пятница, 13 февраля 2009 г.

Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун.

Жалханз хутагт С.Дамдинбазар жанч халсны дараа орон гарсан Ерөнхий сайдын суудалд суух боломжтой хэдхэн хүний нэг нь С.Данзан байсан нь нууц биш юмаа. Нийгмийн хөгжлийн төлөвийн асуудлаар С.Данзан “иргэн баян – улс баян” зарчмыг баримталж, Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан бөгөөд Хятад-Зөвлөлтийн 1924 оны хэлэлцээрийг эрс эсэргүүцэн төр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв.
Тэрбээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинотой илтэд сөргөлдөж, засгийн эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл МАН-ын III хуралд дээр туйлдаа хүрсэн билээ. Э.Ринчино нар коммунист залуучуудын эвлэлийг өдөөн турхирах арга хэрэглэн, хурлын бүрэн эрхийг булаан авч 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан, Баваасан нарыг баривчлан, мөрдөн байцаалт явуулалгүйгээр буудан хороожээ. 68 жилийн дараа С. Данзангийн нэр төрийг Монгол Улсын Дээд Шүүх цагаатгажээ.* Солийн Данзангийн эсрэг бэлтгэсэн хуйвалдааныг сэрэмжлэн зайлуулах гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хүчин зүтгэл талаар болж түүнийг хэрхэн гүтгэж хэлмэгдүүлсэн тухай, 1924 онд хуралдсан МАН-ын III их хурлын явцыг та сайн мэдэх байх.

Тус их хурал дээр "... Монголын бүдүүлэг ардууд оросуудын буруу ч байсан таг чимээгүй байя гэж байсан удаа бий... Би Зөвлөлт улстай найрамдалтай байхыг хэзээ ч татгалзахгүй, харин бялдуучилсан байдал гаргаж хэрэггүй".... гэж өөрийн байр суурийг илэрхийлж байв.

"....комиссын тогтоолыг шөнө нь гүйцэтгээд маргааш нь 31-ний өдөр их хурлын хуралдаанд оруулж батлуулах гэхэд ийм хэрэг болно гэдгийг төсөөлөөгүй байсан ихэнх төлөөлөгчид хирдхийн цочиж, хэрэг явдал ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй явсанаа илэрхийлжээ.
Хөдөөний нэгэн төлөөлөгч "Болчимгүйтэж хоюулангий нь алчихсан хойно биднээр батлуулах хэрэг байна уу? хэмээж, эвлэлийн гишүүн Бадрах "Залуучуудын эвлэлийн гишүүн бид ийм том хэрэг болох юм гэж бодсонгүй. Зөвхөн өөрсдийн толгойлох хүмүүсийг албан тушаалаас нь огцруулахыг хүссэн юм" гэж дургүйцэж, хурлын төлөөлөгчид бүрэн эрхтэй комиссын шийдвэрийг бид батлахгүй гэжээ. Хурлын төлөөлөгчид тогтоолыг батлахаас татгалзмагц Зөвлөлтийн элчин сайд А.Н.Васильев уг тогтоолыг батлуулахаар төлөөлөгчдийг ятган ухуулж "Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засаж залруулан дэг журмыг сахиуллаа... Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Ийм явдал ганц Монголд болсон юм биш Орос оронд ч гарч байсан. Та нар их зөв юм хийлээ. Бид цөмөөр цус асгаруулахыг боддоггүй улс гэвч олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол ЗСБНХУ хоёрын холбоо хэлхээг биелүүлэхээр дөхөм болж ач тусаа үзүүлэх болно. Та нарын гаргасан шийдвэр бол аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн" гэж хэлсэн нь Элбэгдорж Ренчино Зөвлөлтийн дээд удирдлагын заавраар Данзанг хороох ажлыг зохион байгуулж, энэ ажиллагаанд элчин төлөөлөгч нь хүртэл биечлэн оролцжээ гэдгийг баталж байна"**

Зам тээврийн хятад пүүсэнд хувь нийлүүлэгчээр элссэн гэдэг нь түүний хийсэн ажлын зорилгыг буруугаар тайлбарласан хэрэг бөгөөд одоо болтол залруулга хийгдэхгүй байгаа юм.

Эх сурвалж:
* -Баабарпедиагаас
** - ...

9 комментариев:

A.Амарсайхан комментирует...

Хэзээ бид хэн нэгний зохиосон сценарийн дагуу биш, өөрсдөө хурал хийх бол?

Дэстини комментирует...

Данзан бол Богдод үнэнч дээрээс нь гал эх оронч хүн байсан гэдэг. Тэр үеийн Монголын хувь заяа үнэхээр хүнд, өрөвдөлтэй байсан шиг. Орос, Хятад, Япон гэх 3 мангасын сонирхолыг мөн их татаж байж дээ.

arsun комментирует...

A.Амарсайхан:
UIH uhaantai baij chadahgui gedeg ni oilgomjtoi. Delhii dayar hyamral ehleed baihad yamaand tetgemj uguud l, medremjgui baigaa ni haragdsan. "Buruu ni bas zuw" baij boloh.
Ter uyed gadnii nuluuguur buudchihdag baij, odoo barag uursduu "drobinkdchihmoor" sanagdaad baidiin bishuu, hehe. Eh nutgaa gesen bolgon chadhiidgiig boddoo. 90-eed onii eheer "ireeduitei" gej zarimiig ni hujaa nar yamar aihtar todorhoilj baisan ni ih ewgui.

Дэстини:
Buurai ulsyn eh oronchid hezeed hutganii iren deer baih yumdaa. Tuhain uyed Dashbalbar guaig UIH-n chuulgan deer ug helehed ineeldeed doosh ni hiideg baisan. Getel odoo mongolchuudad hichneen ih uguilegdej baina.

altai mountains комментирует...

bayariin mend Arsun.. :o)

arsun комментирует...

Altai mountains:
Bayariin mend saihan bayarlaarai.

Чепак комментирует...

Ийм хїмїїсийн амь, хєлс хїчээр бид єєрийн гэсэн эх нутагтай їлдсэн гэж бодохоор сайхан байдын харин энийгээ алдуул ....

arsun комментирует...

Chepak:
Harin tiin, buur bus nutagtaa Izrail shig huchirheg bolchih yumsan.

Анонимный комментирует...

E.Renchino gedeg chini mongoliin huvisgalaas umnu orsod buh mongoliig negtgehiin tuluu ybj ev eyig erhemlej bsan seheeten hun shuu dee. harinch mongoliin huvisgalchidad tusalj buh nasaa mongoliin niigmiin tuluu zoriulsaniig yund engej buruushaasaar bgaa yum ve. Ugaasaa mongolchuudiig hagargahiig husdeg 2 hurshuud chini ene buh ajliig hiidegiig odoo boltol uhaarahgui sonin yum aa

Arsun комментирует...

"Хурлын төлөөлөгчид тогтоолыг батлахаас татгалзмагц Зөвлөлтийн элчин сайд А.Н.Васильев уг тогтоолыг батлуулахаар төлөөлөгчдийг ятган ухуулж "Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засаж залруулан дэг журмыг сахиуллаа... Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун..." үүнийг уншаад цаад эзэн нь хэн гэдэг нь Танд харагдахгүй байна уу. Бас хэн гар хөл болж хэрэгжүүлсэн нь харагдаж байгаа.