Ардын хувьсгалын 15 жилийн ой буюу 1936 онд Сталин Чойбалсанд нэгэн ёгт утгатай бэлэг өгсөн байдаг . Тэр нь 4 винтов, 30000 сум. Энэ нь тоо, хугацааг заасан үүрэг байж. Өмнөхөн нь Лхүмбийн хэрэг гэгдэх зохиомол хэрэг үүсгээд баахан феодалыг намнах гэтэл хурлын дарга Догсом, Ерөнхий сайд Амар нар эрс эсэргүүцэн болиулжээ. Зөвлөлтүүд, Монголчууд бие даан асуудлаа шийддэг явдлыг зогсоох шууд арга хэмжээ авч бүх дарга нарын дэргэд орос зөвлөхийг байршуулав. Кичиков, Скопов, Чопяк гэх мэт оросууд маршалын зөвлөхөөр ажиллаж, тэг ингэ, ийм юм хий гэж заана. Маршал доод тушаалынхандаа Чопякийн зааврыг эсэргүүцэх хүн гарвал буудаж ална гэж сүрдүүлнэ. Лам ба сүм хийдийн нарийвчилсан судалгааг гаргаж өгөхийг 1930 оны сүүлээр байнга шаардах боллоо. Үүний уршгаар боловсролгүй хэдэн бүдүүлэг орос чекист Монголын түүхэн уламжлал, хаад ноёдын угсаа гарвалыг мэдэж чаджээ. Ялангуяа Чингис хааны алтан ураг одоог хүртэл алдралгүй хүрч ирснийг судалгаанаас харж харж бүрэн үнэмшсэн байна. Удам угсааг харгалзан, хутагт хувилгаад, лам нарын зэрэг дэвийг нарийн гаргуулж гурав хуваав. Овилгогүй залуус, “хувьсгалаар төрөгсөд” өөрсдийн ээлж ирэхийг ухаарах сөхөөгүй хамаг нууцыг барин гүйлдэв. 1937 оны 10 дугаар сарын энэ өдөр Ёнзон хамба Лувсан хаймчиг, Дэд хамба Дамдин, Манзушир хутагт Цэрэндорж нарын 23 хүнийг төв театрын үүдэнд дээр олны өмнө цаазаллаа. Улсын прокурор Чойдогсүрэнг хувьсгаалын эсэргүү нарыг шүүхдээ цаг алдсан гэдэг жижиг шалтгаанаар буудчихав. Аллага сайтар хийгдсэн судалгаа, төлөвлөгөөний дагуу цааш үргэлжилж, одоо үүнийг олж ир, тэр дутуу байна, тэрний хүү алга гэсээр алс баруун хязгаар хүрч нутагтаа энгүүн сууж мал маллаж байсан Эзэн Чингис Хааны алтан ургийн Жалчингомбодорж гуайг хүү Ядамбат, Пэрэнлэй нарын хамт баривчлан алж, жил гаруйн дотор Монголыг эзгүйртэл хүйс тэмтэрснийг түүхэнд их хайнга тэмдэглэсэн байдаг.
Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан хар дарсан жилүүдийг бүү мартагтүн.
Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан хар дарсан жилүүдийг бүү мартагтүн.
Өдрийн сонины өдрийн түүхийг ашиглав.
7 комментариев:
Аймар юм болсон гэсээн. Манай хөгшин ээжийг бага байхад Тариатын хүрээний лам нарыг чинь алсаас улаан шар алаглуулаад л туугаад явдаг байсан. Тэр хүмүүсээс хүн эргэж ирсэн гэж сонсоогүй гэж ярьдаг байсан ш дээ. Гэхдээ үе үеийн төрийн төмөр нүүрийн буянгаар ард түмэн их бага хэмжээгээр хэлмэгдүүлэлтэнд өртдөг юм шиг л санагддаг.
Монголын эмгэнэлт түүх. Тусгаар үлдэж чадсан их юм.
manai emeegiin avga nariig ni bas tuugaal avaal yavsiim gsn, bas boloogui ee, saikhan saikhan sharuudiig ni tuugaal yavjeesan gejugam, feodal lam nar bsiim shig bgaam, sain mededguim, teneg l bsan bailee, emeegeesee yum sonsoj avaad uldehgui.
Нана: Хүн чинь амьд үлдсэн их юм гэж боддог шиг байгаам. Манай хөгшин ээж ч гэсэн ер ярьж өгдөггүй байсан юм. Тэгсэн чинь нэг удаа зурагтаар "Эдлэх ёсгүй эрх" гээд нэг жүжиг гарсан чинь тэрний дараа л хэзээ ч сонсож байгаагүй сонин ярьсан юм. Аймар санагдаж билээ. Би арван жилд байсан юм. Авга нар нь номтой лам нар байсан юм шиг байгаан. "Их юм мэдэх хар толгойд аюултай" гэж билээ. Хүүхэд байгаад тэр үедээ ойлгоогүй. Сая санаанд ороод бичих гэсэн чинь хамар шархирч байна. Хөөрхий дөө.
Зүрхэнд нь ортол айлгаж, аавыг нь, ахыг нь хэлмэгдүүлчихээр тэр хөгшчүүд үр хүүхдээ хайрлаад хамаагүй үг унагахгүй шүү дээ. Хөгшчүүдийн ярьсан юмыг тэмдэглээд авчих хэрэгтэй юм байнлээ шүү. Дараа нь мартаад альчгүй, үр хүүхдэдээ ярих юмгүй болчихно.
Хэлмэгдүүлэлт гээд нэр томъёог өөрчлөх тухай нэг санаа гарч байсан. Болох ёстой асуудал, тухайн үедээ андуурагдчихсан ч юм шиг ойлгогдохоор.
Яг тийм. Биднийг хайрлаад л үг дуугардаггүй байсан бололтой. Тэр үеийг бодвол ч... Заяа гуай интернетээр цуураад л... Бас их өөрчлөлт, ололт шүү.
Отправить комментарий