...Энхжаргалсайхан хилд ирэхээс өмнө цагдаагийн мөрч байсан гэнэ. Мөрний тухай ярьж байгаад бас нэг хууч яриа эхлэв.
Нэг өглөө ангийн дарга дуудаж үүрэг өгөв. Хил зөрчсөн хэрэг гарлаа. Хятадын талаас мэдээлж байна. Бушуу явж шалга гэв. Хил дээрээ очлоо. Нээрэн зургаан хүн ороод иржээ. Хоёр нь буцаад гарчихаж. Үлдсэн дөрөв нь хилийн зурвас дагаад л алхаад байсан бололтой. Долоо найман настай эмэгтэй хүүхдээ үүрч яваад ядраад хөтлөөд эхэлсэн шинэ мөр нэмэгдлээ. Ганц эрэгтэй бусад нь эмэгтэйчүүд юмаа янз нь. Мөр уншаад байгаа ш тэй. Мөрнүүдээ бүгдийг нь алдаад дахиж олтол эрэгтэй алга болчихож. Гайхшаа бараад сууж байтал өмнүүр элсэн дээр баахан өтнүүд цувралдан нэг зүг яваад байх юм гэнэ. Өтний эсрэг зүг дагаад очтол залуухан эрэгтэй хүн түрүүлгээ харан өөд болжээ. Тэгээд цааш нэлээн явтал хүүхдийн хөөрхөн эрээн палааж, жижиг цүнх, хамгийн сүүлд бамбаруушан тоглоомоо гээсээр бутны ёроолоос охины цогцсыг оллоо. Үлдсэн нөгөө хэд нь согтуу мэт гуйвж дайван, заримдаа хөндлөнгөөрөө хүртэл алхаж үзээд алхаатай чигээрээ ухаан алдан унаад бүгд хатаж үхсэн байв. Байдал төрх нь цэл залуухан хүмүүс байсан. Хөөрхий биднийг хайж цөхрөнгөө бартал явсан байна лээ. Амьд байхад нь олчихгүй даанч яав даа гэж харамсаад бараагүй. Тэр охиныг нь бодохоос одоо ч дотор харанхуйлдаг. Чааваас гэж бамбаруушаа тэврээд л аав ээжийгээ дагаад яваад байсан байгаа юм... (Монголын хил дээр Ардчилсан Солонгосоос Хятадын нутгийг алгасан ирдэг ийм жишээ олон бий. Тэд хэрэв Монголд ирж чадвал Өмнөд Солонгос руу явах ганц боломж нь болдог ).
Ж.Гангаа. Эндээс уншина уу.

14 комментариев:
yasan orovdoltei yum be. Manaihan bas tegeed Hyatadiin taliin daramtand orood Hoid Solongosiin durvegchdiig Hyatadiin tald erguulj ogchih geed baidag biluu.
Manai uls erh choloond hureh negen guur yum daa. Yawgan nutsgen hureed irehed ni zorison gazart ni hurgene. Ardchilsan oroon.
engej durvej irsen humuusiig butsaaj uguhgui gesen olon ulsiin geree baidag biluu,orognol guival yahav. yamarch baisan uls turiin gemt heregteng bol orognuuldag shig unshij baisan yum bna.
Зарим хятадууд энэ тал дээр аль түрүүн наймаа хийгээд эхэлжээ. Эндхийн сувгаар жилийн өмнө нэгэн баримтат кино гарч байв. Түүнд Монгол оруулж өгнө гэж амлаад хэсэг солонгосчуудыг бараг хорионд шахуу нууц байлгах юм (яаж Бээжинд ирсэн юм бүү мэд), тэгээд хятадын болоод манай Монголын бичиг баримт бүрдүүлсэн гэх боловч бүх зүйлийг бүрхэг байлгасаар тэднийг вагонд суулган хил давуулах үед хятадын талд баригдана. Тэд солонгосын талд буцаагдаж шоронд хоригдох нь гарцаагүй болдог. Тэд буцаж очсонд орвол үхсэн нь дээр гэдэг, үнэн өрөвдөлтэй.
Yamar uruvdultei yum be. Ner negt maani mundag bichih yum he he. Bayarlalaa, sonin bichleg oruulsand.
Tsoomii:
Uls turiin hatuu deglemtei ulsad butsaawal buudchih ni oilgomjtoi tul arai hunleg handdag baih l daa.
Дeстини:
Manaihan edniig bodwol jargaltai amidarch baigaamshuu.
Ganga:
Manaihaar damjin unguruh gedeg bolohoos, uul ni manaihyg zoriod irdeg bol, hehe.
Эрх чөлөө хүнд юу юунаас чухал юмдаа.
Uruvdulteimaa.Hunii erh , erh chuloo gedeg unelj barahgui ee,tee?!
Goyo niitlel baina lee shuu. Bugdiig ni neg ch uldeelgui unshsan.
... Жаргаах нарыг тосож хураахдаа Сүмбэр уулаа үлдээж, Сүн далайгаа ширгээсэн дэлхийн энэ агуу хотгорыг Алтайн цаадах Говь гэдэг юм байна ...
Энд нар хүртэл хиртэж харлахыг нь харлаа даа ээ.
Unen surdmeer. Bi xuduu yawax durtai ch Altain tsaadax gobior yawaxgui ee gej bodood baigaa xexe
ene sedevtei holbootoi nom olj avaad olzuurhaj unshii gej bodloo, eh hel deer bish bolohoor jaahan hugatsaa oroh bololtoi dog, gehdee baga saga yavuulnaa, halithan ehelsen sonirholtoi yum bna, olon ulsiin hariltsaanii talaas harj bichsen bna,
Zaya:
tiimshuu, uunii tuluu humuus amia hairlahgui yum daa. Сүүлчийн мөчөө хүртэл бамруушаа тэвэрч явсан охин үнэхээр өрөвдөлтэй, гайхамшигтай.
Tumee:
Уусах нь удаан юм
Умрыг би зоръёо гээд манжтай нийлсэн монголчууддаа хавчигдаад хойт зүгийг зорин одсон түүх бий.
Oogii:
Алтай цаадах говь гэхээр Алтайн уулсаас дутахгүй сүрлэг бас аймшигтай сонсогддог шүү. Дэнсэн дээр алдвал амь насаараа төлнө. Манай нутагт энэ говийг явган нүцгэн гэр бүлээрээ гаталж ирсэн хүмүүс нохойгоо алж идээд амь гарсан гэдэг яриа бий.
Tsoomii:
Уншсан сонссоноо хуваалцаарай хө.
Нэг хүний блог дээр хүмүүсийг нууж хил гаргадаг аргуудыг харуулсан байсан. хаягийг нь санахгүй байна.
Ардчилан Солонгосын бүдүүн дарга ухаангүй хэвтэж байгаа гэсэн шүү. Уул нь хүнд өвчтэй хүний тухай бодохоор хөөрхийлдэг байтлаас би баярласан шүү. Тэр ард түмнийхээ өмнө хичнээн их нүгэл үйлдсэн гэдэг нь тодорхой. Үхээд өгвөл өөрчлөгдөж магад гэж найдлага тавиад байгаам шүү дээ.
Гангаагийн тэмдэглэлийг уншлаа. Манай говийг огт мэдрээгүй, хөндлөнгийн хүний өнгө аясаар бичжээ. Харгис ч гэмээр.
Алтайн цаадах говиор би их л явж байлаа. Хоосон амьгүй саарал орчин харагддаггүй л юм даа. Өнгө будаг нь алаглаж харагддаг.
Отправить комментарий