Дармапада
Энэ ном доктор М.Шагдарсүрэнгийн орчуулгаар 2007 онд хэвлэгдэн гарчээ.Өмнөх үг
Бурханы гэгээн сургаалд мөргөмүү.
Дармапада бол бурхан багш хүн төрөлдөө гэгээрсний дараа айлдсан сургаалийн түүвэр бөгөөд Шагжамуни бурханы шашны мөн чанарын тухай бодит үнэнийг айлдсан, өнөө цагт хүртэл үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй амьд сургаал юм.
Зарим сурвалжид Дармападаг “Дэлхийн гүн ухааны ёс суртахууны үзэл онолын жинхэнэ сувд эрдэнэ” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Тус сургаалд Жеватана төгөлд, Саравасти хулсан төгөлд, тэнд энд айлдав гэж тэмдэглэсэн байдаг нь биднийг тэр жил бурхан багшийн гэгээрсэн Бодьгаяа хотод очиход дээрх газрууд нь тэр л нэрээрээ өнөөг хүртэл домог болон шүтэгдэж мөнхөрсөн ариун дагшин газрууд болон үлдсэн юм билээ.
Будда шавь нартаа болон түүний сургаалийг сонсохоор ирсэн хүмүүст Дармападыг айлдсан гэж үздэг.
Номыг анх 1870 онд профессор Макс Мюллер пали хэлнээс англи хэлэнд орчуулж, Лондон хотноо хэвлүүлжээ. 1962 оны хэвлэлийн өмнөх үгэнд Энэтхэгийн ерөнхийлөгч Раштрапати Бхаван гүн талархлын үг айлдсан байх юм.
1948 оноос ЮНЕСКО, НҮБ-ын ерөнхий ассемблейн шийдвэрээр дорно дахины нандин номуудыг орчуулах, хэвлэх ажилд хамааран оролцох болжээ...
Тухайн үед мэргэжлийн орчуулагч олдохгүй бэрхшээл тохиолдож байжээ. Тэр үед пали хэл уншдаг цорын ганц эрдэмтэн бол Вурноф байсан юм даа гэж тэмдэглэсэн байна.
Англиас орчуулаад, төвд эхтэй тулгахад яв цав таарч байна. Пали хэлнээс төвдийн алдарт эрдэмтэн дуун хөрвүүлэгч Гэнцэнчойнпил эх хэл рүүгээ орчуулсан юм билээ. Зарим англи хувилбар нь төвдөөс орчуулсан байлаа... Төвд эхээс манай Гандантэгчинлэн хийдийн эрдэмтэн лам нар тавиад оны сүүлчээр Дармапада Уданаваргаг харьцуулан олсныг ч олж үзлээ. Зохист аялгууны зарчмаар орчуулжээ. Профессор Топоровын пали хэлнээс орчуулсан орос хувилбарыг ч олж уншлаа. Би шүлгийн эхийг урьдал болгосонгүй аль болох англи эхээс нь байгаагаар, бас манай уншигчид залуу үед хэрэг болуужин хэмээн хэл найруулгыг аль болох ойлгомжтой энгийнээр найруулахыг хичээлээ.
Гэгээнтэн Нагаржунай:
“...Мод чулуугаар бурханы дүрс хөргийг
Муу сайнаар урласан ч мэргэд тахимуй
Түүнчлэн миний үг яруу бус боловч дээдсийн номыг өгүүлэх тул басамжлан бүү үйлдэгтүн” хэмээн айлдсаныг дурдаад эл номоо танд өргөн барьж байгааг маань болгоон соёрхоно уу.
Та бүхний таалалд орших болтугай
Доктор М.Шагдарсүрэн
Дармапада сургаалийг элэгний хэмээн алдаршсан доктор М.Шагдарсүрэн орчуулж, өмнөх үгийг нь бичиж 2007 онд хэвлүүлжээ. Элэг цэвэрлэх хугацаандаа жаахан гэгээлэг ном уншъя гэж бодсон чинь бүүр бурхан багшийн сургаал, элэгний эмчийн ном таардаг байгаа. Бүгдийг нь байя, хэсгээс нь энд цуврал болгон тавина аа. Танд хэрэг болуужин.
3 комментария:
Хэрэг болохоор шүү.
Баярлалаа. Таныг өөрөө судлаад байгаа юм байх гэж бодлоо шүү. Буддын гүн ухаан судалж барагдахгүй эд шиг санагддаг шүү.
Э.Баярсайхан:
Harin tiin, tegj bodool.
3apaa:
Tegj bodogdohoor hiichej. Orchuulagchiig ni ehend durdaw.
Отправить комментарий