пятница, 18 ноября 2011 г.

Монгол гэр Торонтод

АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны халдвар Канадад нөлөөлж ижил зорилготой “Торонтог эзэл" хөдөлгөөн Торонто хотноо өрнөж буй аж.

Сонирхолтой нь хөдөлгөөнд оролцогчид Монгол гэр ашиглаж байна. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дундаас хойш хотын Гэгээн Жеймсийн хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван Монгол гэр барьжээ.
Таваас найман хана бүхий эл гурван гэрт номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулсан байна. Гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсагчдад өвлийн бэлтгэлээ базаахад нь туслах зорилгоор хандивласан гэнэ. 20 мянган ам.долларын үнэтэй эдгээр гэр жагсагчдын хувьд өвлийг дааралгүй давахад туслах ч тэднээс чухам хэн нь байрлах вэ гэдэг асуудал тулгараад байгаа аж. Үүний сацуу байгууллагууд Монгол гэрийн ашигтай, давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулж 75 мянган ам.долларын үнэтэй гэрийг ч санал болгож байгаа гэнэ.
Монгол гэрийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ямар технологиор бүтээж, ямар зарчмаар дотоод бүтцийг нь зохион бүтээсэн эсэх нь сонирхол татаж байгаа юм.

Мөн тарааж өгсөн гэрүүд өөр, өөрийн гэсэн үнэтэй бөгөөд дээр дурьдсанчлан 20 мянгаас 75 мянган ам.долларын хооронд үнэ, өртөг нь хэлбэлздэг аж.

Майхны хажууд гэр бол тансаг хэрэглээ л дээ.

Эд нарт эвхдэг гэрээ аваачаад шахчих юмсан. Давхаргыг нь нэмээд.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/96997

10 комментариев:

бж комментирует...

Arsuk Toronto yavjee. Amjilt husye.

бж комментирует...
Этот комментарий был удален автором.
бж комментирует...

Gesnees, USA-d bas hed heden tom hotuudad jagsaal tsuglaan hiij baigaa humuus gadaa honoj baigaa shuu :)

ZAYA комментирует...

Тэгээч болох юм биш үү.
Амжилт хүсье.

Төгөлдөр комментирует...

Эсвэл хямд өртгөөр яаж гэр барих технологоо зарж болно шдэ. Гэр болгоноос тодорхой хувийн ашигтайгаар. Ингэхэд монгол гэр ямар нөгөө юнискогийн дансанд ороогүй л байгааму?

Arsun комментирует...

Бж:
Сайн уу? анд минь.

Заяа:
Баярлалаа.

Төгөлдөр:
Монгол гэр бүртгүүлээгүй байхаа, дээл ямарч байсан бүртгүүлсэн.

Анонимный комментирует...

Geree delhiid burtguulehgui bol bolohoo baih ni dee. Odoo hyataduud yum bolgonig huuldag shig l huulaad hiigeed baidag boloh ni. Zargaldaad diilehgui l yum boloh vii dee. Minii naiz bas geree shahah talaar arga bod. BM.

Барбагш нар нь комментирует...

Сайнуу Арсун ахаа. Яаж холбоо барих вэ?

Arsun комментирует...

batsuuri8@gmail.com гээд майлдаарай.

артаньян комментирует...

танд мэйл биччихлээ.