понедельник, 29 декабря 2008 г.

Тусгаар тогтнолоо сэргээн зарласан өдөр

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс Манжийн эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолоо сэргээснээ зарласан юм гэж тvvхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар онцолж байна.

МАНЖ АМБАН ХӨӨГДӨХДӨӨ ХVРЭЭН ДЭХ ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗАР ТОЛГОЙ ХОРГОДОЖ БАЙЖЭЭ

-Vндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өдрvvдийн товчоон-

1911.12.01 Манж амбан Сан До-г тvшмэд, сэлтийнхээ хамт Монголын хязгаараас гурван хоногийн дотор зайлж гарах тухай тулган шаардах бичиг гардуулж, хэрэв vл дагаваас зэвсэг хэрэглэхээ мэдэгдэв.
12.02 Хиагтын Манж журганыг мєн тvшмэд, зангийн хамт зайлан явахыг бичгээр шаардав.
12.04 Манж амбан Сан До Хvрээн дэх Оросын консулын газар хоргодов.
12.05 Тєрийн эрх Тvр Засгийн газрын мэдэлд шилжив. Мєн єдєр гадаадын дайсныг сэргийлж хамгаалан газар орноо ариун чанга болгон єєр єєрийн хошуунаас цэрэг томилон сvв боомтыг сэргийлэхийг Ар, Өвөр Монголын аймаг, чуулгануудад бичгээр мэдэгджээ. Євлийн эхэн сарын шинэдээр Тvр Засгийн газраас Богд гэгээнийг Монгол Улсын хаанд өргөмжлөх их ёслолыг өвлийн дунд сарын шинийн 9-ны тvгээмэл өлзийт, тvмэн баярын сайн өдөр хийхээр тогтож энэ талаар нийтэд зарлав.
12.11 Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гvн, засаг, чуулганы дарга, туслагч жанжин, хамба Шанзодва нарын тамгыг шинээр сольсныг мэдэгдэв.
12.12 Манжийн хаанд барьж байсан гахай, зурын алба, мєн Манжийн буулгаж /?/, зєвхєн Тvр Засгийн газрын улааны зар бvхий зочинд унаа нийлvvлж байхыг нийтэд тvгээн зарлав. Энэ завсар Богдын ордны дотор хуучин Дэчингалавын дуган, алтан дээвэрт сvмийн зvvн талд, мєн Доржвавран дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж ихэтгэн тэр зайд Монголын төрийн орд гэрт шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, очир, мөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг барив.
12.29 Богд гэгээнийг Монгол Улсын хаанд єргємжлєх их ёслол болов. Энэ тухай уг ёслолыг нvдээр vзсэн өвгөн бичээч хэмээн алдаршсан Г.Навааннамжилийн дурсамжид:
-Мєнхvv єдрийн өглөө Их хvрээний тєвийн шар ордны тэнд очиход олон хvн хуралдаж, vнэхээр нvд алдам байв. Отго жинс, хvрэн эрээн дээлтэй ноёд, тvшмэд, хутагт, хувилгаад, лам нар жагсан хvлээж байв. Тэдний дунд ороод байтал удалгvй дээд сум дээр гурван удаа их буу тавьсан чимээ сонсов. Ногоон ордноос Богд Цагаан дарийн хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад хvндэтгэв. Vдийн vе болоход ордны зvvн тасалгаанд Богдын тугдам гэдэг гэрийн vvднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа хааны ёслолын єндєр тавцан бvхий олон давхар магнаг олбог тvшлэг хvртэл шар торго дэвссэн "гардан" бэлтгэв. Богд, Эх дагина хоёр хар vнэгэн малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хvрэм ємсєж, явганаар шадар ноёд, сойвон донир нарыг дагалдуулан хойноо шар торгон баалтан саа, уул хээт шvхэр хоёр, тогосны єдєн шvхэр нэгийг бариулж, ємнє нь донир ба улаан хуйт сэлэм зvvсэн хар ноён хоёр хvн удирдан мєнєєхєн бэлтгэсэн шар торгон зам дээгvvр алгуур хан алхуулж явахад шадар ноёд дөрвөн хvн Богд, Эх дагины хоёр талаас тvшиж хvндэтгэн явах бөлгөө гэж бичсэн байна.

VIII Богд Жавзундамба /1869-1924/ тvvхэн

М.Буянбадрах, Н.Наран, Б.Билгvvн
Дугаар 310,311/3070,3071/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1144622

19 комментариев:

Tsoomii комментирует...

Bogd eh dagina 2iin goy gangang duu ni nudendee tusuuluh geed yadchihlaa, chadahguim bna.

tusgaar togtnoloo sergeesen ene saihan udriin mendiig hurgii.

Javkhlan комментирует...

sonirholtoi bichleg baina.

Док комментирует...

Түүх мэдэж байх гэдэг их чухал зүйл юм аа. Соёмбоны тухай багахан юм олж уншихдаа үнэн худлыг нь мэдэхгүй байсан гээд бод доо, харамсалтай. Одоо л эхлэхээс ;))

Шинэ оны мэнд хүргэе! Амжилтаар дүүрэн он ирж байгаа шүү :)

Анонимный комментирует...

Шинэ оны мэнд хүргэе

MW комментирует...

Энэ бичлэг их гоё болжээ. Өмнөх бичлэг бас л сонирхолтой санагдлаа. Шинэ оны мэнд.

Arsun комментирует...

Бүх анд нар, дүү нартаа баярын мэнд хүргэе.

Оогий комментирует...

сайхан бичлэг байна. Шинэ оны мэнд

Анонимный комментирует...

Shine onii mend Arsun.. :-)

Зүүдний тэмдэглэл комментирует...

shine onii mend

Док комментирует...

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Шинэ оны мэнд хүргэе!

Жаагий комментирует...

Танд шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе!

3apaa комментирует...

За Арсун ахдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе! Ирж буй шинэ ондоо шижгэр амжилтыг гаргаж эрүүл энх сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье! Сайхан баярлаарай!

Болорхон комментирует...

Арсун ахад шинэ оны мэнд хүргъе. Ирэх онд блогоо улам олон гоё бичлэгээр баян байлгаарай. ккк

ganga комментирует...

Арсундаа шинэ жилийн баярын мэнд. Сайхан баярлаарай.

Soronzon комментирует...

Шинэ оны баярын мэнд хүргэе.
Ирэх жил олон сайхан бичлэг оруулна гэдэгт итгэж байна шүү.
Сайхан баярлаарай.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Шинэ оны мэндээээээ

бж комментирует...

Shine onii mend!!! Saihan bayarlaarai.

Bilguun Turboli комментирует...

Шинэ оны мэнд !

Анонимный комментирует...

How much would an iPhone 3g monthly plan cost with 450 minutes, unlimited text messaging, and unlimited internet, access all the 3G stuff? It would help if you add taxes.



________________
[url=http://unlockiphone22.com]unlock iphone[/url]