Чингэс хаан сүүлийн үед дэлхийг дахин байлдан дагуулж эхэллээ. Эсвэл Чингэсийн монголчууд дэлхийг байлдан дагуулж эхэллээ ч гэж болох үйл явц өрнөөд байна гэж Б.Галаарид Сергей Бодровын “Монгол” киноны тухай бичжээ. Сергей Бодров Ромын кино наадамд оролцон "Монгол" киногоо үзүүлж кино ертөнцийнхний атаархлыг төрүүлэв. Казахууд энэ киног “Оскар”-т нэр дэвшүүлэхээ мэдэгджээ. Оросын хувьд бүр ярилтгүй. Эхлээд бяцхан айдас байсан бололтой. Яагаад гэвэл хэдэн үеээрээ татар-монголын дарлалын тухай уншиж, Чингэс хааныг хар муугаар хүлээж аваад сурчихсан оросууд монголчуудыг эерэгээр харуулсан киног хүлээж авахгүй байж магадгүй гэхээс прокатчид айж байв. Ядаж жаахан богиносгооч гэж хүссэний дагуу бусад оронд үзүүлж буйгаас 10 минут богиносгосон нь үүний нотолгоо. Гэвч тэд алджээ. “Монгол” дэлгэцэнд гармагц чансаагаараа тэргүүлж, кинотеатруудад үзүүлсэн 3 долоо хоногийн турш энэ үзүүлэлт буурсангүй. Сибирь, Алс Дорнодын 15 жил кинотеатр руу зүглээгүй хүмүүс хүртэл зөвхөн энэ киног үзэхийн тулд ирсэн тухайгаа сэтгэл догдлон ярьцгаасан байх юм. Манайхан түүнийг Монголд зураг авалтаа хийхээр ирэхэд элдвээр хэлсээр дайжуулсан. Түүхэн үнэнийг гажуудуулсан, их эзнийг доромжилсон, монголчуудыг гутаасан гэж эрс эсэргүүцсэн. Гэвч тэр зорьсондоо хүрч киногоо хийв. Манайхан Сергей Бодровыг таньсангүй алдсан нь тодорхой байна. Уран сайхны киноны алаг цоог үйл явдлыг хөөн шүүмжилснээс ерөнхий агуулга буюу философийг ойлгосонгүй ойлгохыг ч хүссэнгүй. Уржигдар тэрбээр “Российская газета” сонинд өгсөн ярилцлагдаа Чингэс хааны тухай, Оросын түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн эерэг үүргийн талаар тун тодорхой өгүүлжээ. “Оросын болон барууны эх сурвалжуудыг дахин дахин уншаад ч зэрлэгүүд гэгдэгч цөөн хүмүүсээс бүрдсэн арми яагаад тийм олон орныг эзэлж чадав аа гэдгийг ойлгоход бэрх” гэж тэрээр ярьсан байна. "...Ноход шиг уралцсан ханлигуудыг нэгтгэж Оросыг орос шиг болгосон/арс/. Тэгээгүй бол баруунаас загалмайтны дайн наашилж, швед, немец, литвүүд дөтөлж, өмнөөс туркүүд шахаж, монголчууд ирээгүй бол Орос гэж байхгүй, өөр хэд хэдэн орон байх байлаа. Тэгэхээр бидэнд аз тохиожээ. ...Үгүй ээ, Монголчууд эзлэн түрэмгийлэгчид биш" гэж хариулжээ.
Киноны үйл явдлыг бүхэлд нь авч үзвэл Чингэс хаан гэдэг агуу хувь хүн ямар их зовлон бэрхшээл дундаас хатуужин тодорсныг ер нь монгол хүн гэж хэн бэ гэдгийг нээн харуулсан бүтээл гэж хэлж болох юм. Мориныхоо буруу талаас мордох, орос баатрын дуулгатай давхиж явах, бараг орчин үеийн гэхээр дуу дуулах зэрэг алдааг өөлж болно л доо. Гэхдээ үүнд бидний буруу их бий. Хүн мөнгөө өөрөө олоод их хааны чинь тухай киног хийе гээд ирж байхад ерөнхий философийг нь ойлгож дэмжээд алдаа оноог нь хэлээд зөвлөөд өгсөн бол болох л байсан. "Зохиолоо бичнэ гэж найдаж байгаа ч киноны 2 дахь хэсгийг хийх эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ цаг хугацааны урсгалд Чингэс хаан хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг надад их сонирхолтой байна гэж Сергей Бодров өгүүлжээ. Тэгэхээр манайхан алдаагаа засч хамтран ажиллах боломж байгаа ч юм билүү?За товчлох гэсэн санаатай, бүр хачин юм болгочихлоо.
Сергей Бодровын үхлийн нууц
Ийм гарчигтай нийтлэл "Монголия сегодня" сонины 41 дүгээрт гарсныг та бүхэнд товч сонирхуулъя.
Энд "Их эзэнт гүрний үр сад монголчууд, буриад, якут, казах, тува уйгуруудын хувьд Чингэс хаан бол бараг бурхан. Бөө нар Их Эзний онгод одооч биднийг ивээж, хааныг гутаасан хэнийг ч хайрлахгүй гэдэгт итгэлтэй байдаг" гэсэн байх бөгөөд ойлгосоноо өөрийн үгээр бичье.
Долоон жилийн өмнөөс Сергей Бодров /Нагац өвөө нь буриад хүн гэж Б.Галаарид хэлэв/. Чингэс хааны тухай кино хийхээр материал цуглуулжээ. Үүнээс хоёр жилийн дараа түүний ганц хүү Сергей Бодров младший Хойд Осетийн мөсөн оргилоос бууж явахдаа осолджээ. Магадгүй Чингэс хааны тухай киноны ажлаа эхлэхдээ л бөөд хандсан бол ийм аймшигт явдал болохгүй байсан байх гэнэ. Эцэг Сергей Бодровтой ажиллаж байсан буриад Даши Намдаков түүнд зураг авалтаас өмнө монгол бөөд хандахыг зөвлөжээ. Сонирхолтой нь монгол бөө уулзалтын төгсгөлд "олон улс Чингэс хааны тухай кино хийхийг хүсдэг, та нар анх ирлээ, их зөв боллоо" гэж байжээ. Бөөд очсоноо маш зөв явдал болсон гэж Сергей Бодров үздэг юм байна.
Энэ кино хагацал харуусал, санхүүжилт дутах, Монголд хийх зураг авалт янз бүрийн шалтгаанаар хаагдахад хүрч, орхимоор үе их байсан, кино маань их зовлон амссан гэдгээ өөрөө ярилцлагадаа дурджээ. Фильм давался мне потом и кровью гэж Сергей Бодров ярьсан байна. /орчуулж чадсангүй/.
Хүүдээ босгосон хөшөө
Киноны нээлтийг 9 сарын 20-нд товлосон нь учиртай. Энэ өдөр яг 5 жилийн өмнө хүү Сергей Бодров харамсалтайгаар амь эрсэджээ. Энэ бол эцгийн хүүдээ босгосон хөшөө юм.
"Монгол" кино 15 сая еврогийн төсөвтэй, Монголд хийхээр ирэхэд нь манайхан татгалзсанаар Чингис хааны эзэмшилд байсан Манжуур, Өвөр Монголд зургийг авчээ. Хүмүүсийн ярих нь 3 сая нь манайд үлдэх байсан гэх юм. Матрицаар Оскар авсан Зак Стайенберг бараг сайн дураараа ажиллажээ. 25 оронд зарагдсан "Монгол" одоогоор 70000000 доллар олоод байгаа аж.
11 комментариев:
Dajgui. Daraa dahin neg tuhtai unshihaas. Ganaa /jaahan yaraad/
ene kinog sayhan TV5-aar uzsen. neeree ch moriniihoo buruu talaar mordohiig zavdaj baigaa kadr garsan. esvel halisaa buruu haruultsiimu hehe. tuuh guivuulla gej egduutseh n uneheer utgagui asuudal gej boddog yum. zoriudaar doromjilj gutaagaagui l bol. gehdee bi ter philosofi talaas n gadna uil yavdliin hurts urnul. orchin kino effectiig huleesen bolovch sanaand hureegui. bas ter burte hatnaar mongolchuudiin ger buliin amidraliig bol ih l sonin haragduulchij bailee shd.
manaihan yavtsuu bodloosoo bolj saikhan bolomjiig aldsan bainald, teed garsan hoino ni ooloh ni bol buur utgagaui l yum baina.
nanatai sanal neg baina. yumiig yavcuu neg l oncgoos haraad tiim baih yosoti geed zutgeed baih n' buruu yum shig. hamtran ajillaad zaaj zovloson bol bidend ashigtai l baih baij...
alsiig harj chadsangui dee.
piik> thhh, yadjil mongol soyol ,zanshlaa zov taniulah bsiin, assar ikh gun uhaan aguulagdaj baigaasht, uil hodlol burt ni.
Сайн хvний нэрийг олон удаа худалдаж иднэ дээ. Энэ удаа чадсангvй. Голомтоо сахин суугаа бидэнд уул нь хамтрая гээд хvрээд ирсэн юм шvv дээ. Тэр vед нь хөрөнгө оруулалт хийгээд /бодлого барих/ хэдэн жүжигчдээ ахиухан оруулаад, хэдэн хуушуур зараад, сайнаар нөлөөлөх боломж /ядаж л хугархай ястай хоол идэхгүй/ байсан байх гэж бодох юм. Овсгоо дутсан биз. Дэлхийн хэмжээнд нэг Жамухтай сууж байхгvй юу.
Баасангийн тоглосон кино хамгийн сайн болсон нь гэвч хэдэн оронд vздэг нь бас сонин. Яг арилжааны зорилгоор хийгээгvйм шиг байгаан.
Бидний санаанд таарахгvй, Баруунд хүлээж аваад байдаг. Бидний санаанд нийцэхээр баруунд тvгдэггvй. Дорно өрнийн сэтгэлгээ гэж. Тэр япон кино юу болсон болдоо. Миний бодлоор Сергей Бодров, япон найруулагч хоёрын ялгаа нь Сергей сэтгэлээсээ хандсан, япон нь жаахан луйвартай бизнес хийчихсэн шиг байгаа юм. Тийм учраас "Монгол" амжилт олоод, нөгөөхөд нь хэдэн прокатчикууд шатаад дуусч байх шиг байна.
Ямар ч гэлээ Монгол хvнийг дэлхий мэддэг болж байна. Борат-аас л дээр гэж бодно.
Айсбергийн оройг л харуулсан. Иймд цааш лав нэгээр зогсохгүй Монгол-1
хоёр гээд vргэлжлээсэй. Саналаа хэлсэн найзууддаа баярлалаа.
Uul ni gadnihantai hamtarch mongolinhoo tuhai buteel hiij l baimaar. Deer Sewrgei Mihalkov Urga kinog bas Hyatadtai hamtarch zurgiig uvur Mongold avsan baisan.Produceriin sanaa bodold orj daramtlah geed bailgui ahui soyol talaas evtei zuvluud hamtraad baij bolno doo. Hyataduud zodoldoh, sheeh urlag geed yum yumaa haruulj chadaj baina daa.
Баярлалаа Гангаа. Гадныхантай хамтрах нь зөв. Тойголох, хөөслөх зэрэг бол бидэнд нэг их сэтгэгдэл төрүүлэхгvй. Хар багаасаа хараад дасчихсан л байхгvй юу. Гэтэл баруунд яаж байна. Бадраа гуай энэ тухай хийгээд тэгсгээд өнгөрсөн байх, Сая Бямбасүрэн яав. Хамтрах нь их өөр өөр өнцгөөс харах, vзэгчдэд яаж хүргэх, тэднийг мэдрэхэд тустай юм шиг. Яахав барилыг нь авчихаад дараа нь дангаараа хийхгvй юу.
Нэг үе бид чинь эзэн хааны үр сад гэдгээсээ ичдэг байв. 10 жилийн түүхийн багш "Чингис хаанаар бахархаж болохгүй" гээд л авч өгдөг байв. Тэр үеэ бодвол нийгэм нээлттэй болжээ. Бидний тухай гадаадынхан сонирхож бүр кино хийдэг болж. Мэдээж өөрийн юм шиг яаж хийхэв. Олон шүүмжлэл дотроос улам сайжирч жинхэнэ бидний сонирхолд нийцсэн киног уран бүтээлчид бүтээнэ. Тийм болохоор цаашид бид шүүмжлээд байхдаа гол нь биш, хамтрахдаа чухал шүү дээ. Оросууд бидний түүхийг биднээс илүү мэддэг юм шүү дээ. Москва хот гэдэг чинь "Мушгиа гол" гэсэн Монгол үгээс гаралтай гэнэ лээ.
Заяа: Үнэхээр нэг үе биднийг
эх түүхээ мартуулах, сөргөөр тайлбарлаж үнэмшүүлэх, бичиг соёлыг өөрчлөх зэрэг гадны
нөлөө их байсан. Тэгэхэд Гүрж армянууд өөрийн бичигтэй үлдсэн л байгаам даа. Тэгэхээр хэний шахаас байсан нь ойлгомжтой. Бидний монголчууд нууц товчоонд зарлан тунхагласны дагуу Тэнгэр заяат гэдгээ мэдэж омогшиж байлтай.
Одоо хөгжих хандлага нэгэнт харагдаж байгаа үед оюунаа уралдуулан, дэлхийг дагуулах чадвартай уран бүтээлчид төрөх байлгүй дээ.
Монголчуудын хэл соёлоос гадна, үлдсэн юм их бий. Ихэс дээдэс нь Монгол угсаатай гэх мэт.
Kinonii neelten deer Bodrov, Mongol hun kinond togloson tuva jujigchintei taizan deer ug helj bn. Tegeed uzegchdiin tanhimd neg hun uguilegdej ba. geed kinogoo huudee zoruilj ba gej helj bn yum. Orosiin uzegchid herhen huleej avah bol gej ih dogdolj baih shig bn. Bi taiznii hajuud suuj bn. Gyls guij garaad tedentei zurgaa avahuulsan bol geed l haramsaad bg yum. Manai 2 eregtei duu ter zurgiig haraad uhaan aldah bn daa. he he he.
Отправить комментарий