среда, 14 января 2009 г.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үү?

"Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэдэг үг саяхнаас үүссэн байх. Чингэс хаан маань бусдад зүтгэсэн хүнийг ч үнэн сэтгэлийг нь үнэлэн дэргэдээ авдаг байсан. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байгаагүй. Монголын төрийг хүчгүй байлгах талаар "сайн" хөрш маань санаа тавьсаар иржээ. Тэдний гарын ажлыг бид буруугаар ухаад, Монголын төр зүтгэсэн хүнээ нухаад байдаг юм шиг ойлгож болохгүй. Тэд ажлаа сайн халхавчилж бид ч бүүр итгээд "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гээд сууж байх гэж. Монголын төрд зүтгэгсэд, түүний язгуур эрх ашгийг хамгаалагсад яагаад цагаас эрт хорвоог орхин эх орон, элгэн саднаа өнчрүүлнэ вэ. Өнөөдөр цаг хугацааны хувьд хол, үйлдэгдэж буй арга нь өөр болсон тул бид анзаарахгүй тайван байна уу?
1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай, парламенттай байх үеээс эхлэн дээрх үг бидний үгийн санд нэвтэрсэн бололтой. Дөчөөд он хүртэл аллага мөн ч гаарсан даа. Энэхүү улс төрийн аллага 1913 онд өвөрмонголын бинт ван Гончигсүрэн гэнэт хордож үхсэнээр эхэлж, Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад яамны сайд чин ван Ханддорж, Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Сангийн яамны хошой чин ван Чагдаржав, Цэргийн яамны сайд шүн ван Гомбосүрэн, Дотоод яамны дэд сайд бэйл Цэрэнням, гадаад яамны дэд сайд гүн Равдан, Сангийн яамны дэд сайд Ванчигравдан, Хүрээ Маймаа хотын хятад иргэдийг хянах хэлтсийн түшмэл Лувсанцэрэн, Өвөрмонголын занги Шагдарсүрэн, Сахалт лам, баргын манлай ван Дамдинсүрэн нарын олон хүн хорлогджээ. Энэ бол гүйцэд тоо биш, нууцаар алан хядах ажиллагаа ихээхэн өргөн цар хүрээтэй явагдсан юм.
Хятадын нууц албаны алан хядах ажиллагааны тухай "Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам" буюу бидний нэрлэдгээр "Ноёдын нам"-аас 1919-1920 оны орчим гаргасан "тунхаг бичиг"-т "Манай халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон гэрэлт эрдэнийн ширээг балартуулан хайран тулгар төрийг унагаж, хамаг ардыг сарниулан, толгой мөрний дээр тэгшдэхгүй хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов. Эдүгээ тэдний шулмасын санаа бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх гашуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо төрийн хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховор болсон" гэж гашуудан бичсэн байна.

Энэхүү далдуур алан хядах ажиллагаанд хувийн эрх ашиг, хэргэм ямбыг үндэсний эрх ашгаас дээгүүр тавигч Шанзов Бадамдорж мэтийн урвасан хүмүүс ашиглагдаж улмаар тэднийг Монголын төрийн удирдлагад түлхэн гаргажээ. Хятадын тусгай албанд биеээ худалдагсад Богд хааны ордон, түүний хүрээнд шургалан орж алан хядах ажиллагаа явуулж байсан нь
сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддорж, бинт ван Гончигсүрэн нар Богдын ордонд хордсоноор нотлогдоно.
Богд хаан эдгээр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдыг хорлосон болж харагдах нь Богд хааныг ганцаардуулах, ноёдын дунд үл итгэлцэх уур амьсгал бий болгоход чиглэгдэж байлаа.
Эх орноо тусгаар улс болгох Монголын эх орончдын эсрэг оросууд ч зүгээр суугаагүй юм. Хаант Орос гурван этгээдийн гэрээгээр
Монголоос хэлтлэн өөртөө нэгтгэхийг санаархаж байснаа хэрэгжүүлэхийн тулд Тагна Урианхайн захирагч Гомбодоржийг Тагна уулын даваан дээр алж, оронд нь оросын талыг барьдаг Агваандорж гэгчийг тавьсан тухай дурдаж болох юм... Цаашид үйл явдал хэрхэн өрнөсөнийг та бүхэн сайн мэднэ. Монголын төр зүтгэсэн хүнээ хамгаалж чадахгүй байна гэвэл үнэнд илүү нийцэх бизээ.


Эх сурвалж:

12 комментариев:

Чепак комментирует...

Зєв шїї
Манай тєр ер нь єєрийнхєє тєлєє зїтгэсэн хїнээ хамгаалж хайрлахдаа муу доо

Тэгээд ч тїшмэд нь дандаа идэж уухын дон туссан улс орон тусгаар тогтнол, тєрийн залгамж чанар гэсэн ойлголтгїй ямаанууд л байдийн болохоор арга ч їгїй биз дээ

ZAYA комментирует...

Бодоод байсан чинь, төрий хүч доройтсон, гуйвсан үед тиймэрхүү аллага их болдог юм байна оо.
Энэ зун бас юу болчихов доо...

ЗОРИГТ8 комментирует...

Төрд өөрийгөө хэрэгтэй гэж боддог ЗАЙРАНГУУД олон болж дээ. Монголын төр зүтгэсэн хүндээ биш зүтгүүштэй хүндээ халгаатай гэж би боддог.

Arsun комментирует...

Chepak:
Монголын газар нутгаас гадныханд өгөхгүй гэж тэмцсэн Аварзэд гуайг бас яалаа даа. Манай төрийн толгойд гадныханы гар хөл бологсод бусдын төлөө найр тавьдагийн жишээ энэ байхоо.

Заяа:
Эгзэгтэй мөчийг алдалгүй тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь монголчуудын бусдад үзүүлэх үлгэр юм даа.

ЗОРИГТ 8:
Яг үнэн. "Монголын төр зүтгэсэн хүндээ биш зүтгүүштэй хүндээ халгаатай". Чадалтай, шударгуу хүмүүс их хуралд сонгогдох боломж байхгүй байна. Тэмүүжин гэх мэт залуус орж ирж байгаа нь сайн хэрэг, худалдаачин наймаачин, эвлэл, пионерийн идэвхитэнүүдээр л дүүрэн байх шив.

tumee 33 комментирует...

Neg tiim dalduur, bashir ,horon zuil gedeg asar ih gaitaigaas gadna,
huvia hicheesen, uchuuhun bodol setgel teren deer ny nemegdvel tegeed buur boon gai!

Huviin ashig sonirhol, hovdog shunag setgel gedeg uchuuhen hirnee, asar hor urshigtai!!

Док комментирует...

Энэ мэдээтэй холбоогүй зүйл асуухад? Хойд Туйлд баригдсан Монгол гэр таных байх тээ? Мундаг юм аа.
(гэртэй холбоотой бичлэг дээр бичвэл хариулт удах байх гэж бодоод, уучлаарй)

Док комментирует...

төр түшүүштэй хүмүүст халгаатай байгаа нь одоо цаг л байх даа. Түүнээс өнгөрсөнд бол түшилцсэн хүмүүст илүү халгаатай байсан нь үнэн байх. Харамсалтай шүү, ухаантай боловсролтой бас гайхамшигтай олон хүнийг алдсан гэхээр

Arsun комментирует...

Tumee:
Manaihnii bairi suurigui, heden tsaasnii tuluu yugaa ch hairlahgui shunaltai baidliig gadniihan mun sain ashiglaj baina daa. Gants hujaagiin (tan luu)ard gehed tsagdaagiinhan hichneen ih baisniig hewlelees harj l bailaa.

Док:
Muruuduj l baihgui yu, hehe.

Haramsaltai sanagddag ch tusgaar uls shuu geheer setgel ongoidog doo.

Оогий комментирует...

Хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа.

N Tsene комментирует...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Undraka комментирует...

эх сурвалжаа тавиач жинхэнэ эхээс нь уншмаар байна.

Сэгсгэр комментирует...

Зүтгэлтнүүдээ хамгаалж чадахгүй юм бол төртэй байхын утга юу сан билээ...