среда, 6 мая 2009 г.

"Угсаатны наадамд" монгол гэр тэргүүлжээ


Шотландчууд үндэсний уламжлал, зан заншил, язгуур урлагаа сурталчилахаар 4 дүгээр сарын сүүлчээр "Угсаатны наадам" зохион байгуулжээ. Хоёр хоногийн турш үргэлжилсэн уг наадмыг сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид майхан барин отоглосон аж. Сонирхолтой нь 140 хүртэл галтай, таван отгийн дунд монгол гэр байсан гэнэ. Уламжлалт эд өлгийн зүйлс шалгаруулсан уг наадамд "Юнайтед бийтс коллектив" хэмээх байгууллага монгол гэрээр оролцож, гранпри хүртэн, 5000 паундын эзэн болжээ.
Тус байгууллагын тэргүүн Крис Кэмпбэл "Хүн төрөлхтний хэрэглэж байсан хамгийн гайхалтай сууц бол монгол гэр. Барихад амархан, нэг ч хадаас шаардахгүй. Дунджаар 5 цаг зарцуулдаг. Тэгсэн хэрнээ өвөлдөө дулаахан" гэжээ

О.Ундармаа "Өнөөдөр" 2009.05.06.

Зураг дээрх эвхдэг гэр миний бүтээл бөгөөд жипний багажинд хоол хүнс, хөнжил гудас, бүх юмны хамт ачихад багтана.

7 комментариев:

Жаагий комментирует...

Манай монгол гэрийг солонгосын нэг мэдээнд майхан гээд биччихсэн байсныг уншаад их сонин санагдсан. Мэдэхгүй хүмүүс нэг тиймэрхүү байдлаар төсөөлдөг бололтой.

artanyan комментирует...

Арсун ахын амрыг эрье! День победы!
Одоо комэнтоо бичьяа. Бас хэдэн түүркүүд та нар майханд амьдардаг билүү гэж асуусан. Даварцы ен.

arsun комментирует...

Жаагий:
Хөөрхий мэдэхгүй юм чинь аргагүй.

Аrtanyan:
Өчигдөр Зайсанд 3 улсын төрийн дуулал эгшиглэв. Монгол, Орос, Казакстан

Pro31 комментирует...

Үнэхээр бахархууштай эд шүү! Яахав гадны баагийнууд тохижуулсан майхан байна даа гэж боддог байхлдаа-зайлуул гэж.

Монгол гэр, Хамгийн анх хэн гээч аавын хүү нь сэдэж гаргаа юм болоо гэж би ч гэсэн гайхдаг. Энэ талаар судалгаа байдаг болуу?

arsun комментирует...

Pro31:
Харин тийм, гайхамшигтай шүү.

Надад тодорхой судалгаа байхгүй, харин эвхэгдэж жижиг болдог гэрийг хэн зохиосныг сайн мэднэ, хэхэ.

. комментирует...

ta ene site iig harsan bizee:

http://www.forloveofyurts.com/

Arsun комментирует...

.:
Баярлалаа, Одоохон хараатхая