Зүүдний тухай
Зүүд танд таны хаана байгаа, хаашаа явж байгааг харуулна.
Тэр таны хувь заяаг танд дэлгэн үзүүлнэ.
Карл Юнг
Дивангарын үеэс хүмүүс зүүдийг сонирхсоор иржээ. Христийн тооллоос өмнөх 3000 жилийн үед хамаарах Вавилоны шавар хавтан дээр дээр бичсэн "Гильгамаше-ийн туульс"-д зүүдний тайллыг үзэж болно.
/Үүнээс хойшхи өнөөг хүртэлх олон тохиолыг бичиж болох авч товчлов/.
Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.
Зүүдэндээ олсон
Олон эрдэмтэд судалгааныхаа шийдлийг зүүдэндээ үзжээ. Эйнштейн харьцангуйн онолоо нээхээсээ өмнө нэлээн удаан хугацаанд нарны туяан дээгүүр морitoi давхиж яваагаар зүүдэлж байжээ.
Менделеев үелэх системээ зүүдэндээ үзсэн. Зураачид, бизнесменүүд судлаачид, уран бүтээлчид зүүдэндээ шинэ санаа шийдлээ олсон байдаг.
Зүүд бол зүгээр нэг дэмийрэл биш гэж хамгийн ноцтой үл итгэгчийг ч итгүүлэх баримт хангалттай байх юм.
Канадын нэрт эмч, доктор Федерик Бантинг зүүдэндээ инсулины химийн бүтцийг олчихжээ. Олдож өгөхгүй зовоосон томъёог яг л олсон гэнэ дээ.
Oёдлын машиныг зохион бүтээсэн Элиас Хоу олон жил бүтээл дээрээ ажиллаж хариугүй дуусдгийн толгой дээр хамгийн гол зүйл дээрээ очоод таг гацчихаж, яаж ч болдоггүй. Нэгэн шөнө тэр зүүдэлжээ. "Зэрлэг хүмүүс түүнийг бүсэлж тал талаас нь хачирхалтай жад барин түүн рүү чиглүүлсээр ойртоно. Тэр хачин жаднуудын үзүүр нь нүхтэй байв". Хоу зүүний үзүүрийг "нүдтэй" болгох шинэ санаатай сэрсэн гэдэг. Ингэж оёдлын машин мэндэлжээ.
Бас нэгэн гайхалтай жишээг дурдахыг зөвшөөрнө үү.
Нобелийн шагналт доктор Жеймс Ватсон нэгэн шөнийн зүүднийхээ туслалцаатайгаар ДНК-ийн молекулын нууцлаг чанарыг нээжээ. Тэрээр молекулын бүтцийн нууцыг тайлах гэж олон жилийн турш оролджээ. Нэгэн шөнө тэр хоёр могой бие биенээ ороон мушгиралдаж байгааг зүүдэлж. Сэрэнгүүтээ "Энэ байна" хэмээн хашгирчээ. ДНК энэ бол бие биенээ ороон мушгирсан давхар спираль. Ватсон энэ гипотезийг шалгаад генийн кодын нууцыг тайлсны төлөө Нобелийн шагнал хүртжээ.
Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм
Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Би олон жил зүүдээ манаж, түүнд задлан шинжилгээ хийж үзсэн хүний хувьд "Дээд оюун ухаан зүүдээр дамжуулж бидэнтэй ярилцаж байна" гэдгийг итгэлтэйгээр хэлье. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.
Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед "нүдний хурдан хөдөлгөөн" ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.
Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусладаг.
Зүүдээ хэрхэн захиалах вэ?
- Унтахын өмнө "унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно"гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
- Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
- Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа "тавь", шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно, эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.
Зүүдний тайлал
Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн боддоо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ? Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно. Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлэгдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлэгдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлэгдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамнал байдаг.
Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.
Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.
Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний "Би"-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.
Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны "Би"-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх "насанд хүрэгчид" түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү?
Зүүдний тайллыг хэтэрхий тодорхой болгохоос дандаа зайлсхийж байгаарай
Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү? Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз? Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү? Та хурдаа хас, будаа боловоо, өөрөөр хэлбэл хайртай хүнээсээ хагацав, үнэтэй зүйлээ aлдав гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.
Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлэгддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.
Хар дарсан зүүд - энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар " Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд - энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.
Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:
- Зүүдэндээ гарчиг өг.
Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.
Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би...
Үргэлжлэл бий.
20 комментариев:
Тэр хүүхэд ойлгоход хэцүү Гильгамешийн эпосийг энд арван жилийн уран зохиолын хичээлд үздэг юм билээ.
Сонин байлаа.
хм, за их баярлалаа. Их сонирхолтой мэдээлэл байна. Миний эргэлзэж, сайтар баталж чадахгүй байсан хэд хэдэн санааг маань бататгаж өгөв. Зүүдний ертөнц их тусдаа, ангид гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Би энэ талаар нэг юм бичнэ ээ. Дахиад баярлалаа хө, Арсун аа, үргэлжлэлийг нь хүлээж байя, энэ том ном уу,
Tun une tsenetei medeelel bna daa erhem Arsun. Bayarlalaa. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Ene ug hamgiin ih taalaglaa. Bas bi serenguutee boson hariadggui yum. Ene taarch bna. Heseg hugatsaand untaa noirmog bdald zoriud uuriiguu tushij zuudee nehen sanadag. Yutai ch zuud bol dald ertuntsuus bidend ugugduj bgaa medeelel gedegtei sanal neg bna. Za tegeed zuudleed baitsgaaya daa. Harin bi zuudee zahialhgui ee. he he. Amjilt huseye erhem Arsun
Сайхан юм оо. Юм хөгжих гэж. Үнэгүй сайхан мэдээлэл өдөр бүр хүртэх шинжтэй. За одоо өөрийгөө зүүдлүүлнэ. Гэхдээ Зүүдчинд ойрттол хаа байсан юм , тээ? Би шөнө зүүдлэх шиг болсон, шөнө сэрээд мэдсэн, өглөө босоход таг алга болчихсон.
Үргэлжлэлийг уншмаар байнаа...
Ganga:
Зүгээр суухаар гээл, хөөркий муу Кехогийн махыг нь идэж байна даа.
Зүүдчин:
Хэрэг болуужин гээл.
Энд зүүдийг хүндлэх тухай байгаа.
Тэр ангилалд буй Луйза Хей бас эд эрхтнээ чин сэтгэлээсээ хайрла, хүндэл гээд байгаа. Сонин л ойлголт яваад байгаамдаа.
Өө энэ жижигхэн ном 9-р бүлэгт нь л зүүдний тухай жаахан юм байсийн.
Segsger:
Хүндэт Сэгсгэр
Эрхэм Сэгсгэр
Хонгор Сэгсгэр, аль аль нь зохихгүй байнааа. Idea хатагтайн хэлснээр нөхөр Сэгсгэр гэвэл болох янзтай. Хүүхдийг хүртэл "Сэгсгэр эгчээ" гэхээс аргагүй эвгүй байдалд оруулаад хэхэ. Сольчооч.
Дeстини:
Зүүдлээд л зүүдчин болно шүү дээ хөө. Захиалаад үзэхэд юу л алзав гэж дээ.
Заяа:
Одоо жаахан үлдсэн. Жаахан залхуураал байна.
Сонирхолтой блаа , баярлалаа Арсун агаа, үргэлжлэлийг нь хүлээж сууяаа
zalkuu humuus blogoo haagaarai, /aae, tomorson/
hehe, neeree olon heregtei yum medej avlaa, thanx
Zuudee manaj surah geed eroosoo chadahgui bgaa.za tegeed deerhi zaavarchilgaagaar manah geed oroldonoo.bayrlalaa.Bi ch gesen zuudiig "deed uhamsar" gedegt itgedeg yum.
Сонин л юм. Би ч зүүдэлдэггүй биш зүүдэлдэг. Гэхдээ юун зүүдээ манахиай манатай юу гэж зүүдэллээ гээд олох гээд олж чаддаггүй гэж байгаа. Тэгэхээр зүүдчин шиг яаж бичихэв дээ. Өөрөөр хэлвэл зүүдээ үргэлжлүүлж бодож чаддагүй юм
Маш сонирхолтой юм уншлаа. Би өглөө бүр сэрүүлгээр сэрдэг болохоор зүүдээ манаж чадахгүй юм. Надад унтаа сэрүүний завсрын үе тохиохгүй нь бололтой хэ. Тайван хэвтээд зүүдээ маная гэхээр буцаад унтчиж магадгүй гэж бодоод байна. Амралтын 2 өдрөөрөө л маная даа.
Өнөөдөр зүүдээ манаа хаясий шүү, бүүр тайлаад авсан гээч . :P
Bibby:
За дүү минь зүүдчин болоо юу, хэхэ. Ер нь анзаарч мөрдөж явах нь зөв л дөө. Маш их мэдээлэл өгдөг.
Нana:
Ааяа яа, Айсаан айсан.
Танд хэрэг болхым байгаа болуудаа.
Ж.Өлзийжаргал:
Зүүдээ бүүр захиалаад үзээч хөө, Дээд ухамсар, дээд оюун ухаан зүгээр өнгөрөөхгүй дэгээ, хэхэ.
Бум:
Үргэлжлэл дээр зүүдээ сэргээн санах тухай гарна. Бараг дахиад зүүдлэх шахуу юм байна лээ. Персонажуудтай нь бараг ярилцах шахна.
Артаньян:
Зүүднээсээ мэдээлэл авахын жишээг тэр Зүүдчингээс хар л даа. Хорь хоногийн өмнөхийг олоод харчихсан л байна шүү дээ. Цаад хүн нь даруу цөлх эр болохоороо сүржигнэж гүйгээгүй байх.
Зүүдээ амжилттай манахын төлөө гээд Үүнийг татъяа ххэхэ.
Зүүдийг захиалж болно гэж урьд нь сонсож байсан, гэхдээ туршиж байгаагүй ээ.
Тэр зүүдийг шууд утгаар нь тайлах хэрэггүй гэсэн хэсэг их таалагдлаа. Би яг тэгж туйлширчих гээд байдаг хүн байгаан.
Нэг ийм түүх сонсож байсан юм байна. "Нэг нутагт зүүдийг маш оновчтой тайлдаг хүн байж л дээ. Нутаг усныхан нь дандаа зорьж ирнэ, зүүдээ ярина, мань хүн тайлж өгөөд л явуулна, голдуу таарна. Нэг удаа залуухан хүүхэн гурван чоно зүүдэлсэн учраа асуух гээд ирж. Гэтэл зүүд тайлагч эзгүй, эхнэр нь л байж. Хүлээж цөхөөд явахаар завдтал эхнэр нь - Нарны голтойд газар дөхнө гэдэг чинь зөв шүү, чоно энэ тэр зүүдэлсэн хүн юмыг яаж мэдэхэв гэж хэлээд гаргаж гэнэ.
Бараа нь далд орсон даруйд нөгөө талаас нь зүүд тайлагч иртэл эхнэр нь болсон явдлыг ярьж гэнэ. Зүүд тайлагч "Яах гэж тэгж хэлж байгаа юм бэ? Ядаж гурван сайхан хүүтэй болох юм байна гэж гээд хэлчих ухаан байсангүй юу" гэж халаглаад араас нь ухасхийн мордож гэнэ. Гэвч хойд уулынх нь хормойн жалганд хоолондоо цадсан гурван чоно хэдийнэ хэл амаа долоон байжээ...
Энэ түүх сургамжтай байгаа биз. Зүүдний гол учир нь тайлахдаа байдаг гэдэг. Тйи болохоор зүүдээ яаран тайлах, ярих гээд хэрэггүй, ялангуяа дээрх эхнэр шиг илүү дутуу үгтэй хүнд хэлэх бүр дэмий.
Зүүд бол санаа бодлын үргэлжлэл, бас сэтгэл дагадаг эд шиг. За за ерөөсөө явж сайхан залуу захиалж зүүдэллээ ккк.
Баярлалаа, IDEA. Чи маш сургамжтай, сайхан түүх ярьж өглөө. 10-аад жилийн өмнө би нэг эвгүй зүүдлэв. Эхнэртээ хэлсэнгүй, багаасаа хамт сурч ажиллаж буй казак найздаа очиж хэлээд тайллыг нь хүлээв. Тэр нэгэн зүйлийг тодруулж асуугаад бүл нэмсэн сайхан зүүд байна, ах дүү нараасаа асуу гэлээ. Тэр шөнө дүү хүүхэн маань амаржиж хүүтэй болсон байж билээ. Ямар нэг хүндрэл асуудал гараагүй.
Хэн нэгэн зүүднийхээ учрыг асуувал заавал сайнаар тайлж байх хэрэгтэй гэдэг үнэн. Учир нь түүнийг сонссон хүн түүнд итгэсэнээр цаашдын үйл амьдрал захиалагдан программчлагдана. "Бодол бол бодит байдал" гэдэгт итгэлтэй байгаа. Зөвхөн цаг хугацааны асуудал бий. Александр Свияш "Не ходи к гадалкам" гээд тэдний хэлсэн бүхэн үнэн болдогт хамгийн осолтой тал нь оршино гэжээ. Яахав хувь заяаны гол гол асуудлаа чадалтай хүнээс, ахуйн аар саар зүйлийг захын төлөгчөөс асууж болох юм.
Далд ухамсар л хамгийн мэргэн нь дээ.
He he he. Arsun ah, Idea yamar sonirholtoi yum bichee ve. Bas IDEA saihan zaluu zuudellee gedeg heseg ineedtei sanagdlaa. Olon jiliin tursh neg sedviin zuudnees ogt salahgui yum. Shalgaltandaa unaj baina gej yanz buriin huvilbaraar zuudeldeg. He he he. Ajil deer garchihaad baihad odoo ch tegej zuudleed bg. Neg onts avch ba gej zuudeleh yumsan. he he he.
Naraa
Одоо бодоход ямар нэгэн зүйлд санаа тавин, бодож байхдаа илүү их зүүдэлдэг байсан санагдана. Далдуур зүүд захиалж байсан нь тэр байх даа. (Сүүлийн үед сүх далайтал үхэр амар гэгч болчихоод байна, сайны шинж биш байх) Ватсон ч гэсэн ажилдаа санаа зовсоор унтсан нь зүүдээрээ хариулагдсан байх. Ватсоны хүчинд өдөр өчнөөн ДНХ салган нийлүүлж сууна.
Naraa,
Idea Ih sonirholtoi yum bichjee. Nisej eswel ondroos unaj zuudleh ni ih sain genee. Astrali ayalal hiij baigaa ni ter baih.
Hehe, shalgaltand unah ni medehgui, chi ih sanaa tawidag baishyh bizee. Onts awch zuudleerei.
Дeстини,
ДНХ салган нийлүүлж сууна genee, yamar sahan yum be, amjilt huseye.
Baharhaltai sanagdaj baina.
sahan=saihan
Отправить комментарий