пятница, 20 февраля 2009 г.

"Чингис хааны нууц" киноны нээлт болов

Энэ оны хамгийн анхны сэтгэгдэл:

Анонимный пишет...
http://www.chingiskhanfilm.ru/about.php
chingis haanii tuhai shine kino garah gej bgaam shig bnaa.
http://www.youtube.com/watch?v=yH89OD8SmEA
video n ene bna.

onoodor anh taarsan blog deeree l bichlee shuu.

arsun пишет...

Баярлалаа. Шинэ кино байна шүү дээ.

Гэтэл энэ киноны хамгийн анхны үзэгчдийн нэг болчдог байна шүү.

Энэ киноны монгол талын зөвлөхөөр ажилласан зохиолч Дамдины Жамъян нээж, найруулагч Андрей Борисов киноныхоо талаар, түүнийг бүтээхэд оролцсон жүжигчдийг
саха хэлээр танилцуулсан ёслолын ажиллагаа товчхон болов. Aнхны үзэгчид нь та бүхэн боллоо хэмээх нь үзэгчдэд ихэд таалагдав. Монголчууд биднийг хүндэтгэж байгаа хэрэг. Кино бүтээгчдийг талархан Н.Сувдаа тэргүүтэн цэцгээр бараг дарж байлаа. Найруулагч тайзнаас Сарантуяаг дуудан, ирсэнд нь талархлаа илэрхийлж байв.
"Сахафильм" (ОХУ), "Нямгаваа фильм продакшн" (Монгол улс), ӨвөрМонголын ӨЗО-ны кино фабрик (Хятад) хамтран бүтээсэн Николай Лугиновын зохиол, Андрей Борисовын "Чингис хааны захиас" киног тухлан сууж үзвээ.
Кинонд Тувачууд, Буриадууд, Якутууд, Монголчууд, Алтайчууд, Хакасууд, Башкирууд, Япончууд, Хятадууд, Америкчууд тоглож, Чингис хааны дүрийг Эдуард Ондар (Тува) бүтээжээ. Нэгэнт би урлаг судлаач биш тул гол дүрүүд, тэдний чадварын талаар тодорхой хэлж чадахгүй нь.
Харин манай М.Оргил Жамухын, М.Түвшинхүү Таргудайн, П.Ариунболор Ач хатны дүрийг чадварлаг бүтээжээ. Оргилоо чи шүү, ёстой мундаг. А.Борисов Түвшинхүүг Улаан-Үдийн тайзан дээрээс олж авчээ. Тэгсэн харин Түвшинхүүгийн эмээ нь якут хүн байж.

Киног сэдэгч, продюсер Владимир Иванов боксчин, зодоонч, дасгалжуулагч хүн боловч ариун дагшин Байгал нуурын усыг хараад, Монголын зах хязгааргүй талаар аялж үзээд Чингэс хааны туульсын кино хийх санаанд өөрийн эрхгүй хөтлөгджээ. Тамирчин хүний уйгагүй зан чанарынхаа хүчээр Николай Лугиновын романаар кино хийхийг театрын нэрт найруулагч Андрей Борисовт санал болгож, ятгаж дөнгөжээ. Түүний эцэг нь монгол хүн юм байна.

Кэрри-Хироюки Тагава (АНУ) үнэн гайхалтай тогложээ. Түүнд зориулан найманы хатны бие хамгаалагчийн дүрийг зохиосон нь киноны хамгийн гоё хэсгүүдийн нэг болжээ. Гүрбэсүг бараг алчихна уу гэж бодогдож байлаа. Тагаваг та "Пёрл Харбор", "Сүүлчийн император", Гейшагийн тэмдэглэл"-ээр нь мэдэх байх.

Энэ кино ОХУ-ын 300 кинотеатраар удахгүй зэрэг гарч эхлэх гэнээ.

Нэг сонирхолтой зүйл нь оросууд 13-ын тооноос бүгд айдаг даа. Үйл явдал 13 дугаар зуунд үргэлжилнэ. Зохиолын суурь болох романыг Николай Лугинов 13 жил бичсэн. Чингисийг бусад 12 хаад сонгоход Чингис өөрөө 13 дахь хаан нь байсан. Төслийн хүрээнд 13 "Чингис хаан" ирсэн. /М.Оргил ч мөн ВВС-ийн баримтат уран сайхны кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн/. Киног бүтээгчид хаана ч явсан тасалгаат вагонд, онгоцонд, буудалд, тийзний дугаарт 13 гэсэн тоо яагаад ч юм тааралдана. Якутын Мегинн-Кангаласс улсад зураг авахад цугларсан 100 адуучин ойролцоох 13 тосгоноос ирсэн байжээ. Энэ кино 13 хэсгээс бүрдэнэ. 13-ын тоо аз авчирна гэж киночид бүгд билэгшээж байгаа гэнээ. Би бас 13 дугаар эгнээнд сууж үзсэн гээч, хэхэ. Аз хурах болтугай. Киног та өөрөө үзээд дүгнэнэ бизээ.

Борисовын кино надад их л таалагдлаа. Ашиг орлого нь арвин байж, Азийн монголчуудыг ертөнцийн чихнээ дуурсгаг.

Дээр сэтгэгдэл бичсэн үл таних анддаа баярласанаа дахин хэлье.

Бодровын "Монгол" сайн болсон. Монголчууд хүүхэд алдаггүй гэдгийг дэлхий мэдсэн байх.
Манайхны "Үхэж үл болно" áàñ сайн болсон. Гэхдээ надад "Чингис хаан" маань тулгар биетэй Бөртэг мэргидээс булааж, морь унуулан хариулахаар Боорчид "давхиад бай, битгий зогс, орилж байсан ч давхиад бай" гэж байгаа нь арай л зэрлэг болсон санагддаг.
Аз болж Зүчийг маань зулбуулалгүй шиг төрүүлсэндээ. Чингис хаантан минь ураг хөнөөх хүн биш.

11 комментариев:

artagnan комментирует...

Сайн уу Арсун аха. Трэйлэр нь гоё юм. За трэйлэр сүртэй байхгүй бол өөр юу сүртэй байхав дэ. Монгол болхоороо ч тэр юмуу, Оргил лаг харагджий шд. Тагава чигсн дээ. Гадныхан манай хааныг тэгээ л нэг улаан нөмрөг энэ тэр өмсгөө л. Хятадын жанжин шиг хээ. Харин энд http://www.youtube.com/watch?v=Y8V3qSXSdBk&feature=related манай үхэж үл болно-ын зургууд байна. Хувцас хэрэглэлийнх нь өнгө будаг тасархай юмаа.

arsun комментирует...

Tagawa unen tasarhai. Barag uzegdeed l ungurnu.
Zaa, sain muu ni ch yahaw, hiij l baiwal. Tegeed ch ene delhii deer Chingisiin derged Julius Caesar, Makedonii Alexandr yu ch bish tul ezen haaniig maani yarihaas uur yah we dee /gahuulaw/.

artagnan комментирует...

Тийн шүү, дэлхийн түүхэн дахь хамгийн сүүпр 7 байлдан дагуулагч, жанжидын эзэлсэн бүх газар нутгийг нийлүүлсэн чинь Чингис хааны эзэлж чадсан газрын ..за байз 20 хувьтай ч билүү тэнцэнэ гэсэн юм уншсан шд дээр. 20 арай багадчижээ хэхэ, мартчиж гэхдээ.

oyunaa комментирует...

za eniig chine olood uzchih yumsan, nadad Bodroviin hiisen "Mongol" ogthon ch taalagdaagui ee... yagaad ch yum neg l

Ганзо нь комментирует...

Хэзээ манайд гарч эхлэх юм бол? Уг нь өдрийн сонинд нээлт нь болно, маргааш ганцхан удаа гарна гэж байсныг уншсан л даа, гэхдээ хожимдож. Олон орны жүжигчид тоглосон гэхээр их сонирхол татаад байгаам.
Сэтгэгдэлээ хуваалцсан танд баярлалаа.

arsun комментирует...

Artagnan:
Mongol humuus yah argagui delhiig tohinuulj, amar jimer bailgasan gawiyatai ulsaa. Orosuudad bol toeriin hergiig zaaj ugsun, mongolchuudad talarhdag baihoo.
Gaihuulaw gedeg ugiig deer aldaj bichjee.

Oyunaa:
Bodroviinh yagaad sain geech? Mongol gedeg neriig dawtaad baih tusam bidend sain shuu dee. Tuunees tuuhiig uhtel ni guiwuulsan.

Ганзо:
Bayarlalaa.Udahgui garch ehleh bizee.

Pearle Deppsu комментирует...

тэгж байгаад үзэх байх.

нөгөө 13-ны Баасан гарагт төрдөг чи яасан айхтар залуу вэ гэдэг шиг л юм болж ккк...

(хэсэг блогчин нөхөд хамт сууж байгаад нэгнийгээ шоолсон ярианаас)

Бум комментирует...

за нэг зав гарган байж үзнэ дээ хө. Арсун санал болгож байгаа бол овоо эд байх. Хэ хэ тэрэндээ ч биш. их хааныг аль өнцгаас нь харж вэ гэдгийг харнаа

peakfinder комментирует...

Neeree olj uzmeer sanagdav. Manai ene haviar hezee ch garch ehleh yum.

Анонимный комментирует...

Ter Chingis khhaanii nuuz tuuhiig uzsen. Estoi muu hiigdsen kino baina lee. Tuuhiig guivuulsan, eroosoo Chingis bol Hristos shashintan baisan geh geed, er ni tegeed boon holion bantan hiisen kino bna lee. eronhiidoo tuuh sain medehgui gadnii hun bol uzeed uu ch oilgohgui, er ni tegeed Chingis gej neg shashintan, Mongol ch bish neg muu yakut baisan um shig l gargasan bna lee. Ter Jamuhad togloson mongoloos busad ni bugd neg baga yastanguud. Minii uzsenhamgiin muu kino bna lee

arsun комментирует...

Pearle Deppsu:
Харин тийн. Гайхалтай 13.

Бум-Эрдэнэ:
Хөөе, урлаг талаасаа ямар болсныг нь мэдэхгүй. Би ч Монгол гэж байвал чичрээд зүтгэчихдэг хүн шүүдээ.

Рeakfinder:
Тэгээрэй удахгүй гарах бизээ.

Анонимный:
Чингэс хааныг маань өөр өөрийнхөөрөө ойлгоод аль болох олон кино хийгдэх тусам МОНГОЛ гэдэг нэр гарна. Энэ хэрээр ертөнцийн чихнээ дуурсана. Түүх түүхээрээ л үлдэнэ. Бид агуу түүхтэй улс.