Аагим зуны халуун наранд шарагдаж, уулын салхинд илбүүлсээр байгаад чулуу шигээ хөх болсон нутгийн ихэмсэг өвгөдөө санан багадаа дуулж сонсож байсан хууч яриаг мэдэхээсээ дэлгэе. Яаж ийм хурдан сэтгэвээ гэмээр хөгжилтэй, наргиантай яриа их бии. Олны дунд яригдсаар хүүхдээс үүхэд хүртэл мэдэх тул нэрийг шууд дурдав.
Таавчиг Ядамсүрэн гуай бидний мэдэх Жийжээрхүү л хүндээ. Жижигхэн биетэй, нүдээрээ инээсэн нүдэнд дулаахан, шооч нэгэн. Түүний анд Погнооныг эрүү хэмээн сэм хочилно. Ер нь манай нутагт хойно урдаа хоч, авгайлгагүй хүн ч ховор доо.
Нэгэн удаа намын хурал дээр Погнооны шүд өвдөн эрүүгээ тулан суухыг ажигласан Ядамсүрэн гуай дүрсгүйтэхээр тээр хойноос займчсаар ард нь ирж суужээ.
- Яасан хө?
- Шүд өвдөөд. Ингэж хэлэхийг нь хүлээсэн тэрээр яаран
- Аль талын шүд үү? гэхэд
- Таавчиг талын гээд хөлөө дэвсжээ.
Эрүү Погнооноор эрүүний гэж хэлүүлэх гэсэн таавчиг Ядамсүрэн гуай таавчгаараа дуудуулж нэг чадуулжээ.
Хэсэг хүмүүс Хөвчийн нурууны цаана орших Зээтүү хугалаач хэмээх толгойн хажуугаар өнгөрч явж. Тэдний дунд дээрх хоёр анд явж л дээ. Эрүү зээтүү гэсэн үгийг санасан Ядамсүрэн гуай чангаар энэ толгойг чинь юу гэж нэрлэдэг билээ гэж бусдаас асуухад Погноон гуай "Аа тийм, таавчиг задлаач гэдэг юм" гэжээ. Ядамсүрэн гуай ийнхүү хоёронтоо дийлдсэн байна.
Сунсаа Мягмаржав хэмээх жаахан гишгээ доголондуу хүн байжээ. Нэгэн халуун өдөр Ядамсүрэн гуай тэр хоёр Нарийны ам өгсөөд алхаж явж. Ядамсүрэн гуайг:
- Яасан халуун өдөр вэ гэхэд
- Та хөнгөн гутлаа өмсөхгүй яагаав хэмээн чадах санаатай хэлэхэд тэр дор нь,
- Тэрийг чинь өмсчихөөр сунсаад байдгиймаа гэжээ.
Алтайн хөх байц лугаа адил хэмээн хүндлэх Жасрай гуайн эцэг Пунцагийг мундаг хүн гэлцэнэ. Тэрээр төр барих нэг хүүтэй, төмрийн хуурай шиг бас нэг хүүтэй гэдэг байжээ. Жасрай гуайн ах Махбариад гэж насаар сумандаа алба хашсан нэр хүндтэй нэгэн. Цэцэн цэлмэг үгтэй, дийлддэггүй хүн байж. Гэтэл алаг нүдэн Чойжилжав хэмээгдэх том алаг нүдтэй сайхан өтгөн хөмсөгтэй хэлэмгий доломгой нэгэнд яалтчгүй чадуулжээ. Махбариад гуайг дэлгүүрээс гарч ирэхэд Чойжилжав:
- Дэлгүүрээр сонин юу байна?
- Хүний хар нүднээс бусад нь байна гэхэд -Хэрүүлч хар завьж алга уу? гээд орчихжээ. Махбариад гуай амаа бариад хоцорсон гэнэ лээ. Давчуудаагүй бол юу ч гэж мэдэх хүн л дээ.
Омборын Баарай гуай хэсэг улстай Чойжхүүгийнд ирэхэд гэрийн эзэн эзгүй байж эхнэртэй нь мэндэлжээ.
- За намираа бор сайн уу гэхэд
- Нахиу хөх сайн уу, дээшээ суу цай уу гэсэн гэдэг.
Дэчинравдан ах мотоциклтой Ядамсүрэн гуайг сундлан, асаахаар дөрөө жиихдээ: - хойд хөлөө авдаа гэхэд - Хош би ямар мал юм уу? гээд хөлөө татаж байсан гэдэг. Үгийн өө, цаад санааг анддаггүй бэлэн цэцэн үгтэй ийм хүмүүс олон байсан даа.
Хэсэг найзууд гуанз иджээ. Яарсан нэг нь -хазаартай морь шиг яасан удаан юм гэхэд -ямар чоно нохой биш дээ гэснээр чадуулсан нөхөр чимээгүйхэн хүлээн суув гэнээ /Д.Нацагдорж/
Дэмий дүнсийхгүй, инээд наргиан ихтэй сайхан даа. Манай нутгийнхан гэж ийм л улсууд даа. Нутгаасаа хар нялхаараа л гарлаа даа. /хэлгий дорой бичсэнд өршөөнө үү/
36 комментариев:
Goyo tuuhuud baina. Ingeed l tolgoi holbood hun shoolchih chadal nadad l lav baihgui dee. Surhii shuu ene ovogchuul. Bolomjtoi bol hodoogoor hesej iimerhuu yum cugluulj bichij avah yumsan.
Unshij baih hoorond Peaky orood irj...
Huurhun sonirholtoi tuuhuud baina. Huushee, anun maani ingehed bas hochtoi bolj taarch baina uu? Yamar hochtoi yum? Helchih l dee.
Manai ajliinhan bas neg negendee neeh ih hoch uguh durtai baij bilee. Ahmaduudaas l garaltai l daa. Jaahan havtgaiduu tsaraitai neg eghciig tavag Erka, dandaa l huushuuriin guanz ruu guij haragddag neg ahiig huushuur Amgaa geel bas ner hochgui hungui shahuu boltson baisan. Bi tegehed neeh tom tsunhtei yavdag baisiin. Gaduur ajil huutsulduud yavahad bichig tsaas hiihed amrii ni bodood. Tegsen tsunh hochtoi boltson l yavj baisanshd...
hehe, tanai nutgiinhan hogjiltei, saikhan hums bna, hurdan setgene ain? hehe, tQui bol amaa tagluulah ni baisht.
unshij bh hoorond ta 2 orj irsen bna,hihi
Харин тиймээ, цуглуулахсан.
Цаад утга учрыг нь мэдэх, бараг ямар морьтой явж байсан зэргийг нь мэдэх хvмvvс хоорондоо ярих нь их гоё юм билээ. Надад дvр төрх нь харагдаад байхаас цаашгvй, Бум-Эрдэнэ, Зvvдчин эд нар бол амилуулахгvй юу.
Chi ch bas uuriiguu gololtgui ee. Sonirhol butsaltal bicheel baigaashd...
Бичиж байхад орж ирээд будилуулчихлаа. хихихи. Би уул нь peakfindert бичиж байхад. Би гэдэг хүн нутгийнхаа нэрийг жаахан, жааханаар барахгүй ...хихихи
Uu, zaza uuchlaarai, medsengui...
/nuur ulain ichinguirev/
Ганаа: Чи чинь гоё хочтоймаа. Намайг бага байхад гэр бvлийн хvрээнд бамбиишка гэдэг байлаа. Бvдvvн, том толгойтой болохоор нь л тэгсэн биз гэсэн бодолтой. Гэтэл саяхан нэг хурим болоод ах эгч нар цуглахад л учрыг нь хэлж өгөв. Тэд ярих гээд татаж унатлаа хөхрөөд байдаг. Ярьж өгье дөө.
Би - Ээжээ, ... ээжээ, гэсээр амсгаадан гvйж орж ирээд, манай ямааг...айлын ямаа ... /амьсгаадан/ бамбиишкдаж байна гэж хов хэлсэн гэнэлээ.
Нана, Ганаа: баярлалаа, аймаар урамшсан
Bambiishkadna gej yadgiin?
Хаха /мээдэхгүй/. Бодвол нөгөө хоёр илжиг шиг юм болоо вий.
Ugui tegeed golj baina geed yavaad baival hooson hocroh yum shigee. Haltar hultar ch gesen temdeglej baival.. Ooroo ch namaigaa bodvol zohiolch shig l bichdeg sh dee.
Harin ter hochnii tuuh chin' hogjiltei yumaa. Huuhduud bagadaa ug zohioh n' ih baih yumaa. Minii huu oi ongorch baihdaa shuvuug bibi, buug akii gedeg baisan.
. дш аниаб рэн нөхрөөх нирах ьнич акшиибмаб ,үүш нэцээгли даиха аглиру иб нэрээН ?эт ьн луу лавиаб даалуулгуц рээнэслэх нииреднифкаеп ,аниаб дүүнхүүт иэтлижгөх хИ
Танай нутгийнхан сайхан улс юмаа.Ер нь нутаг нутагт амаа ангайж харж суухаас өөр аргагүй болгочихдог сайхан хөгшид байдагдаа. Нутгийнхаа хөгшдийг санаж явнаа гэдэг чинь нутаг орондоо чи ч гэсэн үгүйлэгдэж байнаа л гэсэн үг. Нутгаараа заавал орж гарч байгаарай. Алтайн хөх уулс чинь чамайг "хүүгээ" харж суугаа.
Telmen said:
Ikh hogjiltei tuuh bna, Piikfinderiin helsneer tsugluulaad bval uul ni tei? neeree bi urilga dahiad ilgeetsen shuu, bambiishka chin harin hoorhon ner bain sht.
Blogstot.com--Google agaa gaijglasan boltoi.
Nana yamar mundag yum be?
Peaky: Тиймээ, оргvйгээс оройтсон нь дээр. Блог бичихийг зааж өгсөн анддаа их талархдаг. Бичихсэн гэж бодсоор бичдэггvй л байсан. Хvvхдvvдийн яриа их хөөрхөн шүү, цагаан.
Ганаа шахсаар байгаад онигоо яриулчихлаа шүү.
Орчуулагчаа, их баярлалаа. Нана.
Тэлмэн: Баярлалаа. Сонирхолтой, хууч яриаг цуглуулах нь зөв юм байна.
Бум-Эрдэнэ: Уул ус-хvн амин холбоотой юм шигээ. Vvнийг би хожуу ойлгож эхэлж байна даа.
Ирэх жил нутаг явнаа. Баярлалаа.
Хөдөөнийхөн их шооч ш дээ. Тэр бүхэн чинь ухаан л даа. Дандаа тийм толгой холбосон уран цэцэн үг бодож байдаг болов уу гэж бодохоор...
хэ хэ, Арсун аа. Сайхан байна шүү. Би Ядамсүрэн гуайг бол мэдэхгүй юм. Эрүү Погноон ахыг бол сайн мэдэх юм. Гэрээр нь орж гарч, хоолыг нь хороож л явжээ, одоо үр хүүхдүүд нь олон бий дээ. Хөгшин нь нээх сайхан залуу бүсгүйнх шиг нулимс гүйлгэнэсэн том нүдтэй хүн байж билээ. одоо бйадаг болов уу. Погноон ахын адал явдал ч их л дээ.
Ядамсүрэн тэр хоёр Устын амаас халамцуухан мордожээ. Чандмана ам орохоор, хэ хэ. Тэнд Хүүр Самдангийнх байж. Тэгтэл "таавчиг" Ядамсүрэнгийн тамхины цог нь цоо шинэхэн хөвөнтэй даалимбан дээлийнх нь хормой дээр унаад унгасаж гарч дээ. Погноон ах "за хө хоюулаа унгаснаад байх уу" гэхэд "Давхиад байх уу" гэж ойлгосон Ядамсүрэн "тэгэе л" гэж. Чандмани аманд ирэхэд нөгөөх нь бүүр гал болоод дүрэлзээд ирж. Погноон ах "За хө хоюулаа дүрэлзүүлээд буучих уу?" гэхэд үнэн учрыг нь ойлгоогүй Ядамсүрэн бас л "тэгэе" гэж. Тэгээд айлын гадаа буух гэтэл хормойных нь галаас үргэсэн морь нь бусгаад Ядамсүрэнг шидчихэжээ.
Ядамсүрэн уурлаад, чи хормой шатаж байхад хэлэхгүй" гэхэд. Би хэлсэн ш тээ. Чи л өөрөө тэгэе гээгүй бил үү гэж бас нэг амыг нь тагласан гэдэг.
Хар Мухар, Шар Ах, Шар Дамдинсүрэн/гавьяат/,
нөгөөх алдартай дархан Монхооног гээд бараг хүн бүрийнх нь тухай үүх түүх хүүрнэж болно шүү. Сайхан нутаг, сайхан хүмүүс дээ._..
Хэ хэ, бас Сунсаа Мийгаагийн тухай нэг түүх бий. Намын Үүрийн дарга Бодь гэж нэг сайхан бодь эр бйаж билээ. Уг гарвал нь Тайширийн Рашаантын хүн. Нэг удаа Бодь дарга манайд ирж хонодог юм байна. Бид ч хөзөрдөх болоод, талцаж байгаад илжигдлээ. Миний тал хожиж байна гэж жигтэйхэн. Уг нь хожигдсоныхоо хамрыг хөөднө гэж тохиролцсон юм. Тэгтэл намынхаа даргын хамрыг хөөдөж зүрхэлдэг хүн бйадаггүй. Даргыг унтсан хойно нь том улаам хамараар нь нэг дүүрэн тогооны хөө сэм түрхчихлээ. Тэгээд манайхан бүгдээрээ гадаа гараад үхтэлээ инээлдэж билээ. Жолооч нь шар Цогоо ах байсан.
Өглөө бостол даргын хамар дээрх хөө алга болчихож. тэгээд л ажил энэ тэр гэж байгаад нөгөөх хөөгөө ч мартачихаж.. Бараг 3 сарын дараа Сунсаа Мийгаа /Мягмарсүрэн/ нэг хүйтэн салхитай өдөр давхиж ирдэг юм байна. Тэгэхэд тэр Бригадын Намын хэсгийн дарга байлуу, ухуулагч нь байлуу, Тэгээд нээг их албаны царай гаргаж байгаад л биднийг ёстой нэг хуга жижигрүүллээ. Та нар ямар том улс төрийн хэрэг хийснээ мэдэж бйана уу, ингээд өөрсдийнхөө толгой руу ус хийдэг улс байж, та нарын залуу нас ингээд өнгөрч байга юм. Улс төрийн хэрэг гэж юу болохыг мэдэх үү?гээд баахан аймаар юм яридаг юм байна. Тэгэхэд 20 нас ч хүрээгүй байсан бидний хүүхдүүд юугаа ч мэдэхэв, нээрээ үхтэлээ айв аа. Гэхдээ өөрсдийгөө ямар том улс төрийн хэрэг хийснээ санадаггүй, Сунсаа Мийгаагаас асуухаар хэлж өгдөггүй. учир битүүлэг л тачигнаад байх. За би ч ингээд өнгөрлөө гэсэн шүү юм бодоод, дүүрчээ, ямар ч байсан илэрхий дайсагнасан юм л хийгээгүй юмдаг гэсэн шүү юм бодож бйалаа. Гэтэл нөгөөх Сунсаа чинь баахан тачигнаж байгаад Та нар Намынхаа даргын хамрыг хөөдөж, улс төрийн сонор сэрэмж алдаж, ноцтой алдаа гаргасан байна гэдэг байгаа. хэ хэ. Тэгэхэд нээрээ би энэ дэлхий дээр байна уу, үгүй юу гэж гайхаж билээ. 1989 он шиг санагдана. Яг үнэндээ Намын дарга маань өөрөө огт тийм юм хэлээ ч үгүй, зүгээр л тоглож наадаад явтал тэр тухай сончихоод учир мэдэхгүй биднийгэээ дүрэмдэн айлгаж, баахан таашаал авч байж билээ, тэр Сунсаа Мийгаа Ах. Одоо байгаа байх аа. Тэгэхэд их хөгшин хүн шиг санагддаг бйасан ч 40 хүрээгүй байсан бйах. Дүү нь Согсоо Баямбажав гэж бий. Үеэл нь Хурган Чинбат гэж бий. Аль алинтай нь найзалж нөхөрлөхдөө нөхөрлөж, муудалцахдаа муудалцаж явав хэ хэ.
Бас Тоогоо өндөр ахын тухай бичсэн нэг дурсамж http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=590&Itemid=47#jc_allComments
энэ линкэн дээр бий
Тэр дээр бичсэн Аги ноёны тухай их сонсож байсан юм. Алаг нуурын говьд тэмээчдийнд очоод хонохоор мөн ч хачин сонин юм яридаг байж билээ. Лодон айнаагаар нэг сайхан яриулж авна даа гэж явсаар чадсангүй дээ.
Сая Жасрай гуайг өнгөрсөнд их харамсаж байна.
Түүний ах Махбариад Алиад үнэхээр хэлэмгийгийн дээр гайхалтай хурц ой тогтоолттой хүн дээ. Малын тооллогонд түүнийг дагаад явж бйахдаа одоогийн компьютер шиг толгой, цээжлэн тогтоох ой санамжийг нь гайхан шагшиж байж билээ. одоо ч тийм хүн ховор доо. Хөөрхий тэр хүн насаараа л хөдөөгийн хөх салхинд Баг, баригадын дарга, тоо бүртгэгч хийж явсан хүн.
Тоогоо Өндөр ахыг Хөвчийн нурууны Хөндллөн Тогтох гэвэл андахгүй ээ гэж өөрөө хэлдэг байсансан.
Хөвчийн Хар малгайтнуудын нэг дээ.
Тэр Зээтүү хугалаач гэдэг жаахан хондонд нэг хонож байсан юм. Ер нь ийм гаж нэртэй газар ийм бий, Хөвчийн өвөр лүү. Тухайлбал, Гэлэн гэрлээч, Шар нохой сүүлдээч, Тэмээ тэшээч гэх мэт...
Арсан хаачихсан юм болдоо. Зүүдчин маань ганцаараа буу халаад бүр болохоо байлаа.
Пөөх Зvvдчин Сайн байна уу, Чиний ярихаар нутаг ус нvдэнд харагдаад явчих юм. Би заримдаа Google Earth-ээр нутаг усаа нэг тойрч хардаг юм. Сайхан шvv. Ядамсүрэн гуай хvvхдээ бараадан Налайхад амьдарч байгаад өндөр насыг зооглоод бурхан болсон. Тоогоо ахын дурсамжийг уншлаа. Их сайхан хүн, сайн малчин байсан шvv. Охин нь манай ангид байсан. Хvvхэд шиг уйлж чаддаг байсан байгаан шvv. Сайхан улс. Шомбогор Дэмбэрэл гуай байна. Нэг метр хагас өндөртэй. Хурал болгон дээр vг хэлдэг болохоор нь шомбогор гэсэн байхаа даа. Шулуун шударга бас их саваагүй хүн байсан. Ямар сайндаа алдчихаад байдаг тэмээгээ ноослоод бөөрөн дээр нь том улаанаар "энэ задарсан мал, би ядарсан хvн хаа байгаа газраас нь авчирч өгнө vv" гээд бараг л гарын vсгээ зурсан юм байх. Хөгшин нь "Алдарт эх"-ийн одон аваад сумаас хоёр албан хаагч хvргэж өгөөд найр хийж л дээ. Найрч хавтгайрч, Дэмбээ гуай ерөөл хэлэхээр босч ирээд "Олон тvмнийхээ буянаар өнөр өтгөн болж сайхан амьдарч байна" гэсэн гэдэг.
Монхооног дархан орос цэргийн хаясан маневилийг олоод түүгээр буу хийсэн юм шvv дээ. Бууны гол төмрийг салхи ашиглан өрөмдсөн гэнэлээ. Алаг нуурын говьд төмөр сав пааландсан гэдэг. Орос паалангаас дутахгvй болж байсан гэж ярьцгаадаг.
Тэр сунсаа Мийгаа ч дvрэмдэх юмаа олоод бушуухан давхисан байхаа даа. хэхэ.
Хар Мухар ахтай хамт тарваганд явсан нөхөр нь оньсого таалцаад "Тас хар хүн тарваганы маханд дуртай тэр юv вэ" гэсэн чинь тааж чадалгүй сүүлд нь шулга Ёндон ахаас /төрсөн ах нь/ асуусанд "Ээ чусаал улс, чамайг л хэлж байхгүй юу" гэсэн гэдэг. Алс бөглvv, хатуу ширvvн юм шиг санагддаг, уул нь хамгийн жаргалтай нутаг юм шүү дээ.
Заяа минь Намайг иртэл хууч хөөрөөд сууж байхгvй. Хихи
Манайхны мандан бадарч явсан тухай,
Сорхугтан хатан, Агай бүсгүй гээд...
Сорхугчин хатан гэж сүрхий сайхан оюун билэгт хүн байсан юм байна. Үйл хэрэг шударга байх тусмаа, хичнээн зовж байсан ч үеийн үед үлгэр болох тул Сорхугчин хатан түүхэнд өөрийн байр сууриа хадгалж чадсан байна. За тэгээд би нэг их эрж хайж ном уншдаггүй ч гэсэн, уншсан юмнаас Галдан бошигтын бага хатан Анударь шиг хувийн амбицтай хатад бол хэцүү шүү. Бас тэр Ехүхэй баатрын Сочигал байна. Сүүлд Мэргэдүүдэд булаагдаад замхарсан даа. Хөөрхийс...
hehe, zuudnii temdeglel sertsiimyy?
untaadaigail gej bodood baigaa sht.hehe, jool ineedeg baisht.
Za ta hoyoriin hajuud suugaad jool sonsson chin tanai nutag ryy yavj uzmeer sangdjeehiin, getel ng asuudal bna aa: hentei ni tsug yavdgiim bilee dee?
Бодь дарга нээрээ бодь эр байсан даа. Олон хvvхэдтэй, зарим нь бараг аймгийн дарга болох дөхөж яваа. Нэг хvvхэд нь гэнэдээд бодын хавирга урт гэх гээд Бодийн хавирга урт биччихэж. Аягvй бол дамшигласан байхаа даа.
Надтай надтай /сэм зангана/
hehe, (zuudchin ruu loog semhen harsan)
хэ хэ бид хоёр чинь одоо нутгаа яриад л салахаа байж бйах чинь хөгширч байгаам болов уу даа
2 uvuu yariad baigaa yumuu daa, Anun, Zuudchin 2 gej. hehe
хаха татаж уналаа, таавчиг талын хөл байх даа яахав дээ хөхөхө.
Нутгийнхаа тухай хөөрсөн хуучуудаас тань салмааргүй сайхан санагдаж байна. Хөгжилтэй бахархалтай юм.
Арт Арт: Би нутгаасаа их багадаа гарсан. Санаж байгаа нь л энэ шүү дээ. Ер нь хаа сайгүй хөгтэй явдал их байдаг байх. Аман зохиол шахуу, болсон явдлууд шүү дээ.
Отправить комментарий