среда, 13 мая 2009 г.

Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу

Орой эртээ эхэлсэн бороо шөнөжин орлоо. Чийг дутаж, шороо эргэлдсэн энэ үед асгаран орсон бороо хэн бүхэнд таатай байлаа. Олон ч түймэр унтарсан даа. Гэтэл өглөөгүүр адраас ус гоождог байгаа. Дээд давхрын айл эзгүй. Энэ лав борооных байж таарлаа гээд сав тосож орхиод ажилдаа явлаа. Тэр өглөө охиноо бороотойгоор далимдуулаад унтуулан цэцэрлэгт нь явуулсангүй, эмээтэй нь үлдээв.
Дахин ихээр ус гоожсон тул гэртээ дуудагдан ирлээ. Савнуудаа эгнүүлэн тосох зуур охин минь болгоомжтойгоор туслана. "Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу" гэхэд анзааран харвал царай нь их түгшжээ. Ургуулан бодоод удахгүй нурах юм шиг л төсөөлсөн биз. Би тайвшруулан "дусаал гоожих гоё байгаа биз дээ, энд, тэнд бас энд. Чи сонсдоо..., -Тийм байна". Охины айж сандарсан байдал арай дээрджээ.
Бороо намдав дусаал ч татрав. Бас ч танагтай, жаахан шарлаад болчих нь тэр. Тэртэй тэргүй засвар хийх юм чинь.

15 комментариев:

Дeстини комментирует...

Сайн уу Арсун, Охины чинь яриаг сонсоод тэр нялх амьтан хирэндээ их эмзэглэж, санаа зовсон байна гэж өрөвдөв. Ингэхэд, эхийн сав бол нярайн хувьд найдвартай орчноос гадна дээд зэргийн эрчимт эмчилгээтэй тасаг гэнэ. Саяхан нярайг төрөхөөс нь өмнө зүрхэнд нь жижиг ажилбар хийж зүрхийг нь эмчилсэн гэж уншсан.

Arsun комментирует...

Дестини:
Сайн байна уу.Нээрээ хамгийн найдвартай, тансаг орчин бол эхийн хэвлий байхаа. Яагаад тэгж хэлснийг асуухад охин минь айгаад гэж билээ.
Шинжлэх ухаан гайхалтай хөгжиж байнаа.

Ганзо комментирует...

Сайнуу, Арсун ахаа, блогоор зочилсонд гялайлаа.
"Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу" гэж таныг л хэлсэн юм байх гэж бодлоошд. Нээрэн яагаад тэгж хэлсэн юм болоо, хөөрхөн юм..

peakfinder комментирует...

Ye hoorhii doo herdee l aij sanaa n' zovson baina shdee. Ohin chin' eejiinhee gedsend baisan uye sanadag yum bolov uu? Unen hudliig medehgui zarim huuhed sanadag gesen shuu. Asuugaad uzeerei. Huuhduud gej hoorhon amitad shuu.

Анонимный комментирует...

Arsun aa.
Utsaa solichikhson yum uu.
Utas chini bolohgui baina. Yaraltai yairh hereg baina hu,. zalgaarai
Zuud

Jagaa комментирует...

Eedee ene nutah duhsun dusaaltai bairnuud ch hetsuu shuu hetsuu. minii blog dahin amilsan shuu hehe zochilooroi

Arsun комментирует...

Ганзо:
Сайн байна уу?
Зочилсонд баярлалаа.

Рeakfinder:
Харин тийн. Түгшүүртэй үeд тэр сайхан орчин нь санагдсан бололтой. Хүүхдүүд эхийн хэвлийд байгаагаа, төрөх үеээ санадаг гэдэгт итгэлтэй байгаа. Энэ тохиолдолд яах аргагүй санах шиг болсон. Асуугаад үзнээ.

Зүүдчин:
Сайн байна уу?

Jagaa:
Зочилноо, баярлалаа.

Tsoomii комментирует...

manai surguuliin emnelegt sayhan neg mes ajilbar bolsiin, yu gevel eejiin gedsend ni baigaa 8 sartai huugiin zurhruunii tsoorhoig ganaas ni ehogiiin tuslamjtai tuvuggguihen emchilj bailaa, gehdee mes zasliin neg bagajiig zooltoi chigeer ni uldeesen tegsen chini sariin daraa huu turuhduu nuguu bagajtaigaa eruul saruul tursun. Bichlegtei hamaagui zuil bichsend uuchlaarai, bi bagadaa eejiinhee gedesruu shigdej untah durtai baisiin, harin dotor ni dahiad orohson gej bodoj baigaagui yum bna shuu.

tumee 33 комментирует...

Ih l uchirtai ug shig bna...

Arsun комментирует...

Tsoomii:
Дeстини-гийн уншсан "нярайг төрөхөөс нь өмнө зүрхэнд нь жижиг ажилбар хийж зүрхийг нь эмчилсэн" тухай мэдээлэл танай сургуулиас гарсан юм биш үү?



Тumee:
Охин минь бодож байгаагүй үг хэлсэн. Түгшүүртэй үедээ санагалздаг ч юм билүү.

ZAYA комментирует...

Хөөрхий дөө их л хэцүү санагдсан юм байж дээ.

Оогий комментирует...

Тиймээ заримдаа ч ээжийнхээ гэдсэнд байвал амар байхгүй юу гэж бодогддог шүү

Arsun комментирует...

ZAYA:
Саяхан зуслан дээр бороо ороод дээвэр нижигнэхэд ах нь хөгжим дугарч байна гэж тайвшруулсан гэж байгаа.

Oogii:
хамгийн таатай орчин байхоо.

Сэгсгэр комментирует...

аавынхаа гэдсэнд байсан бол илүү амар байх байж дээ гсн кккк

Arsun комментирует...

Хэхэ, сонин сэтгэсэн.