среда, 3 октября 2007 г.

Ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт амьдрахыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэг өдөр маргалдсаны дараа эхнэр “нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтад хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачихаар болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа.
Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юмсанжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа. Аав нь хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчиръя гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү нь юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь намайг уучлаарай гэх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй ихэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж чинь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу? гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил. Ийм зүйл хийснийг минь уучлаарай хэмээн өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй... Намайг энд орхихгүй гэдгийг мэдэж байсан юм” хэмээжээ.

“Сургамжит өгүүллэгүүд” номноос U-Life сонинд нийтлэгдснийг авлаа. /зохиогч нь тодорхойгүй юм/ Зүүдчин эрийн аавынхаа тухай дурсамжийг уншаад нэг их сэтгэл хөдөлж билээ.
http://zuudchin.blogspot.com/2007/06/blog-post_18.html

16 комментариев:

бж комментирует...

yoh, dotor muuhairdag bainashd. Yanaa, neeree tegeed orhiod yavchihval... Ih surgamjtai huurhun uguuleg baina...
Manaihaar tuhlan zochilsond uneheer ih bayarlasan shuu. Urgelj WELCOME shuu...

anir комментирует...

aihtar... byatshan huuhed l "unen"iig ooroo ch medelgui? uhaaralgui? anzaaralgui? heleh yum.

Arsun комментирует...

Ганаа_бж: Урилгыг хүлээж авчаагаад баярлалаа. Нанагийн блог дээр чамайг шоолж шоолж орж ирсэн чинь чи минь энд яачихсан сууна вэ. Тайвшир даа, Тэр угаасаа л сайн хүн, орхиод явчихгүй байсан байх. Тухайн үед ямар шумуул нь хазсын бол. Харин сонин дээр жүчээний хаалгаар гарахаар яваа аав хүү хоёрын араас нь авсан үнэн гоё зураг байсан. /Steve Levin-ий/ Тэр хүү их жаргалтай харагдаж байсан.

Анир: Ач хүү их гоёоо. Аавдаа гоё нөлөөлж байгаан. Тэр өвөө нь ч гэсэн бас чангаа. "Хаашаа явж байгааг нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ". Их сайхан сэтгэлтэй өвгөн, хүн алах гэж байхад чинь тиймээ.
Баярлалаа Анираа.
Өнө өдөр нээх сайхан байх чинь

Arsun комментирует...

Ганаа-бж: Баахан шоглосныг минь уучлаарай.

бж комментирует...

Zugeeree, togloom nargian oilgono.

бж комментирует...

Chi neeree...

Анонимный комментирует...

chamtai dotno taniltsmaar sanagdaad baihiin... neg l dotno sanagdaad... yu bolchvoo? duralchiv uu, yav??? gesen

Arsun комментирует...

Ганаа-БиЖи: Хааяа инээх гоёо. 80-аад оны сүүлээр нээгих инээж билээ. Тэгэхэд 8-уулаа байлаа. Энэ тухайгаа бичнээ. Харин сая ганцаараа, сонин байсан байсан шүү.

Анон: Зочлон ирсэнд баярлалаа.

бж комментирует...

Haaya geheer arai l tsuuduud baigaa yum shigee. Iluu oir oirhon ineej bai. Zaluujdag gedeg biz dee.
Chamaig heleheer chini Nanagiinh ruu ochson, neeree baahan ineej avsiinsd. Ineeseer baigaad nuurnii aris urchiichihlee zugeer. Hariutslagii ni chi huleene shuu. Ugaasaa urchlee togtchihsiim doo.

Arsun комментирует...

За ойрхон ойрхон инээхийг хичээнээ.
Эртээр үрчлээс тэнийж байна лээ шүү. Залууждаг гэдэг үнийн байна.Чи нүүрэндээ хувирал гаргалгүй инээгээд үздээ.Нээрээ үрчлээс гоёшдээ.

бж комментирует...

Bas heterhii ih ineegeed baihaar nudnii hoyor talaar, bas dood zovhi urchiigeed zuraas ni todrood bainaa. Nas yavj baigaan bailgui dee. Ter havid ni gar huruugaaraa darj baigaad ineedgiimuu, yadgiin.

бж комментирует...

Za za, neeree ineemsegleliin urchlees huniig chimdeg gedeg biz dee, ineeyee. Ineevel bas setgel zaluujdag gedeg biluu, hehe

Arsun комментирует...

Тиймээ үнэхээр чимнэ. 8-уулаа инээсэн тухай яръя. Нэг маань зүгээр л шалтгаангүй инээх санал тавилаа. Багадаа тэгж тоглодог байсийн гэнэ. Тэгээд эхэллээ дээ. 3+2+2, Би байдаггүйээ. Нөгөөдүүл бүр баларч байнаа, зарим нь бүр дугарч чадахгүй ээрнэ, Тэгтэл тэднийгээ шоолоод хөхөрч эхэлсэндээ.Бүр элэг авсан. Сүүлдээ тарж бутарч байж нэг юм намжсан. гэдэс мэдэсний булчтн нуль хөндүүр. Бэлтгэлнүй байжийгаад хүчний дасгал хийцийншигл болсон.

Arsun комментирует...

Цахилгаан хөдөлгүүрт хүчдэл өгвөл эргэлдэнэ. Бас эсрэгээр нь хөдөлгүүрийг эргүүлвэл цахилгаан ялгарна. Үүнтэй адил инээвэл сэтгэл сэргэнэ. Хэрэв сэтгэл таагүй үед нүүрний арьсаа инээмсэглэх байдалтай хэсэг барихад сэтгэл мөн сэргэдэг гэнэ.

бж комментирует...

ter chin harin sonin yum baina.

Анонимный комментирует...

Туршаад үзээрэй байгаагаасаа дээшлэнэ.
Арсун