четверг, 23 октября 2008 г.

Бумеранг

Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.

Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.

Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.

Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.

Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.

30 комментариев:

Soronzon комментирует...

"Хүн хувийн ашиг сонирхолыг үл дээдлэн, бусдад эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээх ёстой. Хэрэв өрөөлд туславал бусад хүн энэ үлгэрийг дагах билээ. Ингэж зол жаргал бүтэж буй болно.
Дүрэлзэж буй бамбарын галаас хэдэн мянган хүн бамбараа асаасан ч тэр нь үл дуусна. Зол жаргал үүнтэй адил билээ. Бусдад яаж ч харамгүй тараасан тэр нь ширгэж үл дуусна" хэмээн
"Бурхан багшийн сургаальд" гайхалтай сайхан өгүүлсэн нь сэтгэлд хадаатай явдаг юм даа.

3apaa комментирует...

Хэ хэ бидний хандивын ажил ТВ-р гарсан. Зорилго нь бол өөр байсан л даа. Алсын зорилго бол ухамсарын төвшинд бага ч атугай өөрчлөлт хийх гэж л будилаад байгаан. Гэхдээ эвгүй харагдсан байж магад шүү тэ? Хүн хэлэхээс наашгүй гэж үнэн үг ажээ.

Arsun комментирует...

Soronzon:
Манайхаар зочилсонд, бас Бурхан багшийн сургаалиас бичсэнд их баярлалаа.

3apaa:
Өө, бүр бахархсан гээч, энэ чинь манай блогчид гээд гэрийнхэндээ онгироод л. Энэ бол зорилго нь өөр, урлаг соёлын бүтээлийг устгаж болдоггүй юм гэдгийг үзүүлж, хамгаалах улс бий гэдгийг харуулсан, бусдыг уриалан дуудсан хандивын ажиллагаа байсаан. Оролцож чадаагүй нь харамсалтай.

gegeen комментирует...

bi gadnii buyanii baiguullaguudiig sudlaad, mongol dahi humuust tuslah bolomjiig ni nemegduulehed huvi nemree oruulah gej l yadaj yavna. yum boduulahaar hoorhon post bnaa. bayarlalaa. sain uil gedeg hetsuu ch gesen hiij boldog l zuil shuu.

tumee 33 комментирует...

Heleed yuuhev ee...

arsun комментирует...

Гэгээн:
Амжилт хүсье.
Хэн нэг үл таних явгарсан хүнд агтаар туславал хожим азарга адуугаар туслаж мэдэх л юм. Харин харш мууг үйлдвэл бумеранг шиг буцаж ирээд хар толгойг хага тохих нь ойлгомжтой. Ленин, Сталин, Гитлер, Саддам нар яав. Бүүр багасгаад үзвэл хулгайч нар нэг их өөдөлдөггүй шүү дээ. Манай нэг цагдаагийн хурандаа буруу гараар олсон юм буруу гараар л гардаг юм байна гэж байхыг сонссон.

Түмээ: Тиймээ хө.

arsun комментирует...

цохих

Pearle Deppsu комментирует...

Би Кармад итгэдэг. тиймээс би их том шийтгэл авах байх

Жаагий комментирует...

Ариусахуй Бясалгахуй сониноос эмхлэн гаргасан Карма гэдэг номыг уншсанаас хойш үйлийн үрийн талаар багагүй ойлголт, үнэмшилтэй болсон.

ZAYA комментирует...

Бумеранг гэдэг нь???
Жанцанноров гуай нэг хэсэг УИХ суудаг байж байгаад гарчихаж билээ. Тийм өндөр оюунтай хүний байх газар биш байсан биздээ.

Ганаа_бж комментирует...

Uiliin urd itgedeg.

A.Амарсайхан комментирует...

Далд холбоо байх шиг байдаг юм аа. Намайг жаахан хэтрүүлчих гэхээр л авгай утасдаад "Назад!" гэдэг.

A.Амарсайхан комментирует...

Намайг юм хүртээгүй үед бол утасдахгүй ээ. Залгаад ч утсаа авдаггүй, цүнхэндээ хийчихээд сонсдоггүй хүн шүү дээ.

Бум-Эрдэнэ комментирует...

Хүн гэдэг сэтгэлийн амьтан учир сэтгэл гэдэг мундаг хууль байх юм даа

Tsoomii комментирует...

hariu ni hezee negen tsagt ireh baih gej hund tuslasanaas garaa karmandaa uldeesen ni deer baih, hund tuslahaar tusluulsan hunees iluuteigeer uuriinh ni setgel ihk saihan boldog shig sanagddag.

arsun комментирует...

Pearle Deppsu:
hehe, chi ch gaigui bailgui dee, bi ch balarsaan.

Жаагий:
bi Malahovoos jaahan yum orchuulsan. Angilal dotor G.Malahov geed baigaa, sonirhono uu.

Zaya:
Yagaaw huguu shideheer butsaj ireed tolgoi tsohichih geed baidag, zurgiig ni tawichihlaa, hehe.
Tiimee, Tuun shig bas Dashbalbar guai shig humuusiin baih gazar bishee.

Ганаа_бж:
Bi ch bas, hehe.

A.Амарсайхан:
Manaih yadag geech, bodonguut shuu.

Бум-Эрдэнэ:
Harin uuniig mongolchuud sain medeed baih shig.

Tsoomii:
Tiimee, hund jaahan ch gelee tus boloh bas saihan shuu.

Ж.Өлзийжаргал комментирует...

Oodoo shidsen chuluu ooriin tolgoi deeree gej...unen ug shuu.Jantsannorov guaid tohioldson yavdal yum bodogduulj bna shuu.

ОЮУНБОДОЛ комментирует...

yag sanaa niildeg sedev hundsun post bna. "yu tarina teriigee huraana" gej ih engiin murtluu, barag hamgiin chuhal baigaliin zarchim bh a te.

ganga комментирует...

Sain uu,
Alga bolj bolj ireed goyo bichleg oruulsand bayarlalaa. Hund tuslaad er ni sain uil hiiheer uurt saihan baidag gej unen shuu.

arsun комментирует...

Ж.Өлзийжаргал:
Би бүр туршаад үзсээн, хэхэ. Жанцанноров гуайтай уулзаад ярилцвал их сонин юм ярих байхаа.

ОЮУНБОДОЛ:
Төмс таривал төмс л авна, нээрээ энгийн ойлгомжтой юм.

Ganga:
Алга болж болж, бумеранг бариад ирлээ, хэхэ.

Анонимный комментирует...

Jantsannorov hudal heldeggui gene uu,
ene horvood hudal yaridaggui hun bas baidag baih nee, za daa mergejildee muugui l baih, harin yos surtahuunyi huvid taviad tuusan nuhur baih aa, yalanguya esreg huishii huntei haritsah haritsaan deer...geh met!

Анонимный комментирует...

Baigaa onood l helj, "Toeriin huulias zailav ch, Tengeriin huulias hen ch ul multrah..."
"Nuuhiin tuld bus negen tsagt ilruulegdehiin tuld nuudag..." gesen ug bas bii!
Burhan-Tengerees nuugdaj chadah hen l baiv gej?!

болжгоно комментирует...

yum bodogduulj baina shu, tun saihan bichleg oruulsand bayarlalaa, harin suuliin ued yagaad tag bolchihovoo, hehe.

артаньян комментирует...

Үйлийн үр гэдэгт итгэдэг юмаа. Нэг хацры чинь алгадвал нөгөөгөө тавьж өг гэсэн библийн нэг сургааль байдаг. Гэхдээ бас энэ шиг үйлийн үрээ бодоо..оо л тэгээд зүгээр байж бас болохгүй л байх. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Буддын суртаал шингэсэн Монголын уламжлалт үзэл санаа бүгд хоорондоо нягт уялдаатай байх юм. Нэг нь нөгөөдөө харшлана гэж үгүй.

Анонимный комментирует...

Hen yund itgegdegees ul hamaaran henii ch umnu ene gazar deerhi "amidralyin" much duusah ue irj l taarna!
Ter tsagt hun ertuntsiin niitleg zarchimd l zahiragdaj, ene muchid shashin, gun uhaan...hunii ertuntsuus uudeltei aliv uzel sanaa utgaa aldaj harin "hun" Unen-ii umnu, Munh Buteegchiin umnu zogsoh bolno!

arsun комментирует...

Anon:
Niigemd ezleh todorhoi bair suuritai hun busdyg munhruulah gej baigaa bish iim zuil zohioj yarihgui l dee. Muug ni haraad l tulheed baiwal uldeh hun garah bolow uu?

Anon:
Zochilsond bayarlalaa.

Boljgono:
Bayarlalaa, martagdahguig hicheegeel, machiigaal, hehe.

Aртаньян:
"Гэхдээ бас энэ шиг үйлийн үрээ бодоо..оо л тэгээд зүгээр байж бас болохгүй л байх" - sanal neg bainaa. Hiij baisan, uildsenee bodohoor aidas hurch dahin ehlemeer bodogdono, duursen hereg dunhiisen tolgoi ch gej bodogdono, hehe.

Анон:
Tiimee, bid huraasan tsugluulsan jaahan yumaa bugdiig orhiod uiliin uree chireed ochih baihdaa.

Barimalch комментирует...

Suns eldev dald huchinii yumiig shashin ba shinjleh uhaan 2 2uulaa bulingartuulj buruu oilgolt bolgodog baihaa. Ternees ingeed 2 oor yurtunts hoorondoo ingej haritsaand orj baigaag eruul uhaanaar sudaldag bol saihan l baina.

arsun комментирует...

Barimalch:
Shinjleh uhaan huleen zuwshuuruhgui geeed ch argaguin erhend zarim zuiliig uuruu batlaad baina. Harin shashinuud uur uur untsguus ni bolowch huleen zuwsuursun tal ajiglagddag.

ari комментирует...

Санаа зөв бол заяа зөв гэдэг энэ шүү дээ. Меркурий хүнсний зах дээр 2 хөлгүй нэг лимбэ тоглодог тэргэнцэртэй хүү байдаг. тэр хүүг байх үед өөрийн эрхгүй хэдэн төгрөг өгмөөр болдогийн. Гэхдээ зарим хүмүүс чихгүй нүдгүй мэт хажуугаар нь хээвнэг өнгөрч байгаа харагддаг.

Arsun комментирует...

Zochilsond bayarlalaa, Ari.