Өчигдөр багын анд минь эхнэртэйгээ айлчлан ирэв. Бага насандаа очсон мэт баясав. Бас баахан ичив. Байлдааны хуваарь хийж байгаа юм шиг зодооныг зохион байгуулдаг байж. Яасан ч муухай дур хүсэлтэй байсан юм. Өөрөөсөө төө өндөр цэргээс ирсэн ирсэн залууг, арав төгсөхдөө багшийгаа хүртэл. Нүгэлтэй нүгэлтэй. Гавъяат багш Гомбо захирал, Гунгаа багш нар өчүүхэн намайг цээжээрээ хааж байгаад хойш нь сургуульд явуулж билээ. Ангийн багш минь элгэндээ тэврээд уйлж байсансан. Буруу хаалга татлаа даа гэж бодсон байх. Ээж шиг минь хөөцөлддөг, бөөцийлдөг байж. Яасан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэргэд яасан ч муухай санаатай нэгэн байв даа би. Ичдэгийн учир энэ буюу. Сургуульд явсан хүн маань өмнийн говьд эр цэргийн албанд сайхан хүмүүжсэн дээ. Тэр үед цэргийн алба 3 жил байлаа. Заставын хашаанд хаашаа л харна “Дайсан номер нэг-Хятад” гээд бичээстэй /улсын нууц задлаагүй бииз нөхөөр/. Ах урагшаа байнга дурандаастай. Хэнэггүй ээ, эх орныхоо гүн рүү ширтээстэй. Шуудан ирэх мөн сайхан шүү. Цагаан зураас, үзүүрт нь нэг хар юм, сум шиг л явна. Тэгсэн мөртөө л удаад байна. Хайрын захиа гэж амттай даа. Их ч хүлээдэгсэн. Хал болоод асман цэргүүд сэм гуйж хайрын захиагаа бичүүлнэ. Бас улс төрийн орлогчдоо тоо заанаа. Конкурст бэлдэж байгаа нь тэр. Аа тийм, тэр хатуу чанд сахилга баттай цагт Хятадын хилийг агаараар зөрчиж байсан толгойй. Хилийн баганаа тэвэрч байгаад тойрч үсрээд байрандаа бууна. Ингэж байгаад буудуулсан тохиолдол бий гэж халууд айлгана. Цэргийн онигоо ихээ их. Ичээд ярьдаггүй юм. Энд чинь их халуун газар байна, жорлонгийн нөгөө юу нь өвлийнх шиг гозойгоол ирэхийн, хүрзээр хуга цохидог гээд хилээс ээждээ бичсэнд хүнээр дуудуулж сураг сонссон ээж минь “ээ хүү минь хотод очоод хаалгадуулчихаж, за яахав яахав мэнд л байвал” гэж байсан гэдэг. Нар тоссон тослог хар хад байх. Энд түүхий элэг нааж болгоод иддэг байж билээ. Цэргүүдийн дуртай гэж жигтэйхэн. Халхын Хаянгаа багшид хэсэг зодуулаад дараа Колесниковт тэнэтлээ хэсэг авхуулаад хүний эрх чөлөө гарын үзүүрээр хязгаарлагддагийг ойлгосондоо. Тэр нэг баавгай шиг эр байлдааны самбо гэдэг хичээл заагаад юм л бол показываю, алив тэр арсун гараад ир гэнэдээ. Тэгээл одоо үзүүлэн болоод л арсайж барсайтлаа зодуулна. Буу зэвсгийг сайн эзэмшиж сурсан даа харин, их ч мачийсан. Нэг километр холын хүний босоо байг нам унагаана шүү дээ. Бэрхээ бэрх. Эх оронд минь хэрэгтэй л байсан юм байлгүй. Сүүлдээ ч дайсан байхгүй болчоод жаахан. Жаахан гэнэ шүү, ийм л муухай амьтан даа. Ичээд байдаг юм. Заримдаа Чой.Лувсанжав багшид шавь орохгүй яаваа гэж хааяа харамсана. Тэгсэн бол буу шийдэм гээд байлгүй хэдэн үг хэлхээд сурах л байсан биз. Заа яахав, төрсөн өдрийн төөрөг нь тийм юм байлгүй, жаахан ичдэг л болохоос сэтгэл хангалуун байна өө. Сайхан хадуурлаа даа. Миний найзыг Пянхаа гэнэ. Жинхэн нэр нь үү, хэн билээ дээ. Дээр үед залуудаа би эхнэртээ за надад уртаашаа гурван найз бий, намайг хараад уйлна даа гэдэг байж билээ. Гэтэл мань Пянхаа орж ирэвүү гүй юү уйлаал тэврээд авдийн. Жаахан гөлөмцүү. Өчигдөр хэллээ л дээ, чи хүний үгний хүчийг сулруулаад, тэр үед эв эрүүл байсан бол гоё байхгүй юү гэж. Миний найз ч алтан гартай эрдээ. Заа за миний дэмий донгосч цаг алах ч яахав, цаана чинь Сүглэгмаа докторын Сүүн зам гээд С.Батмөнх найрагчийг дурссан нь өдрийн сонины 31-ний дугаар дээр байна лээ шүү.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
-
Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ.
Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн,
бараг л ...
год назад
17 комментариев:
Chamaig alga bolchihoor ni gaihaad l baisan, ashgui orood irev uu. Hugjiltei huurhun tuuh bichjee. Hotod ochood haalgaduulchihaj baihdaa yah ve dee, huurhun yum. Neeree l tegdeg baisan baih daa. Ulsiin hiliig agaaraar zurchuud geheer chini yamar ongotsoor, nogoon ongotsoor uu geed l bodoj amjaagui baital hiliin bagana toirood nisdeg gej avdgiin. Baahan ineelee shd. Nadad bas haraad nulims gardag hoyor naiz bii. Odoo ch utsaar yariastai.
Cagiin jam yum daa. Hen ch gesen ergeed harahad zaluudaa hiisen aldaa ichmeer sanagddag. Harin tegej l sanagdaj baival uhaan suuj baigaagiin shinj gej bodood ooriigoo taivshruulaad l yavaad baidag yumaa.
Маш сайхан бичлэг байна. Амтархан умшлаа. Нээрээ л хятадын хилийг агаараар зөрчиж байсан хүн байна даа та. Хаянгаа гэж одоо нөгөө зодооны Хаянгаа юу.
3-н жилийн цэрэг гэдэг одоо бараг үлгэр домог болох шиг. Одоо чинь цэрэгт явлаа л гэх. Хэд хоноо л хал болчихлоо л гэх юм байна шүү дээ. Хөдөөнийхөн ярьж байна. Үхэр туглахад л цэрэгт явсан хүү нь бяруу болоогүй байхад л ирж байна гэж. Сайханаа. Цэргийн сургуулийн карантинд байхад манай он жав нэг хар талх хулгайлаад баригдаж. Түүнийг хуурайгаар нь идэж дуустал бид суниаж билээ. Чиний тэр агаараар хил зөрчдөг чинь их хөөрхөн юм
Neeree hil gesnees bi 7 nastai baihdaa nagacaa dagaj Omnogoviin hiliin zastavt neg zuniig ongorooson. Manai nagac ed nar ceregt huuhdeeree ireed 3 jiliin daraa er hun bolood bucdag yum daa gedegsen. Halagdah n' dohohoor deel busee beldeed shono haruuld garahdaa gancaaraa omsoj uzeed l geed uyarmaar.. Odoo ch neg jil yu baihav dee.
хэхэхэ.... бүүр муу найзыгаа саначлаа...цэргийн паян ч зөндөө байдын шүү...
angaahai-g emegtei gej bodjeesan chin eriimyy, yanaa durlachih vii gsn.
hehe, gol yumaa martjeesht,hehe , tsergiin adal yavdalasaa l yarimari, yarimari,yarimari.
Saihan bichjee. Odoo zaluus tseregt yavj hatuujihaa boliod bur nyaltsgai bolchihson shig. Sots. ueiin dursamjiig ayataihan gargaj bichvel bugd l sonin baih daa.
Ганаа: Баярлалаа. Та нарыгаа алга болчихоор санаад тойруулаал тойруулаал байдаг шvv. Хилийн багана гэсэнээс саяхан Манайхан хилийн баганаа шинэчилж чулуун баганаар сольсон. Тэгсэн чинь загвар гээд хаалтанд бичсэн яг ижилхэн баганыг хуучнаар хувьсгалын музейн урд босгочихгvй юv. Нөгөө төрийн төлөө оготно боож vхэв гэгчээр зvгээр сууж чаддаггүй ээ муу ерын билэгдэл энээ тэрээ гээл цагаан хэрэмийг хар гээл. Тэгсэн чинь дуулчихсан юм шиг дор нь хураасан даа. Оронд нь сайхан буган хөшөө босгосон. Хүний vгэнд оромтгой ч бас алдаагаа засчихаад байгаан. Щетинкиний хөшөөг аятайхаан алга болгочихсон.
Peaky:Алдаагаа засах гээд л хичээж байна даа ах нь. Залуудаа шараа архиар тайлахгvй гэдэг зарчим барьсандаа бас баярладаг шүү.
Арт Арт: Хэхэ зvгээр нэг очоод тойроод нисчихгvй шvv дээ. Орчноо сайн дурандаж ажиглана. 1 нь очиход нөгөө 2 нь буугаа зэхээстэй.
Тиймээ. Хаянгаа багш. Сайхан эр шvv.
Бум-Эрдэнэ: Хихи бяруу болоогvй байхад бяруу бололгvй хүрээд ирэв гэж. Сая цэрэг халдахыг харахад сэтгэл хөдөлж байна лээ шүү. Дуугаа дуулцгаагаад л. Манай цэргийн жавхаа сvр... Дархан хилдээ албаа хаагаад...Дэлгэр монгол орноо... Сайхан шvv. Дэг ч их байсаан.
Peaky: Ахыгаа хараагvй биз. Цайлангийн застав шvv дээ.
Ангаахай: Багын найз цэргийн найз бас их гоё шүү. Цагийн эрхээр холдох нь холдоод холдож цадахгүй нь vлддэг дээ.
Нана: Жинхэн реалити шоу чинь тэнд байдаг юм шvv дээ. Эмчийн vзлэгээр орохоос эхэлнэ. Өнөөхөө эргvvл гэхээр нь vзvvрээс нь бариад нар зөв эргүүлэхээс эхэлдэг. Шөнө гэртээ орохдоо ухасхийж ордог хүн чинь шууд л шөнийн харуулд гарна. 90 сумтай АК ч зориг оруулна шvv. Дvрэм зөрчөөд яг буудахад бэлэн болгоод хуруугаа гохон дээр тавиастай. Заставаар нь хоолойг нь хэрчдэг тухай яриад байхаар чинь сонор сэрэмжтэй байлгvй яахав.
Зуугуул, хулангийн ороо нь орохоороо шөнө хэдэн гүүгээ элдээл байдгийн байна л даа. Сандрахдаа утас цохиод морин төвөргөөн гэж билээ. Дайсан ирлээ гэсэн санаатай. Дэглvvлээд гараа өргөж ёсолж чадахгүй болчихдогч дараа нь дурсамжтай байдагсан.
Гангаа: Баярлалаа. Молоко 2 төгрөг байсан гээд ярихаар хvvхдvvд сонирхох юм байна шvv дээ. Тээр уулын мухарт байсан хөв хөдөөний хүүхэд хотод анх орж ирсэн паян ихээ.
Бумаа: халагдахыг гэж уншаарай хө.
Dursamj gej ch yostoi amid zohiol bichsen bnashdee. Zohiolch bolohod 2 huruu l dutsan bna,Yuu dutaad baigaagii ny yarishig helehgui ee^^
АА Тvмээ ёстой нэг хясваа гэж.
Баярлалаа.
Huuye neeree yag Cailangiin zastav mon sh dee. Yamar sonin yum be? Cailan bulag gej baisan shig sanaj baina. Temeen tergeer usand yavaad l, comhon 30 aad ceregtei l zastav baisan shig sanaad baina.
Peaky: Цайлангийн застав. Монголын хамгийн халуун цэг шvv дээ. Ноён сумын нутаг. 1-р застав. Одоо дугаарлалт нь өөрчлөгдсөн. Монголчууд манах хилтэй, хилээ манаж явсандаа бахархдаг шvv ах нь, чи ч бас vvрэг гүйцэтгэж явсан юм байна шvv дээ.
Ugluunii mend. Naana chini bol udshiin mend
Өглөөний мэнд!
hi. uulzaagui udsan bna. why tag bolsnoo blogtoo halit bichsen bgaa. ta hediinhee bichlegiig guitsej unshij gej buun yum boloh yum shig bna daa. guriine dee.
Отправить комментарий