понедельник, 16 марта 2009 г.

Дармапада 3

Сэрэмжийн аймаг

21.
Сэрэмж бол үхэшгүй мөнхийн зам. Бодлогогүй хөнгөн явдал бол үхлийн зам. Сэрэмжтэй хүн алдаа нүгэлд ордоггүй, бодлогогүй хөнгөн хүн аль хэдийн хүн чанараа алдаж үхдэл мэт болдог.

22.
Үүнийг сайтар ойлгоод сэрэмжээ чангалсан хүн сэрэмжээр баясч хүчирхэгжин нирваанд хөтлөх мэдлэгт баясана.

23.
Бодол санаа тогтвортой, үргэлжийн хүч чадал эзэмшсэн хүн дээдийн дээд амгаланг хүртдэг.

24.
Хэрэв сэрэмжит хүн мартамхай бус, үйл явдал нь ариун, аливаа үйлээ бодож боловсруулан няхуур үйлддэг, биеэ барьж чаддаг, номын ёсоор амьдарч чадвал суу алдар нь мандмуй.

25.
Мэргэн хүн сэрэмж тэвчээр хянамгай байдлаар өөрийгөө дээш татаж, өөртөө зориулж үерт автах аюулгүй арал цуглуулж чаддаг.

26.
Тэнэг мунхагууд үйм
ээн самууны дунд явна. харин мэргэн хүн сэрэмжээ, хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт хадгална.

27.
Хүсэл, шунал, үймээн самууны араас бүү босогтун, явагтун. Хэн сэрэмжтэй бодлоготой байна тэр жаргана.

28.
Мэргэн хүн сэрэмжээр үймээн бужигнаанаас холдож, мэргэн ухааны өндөрлөг өөд авирч гараад зовлон шаналлаас ангижирч, уй гашуу дунд буй олны дундаас тодорч, уулын оройгоос доош харах мэт болно.

29.
Бодлогогүйтний дундах сэрэмжит хүн, нойрмогчууд доторх сэргэг хүн бол сойлго нь таарсан хүлэг, хонины морийг орхидог шиг оройлно.

30.
Ялж төгс нөгцсөн Индра сэрэмжээр бурхадын бурхан болсон юм. Хүмүүс сэрэмжийг магтаж, бодлогогүй үйлийг үргэлж зэмлэдэг.

31.
Сэрэмжийг дурлагч баримтлах, хөнгөн бодлоготонг жигшиж болгоомжлогч хувраг бээр их бага тээг тушаагаа шатаагч гал мэт чанарыг эзэмшжээ.

32.
Сэрэмжинд баярлах сахилгатан, бодлогогүйтэн рүү болгоомжилсон харцаар харна. Төгс байдлаас үл холдох, хүсэлдээ автахгүй унахгүй тэрбээр нирваанд ойрхон билээ.

Доктор М.Шагдарсүрэнгийн орчуулæ 2007 онä õýâë¿¿ëñýí Дармапада íîìíîîñ

3 комментария:

A.Амарсайхан комментирует...

Хөөрхөн охидтой хүн байна шүү. Хоёр ихэртээ сүй бэлэг тавьдаг ч юм уу? Гэхдээ бид хүүхдүүдийн санааг залах биш дээ.

Сэрэмжийн хувьд "...хүсэлдээ автахгүй унахгүй тэрбээр нирваанд ойрхон билээ" энэ үг их таалагдсан болой. Би тэрхүү нирваан дүрийг олохгүй гэдгээ мэдлээ. Хүсэл гэдэг хязгааргүй, хүсэл гэдэг юм байгаа цагт бид амьд сэрүүн байдаг юм шигээ. Би хэзээ ч үхэхгүй, би хэзээ ч мэдрэмржээ алдахгүй, би хэзээд хүмүүсийн амьд инээдэм дунд явна, би зуу хүрсэн ч мини юбкатай охин руу эргэн харж, эротик шинжийн онигоо ярьсаар л байх болно. Би хэзээ ч өтлөхгүй, үхэхгүй

Жаагий комментирует...

Сэрэмж гэдэг үг яг энд бичигдсэн утгаараа байхтай нь өмнө хаа нэгтээ таарсан санагдана. Сэрэмжит хүмүүн - төгс хүмүүн, сэрэмж гэгээрэлд хүргэх зам мөр гэж ойлгов.
Амараа ах баллаж тавьчаад гараад явцан байна ш дээ. Өтөлсөн болохоос үхсэн биш гэлцдэг болохоор Амараа ахын зөв зөв. Хэ хэ :D

Arsun комментирует...

Амарсайхан: Хүүгийн тал л мэднэ шдээ. /Дотроо дуртай байнаа/

Жаагий: Би нэгэн гэгээрсэн хүний номыг уншихад "Будь духовным воином" гээд биеээ цайзыг хамгаалан тэмцэж буй дайчин мэт хамгаалан тэмц гэсэн нь энэ сэрэмжит хүн шиг бай л гэсэн санаа юм байна.