понедельник, 9 февраля 2009 г.

Элгээ хэрхэн зөв цэвэрлэх вэ

Геннадий Малахов

Элгээ цэвэрлэхээс хэдэн өдрийн өмнөөс бие организмаа "зөөллөх" хэрэгтэй.
Үүнийг халуун ваннд эсвэл ууранд суух маягаар хийнэ. Хамгийн гол нь энэ бүхний дараа та биеэ сулласан, бие организм усаар ханасан, биеээ халсан байхыг мэдрэх нь чухал. Хуурай арьстай хатингар хүмүүс халуун ваннд, мариалаг тарган хүмүүс хуурай саунд, бусад нь ууранд суух нь илүү зохимжтой. Үргэлжлэх хугацаа нь 5-25 минут байна. Энэ заслыг заавал богино хугацааны /5-10 секунд/ хүйтэн шүршүүрээр дуусгана. Эсвэл хувингаар хүйтэн ус дээрээсээ асгаж болно. Дасгалыг /заслыг/ 3-5, түүнээс ч илүү хийж болно. Үүнийг биеийн байдлаас хамаараад өдөрт нэг, эсвэл өнжөөд нэг хийнэ. Тос хэрэглэх нь биеийг сайн суллах, өөрөөр хэлбэл зөөлрүүлэхэд их нэмэртэй. Өглөөдөө 20 грамм хайлуулсан шар тосоор тослоод, өдөртөө бага зэргийн шар тостой эсвэл оливийн тостой массаж хийнэ. Дараа нь бүлээн шүршүүрт савангүйгээр угаана. Тарган, тослог арьстай хүмүүст энэ шаардлагагүй, жаахан гүйж биеээ халаагаад хөлсөөрөө шаараа /шлак/ гаргах нь тохирно.
Энэ бүхнийг элгээ цэвэрлэхээс өмнө хийх хэрэгтэй. Үүний дүнд цөс илүү шингэрч, билирубиний чулуу хайлж, эд эс илүү уян болж, цөсний цорго нээгдсэнээр таны бэлтгэл дуусна.

Элэг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол оливийн тос /чидун жимсний тос/, лимоны хүчил ашиглан цэвэрлэх арга юм. Туршлагаас үзвэл оливийн тосыг наранцэцгийн тосоор, лимоны хүчлийг исгэлэн амттай шүүсээр / чацаргана гм/ сольж болно.
Нэг удаагийн цэвэрлэгээнд 100-200 грамм тос, мөн тийм хэмжээний шүүс хангалттай.

Цэвэрлэгээний ажлаа оройн 19-20 цагийн орчимд эхлээрэй. Нэг нь тостой, нөгөө нь шүүстэй 2 стакан бэлдсэн байна. Тосноос 1-2 балгаад, шүүснээс төдий чинээ балгыг уугаарай. 15-20 минутын дараа, дотор эвгүй оргихгүй бол дахин давтаад 15-20 минут хүлээнэ. Ийм маягаар тос шүүсээ дуустал ууна. Дараа нь элгэн дээрээ халуун жин тавиад амарна. Туршлагаас үзвэл элэг хэр сайн хална, үр дүн нь төдий чинээ сайн. Иймд халуун жинг бүтэн шөнөжин, маргааш өдөр нь ч тавина.

Болгоомжлох нь: Хэрвээ та тос балгасны дараа дотор эвгүй оргивол зүгээр болтол нь хүлээж, гайгүй болвол дахин давтана. Хугацаа уртсах нь тийм ч муу биш харин ч тустай. Хэрвээ дотор гайгүй болохгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарла, энэ хангалттай.

Тос шүүсээ ууж дууссанаас 2 цаг орчмын дараагаас 2 өвдөг дээрээ сөхөрч суугаад амандаа халуун чинжүү зууж, хамрынхаа зүүн нүхийг хөвөнгөөр бөглөн, баруун талын нүхээр зөөлөн удаан амьсгална. Ийм байдлаар 30 удаа амьсгалах ба элгээ улайссан гэж сэтгэ. Энэ нь эрчмийг ихэсгэж, биеийн дулааныг нэмэгдүүлнэ.

24 цагаас хойш, өглөөгүүр гүйлгэж эхлэхэд чулуунууд гадагшилж эхэлнэ. Их гүйлгэх нь цэвэрлэгээ сайн болж байгаагийн шинж, санаа бүү зовогтун. Элэгний цэвэрлэгээний дараах хэтэрхий их гүйлгэхийг зогсоохын тулд будаа, чанасан төмс иднэ. Энэ нь гүйлгэхийг зогсооно.

Г.П.Малаховын “Оздровительные советы на каждый день 1999” номны 64, 65 дугаар хуудаснаас орчуулав.

Эхнэрийн маань хэлж байгаагаар өглөө оройдоо халуун устай онгоцонд хэвтэж, нэг удаа лимонтой усаар бургуй тавьж байсан,
Шар тос энэ тэр хэрэглээгүй, цэвэрлэгээ дууссаны дараа өглөөний цайнд лууван, алимны шүүс уусан гэнээ. 4 ширхэг нимбэг байхад шүүс нь 1 стакан болдог гэсэн.

Алсад суугаа анд маань 3 сарын 2-ны өдрийг дагийн түвшин сайн өдөр хэмээгээд эхнэрийн хамт элгээ цэвэрлэхээр шийдсэнээ дуулгав. Миний хувьд энэ өдөр эхлэвэл суулгах
туулгах өдөр нь амралтын өдөр таарна гэж бодсон. Цэвэрлэгээний үед архи тамхийг цээрлэнэ гэв. Мартыг л "мартах" юмдаа.

2 комментария:

ЗОРИГТ8 комментирует...

Орой болгон 1 тамхи татахад элэг муудах болов уу. Зөвлөгөө өгөөч

Arsun комментирует...

Зоригт:
Би мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Элгээ цэвэрлэх нь сайн гэдгийг биеэрээ мэдрэх гээд, бас надаас юу гарах нь сонин санагдаад байгаан.