вторник, 15 апреля 2008 г.

Тайлан

Destiny хадагтайд ам гарсаны дагуу тайлан тавих хугацааг сунжруулсандаа хүлцэл өчье. Цагийн нарийн бүртгэлгүй боловч ажилдаа хоцрохгүй байгаа. Хүн өөрөө зорилготой байхгүй бол өөр хүний зорилго биелүүлээд гүйцдэг гэсэн үг их таалагдлаа. Миний толгойд элдэв бүтэлгүй бодол эргэлдэж, сэтгэл санааны байдлаас болоод хэлэх үг ч өөрчлөгдөн, заримдаа эвгүй байдалд орох тохиолдол бий. Үүнээс үүдээд, эрүүл амьдрахын тулд нэгэн зорилго тавьж буй нь сайхан төвлөрч, бясалгаж сурахсан гэж боддог. Чиний нэгэн бичлэгт Профирий Ивановын дасгалыг хийдэг тухайгаа бичсэн дээ. Бичсэний дараа арваад хоног хийлээ, бие хөнгөрөөд сайхан болж байна аа. Өглөөд гүйдэг, харайдаг улс цасан шуурга, тас няс хийсэн хүйтнийг үл ажран дасгалаа хийдгийн адил би ч энэ дасгалаа хийхийг хүсдэг. Завгүй гэдэг үгийг аль болох хэлэхгүйг хичээж байна даа. /Завгүй гэдэг үг заль юм шиг байгаа юм/. Хэн нэгэнд амлаад түүнийгээ биелүүлэх сайхан юмаа.
Манай эхнэр мацаг энэ тэр, бясалгал сонирхож надад нөлөөлж байдаг. Ноднин хавар Сэлэнгэд амьдардаг эгч маань багшийнхаа заавраар цөсний чулууг гадагшлуулж бараг атга дүүрэн чулуу гаргажээ. Эхнэр маань ч цөсөө цэвэрлэнэ гэж амласаны дагуу саяхан бас л их хэмжээний чулуу гаргалаа. Зургийг нь энд тавьж төвдсөнгүй. Чи одоо цөсөө цэвэрлэ гэж шахдаг боловч амлаж зүрхлэхгүй л байгаа. Учир нь 14 хоног цагаан хоол идэх болчоод байна. Цөс хэвийн ажиллаж байвал элэгний үйл ажиллагаа сайн байж магадгүй юм. Урьдчилан сэргийлэх хэрэгтэй байхоо. Тэгж байгаад амлана даа.
Амласан зүйлээ биелүүлээд байгаа гэдгээ үүгээр тайлагная. "Монголын андагаар за буй за" хэмээсэн Ренчин гуайн үгийг санаж бичив.
Хүмүүс бие биедээ сайнаар нөлөөлөх нь сайхан юмаа, баярлалаа Destiny.

10 комментариев:

Дeстини комментирует...

Би ч уг нь яс тас тайлан гэж бодоогүй юм л даа. Мэдээж хэнд ч гэсэн ажил, төрлөөс эхлээд хийх хэрэгтэй юмаа орхичихмоор шалтаг зөндөө л гардаг (би бас булчирхайгаа тоочих гээд байна уу даа). Дээрээс нь чиний хийдэг дасгал бол үнэхээр их сэтгэлийн хат шаардагдах эд гэдэг нь илт мэдэгдэнэ. Би уг нь нэг л зүйл олж сонсохыг хүссэн юм. Ганаа бас яг олж хэлээгүй боловч илэрхийлж орхисон, чиний "тайланд" ч бас миний сонсох гэсэн зүйл цухуйж байна. Өөртөө нэг зүйл хэрэгжүүлээд, биелүүлээд ирэхээр өөр бас урьд өмнө анзаардаггүй (анзаарч байсан ч гүйцэлдүүлж амждаггүй) байсан зүйлээ хиймээр засмаар болоод ирдэг юм. Тэр хүсэмжийг л би олж харахыг хүссэн юм оо. Танай эхнэрийн хийдэг бясалгал их гайхалтай санагдлаа. Нарийн тодорхой бичлэг оруулж танилцуулахгүй юм уу? Урам өгсөнд их баярлав.

arsun комментирует...

Destiny,
Bayarlalaa. Tso's tewerleh argyn tuhaid zaawarchilgaag maildchihaya, eswel com-t bolgon bicheye. Mes sazal hiilgeed tso'soo awahuulsan zo'ndoo hun baidag, orchin uyed mes zaslyn hyalbar arga garsan gesen. Ene arga bol sonin l sanagdaad baigaa.

Segsger комментирует...

Tailan taalagdlaa. Setgel unertej bna. Bidnii bie biedee ugch chadah hamgiin une tseneteri zuil ene bh. Eniig bas hen buhen bie biedee belegleed baij chaddaggui. Saihan sanagdlaa /shuurs aldav/

Bibby комментирует...

Дестини эгчийн хэлдэгч яг үнэн шүү, нэг зүйлийг хэрэгжүүлээд эхэлхээр өөр бусад зүйлээ ч гэсэн хийх урам зориг, хүсэл төрөөд ирдийн шүү, халуунд ядарч нозоорсон би чинь гимнастикаа хийгээд, шүршүүрт ороод гараад ирхээр цоо шинэ болоод гараад иржийгаамдаа, энэ удаад дасгалаа нэгээхэн өдөр таслаагүй гэдгээ ам бардам хэлэх байна, гялайлаа та бүхэнд !

аа тийн Арсун ах тэр аргаа надаа бас зааж өгөөч, ер нь нэг бичлэг биччүүл яасийн хө

Ганаа_бж комментирует...

Huue, humuus chini mundag mundag tailan taviad baina. Bi ch yaj dutahav, tee. Barag tailand tootsoj bolohoor neg bichleg oruulchihaad l uugeer tuugeer hesej yavna.
Tanai ger bul ch eruul amidrah arga uhaand idevh charmailttaigaar suraltsaj baigaa yum bainaa. Keep going!

Arsun комментирует...

Segsger,
Bayarlalaa. Yamar ch saihan ug heldeg yumbedee.

Bibby: Odoo chinii eelj shuu dee ho'o. Ter argyg sonirhson hund zaawryg ni awch damjuulnaa. Sawaagui bulangaaraa eldew shaldaw yum amindaa bicheed l baigaa shuu dee, hehe.

Ганаа,
Sain uu Ganaashka, oird zawgui baiwuu? Manaihan gej neg iimerhii l ulsuud daa.

A.Амарсайхан комментирует...

Эрүүл мэндийн тухай хүн болгон бичих болжээ. Би тэгэхээр нь энэ өглөө гэнэт их мундаг хүн болж ажил руугаа алхаж ирлээ. 20 минут алхчихна гэдэг эрүүл мэндэд хэрэгтэй л бололтой. Замд 2 хүнтэй уулзлаа. 15 минут ярьж зогслоо. Ийнхүү 35 минут агаар амьсгалсан болой.
Миний тайлан ийм буюу.

Анонимный комментирует...

ene tailang neg l hund zoriulj bichsiimuu? hehe

silo комментирует...

Ta durguitsehgui bol ehneriihee tsos tseverleh argiig blog deeree tavihgui yu? Amerikiin forums deer mon baigaliin/ulamjlalt argaar eleg tsos, dotroo tseverleh tuhai unshij baisan, tuuntei haritsuulj uzeed oor deeree turshmaar baina. Manai aav udahgui tsosnii chuluu avah operatsid oroh yum, tiim hund gehdee arai oroitson baidag boluu?

Арсун комментирует...

A.Амарсайхан:
Манай УБ агаар ч дээ хэхэ, дулаараад гайгүй болж байгаа биз.
Зарядка хийхээр нээрээ бас өөр юм бодогдоод идэвхитэй амьдрах санаа төрж байна лээ шүү.

Анон,
Амлациймөө.

Silo,
Их л том том юм гардаг юм байна лээ. Нээрээ хэрэг болуужин гээд бичлэг болгоод оруулчихъя. Малаховын боловсруулсан арга гэдэг шүү. Манай эгч, эхнэр 2 туршаад үзсэн. Сая асуулаа, цөсний чулуу гаргах ажлыг 3 сарын эхээр хийдэг юм байна. Хугацаа хожимдсон улсыг хойтон хаврыг хүлээгээрэй гэж байсан гэнэ багш нь. Эхнэрийн хувьд 3 сарын сүүлээр хийсэн болж л байна лээ.