пятница, 14 ноября 2008 г.

Монгол гэр ийн буурь

Эвхдэг гэр хийж шинэ бүтээлийн патент аваад хоёр жил болжээ. Найз нөхдийн туслалцаатайгаар сонин сэтгүүлээр рекламдаж нэлээдийг борлуулав. Монгол гэр ийн хийц, хэлбэр, бүтэц нэг их өөрчлөгдөөгүй, авсаархан болохоор байгалийн сайханд амрагчид, аялагчид, геологчид, анчин загасчин хүмүүс, бас гадныхан их сонирхож байна. Үзсэн хүн "юун майхан" гэж дуу алдахад нь сэтгэл өндөр, их л маадайна. Дотроо монгол гэр ийн бууриар дэлхийг тамгална гэсэн омогшуу мөрөөдөлд автана. Алтайн уулсын ар өврөөр, Байгаль далайн эргээр, Фүжи уулын бэлд миний гэр бариатай харагдвал мөн гоёо.

23 комментария:

3apaa комментирует...

Нэг сайхан бүтээл хийчихээд тэрийгээ харж кайф авах ч мөн сайхан шүү. Гэснээс хэдэн блогчидтойгоо ганц пийв ууж худлаа үнэн ярьж суухгүй юм уу?

Дeстини комментирует...

Эвхсэн хойноо хир том болдог вэ? Бас жин хир вэ? Монголын хилээр чөлөөтэй гарах уу?

Анонимный комментирует...

Geriin buuri gej bichvel zuv shuu. Zasaarai.

Galaa комментирует...

Ирээдүйтэй сайхан санаа байна лээ.Харин өөрийн юм өргүй гэдэг болохоор блог дээрээ барих аргачилал деталуудыг нь нэг бүрчлэн харуулаад бас бус өөр юу байна бүгдийг нь бичвэл их хэрэгтэй дээ.Амжилт хүсэж байна шүү.

ganga комментирует...

Дотроо монгол гэрийн буйраар дэлхийг тамгална сайхан л мөрөөдөл байна. Мөрөөдлөө хэрэгжүүлж буй Алтай хөх харчуулын нэгэнд улам ихийг бүтээхийг хүсэн ерөөе.

arsun комментирует...

3apaa:
Гараа гаргаад нэг авдар хийчихэд ч бас л сайхан шүү. Пийвний тухайд бол сайхан санаа байна.

Дeстини:
Эвхэхэд жижиг тэрэгний багажинд багтана. Жин нь 65 кг орчим болно.
Хилээр чөлөөтэй гаргаж болно.

Анон:
Би гайхаж гайхаж ингэж бичсэн. Бүр буйрь гэж үзсэн гээч. Баярлалаа хө.

Galaa:
Харин нэг брэнд болгочих юмсан гээд л үзээд байна. Их баярлалаа.

Ganga:
Нээрээ дэлхийгээр нэг тараахсан /магтаалд ихэд урамшив/.

Бум-Эрдэнэ комментирует...

Арсун андын гэр дээр
Алтан нар бүү жаргаг

болжгоно комментирует...

muruudul tani bieleh boltugai.

Дeстини комментирует...

Оочир бүс, хана, туурга, хэдэн хүний багтаамжтай гээд илүү мэдээлэл өгнө үү? Хорхой хүргэж орхилоо.

Pearle Deppsu комментирует...

Цаана чинь Дүгэржав доктор Антарктид руу Монгол гэр авч явах гэж байна. Монгол гэрийн бууриар аргагүй л дэлхийг тамгалах нь дээ

Pearle Deppsu комментирует...

гэснээс нээрээ Зараа ах та 2 булагналдахгүй шүү. Намайг дуудаарай хэхэ

arsun комментирует...

Бум-Эрдэнэ:
Ерөөл бат сайхан оршиг ээ, баярлалаа.

Болжгоно:
Ерөөл бат сайхан оршиг ээ, баярлалаа.

Дeстини:
Эвхдэг гэрээ 3 янзын хэмжээтэй хийж байгаа.
- 5 ханат
- Бага 4 ханат
- Жижиг гэр

Зураг дээрх нь бага 4 ханатай гэр. Диаметр нь 3,8 метр, 63 кг жинтэй, 4 хүний багтаамжтай /манайхан гэрээрээ 6-уулаа багтдаг/. Гэрийн үндсэн хэсэг нь модоор хийгдсэн.
Гадуураа ус нэвтэрдэггүй бүрээстэй, дотуур бүрээс нь полистрол гээд ноосон даавуу шиг материал. Мяндсан оосор бүчтэй, хялгасан оосор бүч их үнэтэй болох юм байна лээ.
Нэмэлт захиалгаар дулаалга дээвэр туурга хийдэг. Энэ үед овор хэмжээ ихэснэ.
Сонирхуулахад: нэг аялал зохион байгуулдаг хүн автобусаар Хөвсгөл рүү аялагчид авч явахдаа энэ гэрийг аваад явсан. Буудаллах үеэр бороо орж л дээ. Майхантай хүмүүс дулаан гээд тэдний гэрт сууцгаахад 22 хүн багтаж байсан гэсэн.

arsun комментирует...

Pearle Deppsu:
Өө заа за, бүр антарктидад, гайхалтай байна шүү. Зургийг нь олж авахсан.

Том жижиг гэрээ бариад ан гөрөө, загасанд ухасхийгээд ирэхсэн,
Нээрээ нэг том юм унагаачихаад, ганц юм задлах ч мөн кайфтай шүү.
Байгаль, ан, загасанд дуртай блогчидтойгоо нэг гарнаа, гарахдаа дүүдээ дуулганаа, хэхэ.

Ганаа_бж комментирует...

za, Arsuk andiin buteel ch yarih yum baihgui ee, sodon ed dee. Nutagtaa ochihooroo eejdee negiig avch ugdugiimuu sanaatai baigaa. Huduu gadaa yavah durtai hund maihnaas hamaagui deer.

Дeстини комментирует...

Лаг гэр байна. Дараа нутаг очихдоо авахыг бодно. Энд байшингийнхаа ард барьчихаад сууж байвал сайхан л юм байна. Би бол осор бүчийг нь бүгд хялгас, хөөврөөр хийлгэмээр байна. Эсвэл өөрөө захаас авч болох л байх. Баярлалаа.

ZAYA комментирует...

Антарктидад Арсун ахын гэр баридах болтугай.
Тэр дээр нэг пиав миавны шум байна уу үгүй юу????

arsun комментирует...

Ганаа_бж:
"Хаа ч явсан гэртэйгээ" - энэ бол миний уриа, хэхэ, баярлалаа.

Дeстини:
Нүүр улайлгаад байхгүй ээ, хэрэгцээ хангах эсэх нь туршигдсан, /хэхэ, жаахан онгиров сорри/. Нээрээ сайжруулах юм бас их бий.

Заяа:
За дүүминь Антарктид, Арктикт амрахдаа аваад яваарай, гэрийг минь.
Харин тийн, тэгж байгаад болох байхаа.

Oogii комментирует...

Арсун ахдаа амжилт хүсье. Ирэх жил явахдаа таны гэрээс үүрээд явнааа

Ж.Өлзийжаргал комментирует...

Saihan buteel hiisen bna.Tand amjiltiig husiye!Tanii geriig bariad neg saihan amrah tsag ireh baihaa.

Болорхон комментирует...

Ёстой үнэн "юун майхан" байлгүй яахав... Би л лав нутагтаа очоод хөдөө гарахаараа майхан биш таны гэрийг авч гарч байнаа машины ард багтах л бол. Улам боловсруулаад сайжруулаад байж байгаарай. Монгол гэрийн бууриар дэлхийг тамгалах бас л сайхан бодол шүү. Арсун ах та шүү.

arsun комментирует...

Oogii:
Bayarlalaa. Uuruulnee.

Ж.Өлзийжаргал:
Bayarlalaa, zulgen deer geree bariad zugeer l neg amraarai.

Болорхон:
Hehe, aimaar tom muruudultei.
Hicheenee.

Сумьяа комментирует...

Таны энийг нээрээ юун майхан л гэж бодож байсийн. Сургуулиа төгсөөд мөнгөтэй болохоороо заавал нэгийг авнаа.

arsun комментирует...

Хэхэ, Дээлээ даахтайгаа болжээ, дээврээ даахтай болмогцоо хэлээрэй. Ах нь гэр төхөөрч өгнө өө.