четверг, 5 июня 2008 г.

Мэдлэг мэдлэг мэдлэг

Багдадыг монголчууд хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд байгалийн хүчийг ашиглажээ. Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаад 40-өөд хоног нүдэхэд зохион байгуулалттай эсэргүүцэл зогсов. Зургаа дахь буюу орчин үеийн дайн бидний монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаатай болж “фронт”, “ар тал” гэсэн ойлголт алга болсон ч Чингис хааны дайтах урлагаас судалсаар, суралцсаар байна. Үүгээр бид бахархахаас аргагүй.

Олон жилийн дайны туршлагатай Саддам Хусейн яагаад эсэргүүлцэл үзүүлж чадсангүй вэ? Тэр хөрш Ирантай 10 шахам жил байлдсан, Кувейтийг эзлэн түрэмгийлж байсан шүү дээ. Цэргийн мэргэжилтнүүд үнэлэлт дүгнэлт хийж Саддам Хусейны алдааг нь нэрлэсэн байна лээ.
Би танд түүний бас нэг алдааг хэлэх үү. Холбоотнуудын байлдааны онгоцнууд Иракийн тэнгэрийг хэрхэн эзэгнэж байсныг та санаж байгаа байх, харин байлдааны онгоц унагаалаа гэж лав дуулаагүй бизээ.

Ирак зөвлөлтийн үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах системээ шинэчлэхээр Qari /Кари/ буюу Ирак гэсэн кодлосон нэртэй Францын системээр 1991 онд сольжээ. Гэвч яг цагаа тулсан чинь өнөөх нь буудаад л байдаг, зенитийн пуужин харваад л байдаг дайсны онгоц эсэн мэнд эргэлдээд байдаг? Учир нь Францууд системдээ нөгөө талд ажиллах “чип” суулгачихсан байж. Түүнийгээ хэрхэн удирдах аргыг нь америкт өгчихгүй юу. Тэд чинь НАТО-гийн гишүүд, тэгэх нь аргагүй.
Саддам буруу газраас “буу”-гаа авчихсан байгаа биз. Энэ бол яах аргагүй аймшигтай алдаа. Франц улс Иракийг дайрахыг эсэргүүцээд байсан нь бас л сонирхолтой.

Америкийн Цэргийн нисэх хүчний удирдлага Иракийн тал зенитийн их буугаар 1224 удаа, “газар-агаар” ангиллын пуужингаар 1669 удаа харвасаныг мэдээлж, тэдний радио-лакаторын станц байг чиглүүлэн хэрхэн ажиллаж байгааг мэдэж байжээ, түүнд гажилт оруулсан тул айх аюулгүй.
Үүнээс сургамж аваад их буу ч юм уу стратегийн ач холбогдол бүхий бусад техник хэрэгсэл худалдаж авбал түүний удирдлагын системд нуусан бөөсийг түүх шаардлагатай л гэж хэлэх гээд байна л даа. Тэгэхгүй бол нөгөө талд хамаг юмыг өгчихдөг юм байна.

Харин партизанчилсан иракчууд нилээн хэдэн Апачи нисдэг тэрэг унагаачихаж.

Саддамд үнэнч, Баас намын эдгээр нөхдүүд л гэхэд 2003 оны 11 сарын 22-нд Германы DHL компаны ачааны Аэрбюс А-300 хөлгийг СССР-ийн үеийн Стрела-2 пуужингаар харвачихсан тул аргагүйдэн газардаж, экипажийнхан эрсдээгүй байна.

Албан ёсны мэдээгээр АНУ болон түүний холбоотнууд 10 онгоц, 28 нисдэг тэргээ алдсан гэсэн мэдээ байдаг юм байна.
Энэ хохирол гэж үү? Бараг тооцохгүй гэвэл болно бизээ, өдөрт 400 онгоц дайралт хийж байсан гээд бодвол. Дээр нь энэ 2 нөхрийг тооцоолсон бол хохирол хавьгүй бага байхгүй юу.

Энэ бичлэгээрээ би олон юм хэлэх гэсэн боловч мэдлэг дутмагаас товчлоод мэдлэг мэдлэг мэдлэг гэж үглэхээс өөр юм хэлж чадахгүй нь. Их буучид нь зэр зэвсэг, техникээ сайн эзэмшсэн, барилгачид барилгаа чанартай сайн барьдаг, татвар хураагчид шударга, малчид шинэ технологийг ажилдаа ашигладаг, улс төрчид нь ёс зүйгээ мэддэг байвал болно доо.

Израиль улс арабын ертөнцийн шүдний өвчин болчихоод байна. Мэдлэгтэй, мэргэшсэн хүний нөөцтэй орон болохоор яаж ч чадахгүй байхгүй юу. Хоёр еврей хүндэрч байж, нэг нь:

- Энэ хүндрэх чинь оюуны хөдөлмөр үү, биеийн хүчний хөдөлмөр үү? гэж хоолой шахан асуухад нөгөөх нь дүлэнгээ,

- Оюуны хөдөлмөр байхаа, биеийн хүчнийх байсан бол арабуу-дыг хөлслөхгүй юу гэж гэнэ. Мэдлэг, оюуныг үнэлдэг л улсын үг.

Хужаа нар манийг Монгу гэдэг гэнэ үү? Энэ нь тэнэг гэсэн утгатай үг юм уу даа. Түүний товчлол нь MNG, Mongolia-г олон улсын хэмжээнд MGL гэдэг. Гэтэл унасан машины дугаараараа үхэр гэдгээ батлаад байгаа юм уу? гэж Энд нэг хүн ихэд бухимджээ.

Хэрвээ Монгол гэдэг нэр ханзаар хэрхэн бичигддэг /зориудаар хэрхэн бичдэг/ яаж дууддагийг мэддэг байсан бол ингэхгүй байсан биз.

За за, замбараагүй ч юм боллоо л доо, засч янзлаад уншчихаарай хө. Интернэтээс харж байснаа ашигласан юм. Харин Иракийн ПВО нь яагаад гажигтсан тухай хаанаас дуулснаа асуувал хэлнээ.

15 комментариев:

artagnan комментирует...

Зиа анхны сэтгэгдэл бичигч болж үзлээ. Дайнд үргэлж ялдаг байсан Чингис хааны болоод залгамжлагчдынх нь байлдааны тактикаас америкийн цэргийн сургуульд ордог гэж сонссон. Бусад орнууд ч хэрэглэдэг байхаа.

peakfinder комментирует...

Sonirholtoi yumaa. Ene talaar sain medehgui ch Jack Weatherfordiin nomond engiin tailbarlasaniig n' ih l sonirhoj unshsan yum.
Orchin uyiin daind hen daisan hen nohor gedgiig olj medeh ih hecuu bolson yum shigee. Zarim nohduud hoyor tald zereg hamsaatan ch bolj baih shig.

саарал комментирует...

Manai mongol ovog deedes vietnamiin hoid heseg ruu neg udaa dairch uzej l dee. Vietnamuud zugtahdaa hamag tosgon, buudain talbai, ovs nogoogoo shataagaad orhij. Morid ni hool tejeelgui bolj yavgarsnaas yalgaagui bolson mongolchuud vietnamiig elej chadalgui argagguin erhend butssan tuuhtei gedeg.

Бум комментирует...

За тэр цэрэг дайны асуудал сонирхолтой боловч үнэхээр мэдэхгүй юм. мэдлэг мэдлэг мэдлэг гэдэг чинь надад хэрэгтэй юм. Харин машины дугаар чинь ямар сонин юм бэ? Үнэхээр ингэж хийгээд байгаа юм уу эсвэл алдсан юм болов уу. Одоогоос хэдэн жилийн өмнө MGL гэж хийгээд байсан биздээ

Болжмор комментирует...

Би бас тэр цэрэг дайны юмыг мэдэхгүйнмаа...тэгэхдээ сонирхолтой байлаа....арван жилд байхад л багш маань оросын ард түмний дайны үеийн амьпралын талаар ярьж өгдөг байлаа...

энэ тэнэг гээд бичсэн нь зүгээр нэг савааргүйхэл үү үгүй юу...яаж ч харж болох юм байна даа тэ...

arsun комментирует...

Аrtagnan,
Нүүдлийн болон суурин иргэншлийн сэтгэлгээ, философи их өөр, ойлгох болов уу, хэхэ.
Мянганы хүн шүү дээ, бурхан минь.

Peakfinder,
Энэ ном орчуулагдсан юм боловуу?
Авсан буу зэвсэг нь байгаа онохгүй байгаагийн шалтгаан нь шинэ технологитой холбоотой, түүнийг дайсан этгээд өөрчилж болно гэдгийг хөөрхий арабууд мэдэхгүй байж л дээ. Дайны эхлэхэд Саддам зэвсэгтээ найдахыг уриалж байсан нь бас хөөрхийлөлтэй шүү.

Саарал,
Сонин түүх байна. Өөр шалтгаан байсан байлгүй дээ. Тэр их өвсөн дунд агт нь тэжээлгүй болно гэж баймааргүй юм. 41 оны дайны үед тоомсогууд хөлдүү мөчир хэмлээд турж үхээд байсан бол монгол морьд цас малтаад өвсөө олж идээд байсан гэдэг.
Монголчууд эзэлсэн улсаа орхиод явчихдаг байсан гэдэг.

Бумаа,
Би сая гарч харлаа, бүх машиных MNG гэж байх юм. Нэг талаас нь харвал Монгол, нөгөө талаас нь харвал монгу, жаахан гйвуулбал тэнэг гэсэн үг юм болов уу даа.

Болжмор,
Харин тийн, яаж ч харж болох юм.
Зочилсонд баярлалаа.

destiny комментирует...

MNG gej deer ued czechiin vizend bichdeg baisan. Odoo uurchlugdsun esehiig medehgui. Setguulch nariin ug tovchildog argaar bol мөнгө (MNG) болгож уншиж болох юм байна. Тэгэхлээр бэлэг дэмбэрэлтэй болоод явчихна.

ganga комментирует...

Арсун С.Бодровын киног "Хар домогтой" холбов. Орж үзээрэй. Пийкийн тэр ном монголд орчуулагдсан байна билээ.

ZAYA комментирует...

"Мон" гэдэг үсэг нь зэрлэг, бүдүүлэг "го" буюу "гу" нь хуучин, эртний, дээр үеийн... гэсэн утгыг илэрхийлдэг.
Хятадууд ерөөс их бялдууч улс болохоор зарим улсыг ханз үсгээр илэрхийлэхдээ "үзэсгэлэнт" гэх мэтийн утгыг илэрхийлдэг үсгийг хэрэглэдэг.
Ханзны утга тайлалаар хөөхөөр манайхыг арай дэндүү доорд утга бүхий үсгээр бичдэг юм билээ.
Өмнө бичсэн комент хаягдсан бололтой. Харагдахгүй байна.

arsun комментирует...

Destiny,
Нөгөө, нударгаа нийлүүлээд ембүү болгодог шиг үү, нээрээ мөнгө гэсэн үг байна шүү дээ. Сонирхолтой бэлэг дэмбэрэлтэй талаас нь харах хэрэгтэй юм байна.

Гангаа,
Баярлалаа, үзлээ. Тэр номыг олж авнаа.

Заяа,
Энэ хятадуудыг бид маш сайн мэддэг байх хэрэгтэй, бүүр цаад санаагий нь.
Баярлалаа.

Pearle Deppsu комментирует...

Би Ганга эгч та 2н блогыг унших дуртай. Гоё гоё юм бичээд байдын.

Бас хэзээ нэгэн сайхан өдөр Ганга эгчтэйгээ эн зэрэгцэхүйц лаг блоггэр болно гэж бодож байна.

Бөхчулуун Эрдэнэжаргал комментирует...

Uneheer sonirholtoi umaa. Mash sonirholtoi medeelel bna. Neeree ter ued france-iin eronhiilogch Jak shirak Irakruu dairah ajillagaag demjeegui shuu!

Болорхон комментирует...

ene MNG-g chin bas sain oilgohgyi manguutaad l yawsan yum. Hujaa nar bish solongosuud mongu gedeg geech. Ug ni ednii usgeer ni "mongol" gej bichdeg yum tegsen hirnee dyydahaaraa "mongu" geed uur hurgeed bdag yum. bi tiiz zahialsan chin zahiral udriig ni bicheed ard ni buur KOREA-MONGO, MONGO-KOREA geed bichchihsen bsan gej bgaa uur hursen gej.

arsun комментирует...

Pearle Deppsu:
Bayarlalaa, uramshiw. Amjilt huseye.

Бөхчулуун Эрдэнэжаргал:
Harin tiim, ayultai baigaa biz. Medlegguidee, bas setgeeguidee balarch baihgui yu. Zarim orond chuhal tehnik heregslee gadnaas awbal negd negengui shalgaj eldew chip /back door/ baina uu gedgiig shalgadag alba ajilladag. Anhaarmaar yum.

Болорхон:
Shoglood baigaag ni medehgui baina uu, eswel zoriudaar hiiw uu?
MGL gej tiwchildog shuu dee.

xvv комментирует...

MGL gej huuchin zuvhun Mongolchuud uursnuu tovchilj baisan ni olon ulsad bol hoyor usgeer MN gurvan usgeer MNG gej tovchildog gesen. Bas netiin domain nernii MN gesen hoyor usgeer ni enenii neg ni yum bailee. Ene hyataduudtai holbootoi bish baihaa. Sanaandgui MNG gesen ehnii 3 giiguulegch usgiig l avsan hereg. Huuchnii gadaad passportuud deer MGL gej tovchildog baisan ni zarim gazar asuudal uusgedeg baisan gej sonsson. Odoo bol MNG gej baigaa baigaa baihaa. Harin hujaa nariin huvid bol ugaasaa Mongol gedgiig uur Mon gu geed goyo utgatai hanzaar bichij boloh baisan ch tegeegui ni oilgomjtoi.