“Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэдэг үгийг монголчууд өргөн хэрэглэдэг. Монголын хэдэн үеийг шашингүйн үзлээр хүмүүжүүлсэн төрийн бодлогын эерэг, сөрөг талын алийг нь ч энэ үгээр тайлбарлаж болно. Тэгвэл Европ тив шулмасаас хагацсан түүх бүр ч бодитой билээ.
Дундад зууны үед Европд гэм буруутан, нүгэл үйлдэгсдэд ноогдуулдаг байсан шийтгэл дэндүү хүнд аймшигтай байлаа. Энэ нь хүн хэрвээ буруугүй бол ямар ч хүнд шийтгэлээс Бурханы аварлаар бүрэн бүтэн гарна гэсэн номлол ноёрхож байсантай холбоотой.
Нэн эртнээс улбаатай халуун төмөр атгуулах шийтгэлийг тэр үед бараг өдөр тутам хэрэглэж байв. Ингэхдээ шийтгэл хүлээгч улайтгасан төмөр атгаад ес алхах ёстой, үүнийх нь дараа санваартнууд гарыг нь боож тусгай тэмдэг тавих журамтай байв. Гурав хоногийн дараа гарынх нь боолтыг задлахад эв эрүүл байвал гэм буруугүй гэж үзнэ.
Халз тулаанд дуудаж үхэх сэхэхээ үзэх нь мөн л гэм буруугүй хүнийг бурхан ивээнэ гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй, шийтгэлийн өвөрмөц хэлбэр байв.
Шулам гэж үзсэн хүнийхээ зүүн гарын эрхийг баруун хөлийн эрхийтэй, баруун гарын эрхийг зүүн хөлийн эрхий хуруутай холбон нүцгэнээр нь ус руу шиддэг заншил бас тэр үед байв. Ингэж шидэхийн өмнө санваартнууд усыг ариулдаг учир живсэн хүнийг нүгэлгүйд тооцдог, ариун ус нүгэлтнийг хүлээж авахгүй гэж үздэг байжээ.
XIII зууны дундуур тухайн үеийн сүм хийдүүдийн алдартай номлогч нарын нэг Фома Аквинский “Ягчисын тухайд бол ямар ч тийм зүйл байхгүй, ердөө итгэл сүсэггүй байдлаас үүддэг гэж зарим нь боддогийг бид мэднэ. Чөтгөр шулмас хүмүүсийн бодол санаанд л оршдог бөгөөд хүмүүс өөрсдөө бодож олчихоод санаа бодолдоо бий болгосон хий дүрээсээ өөрсдөө айдаг гэж тэд боддог. Гэвч чөтгөр байдаг, тэд далдуур хөнөөж, гэр бүлийн өсөлт үржилтэнд саад болдог гэдгийг католик шашин нотолсон” гэсэн нь шулмасын эсрэг дайныг галыг ноцоосон үйл явдал болжээ. Энэ дайн үндсэндээ 500 жил үргэлжилсэн.
Энд чөтгөр шулам гэдэг нэрийн дор хар дом, ид шидийн аливаа илрэлийг багтаан ойлгодог байсан гэдгийг ч хэлэх нь зүйтэй.
Тэр үед чөтгөр шулмастай элдэв дом, хариулга зэрэг аргаар тэмцэхээс гадна сэжигтэй санагдсан хүнийг инквизицийн (Инквизиц гэж католик шашны залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх газрыг хэлдэг) шүүхэд авчирч тарчлаадаг байв.
Энэхүү цуст тэмцэл заримдаа ягчисыг намнах бус, харин хүн гээч махан биет, цусан зүрхтэн өөрөө адгийн чөтгөр болохыг илчлэн нотолсон үйл явдал мэт бодогддог.
Тэр үед өөрийгөө ягчис гэж хүлээн зөвшөөрсөн бүхнийг түүдэг галд шатаадаг байв. Хэн нэгнийг шүүхэд татахад ямар ч нотолгоо шаардлагагүй, ганцхан матаас л байхад хангалттай. Матуулсан хүн нь гэм буруугүй нь нотлогдсон тохиолдолд матаач хариуцлага хүлээхгүй. Гэхдээ гэм буруугүй сугарч үлдэх тохиолдол бараг байдаггүй байж. Ихэнх “ягчис” хүнд хэцүү тамлалыг даалгүй “хэргээ хүлээнэ”. Хэргээ хүлээхгүй бол шулмын хүч шингэсэн учир ийм тэсвэр, тэвчээртэй байна гэж үзнэ. Тэгэхээр тамлал даалгүй үхэх, эсвэл өөрийгөө шулмас гэж хүлээн зөвшөөрөөд түүдгийн галд шатаалгах хоёроос өөр гарц байдаггүй байж. Чухам энэхүү гарах гарцгүй байдал мөрдөлтийн жилүүдэд ягчисын тоог эрс нэмэгдүүлж, айдаст автсан ард түмэн өөрийгөө авч үлдэхийн тулд хөршөө барьж өгдөг жишиг бий болгожээ. Цаазын үйл ажиллагаа өргөжих тусам айдас улам улам нэмэгдэж, чөтгөр шулмасын хар хүч улс орныг нэгэнт нөмөрчээ гэсэн итгэл сүм хийдийн удирдлагуудад хүртэл улам лавширна.
Германд хэдэн зуун жил үргэлжилсэн мөрдлөг зогсоход бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй амьд үлдсэн тохиолдол байдаг нь ягчис намнах аян ямархуу цар хүрээтэй байсныг бэлээхэн нотолдог.
Европыг тахал мэт бүрхсэн хийрхэл хагас мянган жил болохдоо хэдэн сая “ягчис” шатаасан гэж судлаачид үздэг. Тэр үеийн харгислал ямар санаанд багтамгүй, сэтгэлд буумгүй байсныг нотлох баримт олон. Тухайлбал, Тулуз хотноо 1577 онд 400 ягчсыг нэг дор шатааж байв.
Сонирхуулж хэлэхэд үүнээс нэг жилийн дараа II Далай лам Хөх нуурт ирж шарын шашныг хамгаалан дэлгэрүүлэх асуудлаар Алтан хантай хэлэлцсэн байдаг. Шарын шашны хүчтэй дайсан нь монголчуудын уламжлалт бөө мөргөл байсан тул Алтан хан бөөг идэвхтэй дарж эхэлжээ. Үүнээс санаа авсан Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж бөө судлаач Ш.Сүхбат эрхэм судалгааны бүтээлдээ дурдсан байдаг. Их гал өрдөөд жинхэнэ бөө нь ниснэ, хуурамч бөө нь үхнэ хэмээн шатаах явдал ч бас гарч байжээ.
Аливаад баримт нотолгоогүйгээр итгэх, төөрөлдөх, хорт бодлоо биелүүлэхийн тулд бодит үнэнийг харахыг хүсэхгүй, бодохыг хичээхгүй байх явдал ямар аймшигтай байдаг, түүнд хил хязгаар, үндэсний зан заншил, сэтгэлгээний онцлог гэж байдаггүйг энэ баримт харуулж байна.
Энэ зуур шинжлэх ухаан урагшлан хөгжиж, төөрөгдөл эндүүрлээс алхам алхмаар ангижирч, Галилей, Кеплер нарын эрдэмтэд агуу нээлтүүдээ хийв. Байгалийн хуулийг ямх ямхаар танин мэдэцгээв. Урьд нь гагцхүү чөтгөр шулмас л хийж чадна гэж үздэг байсан олон зүйлийн нууцыг хүн төрөлхтөн тайлав. Ягчис намнах цуст дайн дээд зэргийн тэнэглэл болохыг ойлгож эсэргүүцэгчид ч олшров.
Генрих Корнилий Агриппа, түүний шавь Иоанн Вейер, мөн Бальтазар Беккер зэрэг эрдэмтэд ягчис хэмээх төөрөгдлийн мөн чанар, ягчистай харгис тэмцлийн урхгийн талаар даацтай бүтээлүүд туурвиж, олны хүртээл болгосон нь үр дүнгээ өгч эхэллээ. Ягчсын дайн Германд 1711, Австрид 1740, Данид 1700 онд зогсов. Европын бусад орнуудад ч тэгсхийгээд намжсан байна.
Ийнхүү Европын эмэгтэйчүүд Пруссийн II Фридрих хэлсэнчлэн айх аюулгүй өтөлж, үхэж чадахуйц болжээ.
Б.Галаарид 2005 он.

9 комментариев:
Ямар ч аймар юмб дээ.
Sonirholtoi uguulel baina.
Alivaa yumand sohroor itgene gedeg ayul l daa. Odoo ch gesen sariin shashniig manaid ingej ashiglaad baih shig sanagddag yum.
Bur humuusiig munhruulj, mungu salgah heregsel bolgochihson...
Heliig ni oilgohgui shashniig heterhii shutne gedeg uruusgul yum shigee. Boldog bol uchir shaltgaaniig ni orchuulaad tailbarlaad ugdug bol...
Arsun, evhdeg geriig chini harmaar baina? Bi margaashnaas 10 honog Mongol ochloo.
Заяа: Манай Чингэс хаан бас ухаалаг хvн шvv, хэнийг ч шашин шvтлэг, итгэл vнэмшлээр нь ялгаварлаагvй.
Ганаа: Шvтдэг шашинаа сайтар ойлгоё гэтэл заавал нэг хэл сурах шаардлага гардаг. Сонин юм шvv.
Гангаа: Миний ганц бүтээл. Хүнд vзvvлэх, тvvнийгээ ярих дуртай гэж жигтэйхэн. Баярлалаа.
энэ бол нэг төрөлийн хэлмэгдүүлэлт юм даа. мөн ч олон хүнийг цааш нь харуулсан байна шүү.
Сайн байна уу Намуухай, манайхаар зочилсонд баярлалаа. Шинэ танилтай боллоо.
Ингээд л христийн шашин тэнэг гэдэг нь харагдаад байдаг шүү.
Түүнийг дагаж байгаа хүмүүс нь ч гэсэн адилхан гэсэн үг.
christiin shashin teneg gej uu? bayarsaikhan yamar aimshigtai uguigegch, daisagnasan uzel hanhluulna ve?
Би аль ч шашиныг үгүйсгэдэггүй, Чингэс хаанаа дуурайгаад. Бүгд л уулын оройд гарах гээд зүтгэж байгаа гэж боддогдоо.
Отправить комментарий