Заа бараг өнгөрсөн зууны сүүл хавьцаа бичсэн хэрэггүй шахуу дипломынхоо ажлын хэсгээс толилуулахаар шийдвэй. “Зан үйлийн онцлогийг удирдлагад харгалзах нь” гэсэн сэдэвтэй. Сэтгэл зүйн тэнхмийнхэн нэг их үнэлээгүй, олигтой оноо авчраагүймдаа. Хуулж, хольж хутгаж байгаад нэг юм аргалсийн. Арай жаахан хэрэг болуужин гэсэн хэсгийг товчлон оруулав. Түүгээд авчихсан тул утга алдагдсан байх.
3.1. Далд удирдлагын тухай товчхон
Байгууллага, бүлэг, хүнийг удирдахад эсэргүүцэлтэй тулгарах үе гардаг. Ийм үед удирдагч хоёр үндсэн аргыг хэрэглэдэг.
- Зорилгодоо хүрэхийн тулд бусдын эсэргүүцлийг дарж, хүссэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх /илээр удирдах/
- Бусдын эсэргүүцэл, эвгүйцлийг төрүүлэхгүйгээр удирдах үйл ажиллагаагаа далдлах /далд удирдлага/
Цаашид удирдагчийг субъект, удирдуулагчийг объект гэе. Нэгдүгээр аргыг хэрэглэх оролдлого бүтэлгүй болсны дараа хоёрдугаар аргыг хэрэглэх нь бүтэхгүй зүйл, учир нь объект яах гээд байгааг таамаглан, сэрэмжтэй байх болно. 2-р аргыг эсэргүүцэл, дургүйцлийг урьдчилан харсны дараа хэрэглэнэ. Бараг бүлэг болгонд бусаддаа ажиглагдахгүйгээр нөлөөлдөг, бусад нь өөрийн мэдэлгүй түүнд захирагддаг тийм хүмүүс байдаг...
Бусдыг далдуур удирдах гэдэг нь ёс зүйгүй хэрэг биш үү? - Энэ нь ямар зорилготойгоос ёс зүйн хэм хэмжээ хамаарна. Хэрвээ удирдагчийн зөвхөн хувийн эрх ашгийн төлөө бол ёс зүйгүй хэрэг болно.
Психологич Э.Шостром далд удирдагыг дотор нь манипуляци ба идэвхижүүлэлт гэж 2 хуваан үзжээ.
Далд /дам/ удирдлага нь хүний хүсэл зоригийн эсрэг зөвхөн субъектэд нэг талын ашигтай байвал түүнийг манипуляци гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд объект нь золиос болж хувирна. Далд удирдагыг хүмүүнлэг, сайн сайхан үйлсийн тулд ашиглах нь зүйтэй. Жишээ нь: Эцэг эх нь хүүхдээ зандарч захирахын оронд үл анзаарагдах байдлаар зөв чиглэлд нөлөөлж болно. Ийм харилцаа удирдагч, захирагдагч нарын хооронд байж болно. Ийм хоёр тохиолдолд далд удирдлага нь манипуляци болохгүй. Хэрэв бүсгүй хүн өөрийн арга залиар эрэгтэйг архи тамхинаас гаргаж байгаа бол түүнд талархахаас аргагүй. Зарим үед манипуляци мөн үү биш үү гэсэн заагийг тогтооход төвөгтэй байдаг...
Хэрэгцээг харгалзан удирдах нь
“Салхины чигийг би өөрчилж чадахгүй, дарвуулаа яаж тавихаа сайн мэднэ.”
О.Уайльд
Удирдлагад ашиглах боломжгүй тийм хэрэгцээ байдаггүй. 1940-өөд онд Маслоу идэвхижүүлэлтийн онолыг дэвшүүлж байхдаа хүмүүс олон төрлийн хэрэгцээтэй байдаг ба тэдгээрийг 5 үндсэн категорит хувааж болно гэж үзжээ.
Маслоугийн 5 хэрэгцээний онол
1. Физиологийн хэрэгцээ /Хүнс, секс, сууц, эрүүл байх/
2. Аюулгүй байдал, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ
3. Нийгмийн хэрэгцээ
4. Хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл
5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
+6 Үүнээс гадна сэтгэл зүйчид хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг их анхаарч эерэг сэтгэл хөдлөлийн хэрэгцээг Маслоугийн 5 хэрэгцээн дээр нэмжээ. /Нэг пирамид дээр тайлбарласан байсан. Зургийг нь оруулж чадсангүй/.
Доод түвшний хэрэгцээ нь дээд түвшний хэрэгцээг бодвол хүний үйл хөдлөлд эхэлж нөлөөлнө. Дээд түвшний хэрэгцээг идэвхижүүлэхээс өмнө доод түвшний хэрэгцээг хангах шаардлагатай гэдгийг Маслоу энэ шатлалаар харуулжээ.
Хувь хүний боломж өсөн нэмэгдэж байгаа бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ бүрэн хангагдана гэж хэзээ ч байдаггүй. Иймд хэрэгцээгээр хүний үйл хөдлөлийг идэвхижүүлэх үйл явц хязгааргүй юм.
Маслоугийн онолыг удирдлагад хэрэглэх нь
Маслоугийн онол хүмүүсийн ажил хийх эрмэлзлийн үндэс юу байдгийг ойлгоход их хувьд нэмэр оруулжээ. Янз бүрийн шатны менежерүүд хүмүүсийг юугаар яаж идэвхижүүлэх нь тэдгээрийн өргөн хэрэгцээгээр тодорхойлогддог гэдгийг ойлгож эхэлжээ. Тодорхой ажилтныг идэвхижүүлэхийн тулд удирдагч түүнд хэрэгцээгээ хангах боломжийг олгохын зэрэгцээ байгууллагын зорилгод хүрэх боломжийг бас хамттатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний хэрэгцээг байгууллагын зорилготой уялдуулж өгнө гэсэн үг. Удирдагч нар захиргаандаа байгаа хүмүүсээ зөвхөн эдийн засгийн хөшүүргээр урамшуулж чаддаг байлаа. Учир хүмүүсийн үйл хөдлөл үндсэндээ тэдгээрийн доод түвшний хэрэгцээг тодорхойлж байв. Харин өнөөдөр байдал өөрчлөгджээ. Үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн үр дүн ба төрийн зохицуулалтын үр дүнд байгууллагын доод шатны ажилчид өндөр цалин ба нийгмийн хангамж сайтай болсон ба Маслоугийн хэрэгцээний шат дараалалын харьцангуй өндөр түвшинд байна. Эцэст нь захиргаандаа байгаа хүмүүсийг ямар хэрэгцээнүүд идэвхижүүлж байна вэ гэдгийг менежрүүд олж харах ёстой.
Хүмүүсийг ажиллуулахын тулд “ташуур-бялуу”-ны зарчим гээд нэг хачийн гараад байнлээ.
Физиологийн хэрэгцээ
Масоугийн физиологийн хэрэгцээг ашиглан залхуу нөхрөөрөө өвс хадуулсан жишээг үзье. Нэг эмэгтэй талбайдаа гарч ирсэн сайхан биетэй хөрш эмэгтэйд: “Сайхан өдөр байна. Чиний сүүлд авсан купальник ч мөн зохиж байна лээ шүү” гээд зөвшөөрснийх нь дараа гэртээ орж нөхөртөө “Чи ямар купальник модонд орсныг харахгүй юмуу? Манай хөрш бүсгүй өмсчихөж. Хөөе хадуураа бариад гараарай” гэж. “Өвс хадагч” сайн ажиллажээ. Өөр тохиолдолд нөхөр нь татгалзаж болох байлаа. Түүнээс гадна өдөөгдсөн нөхөр нь үдэш орондоо мөн л залхуурахгүй нь мэдээж. Ийм манипуляцийн хүчээр эхнэр нь хоёр асуудлыг шийдэж байна.
Аюулгүй байдлын хэрэгцээ
Хүний энэ хэрэгцээ нь даатгалын бизнесийн орлогын үндэс болдог. Даатгалын байцаагчид хүний аюулд өртөхгүй байх хүслийг нь ашиглан үйлчилгээ явуулж байна. Даатгалын байцаагчаас дутахгүй хүний айдсыг овжин ашигласан жишээг авч үзье. Нэг удаа Хоже Насреддин хэтэвчээ алдчихжээ. Хөршүүдээ хардаад асуувч хэн нь ч гаргаж өгсөнгүй. Хожа хүн бүрт ижилхэн савх өгөөд, “Маргааш өглөө авчраарай. Би буруутанг олно, түүний савх 2 дахин уртассан байна” гэжээ. Шөнө болж хулгайчийн нойр нь хүрсэнгүй. Баригдахаасаа айсан тэр нэгэн мэргэн арга олоод савхаа хугалчихжээ.
Нийгмийн хэрэгцээ
Бид ганцаардлаас айдаг. Ганцаараа хүн өөрийгөө хамгаалалтгүй, хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлнө. Хүн бүр гэр бүлтэй, найз нөхөдтэй, үзэл бодол нэгэнтэй байхыг хүсдэг. Үүнийг манипуляцид хэрхэн ашигласныг харъя. Социализмын үеийн хурал дээр хүн бүр дотроо эсрэг саналтай ч, гаднаа эерэг саналтай байдаг. Энэ нь өөрөөр сэтгэгчдийн толгойг илдэггүй нийгэмд ганцаардахаас айсных билээ. Хүн ганцааараа байх үед нэг янзаар, хурал цуглааны үед олуулаа цугларсан бол өөрөөр биеэ авч явдаг ажээ. Бөөн хүмүүс /толпа/ хөөрөлд автах нь амархан ажээ. Иим үед оюуны чадвар багасдаг учир “бөөн хүн-цөөн толгой” гэсэн хэлц үг гарчээ. Ма’ссад хандан үг хэлэх дуртай удирдагчид их байдаг. Тэд бүх нийтийн итгүүлэг хийж, тэдэнд нөлөөлөн өөрийн хүссэн зорилгоо хүмүүсийн далд ухамсарт суулгадаг нь дараа нь хянаж болзошгүй хэцүү үр дагавар авч ирдэг. Үүнийг фашизмын суртгаалчид чадамгай ашигладаг байв.
Хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ
Хүлээн зөвшөөрөгдөх хүндлүүлэх хэрэгцээ нь гайхамшгийг бүтээдэг ажээ. Нэгэн өөртөө итгэлгүй залуу бусдын доог тохуу болохоос ичиж, шөнө дөлөөр гэрээсээ гарч гар бичмэлээ шуудангаар илгээжээ /сонинд/. Түүний өгүүллэгүүдийг редакц тоохгүй байсан ч нэг л өдөр нэгийг нь хүлээн авчээ. Үнэндээ бол түүнд нэг ч шиллинг төлөөгүй ч редактор нь түүнийг магтжээ.
Баярласан залуу хөөрсөндөө гудамжаар үсчиж, мод модыг үнсэж, нулимс нь хацараа даган бөмбөрч байлаа Урам хайрласан магтаал, бас өгүүллэг нь хэвлэлд нийтлэгдсэн зэрэг нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Ингээгүй бол тэр бүхий л амьдралаа харх гүйлдсэн фабрикт өнгөрөөх байлаа. Энэ хүн бол Чарлз Диккенс юм. Хамгийн гол нь хүн төрлхтөн түүнийг мэдэхгүй өнгөрүүлчиж мэдэх байлаавшдэ.
1995 оны сүүлээр хэнч мэдэхгүй Шейнов гэдэг хүн анх удаа “Бусдыг хэрхэн удирдах вэ?” номынхоо гар бичмэлыг Минскийн “Амелфея” хэвлэлийн газар өгчээ. Хэсэг хугацааны дараа энэ фирмийн ерөнхийлөгч Лариса Ивановна Липень руу утасдаж асуухад “Би таны гар бичмэлээс салж чадахгүй, бүр 4 цаг хүртэл уншлаа. Манай Беллоруссд тийм чухал зүйлийг ийм энгийн сонирхолтой бичдэг хүн бий гэж би хэзээ ч бодсонгүй. Номыг авлаа, дахиад шинийг бичээрэй” гэжээ. Үүнд урамшсан зохиогч дарааллан 9 ном хусаад хаясан нь Москва, Петербург, Минскт хэвлэгдэн зарим нь олон улсын номын яармаг худалдаанд шилдэг номоор шалгарч, англи хэл дээр орчуулагджээ. Алдаршсаны дараа Шейнов Лариса Ивановнатай танилцаж, “тэр сурсан зангаараа л юу бодсон санасанаа хэлдэг хүн” болохыг нь мэджээ. Энэ нь цагаа олсон урамшуулал байв. Хэтрүүлэн магтсан үнэлгээ зохиогчийг өөрийгөө таньж, илүү ихийг бичих урмыг нь сэргээж, хэвлэлийн газар ч чамгүй ашиг олжээ.
Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
Маслоугийн ангиллаар энэ нь хамгийн дээд түвшиний хэрэгцээ юм. өөрийгөө илэрхийлэх хүсэл нь амжилт гаргахад нөлөөлдөг. Амжилт гаргасны баталгаа нь янз бүрийн баярын бичиг, профессор доцентын аттестат, докторын диплом, сургууль төгссөн гэрчилгээ, сайшаалын үнэмлэх зэрэг болой. Энэ болбоос манай блогчдын хэрэгцээ болмой.
Бид ажил, сурлага, спортын ялалт амжилтыг гэрчлэх үнэмлэх, энгэрийн тэмдэг, баярын бичгээ шарлатал хадгалдаг нь үнэн билээ. Буудлагын полигоноос машинтай дуулалдан буцаж яваа байлдагчид буундаа жижигхэн улаан дарцаг уясан нь тэдэнд хичнээн бахархалтай байдаг билээ. /Би онц буудагч байсаан/. Туршлагатай дарга нар улаан даавууны жижигкээн тасархайгаар онц буудагчдыг олноор төрүүлж байв. Бас нэг жишээ. Шинэ цэрэг Шапкин тулааны үеэр бутанд нуугджээ. Суворов түүнийг харсан ч хараагүй юм шиг шийтгэлгүй өнгөрч. Тулаанд шалгарагсдыг шагнах үедээ Шапкинд медал гардуулжээ. Цаадах нь нөхдийнхөө асуух, гайхахыг тэвчиж чадалгүй Суворовт медалийг буцаан өгөхөөр ирж. Суворов медалыг авч, би түр хадгалж байя гэжээ. Дараагийн тулаанд Шапкин хүү гайхамшигтайгаар баатарлан тулалджээ. Суворов цэргүүдээ ингэж хүмүүжүүлж байв.
Сэтгэл өөдрөг баясгалантай байх хэрэгцээ
Хүн сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Гутрал гуниг нь хүнийг ядрааж, цусны эргэлтийг багасган, бүх эрхтний үйл ажиллагаа мууддаг. Харин сэтгэл хөдлөн баярлах юм бол цэнэгжин, бие нь хөнгөрөөд ажлын бүтээмж дээшилдэг.
Сэтгэл зүйчид сэтгэл хөдлөлийн эерэг ба сөрөг харьцаа хамгийн тохиромжтой нь 7:1 гэж тогтоожээ. Амьдрал дээр ихэнх насанд хүрэгчид сэтгэл хөдөлгөх баясгах юм дутмаг байгаа гэж боддог гэнээ. Хүүхэд өдөртөө 400 удаа харин том хүн 15 удаа инээдэг гэнэ. Зарим нь ганц удаа инээгчээ аяддаг биз.
Комплимент
Хүний сэтгэлийг өөдрөг болгоход комплимент маш хүчтэй нөлөөл гэжийнээ.
Дуртай учраас бүсгүй хүнд л комплимент хийдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл үгүй гэншүү. Хэрэг дээрээ бүгд л үүнийг хүсдэг, эрэгтэй хүн бүүр илүү дуртай, хашир суугаагүйг улмаас компийн амтанд орж зусардлыг ялгах чадвараа алддаг гэж сэтгэл зүйчид үзжээ. Би ч нугасгүйээ. Эрэгтэй хүний реакц нь арай өөр, гаднаа илрэх нь бага байдаг ажээ. /Ичээд нуучихгүй юу/. Хүний энэ хэрэгцээг хангадаг хүнтэй хүмүүс харилцах дуртай байдийн гэнэ.
Комплимент гэж хүнд өөрийнх нь сайн тал гэж тооцдог зүйлийг нь олж бага зэрэг ихэсгэж илэрхийлэхийг хэлнэ. Хэрвээ хэтрүүлчихвэл зусар болно. Комплимент магтаал хоёр нэг зүйл биш, магтаал ихэвчлэн дээрээс чиглэлтэй байдаг бол комплимент хэлэх нь ярилцагчаа өөрөөсөө дээгүүр тавьдаг. Үр дүнтэй, нөлөөтэй комплимент бол өөртөө антикомплимент хийж хэлсэн комплимент байдаг. Ухаань: нэг нь нөгөөдөө “Чи түүнтэй яаж яриваа, Би өчигдөр бүтэн цаг ятгаад яаж ч чадаагүй, гэтэл чи дөнгөж уулзаад л ганц хоёр үг солиол асуудал ОК”. Энэ нь ярилцагчдаа урам зориг өгч буй хэрэг юм.
Зарим үед хүссэнээрээ гүйцээж сэтгэхээр комплимент хэлж болно. Жишээ нь: “Яммарр хөөрхөн хүүхэд вэ” гэхэд эхэд нь мэдээж сайхан л байгаа. Тэр “эцэг эх нь тиймийм чин”, эсвэл “миний авч өгсөн хувцас” гэх мэтээр бодно.
Мөн “Яагаад нөхөр чинь гэррүүгээ яардгийн учрыг таныг хараал ойлголоо” гэвэл мэдээж эмэгтэйд сайхан л байгаа. Тэр өөрийгөө сайхан бүсгүй, сайн эзэгтэй, би л тулдаа гэдэгч юмуу, эсвэл миний нөхөрт нууц амраг байх ёсгүй гэх мэтээр юу дуртайгаа бодоод олчихно.
Хүмүүс мексикийн телесериал яагаад эмэгтэйчүүдийг тийм их хүчтэй татадгийн учрыг гайхдаг. Гэтэл цаад талд нь сэтгэл зүйчид суужийдаг гэнэ. Тэдний зөвлөгөөг найруулагч зураглаач нар цэргийн дүрэм шиг баримталдаг ажээ. Үүнд:
- Бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх
- Дээрэм тонуул хүчирхийлэл үзүүлэхгүй байх
- Гэр бүлийн маргаан зөрчил нь тэдний харилцааг улам бэхжүүлж байгаагаар шийдвэрлэх
- Үйлчлэгч, бусад нийгмийн хамгаалал багатай хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх
- Байнга комплимент хэрэглэх
- Яг чухал үед завсарлах гм.
Таагүй сэтгэгдлээс хамгаалах нь
... энд сүүпэр амаржиины тухай... Жишээ нь: Тарган хүн өөрийгөө зөвтгөхдөө ”Буянтай хүн бүдүүн байдаг” эсвэл ”Тарган хүн турахад туранхай хүн ч баларнаа” гэх мэтээр сэтгэл зүйн хамгаалалт хэрэглэж болно. Сэтгэл өндөр бол өөртөө итгэлтэй, ажлын амжилт бүтээл арвин байх нь гарцаагүй.
Хүний сул талыг ашиглан удирдах нь
Хүний сул талыг жагсаавал: хэрэгт дуртай, өөртөө итгөлгүй, гэнэн, удаан, өрөвч, азаарттай байх, бэлэг болон зусард дуртай байх, сул дорой, мухар сүсэгтэй, итгэмтгий, заавар журамд хүлээстэй байх, сагсуу, мунхаг, ихэрхүү, ёс зүйгүй, атаархал зэрэг болно.
Сагсуу зан
Энд Крыловын “Хэрээ үнэг хоёрын үлгэр”-ийг дурдаж болохын. Сагсуу зан, мөн хоёр үйлдлийг зэрэг хийх боломжгүйг ашиглажээ. Зарим ажилтан даргаараа гарын үсэг зуруулахаар бичгээ өгөнгөө элдвийг ярих нь баримт бичигтэй бүрэн танилцах боломжийг багасгаж байгаа юм.
Азаарт
Үүнийг казиноод ашиглах нь... Хорхойссон байдалд удаан барихын тулд...эхнэр найз бүсгүйг бааранд урьж дайлах /саад болж магадгүй/, байгаа валютаар нь тооцоо хийх /солих хооронд бодлоо өөрчилчиж магадгүй/ Цагийн баримжааг алдуулах /бүх цагийг хурааж, цонхоо битүүлэх/, гар хатаагчийг алчуураар солих /хатаагчаар 40, алчуураар 4 секунд/, байнгын үйлчлүүлэгчийг шампан дарсаар дайлах гм.
Атаа жөтөө
Орсууд Ельцины үед ашиглажээ. Таалагдаагүй улс төрийн зүтгэлтнээ зайлуулахын тулд түүний амжилт, Елцинээс хамааралгүй байдлыг магтаж гарна. Ерөнхийлөгч удалгүй учрыг нь олно. Ийм манипуляци амжилттай болж огцрогсдын эгнээ Черномырдин, Степашин, Примаков, Криенко нараар цааш үргэлжилжээ.
... энд сүүпэр амаржиины тухай... Жишээ нь: Тарган хүн өөрийгөө зөвтгөхдөө ”Буянтай хүн бүдүүн байдаг” эсвэл ”Тарган хүн турахад туранхай хүн ч баларнаа” гэх мэтээр сэтгэл зүйн хамгаалалт хэрэглэж болно. Сэтгэл өндөр бол өөртөө итгэлтэй, ажлын амжилт бүтээл арвин байх нь гарцаагүй.
Хүний сул талыг ашиглан удирдах нь
Хүний сул талыг жагсаавал: хэрэгт дуртай, өөртөө итгөлгүй, гэнэн, удаан, өрөвч, азаарттай байх, бэлэг болон зусард дуртай байх, сул дорой, мухар сүсэгтэй, итгэмтгий, заавар журамд хүлээстэй байх, сагсуу, мунхаг, ихэрхүү, ёс зүйгүй, атаархал зэрэг болно.
Сагсуу зан
Энд Крыловын “Хэрээ үнэг хоёрын үлгэр”-ийг дурдаж болохын. Сагсуу зан, мөн хоёр үйлдлийг зэрэг хийх боломжгүйг ашиглажээ. Зарим ажилтан даргаараа гарын үсэг зуруулахаар бичгээ өгөнгөө элдвийг ярих нь баримт бичигтэй бүрэн танилцах боломжийг багасгаж байгаа юм.
Азаарт
Үүнийг казиноод ашиглах нь... Хорхойссон байдалд удаан барихын тулд...эхнэр найз бүсгүйг бааранд урьж дайлах /саад болж магадгүй/, байгаа валютаар нь тооцоо хийх /солих хооронд бодлоо өөрчилчиж магадгүй/ Цагийн баримжааг алдуулах /бүх цагийг хурааж, цонхоо битүүлэх/, гар хатаагчийг алчуураар солих /хатаагчаар 40, алчуураар 4 секунд/, байнгын үйлчлүүлэгчийг шампан дарсаар дайлах гм.
Атаа жөтөө
Орсууд Ельцины үед ашиглажээ. Таалагдаагүй улс төрийн зүтгэлтнээ зайлуулахын тулд түүний амжилт, Елцинээс хамааралгүй байдлыг магтаж гарна. Ерөнхийлөгч удалгүй учрыг нь олно. Ийм манипуляци амжилттай болж огцрогсдын эгнээ Черномырдин, Степашин, Примаков, Криенко нараар цааш үргэлжилжээ.
Ашигласан номоо дурдсан болно.
Ганаа, Нана нартаа зориулав.
18 комментариев:
Hi sain baina uu. ene blogiig chiniih gedgiig sayhanaas l medlee hu. Ug ni bi ertee barag anhnii chini bichlegees l chamaig baina gesen chini neg nukur bish ee geel , tegeed tiim bolov uu geed l yavaj bailaa. Medsen bol tegehd murii tavidag baij, he he. Suuld nutgiinhaa tuhai bichseniig chini unshaad l tanidag baina daa. Oird nutag nugaas sonin sodon surag ajig duulalgui udsan baina. Mun chamaar sonin saikhan. Aihtar blogchin bolj biagaam baina aa hu. minii mail hayag chamd biagaa baih aa, bicheerei.
Mun ene bichlegiig chini ahsiglachikh uu.
Nomin.
za nohor mini bolioroi chi,hehe, neg nohor bish geel genee,ene yasan aihtar hovch nohruu, ve,hehe.
muu hund ug buu duulga, muhar uhert hudag buu uzuul ingedii,hehe, hunii yumiig ashiglah geel unegui yumand durtai tovaarshiid ikh baihiimaa bas tegjaagaad(yanz buriin davhar mavhar utgaar heljaagaam,hehe)
savj unalaasht, ochdor ganaa bid 2 bulagnaad yostoi jiisen baisht,ooriig chin,
ene bichlegiig chin unshaad neeree iim hund sedviig iim hongon hoshin bichij boldiimyy gej bodloosht8 savj unalaal. savj unaal, ineehee bolitloo umshih heregteim bna, tegeed heregteig ni avch ashiglanaa,yadgii, unegui yomand nugasgui sht,xixi.
Дээрхи нөхрийн хэлснээр үнэгүй юманд нугасгүй биднийг сонирхолтой бичлэгээр дайлсанд баярлав.
Масловын пирамид Европын соёл иргэншилд яг тохиродог боловч манай Монголд нэг л таарахгүй байх шиг санагдаад байдаг. Авгай хүүхдээ тэжээж чадахгүй байж амбицаа дийлэхээ болисон аав нар их байна. Өлсөж үхэх гэж байж үнэтэй хувцсанд хамаг цалингаа өгчихдөг хүүхнүүд бол зөндөө.
хүмүүс их байна. За тэр аюулгүй байдлын хэрэгцээ бол бүр ярих ч юм биш. Жаахан мөнгө олчихвол тэрийгээ үрж дуусгаж байж л санаа нь амарна. Зуд болно гэж хэлсээр байхад малаа зарахгүй байсаар үхүүлж санаа нь амардаг хөдөөнийхөн.
Яаж соёлжино доо, манайхан.
Номин:
Энэ талбар дээр ёстой нэг ичиж нэрэлхэлгvй дураараа дургина гэж бодсон, таныг орж ирснээс хойш томоожоод байгаа. хэхэхэ
Ашиглачихуу гэдэг чинь аймаар комплимент вэ, урам зориг орооол явчихлаа.
Анон1: мэдсэн шvv.
Анон2: худгаа тагланааа, хахахa
би ч vнэгvй юм нилээн юм хусчихсийн. Таныхыг бас хусчихсан уу, хихи буцааж өгнөө.
Нана: Та хоёрыг ч барин алдаад барин алдаад л байхымдаа. Өнөөдөр Ганаа маань яачихваа, цай нь хөрчихлөө, дахиад чаная даа, цаадахаа дуудаарай.
Б.Эрдэнэболор: Завчлаад ирсэнд их баярлалаа. "Хvний ирээдvйн хувь заяа өнөөдөр юу бодож байгаагаас нь шалтгаалдаг" гэдэг ямар гоё үг вэ. Дээр чиний блоогоос үг дуугvй л авчихсан. Бодол бодотжих тухай уншаад гайхаад л байгаа.
Тэр пирамидийг нээрээ арай өөр өнцгөөс бас харах хэрэгтэй юм байна шүү. Монгол хүн билэгээрээ Хятад хүн бэнчингээрээ гэж vг бий.
Тэгээд анхны хэрэгцээ хангагдаагvй байхад дараагийнх руу нь зүтгээд байдаг юм болов уу.
Za za, neg shagaichihaad garya gesen chini tsai tsuu beldtseen baijiidag baishd. Uuhaas daa gsn. Yamar saihan tsai ve, er hun gehed saihan tsaitai yumaa.
Erteer yu heleh geed baisniig chini endees oilgoloo. Ih sonirholtoi saihan bichleg boljee.
Aan tiin, bas zoriulav gesend mash ih thanks shuu. Daraa zavaaraa dahin neg unshihaas. Yaran sandran unshsan ni joohon tiimerhuu...
he he ene anom yasan sandraa ve, hovch movch geed baival chamaig bas dahiad hovlono shuu, yadgiin. hovloh yumtai hun yumaaraa gaihuulna sh tee.
Ashiglahdaa harin yamar ner durdah ve gesen, arslangaar ni yavah yum uu, neeree mash sonirholtoi bichleg baina.
Ene sedvyydee neg negtgeed, mongoliinhoo jisheenuudeer bayjuulaad, nom bolgood gargadag bol ehnii hudaldan avagch ni bi baina. Gehdee gariin usgiig zuruulahaa bol martahgui l dee.
Er ni bol shuud l bestseller bolno. Yag, nadad itgeerei, bi suuliin yed yum uzdeg bolchood baigaa. yag helchiheed bolohoo baisan baina lee, laitai. he he... tegeed minii ene helsen biyleh eseh talaar nadtai murii tavih hun - ter anon ene terees ehleed baival bolno shuu.
Za ter nadaas icheed, nerelheed yahnav dee. duraaraa durgih shig dunduurgui yum haa baina daa.
Ганаадаа: Цайгаа ч тавтай уухгvй, баригдах ч vгvй, дайрчих гээл өнгөрхиймаа, энэ одооны хvvхдvvд.
Зvvдний тэмдэглэл: Далдхан нуугдах хvслийг минь ил гаргуулчих гээд байх юмдаа. Юм vздэг бол итгэж байнаа. Нана бас иш vзvvлэв гээл байсан. Мунхаг байтлаа ном бичих нь ичиг ичиг гэвэл Равжаа гуайн өмнө чи хариуцаарай. /дvv нарыг та гэх нь зохисгvй юмаа хэхэ, өөрийгөө лаг залуу болгоод/. Анд нарын vг их эрч хvч өгч байнаа. Ямар ч гэлээ анхны худалдан авагчаа олчихлоо. Ерөөлөөр бологээ.
Сvvлд оруулсан шvлэг Бухаагийнх юм шvv дээ. Хөөрхий, хож ма ни хум пад. Олоод харчихвал сvйд хийнээ.
Анон мухар нтр гээд байсан арай...хихихи
Ашиглах нээрээ асуудал vvсгэж байнаа хэхэ. Арслан, миний дуртай нэрээ, техникийн алдаа гараад анун болчихсийн. Нээрээ хэдэн ном гаргав гэдгээр нь биш хэр их эшлэв гэдгээр нь vнэлдэг гэнлэй. Анх удаа эшлэгдэхнээ, хөөрхий. Ингэхэд яг эшлэх юм байгаамуу гсн.
Гарын үсгээ өгөх дур хvрээл байдийн. Юун дээр гэдгийг нь бодоогүй байншvv.
oooo, yamar aimaar mafiozm hanhalsan commentuud ve? uhaan hurkuunee,xixixi
zuudnii temdeglel > oosh nohor mini bolioroi, oodoos chin galzuu yum shig ug suggui dairaad nudraa haychii shoo,keke, teguul zuudelj baigaad serj amjihgui nam boloh hereg garna shuu dee,kekeke.
хихихи
bulgan shubtei gesnees 7 buudlaas mikrond suugaad huuhdee saya tugrugiin unetei huviin surguulid hurgej uguh bas evgui sonsogddogiim daa. Ter surguuli ni uneheer une shigee chanartai bol ch yahav. Daanch tiimgui ni haramsaltai yum daa...
Unuudur tsai uuyaa.
Ganaa
Булган шvvбтэй бvсгvй такси барина. Энийг гадныхан ойлгодоггүй гэнлэй
arai gej ineedee baraad jinkneesee chuhal doovtor porpeessriin chuhal tsarai gargan gargan dahij unshjiigaan, teeed ingesiin, ongorson zuunii suuleer turuuleed hiichdeg mon toogui, onoodor irj hamgaalaltad or, doovtoruud onoodor bol yamar ch bsan neleed ikh huvi nemj oghoor bolson gejiine lee. nadaar ingej heluulsiin, aa,tii nana eniig butneer ni huulaad miniih ingeed dovtoruudiin onmo guliij guriijeegaad onts avaad atsraad oh uu? hehe.
aa tii, tehdee masteriin zereg gorilohgui shuud Pii EIch Di,hehe.
Нана, наадах чинь напраас шүүдээ.
хэрэг болхым болуу даа. Амжилт хүсьеээ.
Отправить комментарий