четверг, 18 июня 2009 г.

Эрдэм өвөрлөн алсыг зорих

Эрдэм өвөрлөн алсыг зорьсон
Эрдэнэ гуайн аяны дөрөөнд
сүүн цацал өргөмүү.

"А.Лхагва "Нүүдэлчний тэнгэр"-тээ:

Шоо нь цайчихсан дэлхийн
Шороон түмнийг аврах
Азын түүзийг өвөртөлж яваа
Авралын ганц судрыг тээж яваа
Нүүдэлчний нүүдэл цаашилж явна
Нүдэн дээр чинь наашилж явна
Сүүлийн тэмээний ачаанд
Сүншигт тэнгэрийн л буйл бурантаг...

хэмээжүхүй. Ийнхүү Дээр Тэнгэрээс даян дэлхийн өнөө ирээдүйг дөрлөн хөтлөх бурантаг нь супернэгдлийн онолыг агуулсан "Principia Mathematica" байхаа.
Монголын түүх наагуур бодоход 12000 жилийн бэлэн өгөгдхүүнтэй. Аа, бас урт хугацааны давтамж мөчлөгтэй. Монголын өсөлт бууралтын амплитуд далайц аймшигтай.Өсөлтийн далайц нь Сүмэр, Хүннү, Чингисийн Монгол. Бууралтынхаа үед бараг сураг тасарч, сөнөж мөхөхдөө хүрдгийн жишээ нь манжийн үеийн Монгол". Бэсүд Ч.Эрдэнэ. "Бид ялав. Монголын үндэсний сэргэн мандал" номоос.
Тиймээ, монголчууд дэвжин дээшлэхдээ дэлхийг мандаадаг, дордон доошлохдоо боолын боол болдог. Монголчууд бидний мандан бадрах цаг ойрхон гэдэгт итгэлтэй байна. Ч.Эрдэнэ гуайн зорьсон хэрэг саадгүй бүтэх болтугай.

17 комментариев:

ganga комментирует...

sain uu,
Bid yalav nomnoosoo zavaaraa jaahan oruulal daa. Ch.Erdene guai haashaa mordoj baigaa yum be?

arsun комментирует...

Гангаа:
За, хичээнээ.
Эрдэнэ гуай Кембрижийн их сургуульд лекцээ уншихаар явж байгаа юмаа.

tumee 33 комментирует...

Sain uu.Blogoor heselgui udsan bna.zav zai gargaj meddeg hediinhee mendiig medehgui bol bolohgui ny!

ZAYA комментирует...

Аяны зам нь дардан байг.

Idea комментирует...

Erdene guaitai uchigdur taaraldsan :D

Дeстини комментирует...

Хэй, Пийкт хэлээрэй. Пийк тэнд бий шүү дээ.

arsun комментирует...

Тumee 33:
Сайн байн уу? Би ч бас, сар мар бол энүүхэнд болчихоод байнаа.

Заяа:
Ерөөл бат оршиг.

Idea:
Худлаа ярьсныг минь уучилна уу.
Төгрөг мөнгөний асуудал гарсым боловуу. Дээр лекц уншиж байхад нь хүмүүс хандив өргөе гэлцээд байсан.

Дeстини:
Эрвийх дэрвийхээрээ туслахсан. Би ялагдвал Монгол Улсынхаа нэрийг баастай хутгана гээд байгаа.

lesson комментирует...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Сэгсгэр комментирует...

БИЛЭГ ДЭЛБЭРЭЛТЭЙ ХУДАЛ ЯРЬЖЭЭ. ЕРӨӨЛӨӨР БОЛОГ

arsun комментирует...

Харин тэгжээ. Тэндээс ямар нэгэн шуугиан гарна гэдэгт итгэж байгаа.

Жаагий комментирует...

Эрдэнээ гуайн тэр онолын тухайд сонсож байснаас яг нүдээр харж, чихээр сонсож явсангүй ээ. Манайдаа л гайгүй гэгдэх физикийн эрдэмтэд "Хэ цэс" гэлцэх юм билээ. Номоо хэдэн хувиар ч билээ хэвлүүлэх гээд экс ерөнхийлэгчид хэд хэдэн удаа бараалахаад бүтээгүй тухайгаа цэнхэр дэлгэцээр ярьж байсан нь санагдаж байна.

arsun комментирует...
Этот комментарий был удален автором.
arsun комментирует...

Жаагий:
"...Тээр жил ТИС-д нэг яриа хийх болдог юм.З хүн ирдэг юм. Би хэдэн үг хэлтэл "Чи тэгээд физик бол математик гэх гээд байгаа юм уу" гэв. "Өөр юу байх вэ дээ" гэсэнд мань хүн нөгөө нэг физикчээ дагуулаад танхимыг орхин одов. Ингээд нэг доктортой үлддэг юм байна. Эйнштейн ч цагтаа хичээлд нь ирсэн хоёр оюутнаа торгоож чадаагүй алдчихсан түүхтэй хүн. Нөгөө үлдсэн доктор маань "Чи ер ямар сургууль төгссөн хүн бэ" гэж үг хэлүүлэхгүй шалгаагаад салдаггүй. "1-р ангийг хагас, 3 ба 5-р ангийг бүтэн, 8-р ангийг хагас алгассаар арай гэж 10 төгсмөр болсон" гэж хэлээд би өөрөө гараад явчихсан".
Ер нь манай ШУ-ныхан нэлээд үгүйсгэдэг бололтой юмаа.

peakfinder комментирует...

Ingehed yamar uchirtai hun yum boloo? Sonsoj baigaagui yum baina. Comment unshihaar manai uugeer irsen ch yum shig ugui ch yum shig. Bi hocorchee dee yanz n'?

arsun комментирует...

Рeakfinder:
Ч.Эрдэнэ гуай "Их гурвалжин" номын зохиогч. Танай тэнд очиж лекц уншина гээд байгаа. Би ч хувьдаа ямар нэг юм болно гэж хүлээгээд л сууж байна.

Idea комментирует...

Ч.Эрдэнэ гуай уул нь сэтгүүлч хүн л дээ. Гэхдээ бүх насаараа түүх, физик судалсан. Хэд хэдэн хэл бие дааж сурсан хүн байна лээ. "Их гурвалжин"-гаас гадна амьдралынхаа 45 жилийг зориулж байж "Супер нэгдлийн онол" гэж материйн эцсийн түвшний задаргааг гаргаж ирсэн. Энэ нь Ньютоны онолын физикийг эцсийн шатанд нь математик загварчлалаар баталсан гэсэн үг юм шиг байна лээ. Тэр үүнийгээ л хүлээн зөвшөөрүүлж, баталж нотлох гэж Англи руу явах гээд байгаа. Зардал мөнгөнөөсөө болоод явах нь хойшлоод байгаа гэсэн. Манайхан уул нь хурдан морь, бөх хоёрт бөөн бөөн мөнгө хаяж байхаар иймэрхүү хүмүүсээ дэмжмээр байгаа юм. Нээлтээ баяжуулсан, хэвлэгдэж амжаагүй өөр олон ном бий гэсэн. Амбиц шүтсэн энэ нийгэмд ганц нэг ч болтугай дээлийнхээ хэмжээнээс халиад дэлхийн хэмжээнд сэтгэх хүн байгаад баярладаг шүү.

Mongol комментирует...

Ch.Erdene guai www.mongol-theory.blogspot.com deer bairlaj bga ta buhen hamtarch ajillaarai