Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд
Алхаарай алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла
ТООМОЙН ОЧИРХҮҮ
- Эх оронгүй л болох гээгүй бол бууд...
-
- Эх оронгүй л болох гээгүй бол бууд... Ард хэн нэг нь тэвдүү, шаргуугаар
ийн хэлэв. Өмнөөс уулын хөтөл даваад, наад налуу руу баахан хүмүүс адуу мэт
пижиг...
5 лет назад
3 комментария:
Гоё шүлэг шүү. Сайн найрагч маань зуурдаар өнгөрсөн ч уран бүтээл гэдэг сайхан юм даа. "Хүмүүсээ, урам хайрла" гээд байж л байх юм.
eniig ter huniih gej medeeguisht, um ma ni bad mi hum/
бодол: Манайхан vхэхийг нь хvлээгээд байгаа юм шиг магтаалын vгэнд бас их харам шvv.
Заяа: Өөртөө өөрийн гараар босгосон гэрэлт хөшөө нь.
Нана: Охидынх нь дурсамж ярилцлагыг уншаад гэртээ ганцаар байсан болохоор асгартал уйлж билээ. /Эр хvн уйлж болдоггvй гэсэн юм хаана байгаан/.
Отправить комментарий