среда, 24 октября 2007 г.

Гүзээлзгэнэ боловсрох цагаар

Энэ зун Сэлэнгэ аймгийн Хvдэр суманд очиж хэд хоног амарлаа. Улаанбаатараас 500 орчим км зайтай. Тэнд соронзон хадыг vзнэ гэж тeлeвлeсeн боловч чадаагvй. Тэр хаданд халбага сэрээ наалдана. Гүзээлзгэнэ маш элбэг. Машинаас бууцгаан "битгий гишгээд бай" гэцгээн түүж эхэлсэн. Бараг дугуй норж байсан гээч.

Амттай байсан шүү. Ягаан цамцтай нь миний 2 охин

Миний бага охин Б.Зулаа. Б.Тэлмэнгээс 4 сараар эгч юмаа. Цаана гэрт ах нь сууж байна.


Ангийн хорхойтон. Ан хийхгvй гэж андгай тавьсан боловч Хангай хишгээ хайрлаал байсан.

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддогоо

Энэ 2 гэрийг нэг тэрэгний багажинд ачсан гэвэл та итгэх vv. Нэг гэр экселийн багажинд багтана.

Эмээтэйгээ хөзөр тоглоноо.

50 комментариев:

бж комментирует...

Tanaih ch bas unur utgun ger bul baina shd. "Aaviin odon" avsan ch bolohoor mundag aav yum bishuu? hehe.
Tanai baga laag egduuteimaa. Sevlegee urgeelgeed dunguj urgaj baigaamaa daa. Bi bagiinhaa sevlegteigee l yavaa shd.

Анонимный комментирует...

Пеех Тиймүү. Одоо тэгвэл даахинд уригдах нээ. хихихи.
Би үргэлжлэлийг нь оруулах гэж байна. Хүлээж байгаарай. /Заяаг дуурайжаагаан/. Анун

Nana комментирует...

hmm, guzeelzgene muzeelzgene haruulaad zugeer ohkvim baij unertuuleed iddeg gejiisht.
hehe, neeree unerteed, hodood ajlaad, huh havdah ni dee, yonoo gsn.

бж комментирует...

Nanagiin huh havdchihval neeree yanaa. Goridoogii ni gargah gej nuur hagarah ni l dee

бж комментирует...

Ter ulaan podvolktoi chi yum uu? Gol dur shig l haragdaad baina.

peakfinder комментирует...

Yagaad horohoi hodolgood bainaa? Ter jil manaihan Selengiin Yoroo ruu guzeelzgened yavsan, gutal ulaan nyalga bolj baisan. Mon ch goyo shuu. Neg atgahad odorjingoo uner n' garnaas saldagguisen.
Yasan hoorhon huuduudtei aav be?

peakfinder комментирует...

Neeree hoorhon jijighen ger bainaa. Guzeelzgene gej uhaanaa aldaad geriig n' sain haraagui yum baina. Odoo l harlaa..

byambaa комментирует...

jijig ger zugeer yum. maihnaas iluu bj medne.

Nanagiin heldgeer neeree uguhgui yum bj yah gej horhoi hurgeed bnaa.

Ganaa egchiin heldgeer aldart aaviin odon avahaar yum bna.

ZAYA комментирует...

Пөөх ямар гоё юм бэ? Би яг зорьж гүзээлзгэнэд явж байсангүй. Ирэх жил Сэлэнгэ явнаа. Гүзээлзгэнэд. Хэхэхэ дуурайнаа. Харин тэр буу шийдэм чинь сүрхий харагдаж байх чинь. Баян хангай, ийм буутай хүнд өндөр хишиг хайрласан байхдаа.

tumee 33 комментирует...

Zun mongol nutgaar ayalah jinhene jargal aa. Hunii nutagt teneed yavaa hernee,oyutan baihdaa juulchin dagaj jaal zuul yavsniig es tootsvol nutgaaraa yavj amjaagui l yavna...
Yamar shomboison ger ve gesen chiny neg mashinii achaand bagtchij baigaa bol argagui ee,hoorhii. Jjighen ch maihan barisnaas hamaagui tuhtai l baigaa l daa,tee.

tumee 33 комментирует...

Оо нээрээ Арслан маань Сэлэнгийн хүн үү?
Ээж маань уг гарал Сэлэнгийнх юм байгаан. Миний өвөө болох хүн Сэлэнгэдээ байдийм гэнэ лээ.(нэг тийм ...учир шалтгаанаар зөвхөн нэрийг нь л мэднэ. Залуудаа чухал алба хашиж явсийм гэнэ лээ, сураг ажиг тавибал олдох л байх даа,тээ)

Arsun комментирует...

Пеех Ямар гоё юм бээ.

Нанад: Амттай байсан шvv.

Ганаад: Нанагийн хөх хавдчихвалуу. /аймаар дуртай/.
Төсөөлсөн чинь: Мань хүн утсаа ээрээл, би ээрээл /тvгдчээд/ хачин юм болох байхоо.
-Тэр чин манай зочин. Миний дvрс гараагvй.

Peakfindert: Ахиухан тvvвэл өвөл болтол иднэ. Амттай даа.
Нутгийнхан түүгээд зардийн, өөрсдөө амандаа л тvvнэ, туршлага хэрэгтэйм байнлээ.
- Баярлалаа. Миний охидууд хөөрхөн шvv.
- Гэрээ бас үзүүлэх гээд байгааншдээ. Миний бүтээл. Шинэ бүтээлийн патент авсан. 20 жилийн хугацаанд эрхийг нь эзэмшинэ. Сунгаж болдог гэсэн. Хүүдээ өвлvvлнэ дээ. Оюуны өмч болог.

Бямбаад: Би бүр майхантай дайн зарлахаар мастер төлөвлөгөө боловсруулаад байгаа гээч. Салхин тээрэм харагдангуут сэлэмээ сугалаал дайрдаг шиг. хэхэхн
- Тохилог шүү. Бас эвхдэг зуухтай гэжаагаан.
- Харин тийн, бvр бvл нэмэх хvсэлтэй, хvслээ илэрхийлээл байгаан.

Заяад: Нээрээ Сэлэнгэ vнэхээр хачин байгалтай, Хvдэр бол дэндvv.
Загасанд явахдаа апрад аваагүй. Мангар юм шиг хvний зураг дараад байсан, байгаль орчноо аваагүй.
Чамаас сайн суралцнаа.
- Буу бол миний хообии, хийн буунаас авхуулаад зөндөө буутай болчихсон байж билээ. Одоо алга хийж байгаа. Хvv маань хамт анд явсан бөөн сэтгэгдэл. Багадаа миний макаровыг дэрлээд унтчихсан байж билээ. Одоо "снайпер"-т явдаг. Олимпийн аварга болно гэдийн. Ангийн дараа би тан шиг амьтан алахгvйээ гэж мэдэгдсэн гэжугаа. Антай, байгальтай зөв харьцахгvй бол болдоггүй тухай нэг бичлэг оруулнаа.

Pearle Deppsu комментирует...

Сайна байна уу?
Ёстой гоё солонго гарчээ. Би байсан бол яаж солоиорч гүйх байсан бол хэхэ. Хааа, СОЛОНГО гэж ирээл. Миний зургыг авдаа бас энэ СОЛОНГОТОЙ хамт гээл хэхэ

Pearle Deppsu комментирует...

Нээрээ таны блогт борж ирээл Орос хэл хальт сурчийна шд :D

Arsun комментирует...

Тvмээ ЗЗ-д: Манай бор гэрээр бууж мордсонд гялайлаа.
Хvvхдээ би гэрт eсгeнe
Хvндэт зочноо би гэрт угтана
/Хятадын эртний яруу найрагч Бо Цзюй/
- Аялах ч сайхан шvv. Алс нв тэтгэвэртээ гараад Ану, Япон гээд аялж eгнe дee. Улсын хeгжил удахгүй бусдын зэрэгт хүрнэ биз.
- Энэ шомбогор гэрvvдийг хасаг гэр шиг юм гээд байгаа, анхаарнаа.
- Наад талын гэр бол анхных учраас eeртee үлдээсэн, жаахан хэлбэр муутайн.
- Юун майхан. Их тохилог.
Хэмжээг томруулж болно. Эвхдэг том гэрийг сансрын нисэгч ах надаар хийлгэсэн гээл бодчих /хихихи лаг онгирсон/.
- Би Говь-Алтайн хүн. Сэлэнгэд манай ах дvv нар амьдардаг. Би Сэлэнгийг сайн мэднэ. Нээх тус болмоор санагдчихлаа,Тvмээ.
Манайхан бас нэг авга ахыгаа хайдаг юм. Дайнд оролцсон, цэргийн нисэгч байсан. Дайны vед алга болсон. Нэг бол онгоцтойгоо сvйрсэн, нэг бол Японд олзлогдсон байх гэж таамагладаг. Эндээс архив нтр гээд олдохгvй байгаа, хэлмэгдээгvй. Амь vрэгдсэн тухай бичиг ирээгvй. Ах дvv нар нь дайнд оролцоод эсэн мэнд эргэж ирсэн. 10-аад жилийн өмнө Японд байгаа монгол хүн ах дvv нараа хайж байна гээд радиогоор зарлуулсан гэсэн. "Гурван хулд" гэдэг газар төрсөн гээд. Нэг vеэл эгч хагас дутуу сонсоод авгад хэлсэнд авга эгч "Ах минь мөн байна" гээд уйлаад байсан гэсэн. Радио руу утасдаад зарыг олж чадаагvй өнгөрсөн дөө. Одоо ч бурхан болоо биз ум ма ни бад ми хум.

Анонимный комментирует...

ganaa , arsun 2 zugeer huniig ygaad baigaen? bolioroi, tseejee nuuj muugaad darj maraad butsaa guisen

Arsun комментирует...

Pearl deppsu: Хvvе дvv минь манайхыг яаж олж ирвээ, энэ уулын мухарт. За байз юугаараа дайлдаг билээ. Хэдэн чихэр цоожилсон юмсан Анун аваад алга болчихоогүй бол...
- Энэ солонго үнэхээр гоё байсаан. Чи байтгай би зураг мургаа авхуулаал, яг Нанагийнх шиг гарчиилээ. хихихи.
- Ах нь орос хэлийг муу гадарланаа, орчуулга хийх гэхээр бас хүрэлцэхгvй байгаан.
/Ах нь багадаа жаахан урт гартай байсийн. Ээжийн чихэр, аавын нарийн багажийг тэсгээдэггүй, ямар ч цоожийг тvлхvvргvйгээр онгойлгодог байлаашдээ. Ул мөр vлдээнэ гэж байхгvй. Гэхдээл хэргийн эзэн тодорхой/
- Ирж байгаарайдаа.
- Дэрсү Узала гуайн гучуу даа, адилхан гэж, хөөрхий. Сайхан сэтгэлтэй өвгөн байж билээ.

Arsun комментирует...

Хvvеэ Наанаа, мереедсиймаа.
//Харциймчин/./дотроо үглэв//блог дээрх зураг//

Nana комментирует...

dotroo uglj muvgleed ovoo hip hoopchin boljugaam bna da gej,hihi.

A.Амарсайхан комментирует...

-Ангийн үнэмлэхээ шалгуулна даа, хө.
-Юу...?
-Тэгвэл буу чинь хаа байна?
-...

Arsun комментирует...

/Хаа, ингэж гардуулах гэж, ангийн байцаагч байтугай анчид vзэгддэггvйсэн/
- Миний хее, vнэмлэхээ негее хоёр юмтайгаа аваад ир!

Pearle Deppsu комментирует...

Өө чихрээр дайлсанд баярлалаа, үнэхээр амттай байлаа :)
Зочилж байнаа

Nana комментирует...

angiin baitsaagch maitsaagch bas uugeer tuugeer yavaad bgaamyy, baitsaagchaa, busad ni yah vee, guzeelzgeniig ni huraagaad avaad ireerei (hel amaa dolooh)

ZAYA комментирует...

За чинь болгоомжтой байхгүй бол ангийн байцаагч гуай байж магадгүй нь байна шүү. Зургийн тухайд би хүний зураг авдаггүй гэдгээ сүүлд л мэдсэн. Манай гэрийнхэн голруу явж хорхог хийж идсэн юм л даа. Тэгэхэд би зураг аваад л гүйгээд байсан чинь дараа нь манай гэрийнхэн уурласан шүү дээ. "Зураг аваад л байсан. Юугаа авсан юм баахан түмпэн шанаганы зураг" гээд банга хүртсэн шүү дээ. Хүнээ ч аваад, түмпэн шанагаа ч авах ёстой юм билээ. Энд тэнд явахдаа таарсан сонин сайхныхаа зургийг аваад РС-дээ хийгээд мартчихдаг юм. Блог гэх болсноосоо хойш харин нөөцөө ашиглаад... Гэхдээ л тавих зураг олддохгүй хэцүү хэцүү

ZAYA комментирует...

Дээд талд За чи минь гэж залруулж уншна уу.

бж комментирует...

Yamar mundag yum be, chi hiisen baisiimuu, yavaandaa neg ger zahialdgiimuu?

Arsun комментирует...

Pearl deppsu: Ирээрэй охин минь.

Нана: Хүн сандарч байхад чинь чимээгvй гэм.

Заяа: Ойлгосоон, баярласаан, улайсаан. Би дээр таслал алдаад Мангар хүний зураг авсан болчихжээ. Мангар юм шиг, дан хvмvvсийн л зураг аваад байжээ гэж уншина уу.

Arsun комментирует...

Бэлэглийшдээ, найздаа./Ангийн байцаагч шоолох вий/.

tumee 33 комментирует...

Өө Алтайнх бол аавын минь нутгийн хүн байна.Өөрөө гэрээ хийчихдэг, мундаг юмаа.Бас тэр хуучилсан түүх чинь их сонин юм байна.
Манай өвөөг Чойжамц гэдэг гэсэн.Одоо өөрийнх нь үр хүүхдүүд олон байдаг байх. Юмыг яаж мэдэхэв энд тэнд хүүхдүүд маань тааралдахыг хэн байг гэхэв,эртхэн мэдэж авахгүй бол...Танидаг мэддэг хүн байвал сураг ажиг тавиад өгвөл их баярлана шүү.

Arsun комментирует...

Би сураг ажиг тавина аа. Нээрээ чиний блог дээр нутгийнхаа нэг зургийг харсан юм байна.
Эрхэлж байсан ажлыг тодруулбал зvгээр санж.

Arsun комментирует...

Түмээ: Чиний блог дээрх тооройтой зураг чинь Алаг нуурын зураг уу?Тийм бол бараг ах дvv болж мэдэх нь. Би хөдөөний хvн, хотод ах дүү нар цөөтэй гэж боддог байв. Хvvгээ 3-р сургуульд 1-р ангид оруулаад эцэг эхийн хуралд суусан чинь хамаатны охинтой нэг ангид, өөр сургуульд шилжсэн чинь бас нэг ойрын хамаатантай нэг ангид орчихдог байгаа.

tumee 33 комментирует...

Харин тиймээ сайн яривал садан төрөл болох гээд байдиймаа, бидний хэдэн Монголчууд цөөхөн болохоороо...Би тэр зургийг Баян тооройн зураг байх гэж бодоод тавичихсан.Аав маань Баян тооройн хүн л дээ.Би өөрөө хотоос холгүй байдаг жижиг тосгонд төрж өссөөн. Тэгээд өөрийгөө бараг хотынх гэхээр хүмүүс хүлээж авдагүйм,хэхэ.

Өвөөгийн хувьд мэдэх зүйл тун ховор, дээр үед сумын ч бил үү нэг л дарга марга хийж явсан гэдийм байна лээ. Одоо амьд сэрүүн байдаг бол их л өндөр настай хүн бий байх.

Arsun комментирует...

За ялгаагүй дээ. /нэрэлхсэн/
Ангийн байцаагч гуайн зөв юм байна.
Ойлгосоон. Ажлаа эхэлсэн гэж бод. Би сая Pearl Deppsu-гийн оччоод ирлээ. Аавынхаа тухай бичсэнийг уншаад аймаар ухаа ордог гэнээ. Энэ урд ургасан чихнээс гэдэг шиг.

БЭ комментирует...

Хэй Зулаа бүр нүдээ аньж ирээд л амтархаад идсэн байна шд, элдүүний охин бэ яасан, чимкээд чимкээд хаямаар. Яасан гоё гүзээлзгэнүүд вэ, манай монгол гүзээлзгэнэ бие жижигтэй ч амт нь тасархай шүү, ингэж ихээр нь харж байгаагүй юм байна шд. Манай лагерь дээр ойгоор бага хэмжээгэр л ургадаг байсан, хааяа гишүү түүж яваад олохоороо бөөн баяр. Сэлэнгэд гүзээлзгэнэ тэгж их бөөн бөөнөөрө ургадаг юм уу, нэг очиж байгаад дунд нь хэвтээл тэнгэр хараад л гүзээлзгэнэ гүзээлэх юмсан. Бид нарын нэг гүзээлзгэнэ гүзээлсэн бичлэг бас манай блогт байгаа ороод үзээрэй. Гэснээс нээрэн танайх чинь ам бүл өнөр өтгөн сайхан айл байна аа.

БЭ комментирует...

Том охины хамар яачаа вэ, хүүхэд хазаад хаяцан юмуу даа. хэхэ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Манайхаар орсонд баярлалаа. Блогыг чинь зав гарган байж уншъя гэж бодож байна.

artagnan- артаньян комментирует...

Яаая дасархай харагджийшүү. Хангай дэлхийгээс нь тэгээд ямар ямар хишиг хүртэв дээ Арслаан хөө?

artagnan- артаньян комментирует...

Пөөх энэ гэр таных юм уу. За байз тэгвэл. Хэн билээ байз нэг охин байсан байхаа. Манай ах энэ гэрий чинь хийсийшд гэж байсан. Заа байз уу, хаанаа харлаа ёстой санадаггүй ээ. Санахаараа заавал хэлнэ ээ. Танайхан тэр Баянзүрхийн товчооны хавийн Туул голын эрэг орж байгаагүй биз?

Анонимный комментирует...

artagnan, artagnan!!! zuudee yarih geel hulgaigaa yariv!!! mohor mini!!!

Анонимный комментирует...

oo, yanaa nohor (helee gargasnnn)

Анонимный комментирует...

zee,hoo sain hun bsiim, uug ni, 42-dahi comment ni ongot orchlongoor tenuuchilj yavaa, tertee tergui irkoord l doo...
ene saikhan huniig evdchih vii...blogoholic boltsiim bgaamsht,odoo commentoholic bolchih vii gej...hihihi...

бж комментирует...

Bolgochii l doo.

Arsun комментирует...

Тэлмэнд:
Бяцхан Тэлмэндээ Зулаа найзынх нь онигооноос ярьж өгнөө. Гvзээлзгэнэ гvзээлээд тэнгэр хараад хэвтэх нээрээ жаргалтай агшин шvv. Миний том охиныг Заяа гэдэг. Их баярлалаа. Блогт сэтгэгдэл vлдээж болохгvй байна лээ.

Бум-Эрдэнэд:
Би бvр хуулж аваад үсгийг нь томруулж, тодруулж аваад уншдаг. Бичнэ гэж сийлчих юмаа, тэр нэг хуруу, юм хатгачих гээд... Жийжээгийн паянг хvлээж сууна.

Арт-Арт:
- Нээрээ буу зэвсэг ч гоё шүү дээ. Хангай хишгээ хайрласаан. Жимс, загас, бас... /ааяаяя яг ярихгэжиинэ/, хоёулаа нэг бодон унагачихаад тvvдгийн дэргэд ганц юм тавчихаад тухтай ярилцвал ямрав хө, зvvдээ ярих гээд юугаа ярих гээд байна. /Нана-н сануулга хихих/
- Тиймээ. Ер нь бол монгол гэр ийн жижигрvvлсэн хувилбар бий. Тэр нь дотроо зогсож болдоггvй, уламжлалт технологийг өөрчилснөөр барихад том, эвхэхэд жижиг болсон. Энд тэнд зөндөө барьсаан. Туулын хөвөөнд утаа, чимээнээс холдож хагас бvтэн сайнд хоёр хонохыг хичээнэ. Нэг удаа амрагчид манайхыг бvvр ойн цагдаагийнх гээд ойлгочихсон байсан.

Ганаа минь ээ одоохоон.

ZAYA комментирует...

Өөрөө ангийн байцаагч байсан байх нээ...

Arsun комментирует...

Zayad: Hubilai haanii tuhai shulgiig bichih geed haij baina6

artagnan- артаньян комментирует...

коммэнт гээчийг энчээ жинхэнэ харавшд. Найрсаг түмэн минь ээ гэж. Ёооё тэр бодон модон... Сэврээнгээ майхны хажууд шумуулаа үргээн сэн шээг хар чингисийг дарж авна аа хөө. Хөөе тэр мах... нохой шувуу зулгаагаад явчих вий. Хамаг горхой гозолзуулчлаа жулч...

Arsun комментирует...

Хэхэ Эр хvний жаргал эзгvй хээрээ гэж.

Анонимный комментирует...

Goyo yumaa... /*shuurs aldav/

Анонимный комментирует...

Сайн байна уу? Таны Аянчин гэрийн тухай мэдээлэлийг блогчин найзаасаа олж аваад ихэд олзуурхалаа, үзээд бахархалаа.
Энэ талаар таниас асууж сонирхох зүйлс байнаа, би Недерланд д амьдардаг тул таньд хаягаа бичлээ.
Холбоо барьвал туйлын их баярлана.
Миний хаяг:
tuyaw25@yahoo.com
Хүндэтгэсэн Туяа

Arsun комментирует...

Geriig mini sonirhoj baigaad ih bayarlalaa.