воскресенье, 29 июня 2008 г.

Сонгууль

Саналаа өгнө өө.

вторник, 24 июня 2008 г.

Аврагч


Хэ хэ. Хүүгийнхээ цуглуулгаас авчлаа.

Зам

















Говьд хувингаар асгах мэт бороо орох нь сүрдмээр байлаа. Тэр чигтээ усан бүрхүүл тогтов. /2008.06.22/






Алтан шар зам өлзийтэй болтугай.

четверг, 12 июня 2008 г.

Хулганы орны түүх

• 2008.06.12, 11:22 • Sonin.mn, Топ мэдээ Монголчилсон Р.Батхүү (erkhzuinforum@yahoo.com), Канадаас
Канадын Шинэ Ардчилсан Намын анхны тэргүүн Томми Дагласын 1944 онд олны өмнө хүүрнэсэн “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолыг та бүхэнд өргөн барьж байна. Чадварлаг илтгэгч асан түүний өөрийнх нь дуу хоолойг энэхүү хошигнолыг ярьснаар нь та бүхэн энэ хаягаар ороод сонсож болно: http://www.workingtv.com/mouseland.html


Хулганы орны тухай түүх оршвой. Хаа ч юм бэ байх Хулганы оронд бяцхан хулганууд амьдран, тоглон наадаж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л та биднийх шиг нэгэн хэмээр урсан одох авай.
Тэд бас та бидэн шиг өөрсдийн парламенттэй байв. Парламенттэй тул 4 жил өнгөрөөд л сонгууль болно. Хөлтэй нь хөлхөн очиж, хөсөгтэй нь хөлөглөн ирээд сонгуульдаа оролцно. Тэгээд дөрвөн жилийн дараа дахиад л санал хураах байр зүглэцгээх бүлгээ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуулийн өдөр болгон санал хураах хайрцаг руу очдог, тэгээд засгийн газраа сонгодог байлаа. Засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрднэ.
Хулганууд очиж очиж муурнуудаар төрөө бариулаад байхдаа яахав дээ гэж та хэрэв бодож байвал зүгээр л Монголын өнгөрсөн 20 шахам жилийн түүхийг бодоод үз.[1] Тэгвэл та хулганууд биднээс огт тэнэг биш гэдгийг нэг ойлгож магад.
Муурнуудыг муулах гэсэн юм үнэндээ байхгүй л дээ. Тэд дажгүй л гарууд. Төр засгийн ажлаа ч үнэнчээр хашиж байв. Тэдний гаргасан хуулиуд нь сайн, ялангуяа муурнуудад их сайн хуулиуд байлаа. Гэхдээ муурнуудад сайн хуулиуд маань хулгануудад бас тийм сайн байсан гэж хэлж боломгүй. Жишээлбэл нэгэн хуулинд хулганы нүх муур савраа дотогш оруулж болохуйц том байх ёстой гэж заажээ. Өөр нэгэн тогтоомж хулгануудын гүйх, зорчих хурдыг тодорхой тусгасан байх агаад ингэхдээ муур авхайтан өглөөний зоогоо нэг их чармайлт гаргалгүй хүртэх боломжийг бодолцсон аж.
Хууль тогтоомжууд бүгд л сайн байв. Муурнуудад тэр шүү дээ. Харин хулгануудын тухайд! Хүндхэн л байлаа. Амьдрал улам л дордсоор, улам л муудсаар. Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд одоо нэг юм хийх хэрэгтэй гэж шийдэцгээжээ. Ингээд тэд цугаараа, бүр бүгдээрээ сонгуульд оролцоцгоов. Саналын хуудсан дээр хар муурнууд хусагдаж, хулганууд цагаан муурнуудыг сонголоо.
Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй кампани явуулжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна” гэж тэд зарлав. Мөн “Хулганы орны гол бэрхшээл бол энэ муусайн дугаргий нүхнүүд юм. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөлжин хулганы нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муурнууд амласнаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугаргийгаасаа хоёр дахин том байв, ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой болжээ. Амьдрал бүр барзгар болох нь тэр. Тэгээд хулганууд цаашид тэвчихийн аргагүй болоод ирэхээр нь цагаан муурнуудыг сонгуулиараа авч хаяад харуудыг эргүүлж тавив. Дараа нь дахиад л цагаануудаа гаргаж ирэв. Дараа нь харуудыг буцаагаад. Тэр ч байтугай тэд хагас нь хар, хагас нь цагаан муурнууд сонгож ч үзжээ. Үүнийгээ тэд эвсэл гэж нэрлэв. Тэр ч бүү хэл гагцхүү толботой муурнуудаас бүрдсэн засгийн газар байгуулж ч үзлээ: тэдгээр муурнууд бүр хулгана шиг дуугарахаар чармайж байсныг яана, гэхдээ яахав муур шиг иднэ л дээ.
Тэгэхээр асуудлын гол нь муурны өнгөнд байсангүй. Тэд муурнууд байсанд нь л гол учир байв. Муурнууд муурнууд байсан учраас яалт ч үгүй хулгануудыг умартаад муурнуудаа хайхарч байсан хэрэг.
Гэтэл саявтархан нэг жижиг хулганад нэгэн санаа төржээ. Сэтгэж буй жижигхэн эрхмийг анхаарцгаая. Тэрбээр бусад хулганууддаа хандан “Та минь, яагаад бид заавал муурнуудаас бүрдсэн төр дахин дахин сонгоод байх ёстой юм бэ? Яагаад бид хулгануудаас бүрдсэн төр байгуулж болохгүй гэж?” Бусад нь гэтэл “Хүүе! Энэ большевикийг хараач! Бариад яв наадахаа!” гэцгээлээ.
Ингээд жижиг хулгана шоронд оров.
Одоо ганц л юм хэлмээр байна: хулганыг юмуу хүнийг хорьж цоожилж болно, харин бодол санааг хааж боож хэн ч чадахгүй ээ.
[1] Залруулга: энд орчуулгын алдаа гарсан байна. Энэ хэсгийг “Канадын өнгөрсөн 90 гаруй жилийн түүхийг” хэмээн залруулан уншина уу. Орчуулагч.

четверг, 5 июня 2008 г.

Мэдлэг мэдлэг мэдлэг

Багдадыг монголчууд хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд байгалийн хүчийг ашиглажээ. Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаад 40-өөд хоног нүдэхэд зохион байгуулалттай эсэргүүцэл зогсов. Зургаа дахь буюу орчин үеийн дайн бидний монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаатай болж “фронт”, “ар тал” гэсэн ойлголт алга болсон ч Чингис хааны дайтах урлагаас судалсаар, суралцсаар байна. Үүгээр бид бахархахаас аргагүй.

Олон жилийн дайны туршлагатай Саддам Хусейн яагаад эсэргүүлцэл үзүүлж чадсангүй вэ? Тэр хөрш Ирантай 10 шахам жил байлдсан, Кувейтийг эзлэн түрэмгийлж байсан шүү дээ. Цэргийн мэргэжилтнүүд үнэлэлт дүгнэлт хийж Саддам Хусейны алдааг нь нэрлэсэн байна лээ.
Би танд түүний бас нэг алдааг хэлэх үү. Холбоотнуудын байлдааны онгоцнууд Иракийн тэнгэрийг хэрхэн эзэгнэж байсныг та санаж байгаа байх, харин байлдааны онгоц унагаалаа гэж лав дуулаагүй бизээ.

Ирак зөвлөлтийн үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах системээ шинэчлэхээр Qari /Кари/ буюу Ирак гэсэн кодлосон нэртэй Францын системээр 1991 онд сольжээ. Гэвч яг цагаа тулсан чинь өнөөх нь буудаад л байдаг, зенитийн пуужин харваад л байдаг дайсны онгоц эсэн мэнд эргэлдээд байдаг? Учир нь Францууд системдээ нөгөө талд ажиллах “чип” суулгачихсан байж. Түүнийгээ хэрхэн удирдах аргыг нь америкт өгчихгүй юу. Тэд чинь НАТО-гийн гишүүд, тэгэх нь аргагүй.
Саддам буруу газраас “буу”-гаа авчихсан байгаа биз. Энэ бол яах аргагүй аймшигтай алдаа. Франц улс Иракийг дайрахыг эсэргүүцээд байсан нь бас л сонирхолтой.

Америкийн Цэргийн нисэх хүчний удирдлага Иракийн тал зенитийн их буугаар 1224 удаа, “газар-агаар” ангиллын пуужингаар 1669 удаа харвасаныг мэдээлж, тэдний радио-лакаторын станц байг чиглүүлэн хэрхэн ажиллаж байгааг мэдэж байжээ, түүнд гажилт оруулсан тул айх аюулгүй.
Үүнээс сургамж аваад их буу ч юм уу стратегийн ач холбогдол бүхий бусад техник хэрэгсэл худалдаж авбал түүний удирдлагын системд нуусан бөөсийг түүх шаардлагатай л гэж хэлэх гээд байна л даа. Тэгэхгүй бол нөгөө талд хамаг юмыг өгчихдөг юм байна.

Харин партизанчилсан иракчууд нилээн хэдэн Апачи нисдэг тэрэг унагаачихаж.

Саддамд үнэнч, Баас намын эдгээр нөхдүүд л гэхэд 2003 оны 11 сарын 22-нд Германы DHL компаны ачааны Аэрбюс А-300 хөлгийг СССР-ийн үеийн Стрела-2 пуужингаар харвачихсан тул аргагүйдэн газардаж, экипажийнхан эрсдээгүй байна.

Албан ёсны мэдээгээр АНУ болон түүний холбоотнууд 10 онгоц, 28 нисдэг тэргээ алдсан гэсэн мэдээ байдаг юм байна.
Энэ хохирол гэж үү? Бараг тооцохгүй гэвэл болно бизээ, өдөрт 400 онгоц дайралт хийж байсан гээд бодвол. Дээр нь энэ 2 нөхрийг тооцоолсон бол хохирол хавьгүй бага байхгүй юу.

Энэ бичлэгээрээ би олон юм хэлэх гэсэн боловч мэдлэг дутмагаас товчлоод мэдлэг мэдлэг мэдлэг гэж үглэхээс өөр юм хэлж чадахгүй нь. Их буучид нь зэр зэвсэг, техникээ сайн эзэмшсэн, барилгачид барилгаа чанартай сайн барьдаг, татвар хураагчид шударга, малчид шинэ технологийг ажилдаа ашигладаг, улс төрчид нь ёс зүйгээ мэддэг байвал болно доо.

Израиль улс арабын ертөнцийн шүдний өвчин болчихоод байна. Мэдлэгтэй, мэргэшсэн хүний нөөцтэй орон болохоор яаж ч чадахгүй байхгүй юу. Хоёр еврей хүндэрч байж, нэг нь:

- Энэ хүндрэх чинь оюуны хөдөлмөр үү, биеийн хүчний хөдөлмөр үү? гэж хоолой шахан асуухад нөгөөх нь дүлэнгээ,

- Оюуны хөдөлмөр байхаа, биеийн хүчнийх байсан бол арабуу-дыг хөлслөхгүй юу гэж гэнэ. Мэдлэг, оюуныг үнэлдэг л улсын үг.

Хужаа нар манийг Монгу гэдэг гэнэ үү? Энэ нь тэнэг гэсэн утгатай үг юм уу даа. Түүний товчлол нь MNG, Mongolia-г олон улсын хэмжээнд MGL гэдэг. Гэтэл унасан машины дугаараараа үхэр гэдгээ батлаад байгаа юм уу? гэж Энд нэг хүн ихэд бухимджээ.

Хэрвээ Монгол гэдэг нэр ханзаар хэрхэн бичигддэг /зориудаар хэрхэн бичдэг/ яаж дууддагийг мэддэг байсан бол ингэхгүй байсан биз.

За за, замбараагүй ч юм боллоо л доо, засч янзлаад уншчихаарай хө. Интернэтээс харж байснаа ашигласан юм. Харин Иракийн ПВО нь яагаад гажигтсан тухай хаанаас дуулснаа асуувал хэлнээ.