суббота, 7 марта 2009 г.

Эрхэм гишүүдийн гангараа

Гого: - За та манай үзэгчдэд өөрийнхөө хөөрөг, даалинг танилцуулахгүй юу? Хөөрөг даалин болгон өөрийн гэсэн түүхтэй байдаг.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: - Тийм үү. За /Өврөө уудлангаа, зүүн гарын эрхийгээр хамраа шудран, nусаа татаад даалинтай хөөргөө гаргана
/
Гого: - Таных ямар түүхтэй, ямар хөөрөг юм боло
о?
Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ: За яахав, ингээд одоо, за би, одоо монголчуудын цагаан сар чинь их цагааны билэгдэл. Цагаан идээний цагаан сэтгэлийн цагаан билэг зүй, сайхан үг билэг дэмбэрлийн цагаан өнгийг эрхэмлэж би сар шинийнхээ баяраар цагаан дээл өмсдийн. Тэгээд энэ эх орны бүтээгдхүүн, манай Говь компанийн нэхсэн ийм одоо цэвэр ноос ноолууран ийм одоо даавуу байгаан. Заа, миний хөөрөгний даалин болуул Цэрэннадмид гээд манай монголчууд сайн мэднэ дээ манай Xэнтий аймгийн Цэнхэрмандал сумын, Хэнтий аймгийн одоо хүн байгаан. Тэгээд зурагчин, фото зурагчин. Одоо нэлээн дээхэн үеийн Монголын фото зургийн, одоо хар цагаан зургийн, маш сайхан зургийн их чадалтай, мэргэжлийн өндөр зурагчин ийм хүн байсан. Эгч маань тэтгэвэрт гараад тэгээд надад одоо ийм сайхан даалин урлаж өгсийн. Өөрөө одоо бүр Цэнхэрмандал суманд малтай сууж байгаа ш дээ, Цэрэннадмид эгч маань. Тэгээд авгайд одоо нөгөө гоёлын будаг шунх хийдэг ийм сайхан бортого тийм савтай тэгээд надад ийм даалин, битэрт ижлээр нь хийж өгсөн, ийм даалин байгаам.
Заа миний энэ хөөрөг болуул одоо их эртүй үед Манзшир хутагт гэж одоо Монголын бас Ерөнхий сайд хийж байсан ийм Манзшир хутагт гэдэг хүний барьж байсан хөөрөг гэж ийм хөөрөг. Тэгээд Манзшир хутагтаас манай Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэг их эрдэмтэй том лам байсан. Тэр хүнд очоод, тэгээд тэндээсээ сүүлд хотод орж ирээд, тэгээд хотод
эзэмшиж байсан хүн нь “За энэ хөөргийг болуул одоо би Хэнтий нутгийн нэг нэртэй хүүд өгөх ёстой юм байгаа юм аа, Хэнтий нутгийнх нь хүүд хадгалуулах ёстой юм байгаамаа” гэж надад авчирч өгсийн. Тэгээд их олон жил барьж байгаа ийм хөөрөг байгаамдаа.

Гого: - Таны хөөрөг яг ямар хөөрөг байгаа вэ? Хөөрөгний даалин ямар даалин байгаа вэ?

Эрхэм гишүүн K.Д.Батбаяр: - Хөөрөгний даалин, Тийм үү? Хөөрөг, хөөрөгний даалин нь Дондогдулам хатан, хатан... хатан гуайн тэр дээлнийх нь ... өөдсөөр хийсэн ийм хуучны тийм ... их л хуучны л гэсэн торго... торго, одоо яг одоо юу гэдгийн би одоо сайн мэдэхгүй байна.
- Ямар ч гэсэн түүх нь их нарийн юм.

- Дондогдулам хатан гуайн дээлнийх нь өөдөс үлдэгдлээс... тэгээд. Хөөрөг бол манай бүүр аав маань бэлэглэсийн, одоо ямар ингээд шүрэн хөөрөг. Тамхи нь бас муу аав маань хийж өгсийн. Тийм хөөрөг байгаан. Тийн хамгийн гол нь хөөрөгний маань уут нь юу л гэсэн дээ, Дондог дулам хатны тийм юу л гэсэндээ үлдэгдэл л гэсэн ш дээ, сайн мэдэхгүй юм, ямар үзсэн биш тээн, хэ хэ.
- Таны энэ жилийн хувцас бусад гишүүдийг бодохын бол өнгөтэй сайхан харагдаж байна. Хэн урлаж өгсийн бол?

- Заа миний хувцасны дизайн, бүх юмыг бол ердөөсөө манай...Баясгалан өөрөө одоо бүгдийг нь загвар гаргаж, бүгдийг нь оёж өгсөн, бүгдийг нь хосолж өгсөн. Би өөрөө монгол дээл өмсдөггүй байсан...Хүүхэд байхаасаа... Япон руу барилдахаар явчихсан. Анх удаагаа Монголдоо, тэр тусмаа Монгол дээлээ өмсөөд, тэгээд анх удаагаа цагаан сарын барилдаанаа үзээд их сайхан байнөө, тийн.

Эрхэм гишүүн Цэнгэл: /Аргагүй л хуучны хур баяны дүртэйгээр хөөргөө гарган хичээнгүйлэн тайлбарлана/
-Энэ одоо Их гэгээн, Богд гэгээн гэж манай гэгээний хоёр хос хөөрөг байдийн, нэг нь манай эхнэрт байгаа. Энэ одоо пат шувуу бол үрэл болсон модон дээр сууж энэ модноосоо бадамлянхуа цэцгийг одоо зуусан ийм шувуу. Нөгөөдөх нь хоёр шувуу үнсэлдэж байгаа, тэрэн дээр бадамлянхуа цэцгийг гаргасан, энэ хатан хөөрөг нь. Энэ одоо 70 оны, мянга есөн зуун 70 оны үед төрийн санд бүртгэгдэж хорин саяар үнэлэгдэж байсан ийм түүхтэй хөөрөг өө.
- Аан за.
- Богд гэгээн энэ хөөргийг барьж байсан, ийм хөөрөг байгаан.
- Таны хувцас бусад гишүүдийнхийг бодохын бол илүү өнгөлөг харагдаж байна л даа. Тэгэхээр Таны хувцасыг ямар хүн урласын бол?
- Заа энийг бол яах вэ, одоо энэ Асашюүрогийн эгч Цовхрон гээд одоо Долгорсүрэн зааны төрсөн дүү урладийн. Энэ бол одоо олон халиуны тийм үс байгаан. Тийм үсээр хийж урласан. Монгол жинхэнэ заншлаар нь хийсэн... Жишээлбэл энэ одоо 2 товчтой байгаа биздээ, тиймээ... Одооны дээл бол ийм ухдас ихтэй байдаг. Миний дээл бол хуучны маягаар хийсэн ийм дээлээ.
- За баярлалаа.


Эрхэм гишүүн Арвин: - Би, би бол ерөөсөө хөөрөг хэрэглэдэггүй ээ /үнэхээр ч үзүүлчих юм байсангүй/, тийн, ер нь хөөрөг хэрэглэх, хэрэглэдэггүй ээ гэдгийг хэлмээр байна.
- Таны дээл маш гоёмсог харагдаж байна л даа, ямар хүн урласан юм бол? /Бурхан минь, бусдынхаас онцгой гэсэнгүй/.
- Аа-ха, тэгэхлээр би бол мэдээж монгол дээлийг бол сайн өмсжөөгаа. Тийм, жилд 2-3 удаа загварын дээл, бүр үндэснийхээ загварын дээлийг гаргаж зориуд өмсөж байгаа. Тэгээд цагаан сараар, улсын баяраар, уул усандаа очих маягаар тэгээд ер нь үндэсний хувцасны нэг ёсны үзэсгэлэн одоо би гаргаж байгаа. Тэгэхэд түүгээрээ бол гэхлээр миний үр хүүхэд, хойч үе маань тээ, манай эмээ маань, ээж маань, ийм юм эдэлж байсан гээд хойч үеdээ үлдээхийн тулд би маш үнэтэй, маш гоёмсог, маш тийм судалгаа шинжилгээний үндсэн дээр ийм дээлүүд урлаж би хадгалж байгаа.
- Энэ дээлийн хувьд?
- Энэ дээлийн хувьд, Япон нөгөө хүр хорхойн торгоор хийсэн дээл байгаа. Энийг нөгөө драмын театрын Лхагваа эгч хийсэн. Би жил болгон монголын бүх урчуудаар ээлжлүүлэж ийм дээл хийж байгаа. Энэ жил Лхагваа эгчээр хийлгүүлсэн.

Эрхэм гишүүн З.Алтай: /Тэрээр госчоомон дээр шляпан малгай хэнэггүйхэн тавьжээ/.
- Та өнөөдөр ганцаараа ийм хослол өмсөж байгаа нь их сонирхолтой харагдаж байна л даа. Та ер нь монгол дээл өмсдөг үү?
- Надад нэг ч монгол дээл байхгүй. Би амьдралдаа монгол дээл өмсөж үзээгүй. Тэхдээ бол төр, төрт ёсыг бодоод би бол төрийн ёс жаягийг дагаад нэг гайгүй сайн монгол дээлтэй болох ёстойн байна гэдгийг ойлгосон, тэгж ойлгожиино. Түрүү жил бол Канадад, өө биш Сиэтлд нэг айлд шинэлж битүүлж байсан шдээ. Гэтэл энэ жил төрийн ордонд бас шинэлж байна гэдэг бол сайхан л байна. Хүний амьдралд юм юм л болох юм байнашдээ.
- Таны хөөрөг яг хичнээн төгрөгний үнэтэй, ямар түүхтэй хөөрөг вэ?
- Энэ нэг их түүх байхгүй. Арван хэдэн жилийн өмнө манай Авирмэд бид 2 Хархорин явжаагаад тэгээд Авираа над тэгэхгүй юу, би бол хөөрөг мэдэхгүй шүү дээ, “Энэ хөөрөг 20 мянга гэж байна чи авчих авчих” гэжиинэ. Тэгээд авгай толгойг нь солиод энд нь бөгжилж хийж өгөөд, “за яахав дээ, хүнтэй тамхилахгүй юу” гэсийн.
Тэгээд би хөөрөг мэддэг Лүндээ Мүндээ м
этийн аваргуудад үзүүлэхгүй юү, “Өвгөн чинь нэг ийм 20 мянгын хөөрөгтэй боллоо” гэсэн чинь “Өө яахав яахав, айлын нохой дайрвал чулуудахад хайр гамгүй” гэхгүй юу, хэ хэ хэ. Тэгэхээрээ ямар хөөрөг гэдэг нь ойлгомжтой, тээ. Гэхдээ бол хөөрөг бол үнэндээ гол биш байхоо, хөөрөг бол хөөрөг. Ерөөсөө энэ бол ёс, мэндчилгээний нэг сайхан ёс. Миний хөөрөг бол дажгүй, сайхан хөөргөө, тиймээ. Эдээрээ уралдаж биш, эдээрээ гоёх биш, эд мөнгөндөө, үнэндээ гол нь байгаа биш, ёсыг бодож жудагтай л байх юм бол тэр бол сайхан ш дээ, тиймээ.

Таныг жилийн дараа Богдын шар дээлийг өмсөж, хатных нь сувдан гутлыг эхнэртээ жийлгэхгүй гэдэгт итгэж байгаа шүү.


Видео бичлэгийг эндээс үзнэ үү: http://news.gogo.mn/video/news/50281

20 комментариев:

artagnan комментирует...

Хаха тэр Батэрдэнэ аваргын яриа яг нүдэнд харагддаг байшд. Эртүй үеийн, ийм одоо... хаха ёооё. Эднүүс яг ингэж ярьсиймуу, та зохиочив уу?

Өнөржаргал комментирует...

Хэхэ эд нар одоо.. ярих гэж одоо.. алаа хаячхиймаа хаха

Cаарал комментирует...

төрийн санд бүртгэгдсэн өндөр үнэтэй хөөргийг яахаараа хувь хүн барьж байдаг билээ?

Idea комментирует...

Ийм л хүмүүсийн өмнөөс бид ярилцлагыг нь янзалж, бичгийн хэллэгт оруулах гэж махаа иддэг юм даа. Заримдаа агуулгыг нь алдагдуулахгүйгээр яриа зохиох хэрэг гарна. Харамсалтай нь өөрсдөө тэрийгээ мэддэггүй. Анхнаасаа л ингээд сонинд алдаагүй сайхан ярьчихдаг гэж өөрсдийгөө боддог. Тэгээд л ганц үг гажуу гарчихвал муугаар нь сэтгүүлчид рүү дайрдаг юм даа. Та ёстой уйгагүй буулгажээ. өөрсөд рүү нь мэйлдчих юмсан хэхэ.

Idea комментирует...

Ийм л хүмүүсийн өмнөөс бид ярилцлагыг нь янзалж, бичгийн хэллэгт оруулах гэж махаа иддэг юм даа. Заримдаа агуулгыг нь алдагдуулахгүйгээр яриа зохиох хэрэг гарна. Харамсалтай нь өөрсдөө тэрийгээ мэддэггүй. Анхнаасаа л ингээд сонинд алдаагүй сайхан ярьчихдаг гэж өөрсдийгөө боддог. Тэгээд л ганц үг гажуу гарчихвал муугаар нь сэтгүүлчид рүү дайрдаг юм даа. Та ёстой уйгагүй буулгажээ. өөрсөд рүү нь мэйлдчих юмсан хэхэ.

arsun комментирует...

Artagnan:
Үгүй ээ би зохиогоогүй, эн чин одоо, өөрсдөө л инкэж яриад байшдээ. Холбоос нь байгаа, видео бичлэгийг нь үзээрэй, би яг л ярьсаныг нь буулгасан. Ингэхэд энэ сэтгүүлчид хүний яриаг ямар сайхан болгодог авъяаслаг улс вэ?

Өнөржаргал:
Дондог дулам хатны үлдэгдэлээр хийсэн хөөрөгний уут үнэн тасархай, хэхэ.

Цэнхэрмандал суманд малтай сууж байгаа Цэрэннадмид эгч бас их хөөрхөөн, хөхө.

Маш үнэтэй, маш гоёмсог, маш судалгаа шинжилгээтэй, явж явж бүр Япон хүр хорхойн торгон дээлтэй Арвин авхай бас мундагаа.

Cаарал:
Наад нөхөр чин дандаа л даалин маалин ярьж явдаг нөхөр.
Төрийн санд бүртгэгдсэн хаан хатны хөөргийг Төрийн зүтгэлтэн барилгүй яахав, хэхэ.

arsun комментирует...

Idea:
Баабээгүй буулгажуу? хэхэ, сурцийн.

Ком-тоо өөр газар оруулчуу гэж гайхлаашдээ. Чинийх амжаад орчиж.

Та нар ч махаа иддэг улс юмаа, нээрээ.

Нөгөө Пүрэвбат ламтан эд нарын "Хүний ясыг ингээд сайхан ганжиндаад..." гээд нэг онигоо байдаг шдээ, хэхэ.

Э. Баярсайхан комментирует...

Пүрэвбат ламын онигоог дэлгэрүүлээч.

peakfinder комментирует...

Peeh, bi ehleed shoglol yum baih gej bodson sh dee. Hecuuhen ch yumaa daa. Altai gishuun l ovoo gaigui sanagdlaa.

Ганаа_бж комментирует...

Yooooyo, yu unshchihvaa. Ter K.D.Batbayar guai bol bur ch laitai. Yanaa. Heleh ch ug alga.

arsun комментирует...

Э.Баярсайхан:
http://baabar.blogspot.com/2007/04/blog-post_06.html эндээс хараарай хө. “Зургадугаар палатын ослын буулт” хэмээх өгүүлэл байгаа. Элэг аваад хаячихна, хэхэ.

Peakfinder:
Өө энэ чинь манай энд энгийн үзэгдэл болсонш дээ. Мань хэд нь үзээд л, шүтээд л. Юун хямрал, сайхан байнөө.

Алтай арай гайгүй болвуу гэж бас бодно. Цаадах чинь бусдыгаа дуурайгаад алга болчихгүй бол шүү, хэхэ.

Ганаа_бж:
Хэхэ, Ганаа чи одоо video бичлэгийг нь үздээ. Зүгээр л байгаа биздээ, хэхэ.

Нээрээ тээр жил сургууль ээж минь сонгуульд явахдаа намайг ятгасаар байгаад өөрөө оёсон монгол дээлээ өмсүүлж билээ. Настай хүн гуйгаад байхаар зөвшөөрчихлөө. Ээж минь их баярлаж билээ. Би жаахан ичсэн боловч ээж минь сэтгэл өндөр л байвал дүүрсэн хэрэг байв. Тэр үед Монгол хувцас бараг өмсдөггүй байв. К.Д.Батбаяр маань хайртай болохоороо л үгэнд нь орсон биз. Уул нь Соёлмаа гуайгаас зөвлөгөө авсан бол тээ.

arsun комментирует...

Ганаа_бж:
сургууль төгссөний дараа гээд ойлгочоорой хө.

arsun комментирует...

Ганаа_бж:
сургууль төгссөний дараа гээд ойлгочоорой хө.

Slogan комментирует...

changa duugaar unshihaar bur ineedemtei yum. Hol baidag naizdaa msg-eer unshij, tal tald ineeldlee. Bateredene avargiin yariag changaar unshaad uzeerei.

ЗОРИГТ 8 комментирует...

Алтай гишүүний яриаг ээ... Балай авсан байна ш дээ

arsun комментирует...

Slogan:
Хүн шоолж байж хамаргүй болчвоо, хэхэ. Зурагтаар дандаа иймэрхүү юм гараад байвал сонин л юм. Реклам нь гэхэд хараа, барааны савангууд бассейнд уралдаад л, өө тэр түрүүллээ, хамгийн сайн саван гэхээр мань хэд нь уралдаж авцгаагаад л.

Энд Бат-Эрдэнэ аварга арай хүнлэг гүндүүгүй нь харагдаж байгаа биз, уран авъаслаг Цэрэннадмид гуайг сайн рекламдаж байгаа биздээ.

ЗОРИГТ 8:
Задгай, чалчаадуу болохоос

namuuhai комментирует...

ярина гэж яргалах юм даа.

arsun комментирует...

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Хөгжил дэвшлийн зүг харахгүй шүү, ямаа мамаа гэсгээд л байгаад байна.

Санхүү эдийн засаг сайнгүй байгаа үед өөрсдийнхөө бизнесийг хөөрхөн дэмжээд байгаамаа. /Зам/

Жаагий комментирует...

End ih googoo yarianuud bolood ungurtsun baishd.

arsun комментирует...

Hehe, Zugeer l sawaaguiteed buulgaad uzsiin.