вторник, 6 января 2009 г.

Орос сэтгэхүй

Российский менталитет
ЗХУ задарсан шалтгааны тухайд Анатолий Лукьянов:
- Союз задрах бодит шалтгаан байгаагүй юм. Хувь хүмүүсийн л дамцаг шүү дээ. Горбачев Лигачев хоёр муудалцсан-Секретариат ЦК байхгүй болсон.
Горбачев Рыжков хоёрын харилцаа эвгүйцэв. Тэр огцорсон гэж бодно уу? Үгүй ээ, Сайд нарын зөвлөл тарсан.
Горбачев мөн л ийм "замаар" явсан даа. Түүнийг буулгахын тулд СССР-ийг будаа болгосон.

Уншихаар барах уу
Төрийн Думд сэтгүүлчид Геннадий Бурбулист хандан:
- Геннадий Эдуардович, та ерөнхийлөгчийн илгээлтийг уншив уу?
- Уншихаар барах уу, бичсэн.

Хэн юу авчрахыг хэн мэдэхэв
Оросын төрийн думд "ОХУ-д хүний дархлал хомсдлын вирус тархахаас сэргийлэх тухай" хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад ОЛАН-ын гишүүн, депутат Вячеслав Марычев үг хүсэв. Шинжлэх ухааны шийдэж чадаагүй судалгааны ажилд хувь нэмрээ оруулан:
- СПИД тархах нэг суваг нь депутатуудын гадаад томилолт болж байна гэж мэдэгдэв.
Үүнийгээ тодотгон:
- Одоо Голландад "Оросын эмэгтэйчүүд" бүлгийн тэргүүн Алевтина Федулова байгаа, юу авчрахыг хэн мэдэхэв гэж болгоомжлов.
Гайхширсан "нардепүүд"* Марычевыг жигшүүртэй, ичгүүртэйгээр нь дуудан, жириновчийн үг хэлэх эрхийг гурван хуралдааны турш хасах Александр Невзоровын санаачлагыг дэмжиж, чуулган дуустал хэвээр байлгажээ.

Нүцгэн шалдан шахуу
ОЛАН-ы өөр нэг төлөөлөгч Геогий Лукава гадаадынхныг Думын танхимд "зохимжгүй" хувцастай орж ирэх явдлыг таслан зогсоохыг шаарджээ. Лукавын бодлоор бол гадныхан нүцгэн шалдан шахуу гүйлдэх нь "Төрийн Думын нэр хүндэд харшилсан хэрэг" ажээ.

*нардепы - нардепүүд /ардын депутатууд/

Николай Зенькович. "В тени Кремля" 2000 г. -аас чадан ядан орчуулах аядав. Дашрамд дурдахад Николай Зеньковичийг "Мистер факт" гэж хүндэлдэг гэнээ.

8 комментариев:

Анонимный комментирует...

http://www.chingiskhanfilm.ru/about.php

chingis haanii tuhai shine kino garah gej bgaam shig bnaa.

http://www.youtube.com/watch?v=yH89OD8SmEA

video n ene bna.

onoodor anh taarsan blog deeree l bichlee shuu.

arsun комментирует...

Баярлалаа. Шинэ кино байна шүү дээ

Idea комментирует...

Хэхэ хөгжилтэй баримтуудыг хэрэгтэй газар нь "чулуу" болгож ашиглажээ. Мэдлэгтэйгээс гадна шогийн өндөр мэдрэмжтэй хүн бололтой.

Би ерөөсөө "Мисс Факт" болноо. Тэгээл үйл явдлыг энгийн өнцгөөс хошин шогоор тайлбарлаад, тэрийгээ хөдлөшгүй баримтаар хөгжөөгөөд ном гаргана. /сэрүүн зүүдлэв/
Сонирхолтой байлаа, баярлалаа.

A.Амарсайхан комментирует...

Оросуудын үг цаанаа л нэг ёжтой. Зогтусасхийн ганц секунд хэртэй бодсоноо ягхийсэн гашуун үг хэлнэ шүү.

arsun комментирует...

Idea:
Зочилсонд баярлалаа. Сэрүүн зүүдэлж байгаад бас баярлаж байнаа. Чиний "Бөн бөн" ч хөөрхөн шүү.

A.Амарсайхан:
Манай өвгөчүүл ч бас л гашуун үнтэй шүү.

arsun комментирует...

үгтэй

tumee 33 комментирует...

Shine onii mend!

болжгоно комментирует...

одоо харин тэр украйнийг зовоохоо больчихмоор юм, яахна уу дээ тэгэж газ мазыг нь тасалдуулж ккк.