четверг, 29 января 2009 г.

Нутгархах

"Манай Увсынхан гүй ээ мөн их ухаалаг хүмүүс шүү. Хаа газрын эрдэмтэд л Увсынх байх юм" ...

http://deppsu.blogspot.com/ Дүү охины бичлэг нэгийг бодогдуулав. Би ч нутгархаг хүн л дээ. Нутгийн тэмээ хүний газар хоригдсоныг хараад суллаад тавьчихсан гэж боддог хүн. Нутгийнхантай уулзах сайхаан, удам судар сайн муу, өөрөө ч мэддэггүй зан чанарыг минь мэднэ гээч.
Манай хүү охин хоёр багадаа эмээгээ булаацалдан дүү нь хариугүй дийлдээд "Тэгвэл танай эмээ чинь надтай унтдаг" гэж ахынхаа амыг таглаж билээ. Үүн шиг, нэгэн анд маань Бал даргыг минь өмчлөөд сүйд, нутгаараа бахархаад, миний нутгийг бараг хэрэгсэхгүй шахам байна шүү. Шар ч хөдлөөд явчихлаа. Та нар тийм сайн юм бол яах гэж хүний газар ясыг нь тавиулав. Бараг дөхсөндөө. "Төв хороо удирдагчаа тоодоггүй юм бол арми маршалаа авна" гэж миний нутгийн атигар хөх өвгөн л зүтгэсэн шүү дээ. Түүний хүчинд бахархалтай, эмгэнэлтэй амьдарсан нэгэн үеийн удирдагч маань эх нутгийнхаа элгэнд амгалан нойрсож буй.
Эх нутгаасаа хэлтлэхгүй гэж эрэлхэгээр тэмцэж, эцэст нь алтан амиа бусдын гарт алдсан Аварзэд гуайгаар би бахархдаг. Гэтэл Давст уул хаа байна? /нийт 1247 хав. дөр. км нутгаа харьд алдсан/. Бурхан гуйсан ч бүү өг гээгүй бил үү гэж шөргөөцөлдөн хэл амныхаа загатнааг арилгав. Чиний наад охор бодол хэтэрч байна шүү гээд хэлээд л тавина. За энэ ч яахав, зодолдож мэндэлж, хэрэлдэж ярьдаг хоёр найзын толхилцоо.
Би ч нутгаараа бахархдагаа, бусдын л адил. Жаварт алгадуулж хүйтэндүү ихэмсэглэх ян сарьдаг, хөх байцас шиг нутгийн хөгшчүүл хатуу хөтүү ч үнэн үг хэлдэг, үг нь уурлаж бухимдмаар боловч аминд ордог л юм даа. Унасан газар, угаасан ус хэнд ч эрхэм. Жалга довны гэж ад үзэгдэх боловч эх оронч гээч үзэл эндээс л эхлэх байх. Харин ёс ёмбогор, төр төмбөгөрөө мэдэхгүй бол хүүхдийн доог, хүний элэг болно. Хүний газар гүний нутагт монгол хүн харагдвал чоно харсан мэт зугатаадаг гэж би дуулсаан, жаахан эмзэглэдэг боловч цаг зуурынх байхоо, эрх чөлөө тавигдаад ирэхээр эхлээд хүнд гарууд гадагшаа гарсантай холбоотой биз. Нэгдэлшиж, нийгэмсээд ирэхээр монгол хүнээ хараад баярладаг болноо. Мал ч гэлээ ижлээ гэдэг, морь ч гэлээ нутгаа гүйдэг.
Деппсү дүүгийн хэлдгээр хорин хэд болоод хуваагдаад талцаад байвал бид л хохирно. Ар өвөр болоод яалаа. Баруун зүүн гэвэл баларна. "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг баахан сонгууль үнэртүүлсэн болохоос үнэн үг.

Жич: Нэг онигоо сонсоод
өнөөх найздаа өөрийн биеэр ярихаад очлоо. Хотод ирсэн нэгэн зурагтын суваг сольж, эргүүлж тойруулж сууснаа UBS TV-г гарахад "УБС гэж байна" гээд ухасхийн дуу алджээ. Танайхан нээрээ засаршгүй ээ гэхэд -Нутаг амьтай л хүн байна даа гээд ихэд бахархав. Эмнэлэгт хэвтээ, эргэж тойрох хүнгүй нутгийн нэгэндээ халуун хоол цай дөхүүлэх сэтгэл тэдэнд бий.

17 комментариев:

Chepak комментирует...

Харин тийм ээ заримдаа туйлшраад байды би бас яаг єєртэй чинь адил нэг нєхєртэй маргаад бєєн юм болсын

Уул нь нутгархаг гэдэг нь зєв юман дээрээ хэрэгтэй эд. Би ч гэсэн хаана нэгтээ явж байгаад нутгийн хїїхэд гэхээр сэтгэлд дотно л байдаг.

Хамгийн гол нь нутгархаж болдог, болдогїй хоёрын заагийг мэдэж байх хэрэгтэй юм шиг эээ

Amra комментирует...

Sain baina uu?

Ta

Эх нутгаасаа хэлтлэхгүй гэж эрэлхэгээр тэмцэж, эцэст нь алтан амиа бусдын гарт алдсан Аварзэд гуайгаар би бахархдаг.

gej bichjee. Ene talaaraa neg todruulj bichij ogohgui yu.

Mendchilsen,
Amra

Bayasum комментирует...

Бахархах+Бүлгэрхэх=нутгархах

:)

arsun комментирует...

hepak:
Болох болохгүйн зааг, ёс зүй гэж нэг юм бий дээ. Ичгүүр сонжуургүй байж болохгүй.
Баясумын бичсэнээр нутгархах-бүлгэрхэх-бөөрөлхөх болж хувирвал их эвгүй юм.

Amra:
Зочилсонд баярлалаа.
С.Аварзэд Говь-Алтай аймгийн Цогт сумын хүн. Энэ эх орончийн нутгийн хүү бол би /хэхэ/. Монгол Улсын ГЯЯ-ны сайд байсан хүн. Газар нутгаасаа СССР-т өгөхгүй гэж гүрийгээд тээврийн жолооч болж, хожим нь цагдаа нарт зодуулан гэмтэл авч нас нөхцсөн.
Түүнийг чимээгүй болгосон байх гэж харддагаа. Асгатын мөнгөний ордыг аваад үлдсэндээ Аварзэд гуайд баярламаар. Баабарын Нүүдэл суудал, Ч.Болдбаатар гуайн бүтээлээс уншаарай.

Bayasum:
Бахархаж нутгархаж болно
Бүлгэрхэж бөөрөлхөж болохгүй

Pearle Deppsu комментирует...

аа тэр элгэмсэг, халуун дулаан байдал бол байлгүй л яахав.

би чинь жинхэн баруун нутгийн гэр бүл төвтэй удмын хүүхэд шүү дээ. /уул нь унаган NEW UB хүүхэд юм байгаан/

би гэхдээ л тэр эрдэмтэн манай Увсынх гэдэггүй. би тэр хүнийг хувь хүнийх нь үүднээс хүндэлдэг.

бас ажил хэрэг явуулж байхдаа нутаг харж өмчирхөхгүй байх болно гэж боддог_

хувь, хувьсгалийн ажлаа ялгах л хэрэгтэй байх даа тээ

Чепак комментирует...

Жолооч нар дунд франц хэл мэддэг ганц нь Аварзэд гуай бсан гсан хэхэхэх

Barimalch комментирует...
Этот комментарий был удален автором.
Barimalch комментирует...

Manjiin zasaglaliin neg nariin bodlogo n huch n buurch baisan Mongoliig olon hoshuud aimguudad huvaaj nuudelchin humuusiin holiig horij cholootei nuudelchidiin negdeh nyagtrah bolomjiig hyazgaarlasand baidag. Ene bodlogiig komunist sistem shuud huulj avch mongolchuudiig nariin hyanalt diktaturt oruulsan baigaa. Nutgarhaliin burangui noloolliin undes n iimerhuu l baih.

Barimalch комментирует...

Orchin uyed mongolchuud oligtoi negdej chadahgui baigaagiin tsaad undes n manjuudiin huvaaj ogson Nutgarhah gedeg tahliig bidnii setgelgeend amjilttai taraaj chadsand baina l daa. Kommunismiin suuliin tsag uyed nutgarhal mongoliin niigmiin 90-eed oniig avchirhad bas l tom huchin zuil bolson.

Болорхон комментирует...

Нутгархнөө яадгийн, зөв нутгархвал эх орноо хайрлах, хүн зоноо хайрлах хайр ухаанд өөрийн эрхгүй автдагийн. Ядаж юугаар бахархах ёстойгоо, хэнээс үлдсэн хэн гэдгээ мартахгүй явна.

Uunee комментирует...

Хэхэхэ, нээрээ л аймаар нутгархуу улсууд шүү бид. Жишээ нь, багтаа бол голоороо нутгархана, сумандаа бол багаараа нутгархана, аймагтаа бол сумаараа нутгархана, улсдаа тэгээд аймгаараа нутгархана. хэхэ, тэгээд дээрээс нь манай баруун аймгийнхан манай говийнхон, манай төв халхынхан гээд л нутгархана шүү дээ.
Нэг бодлын зөв юм шиг хэрнээ хэт туйлирчихвал буруу л юм байгаа юм.
Ялангуяа, бөхчүүд, урлагийнхан их нутгархдаг болжээ.

ZAYA комментирует...

Хэтрэхгүй бол уг нь хэрэгтэй л асуудал тээ.
Харин Увсынхан толгой сайтай юм шиг санагдаад байдгийн. Хөдөөнөөс ирсэн оюутнууд дунд толгойгоороо торойгоод байвал асуугаад үзээрэй. Увсынх байж магад шүү.

arsun комментирует...

Чепак:
Тиймээ, франц хэлтэй ганц жолооч.

Barimalch:
Яг үнэн, олон жижиглээд хуваачихаар эргээд нэгдэх боломж нь бага, удаан байдаг нь аргагүй. Бас л холын бодлогоо. Нэгтгээд томсгоё ч гэсэн эсэргүүцэнэ гээч.

Болорхон:
Гэхдээ л гадаадад хятадууд бие биенээ их дэмждэг гэсэн дээ.

Uunee:
Нутгархах буруу биш л дээ. юм болгоныг энэ өнцгөөс хараад байвал бас л болохгүй.

ZAYA:
Магадгүй ээ, ер нь их амжиргаатай улс.

Цонгоол хүбүүн комментирует...

нутагаараа бахархалгүй л яахав. тэр олон сайхан нутгаас л эх орон минь бүрддэг шүү дээ.

arsun комментирует...

Цонгоол хүбүүн:
Bas nutgarhag nuhduus eh oronchid burdeh bolwuu.

arsun комментирует...

Цонгоол хүбүүнee, chinii blog deer setgegdel uldeej bolohgui bainaa.

Анонимный комментирует...

Hymyys tyyhee sain medmeer yum. Ehleed yum unshij sudlaad tegeed bichij baival sain san. Tsedenbal ter nutgiig chini Ororsuudad mai av geed ogchihoogyi. Orosuudaas aihtar daramt shahalt irj baisan shuu dee. Ta nar bod l doo MGL usl NUB-d elseegyi, Hyatad Oros dain hiigeed MGL evgyi l bsan bhgyi yu. Bi ter Davst uuliin chini hyyhed. Oodoo malchid zuslangiin hazar bagatai l baidag yum. Gehdee yahav dee. Bid amid garlaa sh dee. Hamag buzar bulai ovchinoosoo salav. Odoo gonginood hereggyi. Dotoroo butsaaj avna l geed bodoj yaviya.