понедельник, 29 декабря 2008 г.

Тусгаар тогтнолоо сэргээн зарласан өдөр

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс Манжийн эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолоо сэргээснээ зарласан юм гэж тvvхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар онцолж байна.

МАНЖ АМБАН ХӨӨГДӨХДӨӨ ХVРЭЭН ДЭХ ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗАР ТОЛГОЙ ХОРГОДОЖ БАЙЖЭЭ

-Vндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өдрvvдийн товчоон-

1911.12.01 Манж амбан Сан До-г тvшмэд, сэлтийнхээ хамт Монголын хязгаараас гурван хоногийн дотор зайлж гарах тухай тулган шаардах бичиг гардуулж, хэрэв vл дагаваас зэвсэг хэрэглэхээ мэдэгдэв.
12.02 Хиагтын Манж журганыг мєн тvшмэд, зангийн хамт зайлан явахыг бичгээр шаардав.
12.04 Манж амбан Сан До Хvрээн дэх Оросын консулын газар хоргодов.
12.05 Тєрийн эрх Тvр Засгийн газрын мэдэлд шилжив. Мєн єдєр гадаадын дайсныг сэргийлж хамгаалан газар орноо ариун чанга болгон єєр єєрийн хошуунаас цэрэг томилон сvв боомтыг сэргийлэхийг Ар, Өвөр Монголын аймаг, чуулгануудад бичгээр мэдэгджээ. Євлийн эхэн сарын шинэдээр Тvр Засгийн газраас Богд гэгээнийг Монгол Улсын хаанд өргөмжлөх их ёслолыг өвлийн дунд сарын шинийн 9-ны тvгээмэл өлзийт, тvмэн баярын сайн өдөр хийхээр тогтож энэ талаар нийтэд зарлав.
12.11 Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гvн, засаг, чуулганы дарга, туслагч жанжин, хамба Шанзодва нарын тамгыг шинээр сольсныг мэдэгдэв.
12.12 Манжийн хаанд барьж байсан гахай, зурын алба, мєн Манжийн буулгаж /?/, зєвхєн Тvр Засгийн газрын улааны зар бvхий зочинд унаа нийлvvлж байхыг нийтэд тvгээн зарлав. Энэ завсар Богдын ордны дотор хуучин Дэчингалавын дуган, алтан дээвэрт сvмийн зvvн талд, мєн Доржвавран дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж ихэтгэн тэр зайд Монголын төрийн орд гэрт шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, очир, мөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг барив.
12.29 Богд гэгээнийг Монгол Улсын хаанд єргємжлєх их ёслол болов. Энэ тухай уг ёслолыг нvдээр vзсэн өвгөн бичээч хэмээн алдаршсан Г.Навааннамжилийн дурсамжид:
-Мєнхvv єдрийн өглөө Их хvрээний тєвийн шар ордны тэнд очиход олон хvн хуралдаж, vнэхээр нvд алдам байв. Отго жинс, хvрэн эрээн дээлтэй ноёд, тvшмэд, хутагт, хувилгаад, лам нар жагсан хvлээж байв. Тэдний дунд ороод байтал удалгvй дээд сум дээр гурван удаа их буу тавьсан чимээ сонсов. Ногоон ордноос Богд Цагаан дарийн хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад хvндэтгэв. Vдийн vе болоход ордны зvvн тасалгаанд Богдын тугдам гэдэг гэрийн vvднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа хааны ёслолын єндєр тавцан бvхий олон давхар магнаг олбог тvшлэг хvртэл шар торго дэвссэн "гардан" бэлтгэв. Богд, Эх дагина хоёр хар vнэгэн малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хvрэм ємсєж, явганаар шадар ноёд, сойвон донир нарыг дагалдуулан хойноо шар торгон баалтан саа, уул хээт шvхэр хоёр, тогосны єдєн шvхэр нэгийг бариулж, ємнє нь донир ба улаан хуйт сэлэм зvvсэн хар ноён хоёр хvн удирдан мєнєєхєн бэлтгэсэн шар торгон зам дээгvvр алгуур хан алхуулж явахад шадар ноёд дөрвөн хvн Богд, Эх дагины хоёр талаас тvшиж хvндэтгэн явах бөлгөө гэж бичсэн байна.

VIII Богд Жавзундамба /1869-1924/ тvvхэн

М.Буянбадрах, Н.Наран, Б.Билгvvн
Дугаар 310,311/3070,3071/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1144622

пятница, 5 декабря 2008 г.

Ид зунаар цас орохыг...

...1944 оны 7 дугаар сард намайг Ховдын тусгай хэлтэст томилж, зэвсэг галт хэрэгсэл ачсан 40-өөд машины цуваатай явуулж билээ. 7 сарын 5-6-ны үеэр Улаанбаатараас гарахад цас орж байлаа. Ид зунаар ингэж цас орохыг би амьдралдаа анх удаа үзэж билээ. Автомашины цуваа 7 хоног явж Ховдод хүрсэн...

Сонирхолтой түүх, дурсамж юм. Тэр жилийн намар, өвөлдөө цас их оржээ. Мичин жилийн зуднаар гэж ярьдаг тэр жил шүү дээ. Зуд нүүрлэхийн дохио их эртнээс мэдэгдэж байжээ.

пятница, 28 ноября 2008 г.

1 сая $-ын хармааны мөнгөтэй байх зорилгыг тавина

Хэнд? Надад уу? Өөртөө юү?

/Сонгуулийн сурталчилгааг нэг их тоодоггүй боловч нэгэн эрхмийн мөрийн хөтөлбөрийн 9 дүгээрт ийн дурджээ. Сайхан л юм. Санаж явбал бүтэх л юм/.

вторник, 25 ноября 2008 г.

Бүх хүмүүст баярын мэнд хүргэе

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Tа бүхэндээ Монгол улсаа тунхагласны баярын мэнд хүргэе.

пятница, 14 ноября 2008 г.

Монгол гэр ийн буурь

Эвхдэг гэр хийж шинэ бүтээлийн патент аваад хоёр жил болжээ. Найз нөхдийн туслалцаатайгаар сонин сэтгүүлээр рекламдаж нэлээдийг борлуулав. Монгол гэр ийн хийц, хэлбэр, бүтэц нэг их өөрчлөгдөөгүй, авсаархан болохоор байгалийн сайханд амрагчид, аялагчид, геологчид, анчин загасчин хүмүүс, бас гадныхан их сонирхож байна. Үзсэн хүн "юун майхан" гэж дуу алдахад нь сэтгэл өндөр, их л маадайна. Дотроо монгол гэр ийн бууриар дэлхийг тамгална гэсэн омогшуу мөрөөдөлд автана. Алтайн уулсын ар өврөөр, Байгаль далайн эргээр, Фүжи уулын бэлд миний гэр бариатай харагдвал мөн гоёо.

четверг, 23 октября 2008 г.

Бумеранг

Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.

Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.

Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.

Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.

Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.

четверг, 11 сентября 2008 г.

Алтайн цаадах говиор

...Энхжаргалсайхан хилд ирэхээс өмнө цагдаагийн мөрч байсан гэнэ. Мөрний тухай ярьж байгаад бас нэг хууч яриа эхлэв.
Нэг өглөө ангийн дарга дуудаж үүрэг өгөв. Хил зөрч­сөн хэрэг гарлаа. Хя­тадын талаас мэдээлж байна. Бу­шуу явж шалга гэв. Хил дээ­рээ очлоо. Нээрэн зургаан хүн ороод иржээ. Хоёр нь буцаад гарчихаж. Үлдсэн дөрөв нь хилийн зурвас да­гаад л алхаад байсан бо­лолтой. Долоо най­ман настай эмэгтэй хүүхдээ үүрч яваад ядраад хөтлөөд эхэлсэн шинэ мөр нэмэгдлээ. Ганц эрэгтэй бусад нь эмэг­тэйчүүд юмаа янз нь. Мөр уншаад байгаа ш тэй. Мөрнүүдээ бүгдийг нь алдаад дахиж олтол эрэгтэй алга болчихож. Гайхшаа ба­раад сууж байтал өмнүүр элсэн дээр баахан өтнүүд цувралдан нэг зүг яваад байх юм гэнэ. Өтний эсрэг зүг дагаад очтол залуу­хан эрэг­тэй хүн тү­рүүл­гээ харан өөд бол­жээ. Тэгээд цааш нэлээн явтал хүүхдийн хөөрхөн эрээн па­лааж, жижиг цүнх, хамгийн сүүлд бам­баруушан тоглоомоо гээсээр бутны ёроолоос охи­ны цог­цсыг ол­лоо. Үлдсэн нөгөө хэд нь согтуу мэт гуйвж дайван, заримдаа хөнд­лөн­гөөрөө хүр­тэл алхаж үзээд алхаатай чигээрээ ухаан ал­дан унаад бүгд хатаж үхсэн байв. Бай­дал төрх нь цэл залуухан хүмүүс байсан. Хөө­рхий бид­нийг хайж цөхрөнгөө бар­тал явсан байна лээ. Амьд бай­хад нь олчихгүй даанч яав даа гэж харамсаад ба­раагүй. Тэр охи­ныг нь бо­дохоос одоо ч дотор ха­ран­хуйлдаг. Чаа­ваас гэж бам­баруушаа тэв­рээд л аав ээ­­жий­­гээ дагаад яваад бай­сан байгаа юм... (Мон­голын хил дээр Ард­чилсан Солонгосоос Хятадын нутгийг алгасан ирдэг ийм жишээ олон бий. Тэд хэрэв Монголд ирж чадвал Өмнөд Солонгос руу явах ганц бо­ломж нь болдог ).


Ж.Гангаа. Эндээс уншина уу.

понедельник, 25 августа 2008 г.

Мөргөлчин

Сайхан амарлаа. Гэр хийлээ. Мөргөлчин болов. Ивэн голын хөвөө эргэлчин мөргөлчнөөр дүүрч, асар майхан алаглан байв. Шүтлэгтэй бишрэлтэй улсын дунд байх тийм сайхан уу, байгалийн сайхных уу, олон жил хүлээсэн олимпийн аварга төрөхөөр ч тэр юм уу энд их сайхан байв аа.
Байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний “ буюу зарлигаар бүтсэн хийд ч гэж нэрлэдэг. 1726-1737 он хүртэл 11 жилийн турш барьж дуусгажээ.
Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцүл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ.
Эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.

Энэ манай гэр


Энэ гэр маань бага 5 ханатын хэмжээтэй бөгөөд цаадах машины багажинд ачихад шилний доод ирмэг хүртэлх зайг эзэлнэ. Бид гэр бүлээрээ зургуулаа гэрээ, хоол хүнс, хөнжил пүүгээгээ ачаад явахад илүү унааны шаардлагагүй. Эсгий үүдийг өөрчилж, хаагаад цоожлох боломжтой болгов.

Хайч, чулуу, даавуу... жаргалтай хүүхэд нас


- Би түрүүлсэн, - Би түрүүлсэн
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амарцгаая

Кихот ноён шиг сэлэмээ сугалан энэ олон майхан платканд дайн зарлахсан.


Чшш, Зөгийн үүр! Чимээгүйхэн холдоцгоов. /Модоор дэлсээд зугатаамаар л байлаа, хэхэ, хүүгийнхээ дэргэд буурь заав/

Хүүе хараач, "Аянчин" эвхдэг гэр. Хэн гуайнх ирчихэж. Уулзаж гэрийн тав тух ямар байгааг сонирхвол сэтгэл ханамж өндөр байв. Эвхдэг ороо дэлгээд эвтэй найртай амьдардаг гэнээ.

Эргэлчин мөргөлчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ, эднийг нэг нэг гэрээр ачаалахсан, хэхэ.
Хийморийн овоо өөд мацах замд /Эрчүүл л гардагийн/ цээжээ түхийлгэв. Дараа нь хэлээ унжуулсан л даа, амьсгаадаад.
Овоон дээр

Энд бид хоолой нийлүүлэн уухай хашгирч, "Үлэмжийн чанар"-ыг дуулцгаав. /Ингэх ёстой гэнээ/
Алсын бараа

Энэ ч мөн сайн дэнлүү дээ, ялаа шумуул, шавьж шавдаггүй юм

Монгол гэртэй айлд зочлов. Тохилог сайхан юмаа. Хуучны, хийц сайтай эд

Мөргөлчдийн отог


Ханын нүдээр



Хүүхдүүд цэцэг усалж байгаа юм. Усалж л байг.

Цэцгэн дундах охид.




Шаварт суух ч бас сайхан шүү. Буцах замд.

Гэрээ рекламдахыг байдгаараа хичээв.

Оосор бүчгүй орд цагаан өргөө босгов, хаалгаа хаагаад цоожилдог болгов. /хэрэглэгдчийнхээ хүсэлтийг тооцоод байвал шинэ шинэ санаа их ирж байнаа/.

воскресенье, 24 августа 2008 г.

Монголчууд хөөрөн баясаж байна

Монголчууд 2 алт, алтын дайтай 2 мөнгөтэй боллоо. Үнэхээр гайхамшигтай. Хүүхэд хөгшидгүй хөгжин баясаж байна.
Миний охин ч бас боксоор өвчилж, медаль хүртээд байгаа нь. /Сэрдамба цаана нь мөнгөн медалийн тавцан дээр гарсан торгон агшин/.
Талбай дээр хүмүүс "Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол орон минь" хэмээн дуулцгааж, Их эзэн хаан, төрийн сүлдэндээ залбиран мөргөж байна.








Боксын спортод таны оруулсан хувь нэмэр ихээ, Сүхбаатар гуай.




Цаг хугацааны эргэлтэд Монголчууд гуниг баярыг хослуулан амслаа.




Төрийн сүлдэт далбаагаа нөмөрсөн нэгэн баатар эр аавынхаа мөрөн дээр их үйлсийн гэрч болов.
Түвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба нартаа, тамирчдадаа их баярлалаа.
Хуучин ЗХУ-д нэг хотод сурч байсан Энхбат ахдаа баяр хүргэе.
Монгол улс мандан бадраг.
Э.Бадар-Ууганы зургийг Микагийн блогоос авлаа.