суббота, 19 апреля 2008 г.

Оросын кино найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” киног зургаан удаа шилдэг хэмээн үнэллээ

Оросын шилдэг кино шалгаруулах “Ника” шагнал гардуулах 21 дэх удаагийн ёслол Москва хотод боллоо. “Монгол хүн“ кино 2007 оны шилдэг киногоор шалгарснаас гадна найруулагчийн ажил, оператор, зураач, хувцас, дууны найруулга гэсэн төрөлд түрүүллээ. “Монгол хүн” түүхэн адал явдалт энэ кинонд Япон тэнгисээс хар далайн эрэг хүртэл үргэлжилсэн эзэнт гүрнийг байгуулсан домогт хүн Чингис хааны тухай өгүүлдэг юм. Азийн ард түмнийг нэгтгэж, монгол гүрнийг цогцлуулсан нь түүний гол гавьяа юм. Их хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг бус, Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсан нь найруулагч Сергей Бодровын анхаарлыг татаж байв. Тэрээр кинондоо Чингис хааны бага насыг өгүүлжээ. Сергей Бодров өнөө хүртэл орчин үеийн сэдвийг их сонирхож ирсэн бөгөөд “Монгол хүн” кино нь түүхэн сэдэв хөндсөн анхны кино юм. «Нас ахих тусам их түүх, улс орнуудын түүх, дэлхийн гавьяатай хүмүүсийг их сонирхох юм. Чингис хаан дэлхийн түүхэнд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Төдий л сайн мэдэгдэхгүй байгаа энэ үеийн хувцас, зэвсэг зэргийг кинонд маш нарийн үзүүлсэн» гэж С.Бодров хэллээ. Чингис хааны тухай бодит мэдээлэл ховор болохоор кино үнэхээр сэтгэл хөдлөм болсон. Сергей Бодров дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан кино зохиолоо өөрөө бичсэн байна. Юуны түрүүнд 1240 онд бичсэн Чингис хааны амьдралын тухай “Нууц товчоо” юм. “12-13 зууны монголчуудын нууц, гарцаагүй түүх” нэртэй түүхч Лев Гумилевын бүтээл мөн чухал эх сурвалж болжээ. Сергей Бодров олон улсын хүчтэй багтай ажилласны дүнд кино амжилтанд хүрсэн байна. Орос улс, Казахстан, Монгол Улс, Герман, АНУ, Япон улс хамтран “Монгол хүн” киног бүтээжээ. Киног олон орон хэдийн худалдан авсан бөгөөд оросын хүн амаас гадна америкийн үзэгчид 6-р сарын эхээр энэ киног үзнэ.

16 комментариев:

Ayunga комментирует...

Миний блогийн холбоосыг тавьсанд баярлалаа Арсун ахаа :D

Би хоёр долоо хоногийн өмнө энэ киног том кино театрт үзсэн. Үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн шүү. Монгол хүний хувьд шүүмжлэх юм нэлээд байсан, гэхдээ л тэр киноны дуу, гол дүрийн жүжигчин гээд маш олон юм сэтгэл хөдөлгөсөн. Та үзсэн үү? Ямар санагдсан бэ?

arsun комментирует...

Шүүмжлэх юм ихтэй ч үнэхээр сайн кино болсоон. Монгол гэж өшөө олон хүн мэддэг боллоо шүү дээ. Хугархай чөмөгтэй хоол хачин хаграгдаж байна лээ, хэхэ.

ganga комментирует...

Киног үзсэн. Бөртө нь монгол бүсгүй гэсэн үү. Арсун эртээд танай блогт Нараа гэж уншигч тодорхой сэдэвт баг болвол бут авмаар улс цугладаг блог гээд байсан санаж байна уу. Блогчид хамтарч ажиллах боломж дээр саналаа өгөөрэй.

Barimalch комментирует...

Bodroviin bas ertnii Kazakuud Mongoliin darlaliin esreg temtsej baigaa tuhai kinog uzsen uu?! Tuun shig neg yavtsuuduu hachin kino bainaa l gej sanagdsan yahav kinonii tehnik ba elementar hiits n amerik maygaar het horongo tsatsaj hiisen bolhoor humuust jaahan setgegdel toruuleed baigaa baih. Bi ene kinond 40% gesen onoo ognoo, bogjnii ezen-3 iig 100% gej uzvel.

ZAYA комментирует...

С. Бодров Монголыг дэлхийд таниулах гээд байгаа юм уу? эсвэл өөрийгөө юу? Надад нэг их сэтгэгдэл төрөөгүй шүү Арсун ахаа.
Япончууд "Бөртө чоно" гээд кино хийсэн ш дээ. Манай дарга Тэнгист үзэж ирчихээд "Кинон дундуур хүмүүс инээгээд байх юм орчуулга нь тааруу юм болов уу? гээд хариулт гуйгаад байхаар нь Нинжатай киног, шар толгойтой америкчууд хийхээр Япончууд өөрсдөө инээдэг биздээ гэж хэлтэл бөөн инээдэм болсон. /Манай дарга Япон хүн/
Хүний соёл, зан үйлээр кино хийнэ гэдэг тэр үндэстэнг маш сайн судлах шаардлагатай.
Ер нь бол Монголын тухай Монголчууд л үнэн сайхан кино хийх ёстой.
Бид хүний соёлыг судалж сурдаг, харин өөрийнхөө соёл өвийг байнга судалж, амьдралдаа нэвтрүүлэх, бүрэн хамаагаалах хэрэгтэй байхаа.

Дeстини комментирует...

олж үзнэ. таалагдвал гэртээ авч хадгална.

Анонимный комментирует...

Huuh tanil text. He he he he. Yamartai ch kinog uzeed ter rok hamtlagiin hugjmiig oilgoson.Dain tulaanii uzegdliig hugjim iluu tod gargaj ugsun shig sanagdsan. Kinonii hed heden heseg taalagdsan. Tuhailbal: Chingis haan, Burteig ehneree bolgood oigoor yavj baigaa, bas chono haruuldag heseg.

Nairuulagch Bodrov erdemten Lev Gumileviin buteeld tulguurlan kinogoo buteesen gesen. Tegehleer tuund Chingis haanii uuh tuuh neg iim baidlaar buusan yum bolov uu. Ih engiin, tuuh ih sonirhodog. Mundag hun.

Kinog uzsen neg gadaadiin hun mongolchuudiig dandaa nuudelleed l yav baidag gej bodson chini iim saihan urlagtai yum uu gej ba gesen. Kino hun hund yanz bureer l hurch baih shig.

Pushkinskii kino teatrt kinonii neelt bn. Tanhimd kino uzej suusan humuus "Ene hen be" gej ohiniig asuuhad, ah ni "ene manai aav" gej hariuldag heseg deer ineeldeed bn. Tegeheer bas mushilzah zuil ch baih shig.

Arsun ahaa, radiogiin materialiig tavisand bayrlallaa. Iluu sain orchuuldag baij. he he he
Naraa

Bibby комментирует...

Энэ киног яг одоо татаж үзэх гэж бна, хүмүүсийн яриагаар түүх
гуйвалсан гэж яриад бгаа, дахиад анги гарна гсн бхаа, эхний энэ ангид маш их хөрөнгө зарж хийсэн гэсэн. Эвлүүлэгий нь Матрикс киноны эвлүүлгээрээ Оскар авч байсан Зач Стаенбэрг хийсэн гэнэ лээ. Тэгэхлээр мундаг л юм болсон бж таараа. Аа бас киноны хөгжмийг Алтан ураг хамтлаг тоглосон гэсэн. Зураг авалтыг өвөр монголд хийсэн ч энэ кино монголыг National Geographic -ийн Adventure сэтгүүлээс жил бүр зарладаг бест дестинэйшнд ороход нөлөөлсөн юм бна. За үзчээд сэтгэгдлээ хуваалцнаа хэхэ

Тэр японы Чингис ч инээдтэй кино л доо, бас л түүх гуйвуулсан. Чингис хааныгаа зөөгчөө гээд дуудаад бдаг хэхэхэ,

Гадныхан хөрөнгө мөнгөтэйм болхоороо уул нь гоё л кинонууд хийж бна. Даан ч монголын түүхийг гуйвуулж бгаа нь харамсалтай.

Монголчуудын өөрсдийн хийж бгаа Эрдэнэбулган найруулагчийн найруулж бгаа кино энэ сарын 1нд нээлтээ хийнэ гэж байсан ч хойшлогдсон бна лээ. Чингис хааны дүрд Төмөрбаатар гуай тоглосон нь таалагдаагүй. Гарахы нь хүлээгээд л сууж байядаа. Өөрсдөө хийж бгаам чинь сайн кино болох бхаа.

meesh комментирует...

Дажгүй л кино болсон аргагүй тэр түүх гуйвуулсан нь манайханд эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа нь үнэн гэхдээ Бодров манайхантай ямар хамааралгүйгээр манай түүхээр кино хийчихэж л байгаа биз дээ харин
бид уг нь энэн дээр ажиллаж эндээ киног хийлгэж хэдэн цаасыг авах газар ....Америкт удахгүй нээлтээ хийнэ тэгэхээр нь л харах гээд байна Бокс оффист орж ирж чадах нь уу гэдгээр хир кино болсон мэдэгдэх байх Америкчууд хир үзэх вэ гэдэг нь англи хэлээр реклам нь тавигдаад эхлэсэн байна лээ.

Анонимный комментирует...

за өчигдөр энэ киног үзлээ. Ер нь л нэг таалагдаж өгсөнгүй дээ.

http://www.news.mn/news/section=interview/page=show/content=interview/id=519#0.36291943658002734
энэд бгаа ярилцлагийг сонирхоорой.

Бибби

Э. Баярсайхан комментирует...

Монгол хүн биш зүгээр л Монгол биш юм уу?

Arsun комментирует...

Ganga:
Uul ni manaihan hamtrah baisiin. Tegsen bol ushuu olon hun oroltsood...
Bas jaahan uurchluh bolom ch baisiin biluu.
Ter Naraag neeree blog bichdeggui ch gelee sayany conferentsed uridag baijee.

Barimalch:
Ter kinog uzeegui. "Mongol" ch nadad taalagdaagui l dee. Gehdee tuuniig uzsen hun buhenii tolgoid mongolyn tuhai buuh ni l nadad ih chuhal sanagdana. Mongol gej yamar uls, haana baidgiig medehgui hun olon baidag shuu dee.

Zaya:
Chi neeree yamar mundag hariulaa we.
Manai neg naiz enetheg solongos injeneruudtei Selengiin zamd ajillaj baij. Mani huniig joloochtoigoo suugaad hamt hoollohod enetheg ni gaihdag baisan gesen. Solongos ni tom teregnii jolooch nar arhi uugaad ajlaasaa halagdahdaa ugt toohgui yum gehed - Teer ih modtoi uulyg harj baina uu? ter chini ter huniih baihgui yu, tegeheer yaj end ajillah durtai baihaw dee gej zalsan gedeg.

Erdenebulgan guain kino uudtei yum bolohgui bol neg hesegtee zawsarlasan ni deer baihoo.

"Munh tengeriin huchin dor"-yg Morindo-oo-o gesen jonginoo duu gutaachihsan yum shuu dee.

Дeстини:
Ineedtei ch yum shig bishirmeer ch yum shig sonin kino.

Анон:
Gumilew guain buteeleree? ene chini shine medee baina.

Huuye, minii muu blogiig moskwagiin radiogoos deer tawibal aldas bolno, amaa tat huuhee, hehe.

Bibby:
Neg ih setgel hudluud huleeltteigeer uzeheer daraa ni hooson orgiod baidiimaa.

Meesh:
Harin tiin, manaihan oroltsoh baisiin, yadaj hugarhai chumug chanaad idehgui shuu dee. Ter ih mungunii hagasyg halaaslaad uldehgui.

Э.Баярсайхан:
Orosoos Монгол хүн gej orchuulagdaad baigaamaa.

Бөхчулуун Эрдэнэжаргал комментирует...

Bi buten hubilbaraar ni end uzsen baahan france-uudtai tsug! Ehleed lag bi Mongol hun ene ter geed lag uzsen um. Tegeed uzej baisan chini estoi nuuree hiih gazargui boltloo ichdeg baishd. ter Borte-d toglodog huuhen ymar ch oortoi itgelgui hehe! Bas ter hytad hudaldaachinii huuhduud! Ingehed Haanii maani jinhene ur udam gej um garsangui ter kinond. Baahan butach huuhedtei haana bolgoson bna. hehe cool yaj tegj tuuhiig guibuulj hiij chadab aa! Tegehdee bas saariin hajuugaar sain hiien zuiluud bna bas! Ter jamuha Temujin 2 bailddag heseg ih surtei goe bolon bn lee! Bas ter kinond ireeduid boloh buh uil ybdal ni todorhoi meteer uzuulsen baigaa um ih utgagui. Bi end yg orig eheer ni uzsen bolohoor ymar ch orchuulga baihgui. Tend togloj baigaa Jamuhad togloson hujaa, Chingisd togloson japan geed eson joriin asia torhtoi humuus mongoloor ch tod helj chadahgui. Yiu geed baigaag ni bi ch oilgohgui um bn lee. Tiim baisan um bol Oros hel deeree hiichihgui tegj sonin um hiij baidag.

Tegehdee tanid bayarlalaa tanii blogoor onoodor anh udaa orj irj bna! ih sonirholtoi sanagdalaa unshij bna aa!

Арсун комментирует...

Бөхчулуун Эрдэнэжаргалд,
Манайхаар зочилж тухтай уншсанд их баярлалаа.
Бодровын кино бол киноныхоо хувьд их сайн болсон. Харин Түүх зан заншлыг ч сайхан гуйвуулсан байна лээ.
Москвад явж байхад лангуу бүр дээр уг киног нүдэнд харагдахуйц ил тависан нь сайхан санагдсан шүү.
Үзээгүй хүн ч Монгол гээд хараад өнгөрч байгаа. Хүн бүр Монголын тухай их бага мэдээлэл авч байна. Энэ нь сайн л даа. Монгол хүн бүрд бахархах сэтгэл төрж байгаа.
Яахав сайн муу үйл явдлууд гаргаж хүний сонирхлыг татаж мөнгө олох гэсэн оролдлого байвч нийт үзэгч Монгол улс, монгол хүн гэдэг ойлголттой үлдэнэ. Аар саар зүйлийг таг мартах биз.
Энэ кинонд Монголчууд хүүхэд алдаггүй гэдгийг их тод харуулсан.
Тэмүүжинг тэрэгний дугуйгаар хэмжиж үзээд алалгүй орхиод том болохыг нь хүлээдэг. Энд их сонин философи явж байгаан. Өнөөдөр, саяханы дайнаар яаж байна, хүүхэд эмэгтэйгүй л алж хядаж байсан шүү дээ.

Цаг заваа үрэн зочилсонд баярлалаа.

Natso комментирует...

"Сергей Бодров дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан кино зохиолоо өөрөө бичсэн байна."

энийг ерөөсөө хайшаад олдохгүй юм. Тэмүжин хятадад олзлогддог гэсэн хэсгүүд нь ямар эх сурвалж дээр байдаг юм бол доо?

Анонимный комментирует...

the useful information u presented do help the investigation for my group, thanks.

- Lucas