Ааграа хот. Таж Махалын цагаан гантиган бунхан. Түүнээс холгүй нэгэн болдгийн оройд их Моголын хаан Акбар улаан боржин чулуун хот бариулж 1569-1586 он хүртэл энд суухдаа уг хотыг их Монгол улсын нийслэл болгосон ажээ. Хожим хиймэл нуур цөөрмүүд нь хатаж, усгүй болсон нь Ааграаг нийслэлээ болгох шалтгаан болсон гэлцдэг. Акбар хаан бүх л авъяаслаг шүлэгч, эрдэмтэн, хөгжимчин, дуучин, зураач нарыг лал, хиндүү гэж ялгахгүйгээр ивээн дэмжиж байжээ. Хааны зуны ордны чулуун цонх маш нарийн цоолбор хээтэй агаад түүгээр салхи орохдоо нэгэн сонин хөг аялгуу үүсгэдэг ажээ. Энэхүү ордны дэргэд Акбар хаан өөрийн дотны нөхөр, зөвлөгч, мэргэн Бийрбалд зориулан бариулсан 2 давхар гоёмсог өргөө байх юм. Каанпүрийн Тикваанпүр тосгонд ядуу бярманы гэрт төрсөн Бийрбал барагцаалбал 1528-1582 оны үед амьдарч байсан мэдээ бий. Бийрбалын авъяастайг хаан мэдээд 1560-аад оны үед дэргэдээ авсан бололтой гэж судлаачид тэмдэглэжээ. Цэцэн мэргэн хурц ухаанаараа Акбарын сэтгэлийг аргагүй татсан учир их хэмжээний эдлэн газар, хөрөнгө өгч байсны дээр "мэргэн зөвлөгч", "яруу найргийн хаан", "мэргэн шийтгэгч" зэрэг олон цол олгож байжээ. Акбар хаан хаана ч явсан түүнтэй хамт явдаг байжээ. Нэг удаагийн тулалдаанд Бийрбал амь эрсдэж цогцос нь ч олдсонгүй өнгөрчээ. Гэвч Энэтхэгийн ард түмний бүтээсэн үлгэр домог, шог хошин ярианд Бийрбалын дүр амьдарсаар иржээ. Бүтээлийг нь хулуун авч бохиртгосонд О.Сүхбаатар авгай тэвчин хүлцэнэ үү.
Хачин сайхан зүүд
Нэгэн үдэш эзэн хаан Бийрбал хоёр хөгжилтэй юм ярьж суужээ. Эзэн хаан хэлсэн нь:
- Бийрбал аа, урьд шөнө би нэг хачинн сайхан зүүд зүүдэллээ. Чи бид хоёр огторгуйагаар нисэж яваад хоёул унаж байх юм. Тэгэхдээ би балтай нүхэнд чи баастай нүхэнд уначихийн. Тэгээл би сэрчихлээ.
- Яммар сонин юм бээ? Эзэнтэн минь ээ. Би бас яаг тэгж зүүдлээд, тэгээд бие биеээ долоогоод цэвэрлэчихиин.
Акбар хаан ичсэндээ болоод дув дуугүй суув гэнэ.
- Бийрбал аа, урьд шөнө би нэг хачинн сайхан зүүд зүүдэллээ. Чи бид хоёр огторгуйагаар нисэж яваад хоёул унаж байх юм. Тэгэхдээ би балтай нүхэнд чи баастай нүхэнд уначихийн. Тэгээл би сэрчихлээ.
- Яммар сонин юм бээ? Эзэнтэн минь ээ. Би бас яаг тэгж зүүдлээд, тэгээд бие биеээ долоогоод цэвэрлэчихиин.
Акбар хаан ичсэндээ болоод дув дуугүй суув гэнэ.
Нэгээр барахгүй хоёр илжигний ачаа
Акбар хаан нэг удаа хүүтэйгээ өглөөгүүр ордныхоо ойролцоо зугаалж явжээ. Бийр бал бараа болж явав. Өглөө эртийн сэрүүн, сэвэлзсэн ариун салхинд тэдний сэтгэл санаа ихэд сэргэн, явсаар нэлээд холдсон байв. Буцахын хэрд нар шарж эхэлсэнд эзэн хаан хөвөнтэй нөмрөгөө Бийрбалын мөрөн дээр тохжээ. Хаан хүү ч эцгийгээ дууриан хөвөнтэй нөмрөгөө тайлан Бийрбалд өгсөнд мөн л мөрөн дээрээ тохжээ. Үүнийг хараад эзэн хаан Бийрбалаар тохуу хийх санаатай,
- Бийрбалаа! Одоогоор чиний мөрөн дээр лав нэг илжигний ачаа бий болчих шив? гэжээ.
Бийрбал тэр дорхноо,
- Замбуу тивийн их эзэнтээн, нэгээр барахгүй хоёр илжигний ачаа болоод байна гэжээ.
Энэ егөөг сонсоод хаан так чик.
11 комментариев:
Манайхаар зочилсонд их баярлалаа. Танайхаар үргэлж айлчилж байнаа. Сонирхолтой зүйлүүд их оруулжээ.
Би дөнгөж сая танайхаас ирлээ.
Хоноод явахгүй өвчтэй хог ш дээ
za tegvel tanaid honohoos. Ehnees ni ehleed dahiad unshnaa.
Ih sonirholtoi bichleg baina. Noir sergeej ugsund bayarlav...
Сургамжтай үлгэрүүд гоё байдийшүү. Долоодогийг уншаад ганцаараа пөг пөг хийтэл инээв...
saihan bichleg baina.
Ганаа-д: Даанч дайлах юм маруухан, би чамайг бодож байгаад нэг дипломын ажлын хэсгээс энд оруулахаар шийдлээ. Дэээр үеийн болохоор дахиж шивэх болох нь.
Зараанд: Харин тийн. би их олон жил ярьж байгаа онигоо. Блогийн хорхой арилахгүй энд тэндээс гялгар цялгар юм олдуул авчраал наагаад байгаа. БХ-ийн хэлэлцүүлэг таалагдсан шүү.
Peakfinder: Бор гэрт минь бууж мордон урам хайрласанд баярлалаа.
Hurdlaarai, unshih geed huleegeed baina shuu!
шивжийнаа
hurdlaach, yasan uddagiin. Gants huruugaaraa tonshood baigaamuu?
Biirbaliin buland dahin bichleg nemeh uu. Dahiad nemehiig huleegeed l ba...
Отправить комментарий