среда, 9 апреля 2008 г.

Аура: энэ чинь амархан

Аура гэж юу вэ?

Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой.

Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж.
Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий.

Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ*.

Бидний дунд амин орон нь "газар нэвтэлж, тэнгэрт тулам" хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна.

Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д'Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар "кирлианы эффект" гэж нэрлэгдсэн байна. Кирлианы зураг авах хэрэгслийн схемийг харахад би ч хийчихмээр хялбархан эд харагдана.

Москвад байхдаа сонирхож байгаад ауракамераар зургаа авахууллаа. Миний бие ногоон хүрээтэй, зүрхэн хүрд хавьцаа шаргал бөмбөлөгтэй гарчээ. Түүнийг тайлбарлах нь их л таатай сонсогдоно. Зургаа энд оруулж арай тэвчсэнгүй.

Бид амин орноо харж чадах уу?

Чадна.
Будда багш хүн бүхэн бурхан болж чадна гэж сургажээ. Бидний үед амьдарч байгаа Сатьяа Саи Баба "та бас бурхан" гэх юм. Тэгэхээр бид бүхэнд бурханы эхлэл байгаа нь тодорхой. Аураг харж сурах нь бурхан болж байгаа хэрэг биш л дээ, дөхөж байгаа хэрэг, хэхэ. Зарим номд аураг ердөө ганц минутад харж сурах боломжтой гээд аргачлалыг заажээ.
Миний хувьд түүнийг бүрэн уншаагүй тул орхиод Барбара Энн Бренаны "Руки света" номноос авсан эфир биеийг харах аргачлалыг танд сонирхуулъя.

Цайвар өнгийн фон дээр гараа сунган, зурагт үзүүлсний дагуу барин хоёр гарын хуруунуудын хооронд ажиглана.

Хурууны үзүүрүүд цайвалзсан гэрлээр холбогдсон болохыг, гарын гадна талаар хуруу хэрийн зайд эфир бие оршин буйг анзаарна уу. Зурагт үзүүлсний дагуу гараа зөрүүлэн дээш доош хөдөлгөвөл тодорхой харагдана.

Энэ аргыг хүмүүст хэлж сонирхуулахад бүгд дуу алдан гайхацгааж байсан тул та мөн харж чадна гэдэгт итгэлтэй байнаа. Арай бүдэг гэрэлтэй орчинд бүүр илүү тод харагдаж байна лээ. Хэрвээ дасгалаа сайн хийвэл дараагийн нарийн биеийг харах боломж гарах байх.

Үүнийг харах ямар хэрэг байгаа юм гэж үү? Сонирхолтой л юм даа. Нууцлаг бүхэн сонирхолтой, бас танин мэдэхүйд нэмэртэй. Туршаад үзэгтүн.

* С.Даваахүү гуайн "Биоэнерги I" номын 25,26 дугаар хуудаснаас авав.

40 комментариев:

ganga комментирует...

Zurag deerh busguinh shar chiniih yagaad nogoon baigaa yum. Yamar huniih fioletovii baih ve?

melkadies комментирует...

he he haragdaj bna shuu. bi ch itgedegiin. gehdee hun harah bolomjtoi gej bdosongui shuu. uul ni gerlii huree 200 nm ees 800 hurtel biadag yum bna lee. harah bolomjtoi. ingej turshij baisangui.

melkadies комментирует...

miniih 2 3 han mm l tsatsarch bna. zuzaan bish bna aa.

david santos комментирует...

Hello, Arsun!
Excellent posting. You are Master!
I loved this post and this blog.
Have a nice day

Бум комментирует...

Цайвар биш бараан дуу фон дээр гараад байгаа юм бишүү та минь ээ. Эсвэл би буруу юм хараад манараад байна уу. Аливаа биетэд хийн орон зай байдаг гэж яригдаад байдаг тэр юм болов уу. Тэр байтугай оюун санаанд хүртэл байдаг гээд л байдгийн билээ. Сонирхолтой юмаа

ZAYA комментирует...

Бидний бие бүр эрчим хүчний өөрийн төрөлтэй байдаг бөгөөд тэдгээр нь бүгд хамтдаа хүний эргэн тойрон цацраг амин орон буюу үл үзэгдэх хийморийг бүрдүүлдэг. Аура нь гэрлэн бие буюу монголоор хийморь юм бус уу.
Хийморьлог хүн гэж ярьдаг. Оросууд сүүлд судлаж гаргаж ирсэн бол, монголчууд тэр тухай бүр эртнээс мэдэж байсан болж таараад байна.
Аура биеийн том багаас шалтгаалж тэр хүн хэрхэн их гэгээрсэн харагдана.
Хутагт хувилгаад бол энэ талын эрдмээрээ бидний бахархал мөн биз?
Гагцхүү ардын хувьсгал мандсан он жилүүдэд хутагт хувилгаадыг хилмэгдүүлсэн болохоор жирийн ард түмэн мэдэхгүй байна.
за за буруу зөв бурчихлаа. уучилаарай.

Mika комментирует...

Ёстой үнэтэй мэдээлэл байна. Хүн өөрөө дотоод сэтгэлээрээ зөвт байвал сүнсэн бие нь дагаад өсч хөгждөг гэж боддог.
Амжилт хүсье, Мика

Oogii комментирует...

Ёстой сайхан мэдээлэл байна. Баярлалаа. Ахиад ихийг оруулаарай

tumee 33 комментирует...

aura gesnees, uchigdor dood zovhi zogsoo chuloogui tataad baisan chiny, mashiniihaa gerliig asaalttai ny martaad akumlyator ny suuchihsan baih yum...n*saa hatsartaa naajiina aa,hehe...

A.Амарсайхан комментирует...

Хүүе ээ, энэ Сантос гуай бичлэгийн чинь Аура-г мэдрээд гайхамшигтай гэж хэлжээ. Бичлэгнээс хүртэл Аура гэрэлтдэг байна шүү дээ.

Аура байдаг гэдэг нь ойлгомжтой байдаг. Өрөөнд ороод ирэхэд л гэрэл гараад явчих шиг болдог хүмүүс их бий. Д.Цоодол ах өрөөнд ороод ирэхэд ямар болдог гээч. Нэг л их сайхан, дотор цэлмээд явчихна. Ярьж байгаа, хүн шоолж байгаа нь цаанаа л нэг сайхан.
Бас Байды ах маань байна. Хүндлэхгүй байхын аргагүй. Ха ха инээгээд л. Тэр чинь тийм учиртай байхгүй юу, гэж философидоод л.

segsger комментирует...

Эрхэм Арсун, энэ бол саваагүй зүйл ерөөсөө ч биш танин мэдэхүйд тэмүүлэх сэтгэлийн ариун шуналаас үүдэлтэй сайхан мэдээлэл байнаа, баярлалаа. Бид зөвхөн нүдэнд харагдаж гарт баригдаж буй зүйлээрээ тэжээгдсээр ХҮН гэхээсээ илүү амьтан маягтай амьдарч байгаа шүү дээ. Хүний амьдралд шунан дурлах хүсэл минь санааны аглагт уугин цогшиж байгааг ямагт мэдэрдэг ээ. Харин тэрхүү цогийг үлээж дэврээж байга эрхэм андад талархавч баршгүй. Ауранаас гадна бидний яг энэ махан биед хамт оршиж байдаг энергин бие гэж бас байдаг бөгөөд түүнийг фантом гэж нэрлэх юм билээ. Жишээ нь хөлөө тайруулчихсан хүний байхгү болсон хөл нь загантнаад байж суухын аргагүй шаналдаг бодит тохиолдлууд анагаахын түүхэнд олонтаа тохиолддог... За за онгод ороод гарч өглөө. Хазаараа татъя даа. Комментон дээр өгүүллэг биччих шахлаа, уучлаарай анд аав Амжилт хүсьэ эрхэм Арсун

segsger комментирует...

ха ха алдаагаа засахын тулд дахин хандаж байна. Эрхэм анд аа, амжилт хүсье гэж залруулан уншина уу. Энд аав гэдэг нэг үг орчихсон байхын. бас л гайхах ёстой сэдэв байх. Өмнөх олон төрлүүдийнхөө "архив"-аас санамсаргүй алдаагаа эрдэг юм билүү хэ хэ

3apaa комментирует...

Миний Аура лагштээ. Шөнө харанхуй подезруу оруулаад өгөөч гээд манай байрны жоохон хүүхдүүд гуйгаад байдийн. Шөнийн ан гөрөөнд намайг дагуулж явдаг нэг ч хүн байдгүйшт. Хамаагүй гэрэлтүүлээд амьтан үргээгээд байна гээд байдаг юм.

Bayasum комментирует...

би нүдэндээ итгэдэггүй. олон парадокст хууртагддаг учраас..
энэ үзэгдлийг физикт интерференц, дифракц гэх мэтээр тайлбарладаг.
Аура байдгийг үгүйсгээгүй юм шүү.. гагцхүү гарныхаа гэрлийг тас харанхуйд харж болдоггүйд - эргэлзсийн..

Дeстини комментирует...

За хийгээд үзсэн чинь надад сайн мэдэгддэггүй. Харин жавар сэрвэлзээд байгаа мэт санагдав.

nana комментирует...

zurag ni saikhan haragdaj baina, haraal shuud tselmeh shig boljiisht.

Bayasum комментирует...

төрөл садангуудын аура ижил өнгөтэй байдаг гэж сонссийм байна. нэгэн онцгой чадвартай хүнээр маш олон хүмүүсийг ангилуулжээ. тэр хүн аураг нь хараад бүх хүнийг төрөл саднаар нь, найз нөхдөөр нь алдалгүй ялгаж хэлсэн байна. Учир нь найз нөхдийн аура өөр өнгөтэй ч бие биендээ ууссан мэт байдаг ажээ..
уусах.. гоё үг шүү..

Akinogal комментирует...

See Please Here

Barimalch комментирует...

Orsiin zon bilgiin tulaaniig uzeed yur n merge tolgond itgeh heregtei yum baina gehdee buh merge onodog bish yum baina gesen dugneltend hursen. Ted nar auragaa zahirch sursan humuus baihaa. Yalanguya ter Tajik udgan bol gaihamshigtai.

Э. Баярсайхан комментирует...

Энэ Давид гэдэг нөхөр ойлгосон л юм байх даа. хэрэв ойлгосон бол монголоор сэтгэгдлээ биччихгүй.
Гарынхыгаа харна гэдэг чинь нүдний сул талыг ашигласан гэрлийн эффект биш биз?

segsger комментирует...

Zaraa uuriinhuu tuhai bichsen buhniig olood harchihna shuu. Er n ene nuhur zun bilgiin tulaand orood uzvel yasiin be ha ha

arsun комментирует...

Ganga: Харин тиймээ. Минийх ногоон л байна лээ. Фиолетовый чинь их өндөр түвшнийх байхоо. Ус зөөх, мод хагалах зэрэг ажил хийж буй “Будные дни Сергия Радонежского” зураг дээр түүний толгой цагаан гэрлээр хүрээлэгдсэн байдлаар зуржээ. Бүх шашины зурагт аура дүрслэгдсэн байдаг.

Melkadies: Битгий эргэлзээрэй хө. Шүлэг унших, хайрлан энхрийлэх зэрэг сэтгэлийн өөрчлөлтөөр өнгө нь бас өөрчлөгдөнө. Одоохондоо бид өтгөндүү цайвар өнгөөр харж байна, хөгжихийн хэрээр өнгийг нь харах байхоо.

David Santos: Hello, Manaihaar zochilj minii boloogiig unshij buid talarhaw.

Бум: Тиймээ, бараандуу, сүүдэртэйд бүр илүү харагдана. Миний найз манараагүй ээ, хэ хэ, тэр чинь мөн.

ZAYA: Би бас хийморийг энергетиктэй холбож боддогийншдээ Заяа.
Дээр 1 минутын дасгал гээд нэг саваагүй юм оруулаагүй юу, гар их дээшээ яваад удаан тогтох тусмаа тэр үед нь чухал ажлаа хөөцөлдвөл бүтнэ гээд. Энэ энергетик ихтэй байна гэдэг хийморьтой байна гэсэн үгээ. Бараг буудсан ч сум даахгүй байхоо. Мөнхбат аварга ир нь ханаад ирэхэд ингэж бодож байсан гэдэг.

Mika: Их баярлалаа Мика.

Oogii: Туршилтынхаа дүнг илтгээрэй, хэхэ.

Тumee: Хэхэ, сонирхолтой тохиолдол байна шүү, учиргүй юм нэгээхэн ч үгүй гэдэг. Арай хүүхдээ сургуулиас нь хоцроогоогүй биздээ.

A.Амарсайхан: Харин тийн, ойлгоод байх шиг байгаан, хэлийг нь мэдэхгүй лүд юм, арай дөхүү боловуу гээд лат үсгээр бичлээ, хэхэ.
Чанга чанга инээгээд үнэн сэтгэлээсээ хүмүүстэй харилцахсан, дээр нэг тариа хийлгэсэн нөлөөлөөд байх шиг байна.
Чи өөрийнхөө аурыг хар л даа, шалдан байна гэж л битгий хэлээрэй, хэхэ.

Сegsger: Охин минь, хэхэ. /Хүүхэд бүрийг үнсэж яв, хүү чинь байж мэднэ, Өвгөд бүрийг өргөж яв, эцэг чинь байж мэднэ гсн үг санагдав, хэхэ/

3apaa: Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа...

Bayasum: Тас харанхуйд зөвхөн гэгээрсэн хүмүүс эсвэл муур л харах байх даа, хэхэ. Бидний тухайд ядаж нэг юм байна гэж гайхах нь чухал.

Дeстини: Тиймээ, сэрвэлзэж байгаа нь өөрийгөө мэдрүүлж байгаа хэрэг, их сонирхолтой. Арай бүдэг гэрэлтэй орчинд туршаад үз. Өдрийн гэрэл буюу люминесценцийн гэрэлд хараад дэмий.

Нana: Баярлалаа оролдоод үзсэнд.

Bayasum: Хамгийн сонирхолтой нь зэрэгцээд зогсож буй хайртай хосуудын аура нь нийлж уусаад бундан хэлбэртэй харагджийлээ. Зүрхэн хэлбэртэй.

Barimalch: Монгол, орос, америк зөн билэгчид гайхамшигтай байна лээ шүү. Манайхан нэвтрүүлгээ муу хийсэн болохоос хүмүүс нь чадалтай санагдсан.
Сониноос зарим хүмүүс “би зурхайч биш зөн билэгтээн” гэдэг болсон гэсэн.

Э. Баярсайхан: Би эхлээд гэрлийн эффект, харааны хуурмаг үзэгдэл гэж бодож байснаа нуух юун. Би энэ талаар сайн хөгжөөгүй ч эфир биеийг хараад байгаан. Эргэлзэхгүй байгаа.

Сэгсээхэй: Зараа яагаад байна, миний охиныг?

Ганаа_бж комментирует...

Neeree sonin uzegdel bainaa.
Urid byasalgald suuj baihdaa gerlen bieiin tuhai baga saga sonsoj baisan. Nyalh huuhdiinh hamgiin tseverhen, bas hamaagui tod baidag gej yarij baisan sanagdana.
Sonirholtoi bichleg boljee. Ingeed orhichiholgui, urgeljluulen bicheerei, ene tuhai.

Idea комментирует...

Яая над шиг бясалгаж байгаа хүнд яаг хэрэгтэй цагаа олсон бичлэг байна. Өмнө нь өсгийгөө хугалчих вий, өмдөө урчих вий гэж айдаг байсан чинь одоо муу зүйл хийж инергээ алдчих вий, муухай юмтай хутгалдаж аурагаа гэмтээчихгүй юм сан гэж хичээдэг болсон байна лээ хэхэ.

Бэрсүүн толгойтой би хүртэл ингэж засраад байхыг бодоход энэ далд ертөнц гэдэг чинь гарт баригдаж, шүдэнд хазагдахгүй хэрнээ хүний амьдралыг тэтгэх агуу хүч юм шиг байна лээ шүү. Нээрээ хэрэгтэй, сонирхолтой гоё бичлэг байнаа. Туршилтыг даруй хэрэгжүүлэмз.

Өө нээрээ дашрамд нь Зараад нэгэн дуугаар ая баръя:
"Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал үстэй ирэв үү"

Ганаа_бж комментирует...

Fosfortoi Zaraa

GanbatD комментирует...

Цагаа олсон сайхан бичлэг болжээ. Энэ их хямралтай, үймээнтэй цагт Аурадаа л найдаж байх хэрэгтэй. Тэгээд ч хүмүүс дотоод сэтгэлээ гэгээрүүлэхгүй бол харанхуй дотортой, гэрэлгүй хүмүүс улс орныг минь худалдахыг нь худалдаад, тонохыг нь тоноод дуусч байна. Би бас гараа хархад юм мэдрэгдээд байна л даа. Гэхдээ би өөрөө тэр дээр бичсэн хэн шиг л нүдэндээ найдадгүй золиг л доо. Нүд тархи 2-ийн аль нь буруутай болоод харааны гажиг гээч юм бий болдог бол гэж бодогдоод байдаг юм. Гэхдээ энэ өөр мэдрэмж. Миний гэрлэн бие гэхдээ гайгүй байх аа. Том байх.

MW комментирует...

Би багадаа Москвад явж байгаад Арслан гэдэг хүүхэдтэй сайхан танилцаж байж билээ. Гэхдээ надаас хэд ах байсан шиг санагдах юм. Ой тоонд бүүр түүр л орж ирээд байна. Арга ч үгүй байх. Би тэгэхэд 7 настай байсан юм чинь.

segsger комментирует...

Muldashevtai uulzaj bsan tuhaigaa bichiglehiig oroldov. Sonirhooroi nuhud uu. www.anduusanaa.blogspot.com. NAMAIG UUCHLAARAI erhem Arsun. Zar tavichihsandaa hultsel uchmuu

arsun комментирует...

Ганаа: Сонин байгаа биз. Нялх хүүхдийнх цэвэрхэн тод байдаг гэдэг үнэн байхоо.
Баярлалаа, Ганаа. Үргэлжлүүлэн энэ сэдвээр бичихийг бодноо.

Idea: Дэлхий цөмөрчих вий гээд дэглий шиг яваач хөө. За тэгээд юу харагдаж байна даа?

Ганаа: Хэхэ.

GanbatD: Аураг хэмждэг хүмүүс, арга бий л дээ. Одоо бол байх байхгүй тухай биш хэрхэн оршиж байгааг сонирхож, хэрхэн хамгаалах тухай ярьж байна.

MW: "Би багадаа Москвад явж байгаад Арслан гэдэг хүүхэдтэй сайхан танилцаж байж билээ" гэнээ. Би биш байгаа, хэхэ.

Сэгсээхэй: Чиний энэ бичлэгийг уншлаа. Яасан их орой гаргаж байгаа юм бэ, үргэлжлэлийг нь хурдан гаргаарай гэж хүсье.

Segsger комментирует...

Arsun, messengert orood ir tehuu?

Transplante de Cabelo комментирует...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Transplante de Cabelo, I hope you enjoy. The address is http://transplante-de-cabelo.blogspot.com. A hug.

Bibby комментирует...

сонирхолтой юм, урьд нь энэ тухай сонсож байсан. тэрийг нэг туршаад үзнээ, ямар ч биетэд Аура бдаг гэсэн чинь жоохон эргэлзчлээ, энэ ямар нэг гэрлийн еффект ч юм билүү, гэснээ бодсон чинь ямар нэг өвчин ороосон үед ч юмуу эсүүл аягүй баяртай байхад аура хувирч өөрчлөгддөг гэж сонсноо санчлаа, тэхээр үнэн болтлой

Bibby комментирует...
Этот комментарий был удален автором.
arsun комментирует...

Segsger: Orohoor oldohguien

Transplante de Cabelo: Hello.
Manaihaar zochilsond bayarlalaa.

Bibby: Lam nar zarim zuiliig gaituulaad gargadag shuu dee, bagadaa surah bichgees tedniig zalitai, shunaltai, uutsduu awchdag gej oilgoj baiw.
Odoo bol us, chuluu, buh ed yums medeelliig hadgalj uldeed ter hereer orchindoo nolooldgiig oilgood bainaa.
Har baraan erchim aguulsan ed zuil, ug helnees zailshiij baimaar.

Bibby комментирует...

би эфирэн биеээ харах гээд нэг болж өгсөнгүй, нээрээ дээр тв-р усны тухай гарж байсан юм бна, муухай үг хэлхээр талстынх нь хэлбэр нь хэлбэр галбираа алдаад, хайр гэж хэлхээр талст нь чамин гоё хэлбэртэй болоод бсан, тэхээр мэдээллийг хадгалж үлддэг гэсэн үг болж таарчийна.

arsun комментирует...

Bibby,
Usny tuhai "Us chandmani erdene" geed neg bichleg baigaa sonirhooroi, end http://arslans.blogspot.com/2007/12/blog-post.html

Bibby комментирует...

aa yag ene, eniig mongol tv eer uzjiisan yum

Анонимный комментирует...

[url=http://www.pi7.ru/foto/1494-novye-chastnye-foto-27-foto.html ]Шоколадкина Вика отказалась от публикации в мужском глянце [/url]
Вице-президент фирмы "ЛУКойл" Анатолий Барков признан потерпевшим в автоаварии, которая произошла в Москве в феврале этого года. Тогда погибли 2 человека.
Как передает "Интерфакс" со ссылкой на правоохранительные органы, по завершении ряда экспертиз виновной в происшествии признана Ольга Александрина - водитель машины, столкнувшейся с "Мерседесом" Баркова.
Дело, вызвавшее широкий общественный резонанс, будет закрыто в обозримое время, поскольку Александрина погибла на месте происшествия.
Пэ.Эс. Надеюсь все помнят что видео наблюдения с камер с этого участка дороги просто исчезли.Если бы вина была не машины президента Лукойла, то видео наблюдений никуда бы не исчезли, надеюсь все это понимают.Что делать станем?

Анонимный комментирует...

Как говорилось на 2NT.ru Извините в случае в случае если похожие темы уже были, но срочно нужна помощь! У меня сильно выпадают волосы (иногда даже более 20 в день). Уже более 2-х лет. Я реально лысею а мне всего 17 лет! Что я только не делаю: с щитовиткой есть проблема, но я пью таблетки ежедневно периодически, прочла что сыпятся от недостатка витамина В - пью витамины ежедневно. Ещё мне сказали что кальций нужен - сейчас пью кальций. Делаю маски: сок алоэ, яичную, маслом миндальным. (медовые только не могу делать - у меня аллергия). Купила шампунь против выпадения и 2 маски против выпадения и укепляющая. Делаю периодически каждые 2-3 дня. Но всё точно еще волосы сыпятся сильно, хотя, громадный клок с расчёски стал немного меньше. Ничего не может помочь, что мне делать? P. S. у мамы волос буквально нет у самой, у отца были густые, может наследственность

Анонимный комментирует...

Энциклопедия для новоиспеченных родиелей.
Мы даем необходимое пособие которое поможет всем
неопытным родителям познать как опытнее ухаживать за вашим крохой посетите http://rubebi.ru
Извините что может не в ту раздел добавил. но не нашел раздел рекламы
[url=http://rubebi.ru/kalber/page/5/]Календарь беременности[/url]