусан” гээрэй гэжээ. Ээнзэн шүүх хурал дээр цэцэн туслагчийн хэлснээр мэдүүлжээ. Шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь нэгд шинийн гуравны сар шөнө дунд орой дээр гардаггүй, хоёрт Улаан нурууны оройд үхэр харгана байдаггүй юмсанжээ. Заа тэгээд ихийм бийй. Ширээ буур бөхөндөө шавдаг байхад Ширээтийн гэгээн үүдэндээ шавдаг байжээ /шээдэг гэсэн үг юмдагуу/ гэж хэлээд хүний ёс алдсаныг цайруулсан, олон сохрыг сохрын алийг тэр гэхэв онцолсон сохрын амрыг эрье гэх мэт олон сайхан юм бий. Шовх ёроолтой аягыг эрхээ мултлан цагираг болгож углаж тавьсан тухай яриа энэ хүнтэй холбоотой. Манай хошууны 1885 оны эр хэмжээлсэн дансанд /цэргийн бүртгэл/ хошуу ноёноос эхлэн тайж язгууртан 407, шинээр тайжийн зэрэг авах 53, хуягийн эр /цэрэг/ 269, хамжлагын эр /ард/ 847 гэж бүртгэжээ. /Энэ чинь зөвхөн цэргийн бүртгэл шүү дээ, жендер мээндэр гэж гэж бодуузай, 1924 оноос хойш л бүх хүнийг тоолдог болсон/. Мөн оны цэсэнд хошууны нутгийн хэмжээг заахдаа “... Өмнө этгээд улаан морин зүг болох Биж голын амны тус бэлээс умар этгээд хар хулганы зүг болох Далантүрүүн дор хүртэл зургаан зууны газар. Өмнө этгээд цагаагчин тахиа зүг болох Сутай уулын хяраас Дорно этгээд Хөхөгчин туулай зүг болох Баван Багваахай цахир хүртэл гурван зууны газар. Энэ завсар овоогүй. Үүнээс зогсолтын зүг болох Бачив хүртэл дөрвөн зуун тавин газар. Энэ завсар 5,6 дугаар овоо буй ... " хэмээн заасан байна.
Нохой гаслам халуунд халж, чөмөг царцам хүйтэнд хөрч, угалзан шуурганд малтайгаа хөөцөлдөж, хоёр нарны хооронд ажиллаж амьдарч явсан хөвчийн нурууны хөх эрчүүдийн нутагт хувьсгалын өмнө хуйхуу нар халдан алж талж байвч эсэргүүцэн тэмцэж ялан дийлж явжээ. Ард түмнийхээ дунд Цэцэн туслагч хэмээн алдаршсан Бат-Очирын Баянцогтын ач хүү Г.Лодон /Ааниа/ саяхныг хүртэл бидний дунд аж төрж байв. Түүний удам угсаа гадаад дотоодод олон бий.
Жаргалтайн дэлгэр нутгийнхаа тухай номноос бахархаж, харамсаж, уйлж, дуулж, хуулж бичлээ. Уулс минь нүдэнд үзэгдээд байх чинь /... самсаа шархирч, нүд бүрэлзэв, нас ахисных биз/.

Хан тэнгэрийг баясгасан
Хайрхан Алаг уул минь
Зүүд нойронд минь эргээстэй
Зүрх сэтгэлээс минь уяастай.
Эргээд тандаа очноо
Эжийн гол минь.
Удахгүй тандаа очноо
Уулс минь.
Учран золгоноо
Ухаант түмэн минь. /Сацал өргөнө/

Нутгийн номын эхний хуудсанд:
- ...............-таа
Насны тэтгэвэрт суугаад
Ном бичихээр сэнтэглэв.
Өөрийн чадал мөхөсдөж
Үеийн нөхөдтэйгээ өлгийлцсөн
Энэхүү номоо дурсгав. Ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш Б.Шарав гэжээ. Одоо яаанаа, хаашаа харж нуугданаа. Намайг харчихаад нүд нь орой дээрээ гараад ухаан алдаад уначихаас нь урьтан усы нь шахаж, буртгаа арилганаа. Манай нутгийн хөгшчүүдийн үг нь гэж чулуу шүүдээ. Захын дүү хөгшинтөгцөгайлгүйтэхгээдалцганачихымааалчхынсанкүүрийг гэх энүүхэнд.

среда, 10 октября 2007 г.

Хи хи хи

Анддаа Нанадаа зориулав. /томорсон/
Цэнгэлдэх хүрээлэнгийн зочдын тасалгааны хаалгыг нээмэгц, гурван залуу бүсгүй ширээ тойрон сууж хооллоно. Хүүе яадаг билээ, та, хаалга бушуу хаачих гээд "хи хи хи" гэж инээлдэнэ. Нүдээ анилдуулан ирмэлдүүлэн, аальгүйтэх бөгөөд "Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ" гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан "айлгүй яах вэ! айлгүй яах вэ" гэж бас л дахин "хи хи хи" гэж инээлдэнэ.
Орж суугаад нэгэнтээ ширвэн ажиглавал "Хүн хоол идэж байхад яадаг хүн бэ" гэж мөн дахин "хи хи хи" гэж инээлдэнэ. Хүрэн даавуу дээлийг нарийн дурдан бүсээр бүсэлж, цагаан орос малгай өмссөн, зүүн талын соёондоо алтан шүдийг хийсэн, хүрээний хөөрхний тоонд орсон, нэг хүүхэн хөдлөх бүр аальгүйтэж, харах бүр "хи хи хи" гэж нүдээрээ инээнэ. Дараагаар "Чи ингээд би ингээд, тавгаа цааш нь шаазангаа нааш нь, энэ хүн нь тэр юм нь" гэлцэн дээгүүр доогуураа нудралдан, арван таван минутын зуур үргэлж "хи хи хи", "хи хи хи" гэж инээлдэн байгаад бас л "хи хи хи" гэж аалигүйтэн годолзсоор гарч одов. 1930 он

Таж Махал

Энэ гайхамшгийг хүн бүхэн мэднэ дээ. Цагаан хэрэмийг гайхахаас илүү хэн бариулав гэдэг нь бахархал төрүүлнэ. Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайн улс дундад азийн нутаг дэвсгэрт Узб, Кирг, Афг стануудыг хураан 150 жил тогтоод суурин дээр нь Төмөрийн улс тогтов. 1370-1500 он. Доголон Төмөр барулас овгийн хүн. Бухаар, Самаркаандад лалын сүмүүдийг бариулсан. Ираны Хорасан хотыг эзлэн, эсэргүүцлээ гээд 70000 хүний толгойгоор овоо босгосон. Их холоос цайран харагддаг байсан гэдэг. Яагаав нөгөө шарилыг нь ухаад гаргасан өдөр нь дэлхийн дайн гараагүй юу. Энэ хүмүүс нээрээ анхааруулсаар байтал. Нэг сонин юм нь Жуков гуай энэнд нэлээн анхаарсан байдаг. Шарилыг нь айгаад буцааж хийхээр онгоцонд ачаад явахдаа Москваг 3 тойрсон гэнэ. Тэгсэн чинь дайсны онгоц тэр хүрээнээс нь дотогшоо орж чадахгүй байсын байхоо. Тэгээд шарилыг нь яаг буцаагаад хийгээтэхсэн чинь Сталинградын дэргэдээс ялалтын чимээ сонсогдсын байхоо. Төмөр хүн ган хүн ч гэх шиг /сталь-ган/. Өө нөгөө Таж Махаал, мартах гэжиишдэ.
Төмөрийн ач гуч нь урагшаа яваад 1525-1858 онд Энэтхэг Бангладеш, Пакистан гээд тэр хавийн улсуудыг цуглуулаад Их Могол улсыг байгуулав. Бабуур хаан - Төмөрийн ач хүү. Аа Акбаар бол /гацав, дөч тач гэхгээл/ Таж Махаалыг Их Монголын Шах Жаахан арааб хатан Мумтаацад /сайхан арааб морь санаанд орж байх чин/ зориулан бариулжээ.

вторник, 9 октября 2007 г.

Бийрбал

Ааграа хот. Таж Махалын цагаан гантиган бунхан. Түүнээс холгүй нэгэн болдгийн оройд их Моголын хаан Акбар улаан боржин чулуун хот бариулж 1569-1586 он хүртэл энд суухдаа уг хотыг их Монгол улсын нийслэл болгосон ажээ. Хожим хиймэл нуур цөөрмүүд нь хатаж, усгүй болсон нь Ааграаг нийслэлээ болгох шалтгаан болсон гэлцдэг. Акбар хаан бүх л авъяаслаг шүлэгч, эрдэмтэн, хөгжимчин, дуучин, зураач нарыг лал, хиндүү гэж ялгахгүйгээр ивээн дэмжиж байжээ. Хааны зуны ордны чулуун цонх маш нарийн цоолбор хээтэй агаад түүгээр салхи орохдоо нэгэн сонин хөг аялгуу үүсгэдэг ажээ. Энэхүү ордны дэргэд Акбар хаан өөрийн дотны нөхөр, зөвлөгч, мэргэн Бийрбалд зориулан бариулсан 2 давхар гоёмсог өргөө байх юм. Каанпүрийн Тикваанпүр тосгонд ядуу бярманы гэрт төрсөн Бийрбал барагцаалбал 1528-1582 оны үед амьдарч байсан мэдээ бий. Бийрбалын авъяастайг хаан мэдээд 1560-аад оны үед дэргэдээ авсан бололтой гэж судлаачид тэмдэглэжээ. Цэцэн мэргэн хурц ухаанаараа Акбарын сэтгэлийг аргагүй татсан учир их хэмжээний эдлэн газар, хөрөнгө өгч байсны дээр "мэргэн зөвлөгч", "яруу найргийн хаан", "мэргэн шийтгэгч" зэрэг олон цол олгож байжээ. Акбар хаан хаана ч явсан түүнтэй хамт явдаг байжээ. Нэг удаагийн тулалдаанд Бийрбал амь эрсдэж цогцос нь ч олдсонгүй өнгөрчээ. Гэвч Энэтхэгийн ард түмний бүтээсэн үлгэр домог, шог хошин ярианд Бийрбалын дүр амьдарсаар иржээ. Бүтээлийг нь хулуун авч бохиртгосонд О.Сүхбаатар авгай тэвчин хүлцэнэ үү.
Хачин сайхан зүүд
Нэгэн үдэш эзэн хаан Бийрбал хоёр хөгжилтэй юм ярьж суужээ. Эзэн хаан хэлсэн нь:
- Бийрбал аа, урьд шөнө би нэг хачинн сайхан зүүд зүүдэллээ. Чи бид хоёр огторгуйагаар нисэж яваад хоёул унаж байх юм. Тэгэхдээ би балтай нүхэнд чи баастай нүхэнд уначихийн. Тэгээл би сэрчихлээ.
- Яммар сонин юм бээ? Эзэнтэн минь ээ. Би бас яаг тэгж зүүдлээд, тэгээд бие биеээ долоогоод цэвэрлэчихиин.
Акбар хаан ичсэндээ болоод дув дуугүй суув гэнэ.
Нэгээр барахгүй хоёр илжигний ачаа
Акбар хаан нэг удаа хүүтэйгээ өглөөгүүр ордныхоо ойролцоо зугаалж явжээ. Бийр бал бараа болж явав. Өглөө эртийн сэрүүн, сэвэлзсэн ариун салхинд тэдний сэтгэл санаа ихэд сэргэн, явсаар нэлээд холдсон байв. Буцахын хэрд нар шарж эхэлсэнд эзэн хаан хөвөнтэй нөмрөгөө Бийрбалын мөрөн дээр тохжээ. Хаан хүү ч эцгийгээ дууриан хөвөнтэй нөмрөгөө тайлан Бийрбалд өгсөнд мөн л мөрөн дээрээ тохжээ. Үүнийг хараад эзэн хаан Бийрбалаар тохуу хийх санаатай,
- Бийрбалаа! Одоогоор чиний мөрөн дээр лав нэг илжигний ачаа бий болчих шив? гэжээ.
Бийрбал тэр дорхноо,
- Замбуу тивийн их эзэнтээн, нэгээр барахгүй хоёр илжигний ачаа болоод байна гэжээ.
Энэ егөөг сонсоод хаан так чик.

воскресенье, 7 октября 2007 г.

Хэрээ хэрээний зүг ниснэ

А.С.Пушкин
Хэрээ хэрээний зүг ниснэ
Хэрээ хэрээндээ гуаглах нь:
Хэрээ бид хаа нэг идэж авна?
Хэрээ хэрээндээ хариулах нь:
Хоол бидэнд олдох болно.
Эзгүй талд бутын дор
Алагдсан баатар хэвтэнэ
Хэнд ямар учраас алагдсаныг
Ганцхан шонхор шувуу мэднэ
Бас харагч гүү нь мэднэ
Бас залуу гэргий нь мэднэ
Гүүг дайсан унан явжээ
Шонхор шугуйд нисэн оджээ
Харин гэргий амрагийг хүлээх нь
Алагдсаныг биш амьдыг юмаа.
Орч: Д.Нацагдорж

среда, 3 октября 2007 г.

Ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт амьдрахыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэг өдөр маргалдсаны дараа эхнэр “нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтад хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачихаар болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа.
Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юмсанжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа. Аав нь хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчиръя гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү нь юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь намайг уучлаарай гэх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй ихэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж чинь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу? гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил. Ийм зүйл хийснийг минь уучлаарай хэмээн өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй... Намайг энд орхихгүй гэдгийг мэдэж байсан юм” хэмээжээ.

“Сургамжит өгүүллэгүүд” номноос U-Life сонинд нийтлэгдснийг авлаа. /зохиогч нь тодорхойгүй юм/ Зүүдчин эрийн аавынхаа тухай дурсамжийг уншаад нэг их сэтгэл хөдөлж билээ.
http://zuudchin.blogspot.com/2007/06/blog-post_18.html
***
Одот тэнгэрийн тэнүүлчин
Оюун санааны гуйлгачин
***
Он цаг солбицоход
Орон зай давхцахад
Чулуун дотор загас хөвнө
****
Гангар эхлээд сэтгэлд эмтэрнэ
Газарт унаад дараа нь хагарна
***