пятница, 13 марта 2009 г.

Дармапада 2

Хослон өгүүлэхүйн аймаг
1.
Бидний юу бодсоны үр дүн нь бидний өнөөгийн байгаа байдал маань юм. Тэр нь бидний бодол дээр үндэслэгдэж, бидний бодлоос бүрддэг. Нүгэл хилэнц үйлдэж, муу үг ярьж байгаа хүнийг шард хөллөсөн тэрэг шараа дагадаг шиг зовлон түгшүүр дагалддаг.

2.
Бидний юу бодсоны үр дүн нь бидний өнөөгийн байгаа байдал маань юм. Тэр нь бидний бодол дээр үндэслэгдэж, бидний бодлоос үүсдэг. Хэрвээ хүн цэвэр ариун бодол өвөрлөж, цэгцтэй үгсээр бусадтай харилцваас аз жаргал түүнийг сүүдэр шиг дагадаг.

3.
Тэр намайг зэмлэлээ, цохилоо, дээрэмдлээ, дийллээ гэсэн гомдол агуулж явдаг хүн хилэнц хорслоос хэзээ ч ангижирч чадахгүй.

4.
Тэр намайг зэмлэлээ, цохилоо, дээрэмдлээ, дийллээ гэсэн бодлоо орхидог хүний үзэн ядалт уур хилэн аяндаа алга болно.

5.
Ямарч үeд үзэн ядалтыг үзэн ядалтаар зогсоодоггүй, үзэн ядалт өршөөл хайраар эцэс болдог. Энэ бол эртнээс тогтсон таалал болой.

6.
Бид бүхэнд төгсгөл ирэх учиртайг ихэнх хүн мэддэг. Харин үүнийг танисан хүн зөрчил тэмцлээ бүрмөсөн зогсоодог.

7.
Зөвхөн жаргал цэнгэлийн хүсэлд дурладаг, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзаган модыг шуурга салхи ховх татан унагахын адил сэтгэлийн шулам эзэлж авна.

8.
Зугаа цэнгэлийг эрдэггүй, ухаан мэдрэл нь сайэар хянагдаж, хоол ундаа хэр тааруулан хэрэглэдэг, шударга, журамтай хүнийг хадан уулыг салхи илбээд өнгөрөхтэй адил сэтгэлийн шулам хөдөлгөн үл дийлмүй.

9.
Нүгэл хилэнцээс өөрийгөө ариусган цэвэрлээгүй хэр хэмжээ болон үнэнийг үл ухаарсан атлаа номын хувцас өмсөхийг дурлагчдад хуврагийн хувцас хүндэднэ.

10.
Өөрийгөө нүглээс чөлөөлж, тэсвэр тэвчээртэй, бүх л буянт ёсыг сайтар ухаарсан, хэр хэмжээ болон үнэн шударгыг барьж яваа хүнд л номын хувцас жинхэнэ тохирно.

11.
Худлыг үнэн, үнэнийг худал гэж эндүүрэгчид хэзээ ч үнэнийг олдоггүй, харин хоосон хуурамч хүслээ дагана.

12.
Үнэнийг үнэнээр нь худлыг худлаар нь харж чадсан хүн үнэн хүслийг дагаж, үнэн мөн чанарт дөтлөж хүрнэ.

13.
Дээвэр муутай гэрт борооны дусаал нэвтрэх мэт сэтгэлээ номхотгож чадаагүй хүнийг уур хилэн, шунал тачаал уургална.

14.
Сайн дээвэртэй байшинд бороо нэвтэрдэггүйтэй адил сайтар боловсорсон ухаанд уур хилэн шунал тачаал нэвтэрч чадахгүй.

15.
Нүгэлтэн энэ ба хойт нас хоёуланд нь зовно. Тэрбээр үйлдсэн үйлийнхээ үрийн хор хөнөөлийг зөвхөн өөр дээрээ л амсч эдлэх бөлгөө.

16.
Буянтай хүн энэ ба хойд нас аль алинд нь жаргана. Тэр буянт үйлийнхээ цэвэр ариун үрийг үзээд дахин жаргах болно.

17.
Нүгэлтэн энэ ба хойт насандаа адилхан зовно. Хийсэн нүглээ бодохоор зовно. Нүглийнхээ үйлийн үрийг эдлэхдээ бүр илүү зовно.

18.
Буянт хүн энэ ба хойд насандаа жаргана. Тэр хийсэн буянаа бодож жаргана, буяныхаа үр шимийг хүртэн байгаадаа илүү их жаргалтай байдаг.

19.
Бодлогогүй хүн хичнээн их маань тарни уншлаа ч түүнийг бүтээгч нь биш, лам хуврагийн буяныг ч хуваалцаж чадахгүй. Харин бусдын үнээ тоолдог үхэрчинтэй адил харагдана.

20.
Дээд номыг дагагч нь тун бага ном уншлаа ч гэсэн мунхаг тэнэг, үзэн ядалт, шуналыг орхин чадаад, энэ ертөнцийн юунд ч сэтгэл автахгүй. Зөвхөн жинхэнэ мэдлэг, сэтгэлийн ариуныг олж ертөнцөөс чөлөөлөгдөж чадсан хүн л үнэхээр хуврагийн буяныг хуваалцана.


Доктор М.Шагдарсүрэнгийн орчуулæ 2007 онä õýâë¿¿ëñýí
Дармапада íîìíîîñ

2 комментария:

Idea комментирует...

Мэддэг атлаа мэддэггүй юм шиг сайхан сургаалууд байна. Хааяа "бишдэхээрээ" орж ирж харж байна аа. Баярлалаа.

arsun комментирует...

Idea:

Gaihaltai shuu