среда, 31 октября 2007 г.

Монгол гутал

Байгаль төрх эс эвдрүүзэй
хөлийг хөнгөн хаямуй.
Хубилай

Ээж нь хүүгээ шургачих вий гэж
Ээтэн болгосон юмуу монгол гутлыг
Эх дэлхийгээ өшигчихгүй гэж
Ээтгэр болговуу монгол гутлаа
Монгол гутлаа би
Баартаг тоохуугаар солихгүй
Монгол гутлаа би
Таавчиг шаахайгаар арилжихгүй
Дунд сургуулийн ангийн охинд маань "Монгол гутал" гэдэг шүлэг хадгалагдаж байгааг хорь шахам жилийн өмнө олж үзэхэд сонин байв шүү. Одоо бүрэн санахгүй байна. Монгол гутлаа харамлаад бараг бахиал ч өмсөхгүй гэж байснаа бажийнктай гүйж явсым. Сүүлдээ шаахай ч өмсөж үзсэн. Цааш нь монгол гутлын мөр хаана хаана гарсныг дүрслэн бичсэн нь ордны өмнө зурах гэж байгаад больчихдог байлдан дагуулалтын зураг шиг болох шахсан гэж байгаа. Цагаан хэрэмийг цөм өшиглөөд цаадах улсыг хуу хамаад цаашаа гишгэх газар байна уу ч гэх шиг. Морин төвөргөөн монголчуудын уухай , монгол гутал...бүх дэлхийд мөрөө гаргасан, тэр Америк чинь байхгүй байсийн гээл. Гутлаа л магтаад байгаа юм шүү дээ.
Энэ бол
Чингис Чингис чиний нэр
Чихэнд биш зүрхэнд дуулдана хэмээн санагалзан дуулсан найз хөвгүүний минь нөлөө байхаа. Ганаагийн шахалтаар нэг онигоо ярив, бас дээрхийг оруулав. Ганаа, Peaky нар үнэлэхээр нь урамшаад.

6 комментариев:

Ангаахай комментирует...

байгаль дэлхийгээ хайрлаж, газар сэндийчихгүй ээ гэж ээтэн байдаг юм гэдэг ...

ZAYA комментирует...

Хүүе, тэр монгол гутал чинь ёстой бидэнд таарсан гутал шүү дээ. Говьд дүн өвөл худаг ухах ажилд явж байсан юм. Хамт явж байсан Япончууд маань хүйтний зориулалтын, хамгаалалтын, гээд л элдэв шажигнасан хувцас өмсдөг мөртлөө хөлдөж үхэх гээд л... Тэгсэн нэг Монгол залуу монгол гуталтай байсан юм л даа. Нэг орой ажил тарсны дараа нэг залуу япон нөгөө монгол гутлыг чинь өсчихөөд бүр өгөхгүй гээд зүтгэчихсэн шүү дээ. Тэгээд хотруу памбагар цагаан эсгий гутал захиж авчираад, гадаад дотоодгой, Монгол, Японгүй памбагар цагаантай өвөлжсөн. Эрс тэс уур амьсгалтай манайд эцэг өвгөд минь сэтгээд боловсруулаад өвлөгдөж ирсэн хувцас гэдэг чинь гээд л... нөгөө үндэсхэрхэг үзэл чинь өрвөс гээд ирнэ ш дээ хэхэх

Nana комментирует...

Ээж нь хүүгээ шургачих вий гэж
Ээтэн болгосон юмуу монгол гутлыг
Эх дэлхийгээ өшигчихгүй гэж
Ээтгэр болговуу монгол гутлаа

unen gangann helj.

бж комментирует...

Mongol gutal ih uvurmuts, goyo haragddagiin. Ter deel huvtsastaigaa zohino gedeg ni ch vanlii daa. Zayagiin heldgeer manai baigali tsag uuriin nuhtsul, ers tes uur amisgald zohitsson ed baihaa.
Goyo bichleg bainaa. Talarhlaa.

Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.
Arsun комментирует...

Анд нартаа их баярлалаа. Эхний 4 нь л гайгүй байж мэдэх. Бусад нь сагсуу хөвгүүний дэмий үг.
Монгол гутал биед эвтэйхэн мөн сайхан шүү.