среда, 10 октября 2007 г.

Хи хи хи

Анддаа Нанадаа зориулав. /томорсон/
Цэнгэлдэх хүрээлэнгийн зочдын тасалгааны хаалгыг нээмэгц, гурван залуу бүсгүй ширээ тойрон сууж хооллоно. Хүүе яадаг билээ, та, хаалга бушуу хаачих гээд "хи хи хи" гэж инээлдэнэ. Нүдээ анилдуулан ирмэлдүүлэн, аальгүйтэх бөгөөд "Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ" гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан "айлгүй яах вэ! айлгүй яах вэ" гэж бас л дахин "хи хи хи" гэж инээлдэнэ.
Орж суугаад нэгэнтээ ширвэн ажиглавал "Хүн хоол идэж байхад яадаг хүн бэ" гэж мөн дахин "хи хи хи" гэж инээлдэнэ. Хүрэн даавуу дээлийг нарийн дурдан бүсээр бүсэлж, цагаан орос малгай өмссөн, зүүн талын соёондоо алтан шүдийг хийсэн, хүрээний хөөрхний тоонд орсон, нэг хүүхэн хөдлөх бүр аальгүйтэж, харах бүр "хи хи хи" гэж нүдээрээ инээнэ. Дараагаар "Чи ингээд би ингээд, тавгаа цааш нь шаазангаа нааш нь, энэ хүн нь тэр юм нь" гэлцэн дээгүүр доогуураа нудралдан, арван таван минутын зуур үргэлж "хи хи хи", "хи хи хи" гэж инээлдэн байгаад бас л "хи хи хи" гэж аалигүйтэн годолзсоор гарч одов. 1930 он

10 комментариев:

бж комментирует...

nana tegeed tend suujiisiimuu? Anun orood harchihsiimuu?

Анонимный комментирует...

Ганаа-д: Аа-хаг. Тэнд бас чи ч сууж л байсан ш дээ. Хүн шоолоод,
хи хихигэээл. Орос цагаан /дугуй цагаан/ малгайтай.
Нээрээ эд нар жаргалтай байгаа биздээ.
Арсун

ZAYA комментирует...

Д. Нацагдоржоос Нанад зориулсан юм уу? Хи хи хи

Анонимный комментирует...

Чи нээрээ нарийн ажиглажээ.
Арсун /анун/

Анонимный комментирует...

oo za aldiim bna (asssar uurtai-bayaralalaa mayarlalaa baihgui ee-haalga tas savaastai-garch yavsan, bas boloogui-xixixixi)

бж комментирует...

Za nana yundaa uurlasiin. Haaya aaliguiteh goyoshdee. Yadgiin.

Arsun комментирует...

Нөгөө гоё хvvхнvvд иржvv гээд 1930 он руу дахиад шагайв. Сайн харж авах гээл

Анонимный комментирует...

xixixi

Анонимный комментирует...

xixixi, 1930 -aar shagaailaad baihdaa yahavde, xixixi, mayagiin gangan zaluuvdee,xixixi

Arsun комментирует...

1930-д ирж инээлдэж, аалигvйтэж байгаарай. Нэрэлхүүгээсээ болоод нууцаар харах дуртай гэжуга. Хахаха